| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Аюурзанын Энхтөр |
| Хэргийн индекс | 143/2016/00487/И |
| Дугаар | 529 |
| Огноо | 2016-11-24 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 11 сарын 24 өдөр
Дугаар 529
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Энхтөр би
Нэхэмжлэгч: ******* /итгэмжлэгдсэн төлөөлөгч *******/-ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 5-р баг, ******* тоотод оршин суух ******* овгийн *******гийн ******* /РД:*******/
Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 1,354,521.30 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч *******ны итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Зээлдэгч Адьяа овогтой ******* нь тус банктай ЗГ5205014978 тоот зээлийн гэрээ байгуулан нийт 2,300,000, төгрөгийн зээлийг авсан. Зээлдэгч зээлийн гэрээнд заасан үүргээ биелүүлэхгүй, зээл барагдуулах талаар удаа дараа амлалт өгч байсан ч 2015 оны 10 дугаар сараас хойш зээл төлөөгүй 333 хоног хугацаа хэтэрсэн. Иймд зээлдэгч ******* овогтой *******гаас 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн байдлаарх үндсэн зээлийн төлбөр 1,116,842.22 төгрөг, үндсэн хүү 214,500.57 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 13,178.51 төгрөг , нийт 1,354,521.30 төгрөгийн төлбөрийг гаргуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч А.******* 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “******* овогтой ******* миний бие нь *******наас 2014 оны 01 сарын 09-нд 2,300,000 төгрөгийн зээл авч одоо үлдэгдэл 1,354,521 төгрөгийн төлбөр үлдсэн. Энэхүү мөнгийг төлөөгүй хугацаа хэтэрсэн. 2015 онд ажиллаж байсан байгууллагын ажил зогсож, өөрийн бие хүүхэд төрүүлж орлогын эх үүсвэр багассан шалтгаан байна. Одоо нэхэмжилж буй 1,354,521 төгрөгийг төлж барагдуулах нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна.” гэжээ.
Шүүх энэ хэрэгт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цугларсан бичмэл нотлох баримт, хариуцагчдын тайлбар зэргийг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч А.*******д хариуцагдах зээлийн гэрээний үүргийн биелэлт 1,354,521,30 төгрөг гаргуулахыг шаарджээ.
Хариуцагч А.******* нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн болох нь түүний 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр шүүхэд гаргасан хариу тайлбараар нотлогдож байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч А.*******нь нэхэмжлэгч *******ны2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 1,354,521.30 /нэг сая гурван зуун тавин дөрвөн мянга таван зуун хорин нэгэн төгрөг гучин мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******ны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 36,623 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.*******гаас 18,311 төгрөгийг, орон нутгийн төсвийн орлогоос 18,311 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч *******инд олгосугай.
4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ А.ЭНХТӨР