Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 531

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Энхтөр би

 

Нэхэмжлэгч: ******* /итгэмжлэгдсэн төлөөлөгч *******/-ны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 1-р баг, ******* тоотод оршин суух ******* овгийн *******гийн ******* /РД: *******/

           

            Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 92,950,734.20 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 Нэхэмжлэгч *******ны итгэмжлэгдсэн төлөөлөгч *******  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Зээлдэгч ******* овогтой ******* нь тус банктай ЗГ5205015109 тоот зээлийн гэрээ байгуулан нийт 89,500,00.00 төгрөгийн зээлийг авсан. Зээлдэгч зээлийн гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй, үндсэн зээл болон зээлийн хүүг төлөлгүй 208 хоног хугацааа хэтэрсэн байна. Иймд ******* овогтой *******гаас 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн байдлаарх үндсэн зээлийн төлбөр 84,991,006.93 төгрөг, үндсэн хүү 7,949,248.45 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 10,478.82 төгрөг, нийт 92,950,734.20 төгрөгийн төлбөрийг гаргуулж өгнө үү.” гэжээ.

 

Хариуцагч Б.*******   2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “******* овогтой ******* миний бие нь 2014 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 89,500,000 төгрөгийн орон сууцны зээл авсан. Одоо үлдэгдэл 92,950,734 төгрөг төлөөгүй нь үнэн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Ойрын хугацаанд банктай зөвшилцөж ямар нэгэн байдлаар төлж барагдуулна.” гэжээ.

 

 Шүүх энэ хэрэгт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цугларсан бичмэл нотлох баримт, хариуцагчдын тайлбар зэргийг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

 Нэхэмжлэгч *******  нь хариуцагч Б.*******д хариуцагдах зээлийн гэрээний үүргийн биелэлт 92,950,734.20 төгрөг гаргуулахыг шаарджээ.

 

Хариуцагч Б.******* нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн болох нь түүний 2016 оны 10 дугаар сарын 25-ний өдөр шүүхэд гаргасан хариу тайлбараар нотлогдож байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж үзэв.

         

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75 дугаар зүйлд заасныг  удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Хариуцагч Б.*******нь нэхэмжлэгч Голомт Банкны2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 92,950,734.20 /ерөн хоёр сая есөн зуун тавин мянга долоон зуун гучин дөрвөн төгрөг хорин мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Хасбанкны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 622,704 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч  Б.*******  311,352 төгрөгийг, орон нутгийн төсвийн орлогоос 311,352 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч *******инд олгосугай.

4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                   А.ЭНХТӨР