| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Аюурзанын Энхтөр |
| Хэргийн индекс | 143/2016/00498/И |
| Дугаар | 532 |
| Огноо | 2016-11-24 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 11 сарын 24 өдөр
Дугаар 532
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Энхтөр би
Нэхэмжлэгч:Өмнөговь аймгийн Даланзадгад сум, 2-р баг, ******* тоотод оршин суух ******* овгийн *******гийн ******* /РД: *******/
Хариуцагч: Өмнөговь аймгийн Булган сум, 4-р баг, ******* тоотод оршин суух ******* овгийн *******ын ******* /РД: /
1,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
“Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “******* овогтой ******* нь 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдөр сургалтын төлбөр болох 1,500,000 төгрөгийг машинаа янзлуулж зараад 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн дотор багтаан өгнө хэмээн гэрээ байгуулсан боловч одоог хүртэл өгөхгүй элдэв шалтаг тоочин утсаа салган, авахгүй байгаа тул ******* овогтой *******оос сургалтын төлбөр болох 1,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Н.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “ ******* овогтой ******* миний бие ******* овогтой *******аас 1,500,000 мянган төгрөг авсан нь үнэн. Шүүхэд гаргасан мөнгөн дүн дээр маргалдах зүйл байхгүй, нэхэмжилж байгаа 1,500,000 төгрөгийг буцааж өгнө. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна.” гэжээ.
Шүүх энэ хэрэгт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цугларсан бичмэл нотлох баримт, хариуцагчдын тайлбар зэргийг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Н.*******ид холбогдуулан 1,500,000 төгрөг гаргуулахыг шаарджээ.
Хариуцагч Н.******* нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн болох нь түүний 2016 оны 11 дугаар сарын 03-ний өдөр шүүхэд гаргасан хариу тайлбараар нотлогдож байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хариуцагч Н.******* нь нэхэмжлэгч Б.*******ын 1,500,000 /нэг сая таван зуун мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.******* улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38,950 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.*******оос 19,475 төгрөгийг, орон нутгийн төсвийн орлогоос 19,475 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Б.*******ад олгосугай.
4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ А.ЭНХТӨР