Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 533

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Энхтөр би

Нэхэмжлэгч: ******* /итгэмжлэгдсэн төлөөлөгч *******/-ны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 5-р баг, ******* тоотод оршин суух, ******* овгийн *******ийн ******* /РД:*******/ 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 7,496,305.24 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 10 дугаар сарын 10-ний өдөр хүлээн авч, 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Ц.******* нь ХасБанктай 2015 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр  110015768 дугаартай зээлийн гэрээ байгуулан 8,000,000 /найман сая/ төгрөгийг жилийн 26.4 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар авч өөрийн өмчлөлийн Өмнөговь, Даланзадгад сум, 5-р баг, Зүүнсайханы  3-22 тоот Г-1105000721 улсын бүртгэлийн дугаартай өмчлөлийн газрыг барьцаалуулсан. Ц.******* нь ХасБанктай байгуулсан 110015768 дугаартай зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.2.1 дахь заалтад заасан үүргээ зөрчиж тус зээлийн гэрээний төлбөрийг 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн хугацаа хэтрүүлээд байна. Зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу зээлдэгчээс ******* нь удаа дараа зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг шаардаж, мэдэгдэж байсан боловч зээлдэгч үүргээ гүйцэтгэлгүй өдийг хүрээд байна. ХасБанк зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг гэрээний 3.1.6, 5.1.1-д заасны дагуу үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэл гаргаж байна. 1180015768 дугаартай барьцаат зээлийн гэрээний 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн байдлаарх үүргийн гүйцэтгэл үндэслэн зээл 6,177,224.24 төгрөг, хүү 1,277,387 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 41,696 төгрөг, нийт 7,496,305.24 төгрөгийг Ц.*******гаас гаргуулж өгнө үү” гэжээ

Хариуцагч Ц.*******  шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Ц.******* миний бие нь ХасБанкны шүүхэд өгсөн нэхэмжлэлийг хүлээн авч танилцлаа. Миний бие нь 2015 оны 4 сарын 15-нд ХасБанкнаас 8000000 сая төгрөгийг зээлж авсан бөгөөд одоо үлдэгдэл 7,496,305 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа үнэн. ХасБанкинд 7,496,305 төгрөгийг төлөх нь үнэн,  нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна” гэжээ.

Шүүх энэ хэрэгт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цугларсан бичмэл нотлох баримт, хариуцагчдын тайлбар зэргийг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

 Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Ц.*******гаас зээлийн гэрээний үүргийн биелэлт 7,496,305 төгрөг  гаргуулахыг шаарджээ.

 

Хариуцагч Ц.*******  нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн болох нь түүний 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдөр шүүхэд гаргасан хариу тайлбараар нотлогдож байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж үзэв.

         

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75 дугаар зүйлд заасныг  удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Хариуцагч Ц.*******нь нэхэмжлэгч *******ны 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 18/751 тоот, 7,496,305.24 /долоосая дөрвөн зуун ерэн зургаамянга гурванзуунтаван төгрөг хорин дөрвөн мөнгө/ гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******ны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 134,890 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.*******гаас 67,445 төгрөгийг, орон нутгийн төсвийн орлогоос 67,445 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч *******инд олгосугай.

4.Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                   А.ЭНХТӨР