Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 534

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Энхтөр би

 

Нэхэмжлэгч: ******* /итгэмжлэгдсэн төлөөлөгч *******/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 6-р баг, ******* тоотод оршин суух ******* овгийн ******* ******* /РД: *******/,

 Хариуцагч: Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 6-р баг, ******* тоотод оршин суух овгийн ийн /РД: /,

Хариуцагч: Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 7-р баг, тоотод оршин суух овгийн ийн   /РД: /,

Хариуцагч: Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 7-р баг, тоотод оршин суух овгийн ийн /РД: /,

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 32,772,019.46 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 10 дугаар сарын 13-ний өдөр хүлээн авч, 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Хас банк шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Д.*******, Д. нар нь ХасБанктай 2014 оны 08 дугаар сарын 11-ний өдөр 1180010802 дугаартай барьцаат зээлийн гэрээ байгуулан 30,000,000 /гучин сая/ төгрөгийн хувийн сууц барих зориулалтаар, жилийн хүү 20.5 хувийн хүүтэй, 120 сарын хугацаатайгаар авч өөрийн өмчлөлийн Өмнөговь, Даланзадгад сумын 3-р баг, 9-р байрны 2 тоот, Ү-1105001331 улсын бүртгэлийн дугаартай хувийн орон сууц, 6-р баг, нисэх 9-1 тоот, Г-1105003837 улсын бүртгэлийн дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээтэй газар, барьцаалуулагч Д., А. нарын өмчлөлийн Өмнөговь, Даланзадгад сум, 7-р баг, тоот Ү-1105002388 улсын бүртгэлийн дугаартай хувийн орон сууц, Оюут 12-28 тоот, Г-11052288 улсын бүртгэлийн дугаартай өмчлөх эрхтэй газрыг тус тус барьцаалуулсан. Улмаар зээлдэгч Д.*******, Д. нар нь ХасБанктай байгуулсан 1180010802 дугаартай барьцаат зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.2.3 дэх заалтад заасан үүргээ зөрчиж, тус барьцаат зээлийн гэрээний төлбөрийг 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн хугацаа хэтрүүлээд байна. ХасБанк нь  Д.******* , Д. нарт удаа дараа зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг шаардаж, мэдэгдэж байсан боловч зээлдэгч гэрээний үүргээ гүйцэтгэлгүй өдийг хүрээд байна. Иймд ХасБанк нь 1180010802 тоот барьцаат зээлийн гэрээний 5.1-д заасны дагуу үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэл гаргаж байна. 1180010802 дугаартай барьцаат зээлийн гэрээний 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн байдлаарх үндсэн зээлийн үлдэгдэл 28,414,241,.46 төгрөг, хүү 4,345,371 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 12,407 төгрөг, нийт 32,772,019.46 төгрөгийг Д.******* , Д. нараас гаргуулж өгнө үү.” гэжээ.

 

 

Хариуцагч Д.*******, Д., Д., А. нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “ХасБанкны Өмнөговь салбарын нэхэмжлэлтэй зээлдэгч Д.******* , хамтран зээлдэгч Д., барьцаалуулагч Д., А. нарт хариуцагдах зээлийн төлбөрт 32.772.019.46 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хүлээн авч танилцаад дараах хариу тайлбарыг гаргаж байна. Зээлдэгч Д.******* миний бие тус банкнаас хамтран зээлдэгч Д.ийн хамт 2014 оны 8 дугаар сарын 11-ний өдөр №1180010802 тоот зээлийн гэрээ байгуулан амины байшин барьж дуусгах зориулалтаар 30.000.000 төгрөгийн зээлийг 120 сарын хугацаатай жилийн 20.5 хувийн хүүтэйгээр зээлж авсан билээ. Уг зээлийг төлөх хугацаанд эхнэр Д. нь төрийн байгууллагад ажиллаж байсан бөгөөд өрхийн тогтмол орлоготой зээл төлөх бололцоотой байсан. 2015 оны 12 сараас амьдралын шаардлагаар эхнэр маань ажлаасаа гарч миний бие эхнэр Д. ийн хамт зөв хоололтын клуб ажиллуулан олсон орлогоороо хадам ээж болон 3 хүүхдээ тэжээн, эхнэр Д.ийн нэр дээрх Хаан банкны цалингийн зээл, өөрийн нэр дээрх ХасБанкны  амины байшин барьж дуусгах зээл, мөн клубын үйл ажиллагаа эрхэлж байгаа байрны түрээс зэргийг төлдөг. Амины байшин барьж дуусгах зээлийг 2014 оны 09 дүгээр сарын 15-ны   өдрөөс эхлэн зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлж явж байсан ба 2015 оны 11 дүгээр сараас зээлийн эргэн төлөлтийн хуваарийн хугацаа болон зээлийн хэмжээг дутуу төлж, 2016 оны 6 сараас хойш зээлээ төлөх боломжгүй нөхцөл байдал үүсч өрхийн орлого, санхүүгийн байдал тогтворгүй болсноос зээлээ төлөхөд  хүндрэлтэй болсон болохоор энэ талаар хүсэлтээ ХасБанкны Өмнөговь салбарт гаргаж зээлийн хүүг зогсоолгож сарын эргэн төлөлтийг 300.000 төгрөгөөр төлж байхаар ярилцаж ойлголцсон тул ХасБанкны Өмнөговь салбарын нэхэмжилж байгаа зээлийн төлбөр 32,772.019.46 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

  Шүүх энэ хэрэгт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цугларсан бичмэл нотлох баримт, хариуцагчдын тайлбар зэргийг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

 Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Д.*******, хамтран зээлдэгч Д. барьцаалуулагч Д., А. нарт хариуцагдах зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 32,772,019.46 төгрөг гаргуулахыг шаарджээ.

 

Хариуцагч Д.*******, хамтран зээлдэгч Д., барьцаалуулагч Д., А. нар нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн болох нь тэдний 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр шүүхэд гаргасан хариу тайлбараар нотлогдож байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж үзэв.

         

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75 дугаар зүйлд заасныг  удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. ХариуцагчД.*******, Д., Д., А. нар нь нэхэмжлэгч *******ны 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 18/768 тоот, 32,772,019.46 /гучинхоёр сая долоон зуун далан хоёр мянга арван есөн төгрөг дөчин зургаан мөнгө/ гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******ны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 321.810 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.*******, Д., Д., А. нараас 160.905 төгрөгийг, орон нутгийн төсвийн орлогоос 160.905 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч *******инд олгосугай.

4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                   А.ЭНХТӨР