| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Аюурзанын Энхтөр |
| Хэргийн индекс | 143/2016/00522/И |
| Дугаар | 540 |
| Огноо | 2016-11-28 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 11 сарын 28 өдөр
Дугаар 540
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Энхтөр би
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 16-р хороо, ******* тоотод оршин суух ******* овгийн *******ийн ******* /РД: *******/
Хариуцагч: Өмнөговь аймаг Даланзадгад сум, 8-р баг Цагаан булаг, Нанзадын 5-12 тоотод оршин суух ******* овгийн *******гийн ******* /РД:/
3,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “С.******* нь “TOYOTA МARK ZIO” маркийн, улсын дугаартай, ANA15-0001021 арлын дугаартай автомашиныг 2015 оны 07 сарын 01-ний өдөр 15,500,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож 12,500,000 төгрөгийг нь бэлэн өгөөд үлдсэн 3,000,000 төгрөгийг 2015 оны 09 дүгээр сард төлж дуусгахаар тохиролцсон. Тухайн үед С.******* нь машин захиалгын компаниас SUBARY FORESTER автомашин 12,500,000 мянган төгрөгөөр захиалж, автомашин нь кроп муу байсан тул буцаан өгч, авто машин яаралтай хэрэгтэй байна гээд миний өөрийн унаж байсан автомашиныг авахаар болсон. С.******* нэг ангид хамт сурч байсан. Ангийн хүүхэд учраас итгээд авто машин захиалсан компаниасаа буцаан авсан 12,500,000 төгрөгийг аваад үлдсэн 3,000,000 төгрөгийг 9-р сард төлж дуусгахаар тохиролцоод явуулсан. С.******* нь тохиролцсон хугацаа болоход элдэв шалтгаан хэлж төлбөрөө хойшлуулж байсан. Одоог хүртэл утсан холбоо болон цахим сүлжээгэр байнга залгаж мессеж бичиж мөнгөө нэхэхэд боломжгүй байна найз нь удахгүй өгнө гэж худал хэлж, одоо утсаа авахгүй зугтаагаад байна. Иймд С.*******гаас машины үлдэгдэл төлбөр болох 3,000,000 сая төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэжээ.
Хариуцагч С.******* 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “*******ын гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Одоо машины үлдэгдэл мөнгө болох 3,000,000 /гурван сая/ төгрөгийг төлөх нь үнэн тул тайлбар гаргав. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна.” гэжээ.
Шүүх энэ хэрэгт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цугларсан бичмэл нотлох баримт, хариуцагчдын тайлбар зэргийг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч С.*******гаас 3,000,000 төгрөг гаргуулахыг шаарджээ.
Хариуцагч С.******* нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн болох нь түүний 2016 оны 11 дугаар сарын 21-ний өдөр шүүхэд гаргасан хариу тайлбараар нотлогдож байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч С.******* нь нэхэмжлэгч Д.*******ын 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 3,000,000 /гурван сая/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62,950 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.*******гаас 31,475 төгрөгийг, орон нутгийн төсвийн орлогоос 31,475 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Д.*******т олгосугай.
4.Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ А.ЭНХТӨР