| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Аюурзанын Энхтөр |
| Хэргийн индекс | 143/2016/00527/И |
| Дугаар | 541 |
| Огноо | 2016-11-28 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 11 сарын 28 өдөр
Дугаар 541
Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Энхтөр би
Нэхэмжлэгч: Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 1-р баг, ******* тоотод оршин суух, ******* овгийн *******ын ******* /РД:*******/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 5-р баг, ******* тоотод оршин суух, ******* овгийн *******ы ******* /РД:/-д холбогдох
5,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 10 дугаар сарын 20-ний өдөр хүлээн авч, 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Ж.******* нь 2016 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 20:00 цагийн үед байрны урд талын авто замын уулзварт улсын дугаартай HONDA CRV маркийн автомашиныг согтуугаар жолоодон явах үедээ миний 44-89 ӨМӨ улсын дугаартай TOYOTA PRIUS 20 маркийн автомашиныг улаан гэрлээр орж ирэн зүүн талаас нь мөргөсөн ба одоог хүртэл миний хохирлыг барагдуулж өгөхгүй байгаа тул Ж.*******гаас авто машины хохирол болох 5,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгч М.*******, хариуцагч Ж.******* нар 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээндээ: “Нэхэмжлэгч М.******* нь нэхэмжилж буй 5,500,000 төгрөгийн 1,162,000 төгрөгөөс татгалзаж 4,338,000 төгрөгийг хариуцагч Ж.*******гаас гаргуулахаар болж, хариуцагч Ж.******* нь 4,338,000 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрч 2017 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн дотор нэхэмжлэгч М.*******д бүрэн төлж барагдуулахаар тохиролцов. Талууд хэн нэгний нөлөөнд авталгүй, өөрийн хүсэл зоригоор уг эвлэрлийн гэрээг байгуулав.” гэжээ.
Шүүх энэ хэрэгт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цугларсан бичмэл нотлох баримт, эвлэрлийн гэрээ зэргийг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч болон хариуцагч нар харилцан тохиролцож 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр эвлэрлийн гэрээ байгуулжээ. Уг гэрээнд нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагынхаа зарим хэсгээс татгалзаж 4,338,000 төгрөгийг гаргуулахаар болж, хариуцагч Ж.******* нь 4,338,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч 2017 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн дотор нэхэмжлэгчид бүрэн төлж барагдуулах нөхцөлтэйгөөр харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан болох нь зохигчдын тайлбар, тэдний шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээгээр нотлогдож байх тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болгож Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлд зааснаар зохигчид эвлэрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч М.******* нэхэмжлэлийн шаардлагын 1,162,000 төгрөгөөс татгалзаж 4,338,000 төгрөгийг гаргуулахаар болж, хариуцагч Ж.******* нь 4,338,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч 2017 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн дотор нэхэмжлэгчид бүрэн төлж барагдуулахаар тохиролцож, зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Энэхүү захирамжийг зохигчид сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч М.Гантулгын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 102,950 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.*******гаас 51,475 төгрөг гаргуулж, орон нутгийн төсвийн орлогоос 51,475 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч М.*******д олгосугай.
4. Энэхүү шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ А.ЭНХТӨР