| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Аюурзанын Энхтөр |
| Хэргийн индекс | 143/2016/00529/И |
| Дугаар | 552 |
| Огноо | 2016-12-06 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 12 сарын 06 өдөр
Дугаар 552
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Энхтөр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 16-р хороо, 16-р хороолол, ******* тоотод оршин суух, ******* овгийн *******гийн ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 8-р баг, ******* тоотод оршин суух ******* овгийн *******ын ******* /РД:/-д холбогдох,
Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр ирэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч П.*******, хариуцагч Г.*******, нарийн бичгийн дарга З.Өрнөл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч П.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Бид 2001 онд нэг ангид орж үерхэж байгаад нэг гэрт орж амьдарсан. 2006 онд хүү Төгөлдөр төрж 2006 оны 05 дугаар сарын 26-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын 87 дугаарт бүртгэгдэж гэр бүл болсон. 2006 онд ТЭЦ-2 станцад хоёулаа ажиллаж байгаад хардаж зовоогоод байхаар нь Өмнөговь аймагт нагац ахындаа очиж амьдарсан. Г.******* араас ирж хүүгээ бодон эргэн нийлж амьдарсан. 2014 оны 01 дүгээр сард мөн л элдэв ааш гаргаад байхаар нь Дархан хот руу хүүгээ дагуулаад ээжийнх рүүгээ явсан. Мөн л араас ирж бид эвлэрсэн. Гэвч өөрчлөгдөөгүй хардаж, зовоож байсан. 2014 оны 06 дугаар сард салж явахад ******* гуйгаад хүү аав дээрээ үлдсэн. 2016 оны 01 дүгээр сард Улаанбаатар хотод байртай болж хүү Төгөлдөрийг өөр дээрээ авч амар тайван амьдарч байна. Бид салаад 2 жил 4 сар тус тусдаа амьдарч өөр өөрийн амьдралтай болсон. Буцаж нийлэх ямар ч боломжгүй. Эд хөрөнгийн маргаангүй тул гэрлэлтийг цуцалж, хүү т хүүхдийн тэтгэлэг тогтоож өгнө үү.” гэжээ.
Хариуцагч Г.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие оюутан байхдаа П.*******тэй танилцаж нэг гэрт орж улмаар миний хүү Төгөлдөр төрж бид 2 гэрлэлтээ батлуулсан болно. Амьдрах хугацаанд хэрүүл маргаан тасрахгүй, гадуур явах үе зөндөө байсан болно. 2014 онд 1 сарын хугацаагаар явахдаа өөр хүнтэй болсноо хэлсэн бол би аав, ээж, дүү нараа дагуулан очиж гуйхгүй байсан юм. Сүүлд нь үүнийг мэдсэн. Төгөлдөр бол миний хүү мөн болно. Иймээс П.*******ээс гэрлэлтийг салгаж өгнө үү. Өөрийн хүү Төгөлдөрт тэтгэмж тогтоолгоход татгалзах зүйлгүй.” гэжээ.
Нэхэмжлэгч П.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...............
Хариуцагч Г.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...............
Шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болох нэхэмжлэгчийн нэхэмжлэл, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар, Гэрлэгчдийн гэрлэлтийн баталгааны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2006 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр төрсөн хүү ийн төрсний гэрчилгээний хуулбар, өрхийн эмч Б.Мягмаржаргалын тодохойлолт, Өмнөговь аймаг дахь сум дундын ирэгний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 69 тоот эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл, нэхэмжлэгчээс В.Ариунтунгалагт олгосон итгэмжлэл, хариуцагчийн хариу тайлбар, нэхэмжлэгчийн хүсэлт зэргийг шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч П.******* нь хариуцагч Г.*******д холбогдуулж гэрлэлт цуцлуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Хариуцагч Г.******* нэхэмжлэлийн шаардлагагыг хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргажээ.
Нэхэмжлэгч П.******* хариуцагч Г.******* нар нь 2004 онд гэр бүл болж 2006 оны 05 дугаар сарын 26-ны өдөр гэрлэлтээ батлуулж, тэдний дундаас 2006 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр хүү төрсөн болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын гаргасан тайлбар, хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Гэрлэгчид нь тусдаа амьдарч байгаа бөгөөд цаашид хамтран амьдрах боломжгүй болох нь Өмнөговь аймаг дахь сум дундын ирэгний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 69 тоот эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл, зохигчдын тайлбар зэргээр нотлогдож байх тул гэрлэгчдэд эвлэрүүлэх арга хэмжээ авалгүйгээр тэдний гэрлэлтийг цуцлах нь зүйтэй байна.
Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу болон Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлд заасны дагуу эцэг, эх нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй бөгөөд хүүхэд эцэг эхээсээ тусдаа амьдарч байсан ч нэгэн адил байх тул хариуцагч Г.******* нь үр хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй байна.
Иймд Г.*******гаас Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгт зааснаар 2006 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр төрсөн хүү т тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч П.*******, хариуцагч Г.******* нарын гэрлэлтийг цуцалсугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 8-р баг, ******* тоотод оршин суух ******* овгийн *******ын ******* /РД:/-аас 2006 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр төрсөн хүү ийг 11 нас хүртэл тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа газрын бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
3.Г.******* нь зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй бол хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.
4.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9, 38 дугаар зүйлийн 38.4 дэх хэсэгт зааснаар П.*******, Г.******* нарын гэрлэлтийг цуцалж, 2 хүүхдийн тэтгэлэг тогтоосон шийдвэрийн хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Н.Оргилд даалгасугай.
5. Зохигчид эд хөрөнгийн талаар маргаангүй болохыг дурдсугай.
6. Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч П.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЭНХТӨР