| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Аюурзанын Энхтөр |
| Хэргийн индекс | 143/2016/00512/И |
| Дугаар | 553 |
| Огноо | 2016-12-06 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 12 сарын 06 өдөр
Дугаар 553
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Энхтөр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 1-р баг, ******* тоотод оршин суух, ******* овгийн *******ы ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 8-р баг, ******* тоотод оршин суух ******* овгийн *******ын ******* /РД:/-д холбогдох,
Гэрлэлт цуцлуулж, 2 хүүхдийн тэтгэлэг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, 2016 оны 10 дугаар сарын 20-ний өдөр ирэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.*******, хариуцагч Д.*******, нарийн бичгийн дарга З.Өрнөл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие А.******* нь Д.*******тай 1998 онд танилцаж дотносоод гэр бүл болохоор болон амьдарч байгаад 2007 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Өмнөговь аймаг Даланзадгад сумын Улсын бүртгэлийн хэлстэст гэрлэлтээ батлуулсан. 2000 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хүү төрсөн, 2007 оны 12 дугаар сарын 28-ны өдөр төрсөн, одоо нь 16 настай, 8 настай хоёулаа сургуульд суралцдаг. Д.******* нь архи ууж, агсан тавьж хэрүүл маргаан тасардаггүй 2002 онд хөдөө амьдарч байхад архи уучихаад агсан тавихдаа чамайг алчихсан байхад чамайг гэх ах, дүү садан байх биш гэж хэл амаар доромжлон, толгой тархи руу цохиж, хүүхдээ ална, хядна гэж заазуур барин нуруун дэгүүр нь зураад, намайг цус нөжинд хутгаж зодож хөөгөөд арай гэж зугтаан 3 км газар явж айл бараадаж 2 хоног халууран хэвтэж байгаад замын унаанд сууж аймагт ирж байсан. Хамгийн сүүлд 2013 оны 05 дугаар сард эрүүл байхдаа гараараа бүх бие, толгой руу цохиж, хөх няц болгон, зодож тархины яс цөмрөлттэй гэсэн оноштойгоор Улаанбаатар хот болон Хятадад очиж эмчлүүлж байсан. 13 жил зодуулсан тэгээд энэ янзаараа байгаад байвал амьд үлдэхгүй юм байна хэдэн хүүхдүүддээ амьд харагдаж явья хүүхдийн хүмүүжилд муугаар нөлөөлөх юм байна гэж бодон салахаар шийдэж салсан. Одоо Д.******* нь гэр бүлтэй, гэр оронтой, малтай, эд хөрөнгөтэй хүүдүүддээ мөнгө өг гэж гуйхад олигтой юм өгдөггүй. Д.******* бид хоёрын дунд эд хөрөнгийн маргаангүй тул 2007 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн Б-196 дугаартай гэрлэлтийн гэрчилгээг цуцалж, хүү О.Мөнхтулга нарт Д.*******аас тэтгэлэг тогтоолгож өгнө үү.” гэжээ.
Нэхэмжлэгч А.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Гэрлэлтээ цуцлуулж, хоёр хүүхэддээ тэтгэлэг тогтоолгомоор байна.” гэв.
Хариуцагч Д.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгохыг хүлээн зөвшөөрч байна” гэв.
Шүүх хавтаст хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн нэхэмжлэл, иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, гэрлэгчдийн гэрлэлтийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, хүү , нарын төрсний гэрчилгээний хуулбар, “Энхийн хүслэн” өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт, Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт, Өмнөговь аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсийн тодорхойлолт, нэхэмжлэгчийн хүсэлт зэргийг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А.******* нь хариуцагч Д.*******т холбогдуулж гэрлэлт цуцлуулж, 2 хүүхдийн тэтгэлэг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Хариуцагч Д.******* нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргажээ.
Нэхэмжлэгч А.******* хариуцагч Д.******* нар нь 1999 оны 05 дугаар сарын 03-ны өдөр гэр бүл болж, тэдний дундаас 2000 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хүү , 2007 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүү нар төрсөн болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын гаргасан тайлбар, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, “Энхийн хүслэн” өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт зэрэг бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Гэрлэгчид нь тусдаа амьдраад 3 жил болж байгаа бөгөөд цаашид хамтран амьдрах боломжгүй болох нь зохигчдын тайлбараар нотлогдож байх тул гэрлэгчдэд эвлэрүүлэх арга хэмжээ авалгүйгээр тэдний гэрлэлтийг цуцлах нь зүйтэй байна гэж үзлээ.
Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу болон Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлд заасны дагуу эцэг, эх нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй бөгөөд хүүхэд эцэг эхээсээ тусдаа амьдарч байсан ч нэгэн адил байх тул хариуцагч Д.******* нь үр хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй байна.
Иймд Д.*******аас Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгт зааснаар 2000 оны 02 дугаар сарын 27-ны өдөр төрсөн хүү , 2007 оны 12 дугаар сарын 28-ны өдөр төрсөн хүү нарт тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч А.*******, хариуцагч Д.******* нарын гэрлэлтийг цуцалсугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 8-р баг, ******* тоотод оршин суух ******* овгийн *******ын ******* /РД:/-аас 2000 оны 02 дугаар сарын 27-ны өдөр төрсөн хүү г 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих түвшингийн хэмжээгээр, 2007 оны 12 дугаар сарын 28-ны өдөр төрсөн хүү О.Мөнгөнтулгыг 11 нас хүртэл тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа газрын бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
3.Д.******* нь зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй бол хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.
4.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9, 38 дугаар зүйлийн 38.4 дэх хэсэгт зааснаар А.*******, Д.******* нарын гэрлэлтийг цуцалж, 2 хүүхдийн тэтгэлэг тогтоосон шийдвэрийн хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Н.Оргилд даалгасугай.
5.Зохигчид эд хөрөнгийн талаар маргаангүй болохыг дурдсугай.
6. Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.*******аас 74,705 /28,209 + 46,496/ төгрөгийг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулсугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЭНХТӨР