| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Аюурзанын Энхтөр |
| Хэргийн индекс | 143/2016/00565/И |
| Дугаар | 554 |
| Огноо | 2016-12-07 |
| Маргааны төрөл | Эрх олгосон бичиг баримтыг үрэгдүүлснээс алдагдсан эрхийг сэргээх, |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 12 сарын 07 өдөр
Дугаар 554
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Энхтөр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Өмнөговь аймаг, Сэврэй сум, 3-р баг, ******* тоотод оршин суух, ******* овгийн *******ын ******* /РД:******* /
Хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, 2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие Өмнөговь аймгийн Сэврэй сумын Социализмын зам нэгдэлд 1977-1978 онд ямаачин, 1985-1990 он хүртэл тракторын жолоочоор тус тус ажиллаж байсан. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл Хөдөлмөрийн дэвтэрт нэр буруу бичигдсэнээс болж тэтгэвэр тогтоолгож чадахгүй хохироход хүрээд байна. Иймд *******ын ******* гэж бичигдсэн Өмнөговь аймгийн Сэврэй сумын Социализмын зам нэгдлээс 1978 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтэр, 1984 оны 08 дугаар сарын 06-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр *******ын ******* намайг тогтоож өгнө үү.” гэжээ.
Нэхэмжлэгч Б.******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “Б.******* миний бие тус шүүхэд хөдөлмөрийн дэвтрийн эзэмшигчээр тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан ба хөдөө малаа эзэнгүй орхисон, хүйтэрч цас унасан байгаа тул нутаг буцах шаардлага гараад байна. Иймд уг асуудлыг шүүх хуралдаанаар шийдвэрлэхдээ намайг эзгүйд шийдвэрлэж өгнө үү. Нэмж гаргах нотлох баримт санал хүсэлт байхгүй болно.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.*******д Өмнөговь аймгийн Сэврэй сумын Социализмын зам нэгдлээс 1978 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтэр, 1984 оны 08 дугаар сарын 06-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тус тус тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан байх бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ. Үүнд:
1.Өмнөговь аймгийн Сэврэй сумын Социализмын зам нэгдлээс 1978 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтэр, 1984 оны 08 дугаар сарын 06-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
2.Гэрч *******гийн шүүхэд өгсөн: “Б.******* нь Өмнөговь аймгийн Сэврэй сумын Социализмын зам нэгдэлд Тракторын жолооч ажил эрхэлж байсан. 1984-1990 онд жолоочоор ажиллаж байсан. Энэ хугацаандаа тасралтгүй ажиллаж байсан. ******* гэж хөгшин олон хүүхэдтэй байсан. *******тай төстэй нэртэй хүүхэд тэднийд байхгүй. Тухайн үед манай нэгдэлд ******* гэж нэртэй хүн нэг өндөр настан байсан. Өөр ийм нэртэй хүн байхгүй. Тэгэхээр энэ дэвтрүүд *******ын *******гийн дэвтэр мөн. Би энэ хүнийг бага байхаас нь мэднэ” гэсэн мэдүүлэг,
3.Гэрч *******ын шүүхэд өгсөн: “1984-1990 онуудад Сэврэй суманд Тракторын жолоочоор ажиллаж байсан Уг 2 дэвтэр дээр *******ын *******гийн нэрийг бичихдээ *******ын ******* гэж бичсэн байна. Хүмүүс *******, ******* гэж 2 янзаар энэ хүүхдийг дууддаг байсан. Тийм учраас андуурч бичигдсэн байх. Нэр нь ******* байгаа юм. Энэ дэвтрүүдийн эзэн нь мөн” гэсэн мэдүүлэг,
4.Нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, оршин суугаа хаягийн тодорхойлолт,
5.Өмнөговь аймгийн Архивын тасгийн 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 681 тоот Б.******* нь Сэврэй сумын Социализмын зам нэгдэлд 1977-1978 онуудад малчин, 1984-1992 онуудад нэгдлийн туслах, тракторын жолоочоор ажиллаж байхдаа авч байсан цалингийн лавлагаа,
6.Өмнөговь аймгийн Сэврэй сумын Социализмын зам нэгдлийн даргын 1984 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 29-тоот тушаалын хуулбар,
7.Өмнөговь аймгийн Сэврэй сумын Социализмын зам нэгдлийн даргын 1985 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 11-тоот тушаалын хуулбар,
8.Гэрч *******, ******* нарын иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, багийн Засаг даргын тодорхойлолт,
Нэхэмжлэгч Б.*******д Өмнөговь аймгийн Сэврэй сумын Социализмын зам нэгдлээс 1978 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтэр, 1984 оны 08 дугаар сарын 06-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрүүдэд нэхэмжлэгчийн нэрийг *******ын ******* гэж бичсэн байх бөгөөд Б.******* нь тус хөдөлмөрийн дэвтрүүдийн жинхэнэ эзэмшигч гэдгээ өөр журмаар тогтоолгох боломжгүй байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийг хүлээн авч хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэн хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Б.*******д Өмнөговь аймгийн Сэврэй сумын Социализмын зам нэгдлээс 1978 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтэр, 1984 оны 08 дугаар сарын 06-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрүүдийн хуулбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасны дагуу шинжлэн судалсан бөгөөд уг хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн *******ын *******гийн хөдөлмөрлөсөн түүх нь *******ын ******* мөн болох талаар мэдүүлсэн гэрчүүдийн мэдүүлэгтэй тохирч байна.
Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр *******, ******* нараас гэрчийн мэдүүлэг авсан.
Гэрч *******, ******* нарын оршин суугаа хаягийн тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбарууд хэрэгт авагдсан бөгөөд энэ нь гэрчүүдийг өөрийн биеэр шүүхэд ирж мэдүүлэг өгсөн болохыг нотолж байна.
Гэрчүүд нь ******* овогтой ******* гэж бичигдсэн хоёр хөдөлмөрийн дэвтэр нь ******* овогтой *******гийн хөдөлмөрийн дэвтрүүд мөн гэж мэдүүлсэн бөгөөд мэдүүлэг нь гэрчид үнэн, зөв мэдүүлэг өгөх талаар хууль сануулж авсан, хөдөлмөрийн дэвтрүүдийн хуулбар зэрэг нь бичмэл нотлох баримтад хуулиар тавигдах шаардлагыг хангасан, хуульд заасан арга журмын дагуу авагдсан, хэрэгт ач холбогдолтой байх тул дээрхи нотлох баримтуудыг шүүх үнэн зөв гэж үнэлж шийдвэрийнхээ үндэслэл болгосон болно.
Иймээс Б.*******д Өмнөговь аймгийн Сэврэй сумын Социализмын зам нэгдлээс 1978 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтэр, 1984 оны 08 дугаар сарын 06-ны өдөр олгосон *******ын ******* нэрээр бичигдсэн хөдөлмөрийн дэвтрүүд нь *******ын *******гийн хөдөлмөрийн дэвтрүүд мөн гэж үзэх үндэслэлтэй байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 135 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4 дэх хэсэгт зааснаар Өмнөговь аймгийн Сэврэй сумын Социализмын зам нэгдлээс 1978 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтэр, 1984 оны 08 дугаар сарын 06-ны өдөр олгосон *******ын ******* нэрээр бичигдсэн хөдөлмөрийн дэвтрүүдийн жинхэнэ эзэмшигч нь ******* овгийн *******ын ******* /РД:*******/ мөн болохыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.*******гийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ А.ЭНХТӨР