| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Равданжамцын Уранчимэг |
| Хэргийн индекс | 240/2016/0541/и |
| Дугаар | 567 |
| Огноо | 2016-12-09 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 12 сарын 09 өдөр
Дугаар 567
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Р.Уранчимэг даргалж, тус шүүхийн танхимд хийж
Нэхэмжлэгч: Өмнөговь аймаг Сэврэй сум, *******т оршин суух, ******* овгийн *******ийн ******* /РД: *******/
Ажилласан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.*******, нарийн бичгийн дарга З.Өрнөл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Д.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие “Говь гурван сайхан” пүүсэд 1984 оноос 1990 оныг хүртэл ажилласан. Одоо өндөр насны тэтэгэвэрээ тогтоолгох гэтэл хөдөлмөрийн дэвтрээ алга болгосны улмаас улсад ажилласан хугацаа маань ажилласан жилд орж тооцогдохгүй хохироход хүрээд байна. Иймд миний 1984 оны 07 дугаар сарын 19-ний өдрөөс 1990 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл “Говь гурван сайхан” пүүсэд засалчнаар 7 жил ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Д.******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: Нэхэмжлэгч Д.******* миний бие нь Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын Бортээг багт оршин суудаг. Одоогоор мал аж, ахуй эрхэлж амьдарч байгаа бөгөөд мал эзгүй, ард гэрт үлдсэн хүнгүй байгаа юм. Иймд эргэж яаралтай нутаг буцах шаардлагатай болсон тул шүүх хуралдааныг түргэн шуурхай хийж туслана уу. Нэмж гаргаж өгөх нотлох баримт байхгүй болно гэжээ.
Нэхэмжлэгч Д.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Нэмж ярих зүйл байхгүй. Хөдөлмөрийн дэвтэрт гарын үсэг байгаа хэдий ч хоног нь байхгүй байгаа. Би 1992 оны 03 дугаар сарыг дуустал ажилласан юм. 1991 оноос 1992 онуудад Цогт-Овоо сумын Бор тээг багтаа ямаа маллаж байсан гэв.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтийг хүлээн авч хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Д.******* нь 1990 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын Жаргалант бригадад малчинаар ажиллаж байснаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан бөгөөд хэрэгт дараахи нотлох баримтууд авагджээ. Үүнд:
1.Өмнөговь аймгийн архивын тасгийн 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 311 дугаартай “*******гийн ******* нь Өмнөговь аймгийн Цогт-овоо сумын Жаргалант нэгдлийн Бортээг бригадад 1990 онд малчнаар ажиллаж байхдаа 1990 оны 04 сард 140 төгрөг, 05 сард 179 төгрөг, 07 сард 1132 төгрөг, 09-10 сард 349 төгрөг, 11-12 сард 1081 төгрөгийн цалин авч байсан байна” гэж бичигдсэн архивын лавлагаа,
2.*******гийн *******ийн нэр дээр 1992 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,
3.*******гийн *******ийн нэр дээр 1985 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,
4.Өмнөговь аймгийн архивын тасгийн 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 31 тоот “Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын Жаргалант нэгдлийн даргын 1991-1992 онуудын тушаалд *******гийн *******тэй холбогдох тушаал гараагүй болно” гэж бичигдсэн архивын лавлагаа,
5.Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын Бортээг багийн Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 138 дугаартай тодорхойлолт,
6.Гэрч *******гийн “Д.******* бид хоёр 1982 оны 06 дугаар сард Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын Ерөнхий боловсролын сургуулийн 8-р ангийг төгсөөд Д.******* нь илгээлтээр гарч малчин болсон. 1982 оны 06 дугаар сараас эхлэн Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын Жаргалант нэгдлийн Бортээг бригадын малчнаар ажиллах болсон. Улмаар тасралтгүй мал маллаж одоог болтол малаа маллаж байна. 1991 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс хувьчлал болж Жаргалант нэгдэл нь компани болсон. Энэ үед Д.******* нь компанид түрээсийн мал маллаж байсан юм. Улмаар 1993 оныг дуустал компанид малчнаар ажиллаж байгаад 1993 он дуусахад бүх малчид ардын аж ахуйтанд шилжих болсон. Үүнээс хойш малчид хувиараа мал маллах болсон. Тасралтгүй мал малласан хүн байгаа юм. Хөдөлмөрийн дэвтэр нь 1990 оноос 1992 оныг хүртэл 3 он дутуу бичигдсэн байсан. Энэ хүнийг малчин байсныг би сайн мэднэ” гэсэн мэдүүлэг
7.Гэрч *******ийн “Д.******* нь 1982 оны 06 дугаар сард Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын сургуулийн 8-р ангийг төгссөн. 1982 оны 06 дугаар сард илгээлтээр гарч Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын Жаргалант нэгдлийн Бортээг бригадад малчин болсон. Улмаар 1991 онд хувьчлал болсон. Хувьчлал болтол нэгдэлд тасралтгүй мал малласан. Жаргалант нэгдэл нь компани болсон. Уг компанид түрээсийн малчин хийж байсан. 1993 оныг дуусгаад хувиараа малаа маллах болсон. Түүнээс хойш одоог болтол мал маллаж байгаа” гэсэн мэдүүлэг
8.Нэхэмжлэгч Д.*******, гэрч *******, ******* нарын иргэний үнэмлэхний хуулбар, гэрчүүдийн оршин суугаа газрын талаархи багийн засаг даргын тодорхойлолт, хөдөлмөрийн дэвтрүүдийн хуулбарууд, гэрчүүдийн Д.*******ийн ажиллаж байсан талаар бичсэн тодорхойлолт зэрэг болно.
Нэхэмжлэгч Д.*******ийн хөдөлмөрийн дэвтэрт ажилласан хугацаа дутуу бичигдсэний улмаас түүний ажилласан хугацаа нь ажилласан жилд тооцогдохгүй болж тэтгэвэр тогтоолгох боломжгүй байдал бий болжээ. Нэхэмжлэгч нь ажилласан хугацаагаа өөр байдлаар тогтоолгох боломжгүй байх тул хүсэлтийг хэрэгт авагдсан баримтад үндэслэн шийдвэрлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч Д.******* нь 1990 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын Жаргалант бригадад малчинаар ажиллаж байсан болох нь
-Өмнөговь аймгийн архивын тасгийн 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 311 дугаартай “*******гийн ******* нь Өмнөговь аймгийн Цогт-овоо сумын Жаргалант нэгдлийн Бортээг бригадад 1990 онд малчнаар ажиллаж байхдаа 1990 оны 04 сард 140 төгрөг, 05 сард 179 төгрөг, 07 сард 1132 төгрөг, 09-10 сард 349 төгрөг, 11-12 сард 1081 төгрөгийн цалин авч байсан байна” гэж бичигдсэн архивын лавлагаа,
-*******гийн *******ийн нэр дээр 1992 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,
-*******гийн *******ийн нэр дээр 1985 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,
-Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын Бортээг багийн Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 138 дугаартай тодорхойлолт
-Гэрч *******гийн “Д.******* бид хоёр 1982 оны 06 дугаар сард Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын Ерөнхий боловсролын сургуулийн 8-р ангийг төгсөөд Д.******* нь илгээлтээр гарч малчин болсон. 1982 оны 06 дугаар сараас эхлэн Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын Жаргалант нэгдлийн Бортээг бригадын малчнаар ажиллах болсон. Улмаар тасралтгүй мал маллаж одоог болтол малаа маллаж байна. 1991 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс хувьчлал болж Жаргалант нэгдэл нь компани болсон. Энэ үед Д.******* нь компанид түрээсийн мал маллаж байсан юм. Улмаар 1993 оныг дуустал компанид малчнаар ажиллаж байгаад 1993 он дуусахад бүх малчид ардын аж ахуйтанд шилжих болсон. Үүнээс хойш малчид хувиараа мал маллах болсон. Тасралтгүй мал малласан хүн байгаа юм. Хөдөлмөрийн дэвтэр нь 1990 оноос 1992 оныг хүртэл 3 он дутуу бичигдсэн байсан. Энэ хүнийг малчин байсныг би сайн мэднэ” гэсэн мэдүүлэг
-Гэрч *******ийн “Д.******* нь 1982 оны 06 дугаар сард Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын сургуулийн 8-р ангийг төгссөн. 1982 оны 06 дугаар сард илгээлтээр гарч Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын Жаргалант нэгдлийн Бортээг бригадад малчин болсон. Улмаар 1991 онд хувьчлал болсон. Хувьчлал болтол нэгдэлд тасралтгүй мал малласан. Жаргалант нэгдэл нь компани болсон. Уг компанид түрээсийн малчин хийж байсан. 1993 оныг дуусгаад хувиараа малаа маллах болсон. Түүнээс хойш одоог болтол мал маллаж байгаа” гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд Д.*******ийг 1990 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын Жаргалант бригадад малчинаар ажиллаж байсныг тогтоох үндэслэлтэй байна.
Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрч нарыг асуусан бөгөөд хэрэгт гэрч *******, ******* нарын оршин суугаа хаягийн талаар бичигдсэн багийн засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбарууд авагдсан нь тэднийг өөрийн биеэр шүүхэд ирж мэдүүлэг өгсөн болохыг нотолж байна.
Гэрч *******, ******* нар нь нэхэмжлэгчтэй нэг суманд, нэг нэгдэлд хамт ажиллаж байсан болох нь тэдний мэдүүлэг, гэрч *******гийн хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн түүх, гэрч *******ийн ажилласан байдлыг тогтоосон шүүхийн шийдвэр зэрэг нотлох баримтуудаар нотлогддог тул нэхэмжлэгчийн ажиллаж байсан талаар сайн мэдэх боломжтой гэж үзэж тэдний мэдүүлгийг хэрэг хянан шийдвэрлэхэд үнэн зөв ач холбогдолтой гэж үзэн шийдвэрийн үндэслэл болгосон болно.
Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болох Өмнөговь аймгийн архивын тасгийн 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 311 дугаартай архивын лавлагаа, Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын Бортээг багийн Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 138 дугаартай тодорхойлолт, нэхэмжлэгч Д.*******, гэрч *******, ******* нарын иргэний үнэмлэхний хуулбар, гэрчүүдийн оршин суугаа газрын талаархи багийн засаг даргын тодорхойлолт, хөдөлмөрийн дэвтрүүдийн хуулбарууд нь бичгийн нотлох баримтад хуулиар тавигдах шаардлагыг хангаж нотариатаар гэрчлүүлсэн, хуульд заасан арга журмын дагуу авагдсан, хэрэгт ач холбогдолтой байх тул дээрхи баримтыг шүүх үнэлж шийдвэрийн үндэслэл болгосон болно.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 135 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Гүн овгийн *******гийн *******ийг 1990 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын Жаргалант бригадад малчнаар ажиллаж байсныг тогтоосугай.
2.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.*******ийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Р.УРАНЧИМЭГ