Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 0054

 

 

 

 

 

 

 

 

 

   2020           01           15                                       2020/ШЦТ/54

 

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга О.Бямбасүрэн,

улсын яллагч Б.Батсайхан,

шүүгдэгч Н.О- түүний өмгөөлөгч Д.Ганхуяг нарыг оролцуулан  тус шүүхийн шүүх хралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Б овогт Н-ын О-т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн 1705003011132 дугаартай хэргийг  2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, 1971 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, автомеханик мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ....... дүүргийн ... дүгээр хороо .......... тоотод оршин суух бүртгэлтэй,

урьд Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн 1998 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 102 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 131.1 дэх хэсэгт зааснаар 20.000 төгрөгөөр торгох ялаар,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2002 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 468 дугаартай шийтгэх тогтоолоор 1987 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 161 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 125.1 дэх хэсэгт зааснаар  3 жилийн хугацаагаар хорих ялаар,

Баянзүрх дүүргийн шүүхийн 2006 оны 09 дүгээр сарын 04-ний 371 дугаартай шийтгэх тогтоолоор  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 10 жил 1 хоног хугацаагаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 107 дугаар зүйлийн 107.3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг журамлан оногдуулсан хөнгөн ялыг хүндэд нь багтааж бүгд биечлэн эдлэх хорих ялыг 10 жил 1 хоногийн хорих ялаар тогтоосон, Б овогт Н-ын О-.

 

Холбогдсон хэрэг. /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Н.О- нь 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хороо ... байрны 03 тоотод иргэн Б.У-г хойш нь гэдийлгэж хэвтүүлээд довтлон дээрэмдэж 1.089.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч  Н.О- мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Шүүгдэгч Н.О- нь 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хороо ... байрны 03 тоотод иргэн Б.У-г хойш нь гэдийлгэж хэвтүүлээд довтлон дээрэмдэж 1.089.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

 

Хохирогч Б.У-гийн “2017 оны 07 дугаар сарын 20-ны өдөр би өөрийн дүү А-гийн хөлсөлж байсан байр болох Баянгол дүүргийн 4 дүгээр хоро ... байрны 1 дүгээр орц 3 тоотод гэрт нь өдөр очсон. Тэдний гэрт байж байтал А-гийн найз гэх Э- гэх хүүхэн оройн 23 цагийн орчим ирээд хоносон. Би бол унтаж  байсан. Харин өглөө нь 06 цагийн Э-гийн нөхөр гэх надад О- гэж танилцуулсан. О- гэх залуу ирээд унтсан. Өдөр бид нар сэрээд байж байтал би явах гэж байтал тэр Э- сайхан танилцсан юм чинь нэг шил архи ууя гээд Хараа гээд нэртэй архи, кофе авчирсан. Уучихаад байж байтал тэд нар миний утсаар яриад байсан. Би авсаныг нь мэдээгүй ээ. Тэгээд нойл орчихоод гарч ирээд та нар миний утсыг өг гэхэд утас  чинь энэ байна гээд ширээн дээр тавьсан байхаар нь утсаа аваад дэрэн доор байсан цүнхээ аваад тонгойтол миний ард талаас мөрнөөс татаж хойш суулгаад О- гэх залуу нь чи бөгжөө өг гээд миний зүүн гарын ядам хуруунд байсан алтан бөгжийг татаад байсан. Тэгээд авч чадаагүй ээ. Би эсэргүүцэл үзүүлсэн. Гэтэл дахиад намайг хойш нь гэдийлгэж хэвтүүлээд хоолой боогоод миний хүзүүнд байсан хүүхэд Солонгос улсаас 850.000 вон буюу монгол мөнгөөр 2.000.000 орчим төгрөгний үнэтэй алтан гинжийг татаад авсан. Тэгэхээр нь би орилоод хөөш намайг дээрэмдчихлээ гэхэд А- босч ирсэн. Бодвол согтуу байсан хараад суугаад байсан. Тэгтэл О- хаалгаар гараад зугтаасан. Араас нь А- гүйсэн. Би араас нь гартал А- байрны буланд эгчээ алга байна гээд зогсож байсан. Тэгээд О-ыг гарч зугтааж байхад Э- гутлаа өмсөх гэж байхад нь би хойд цамцнаас нь таттал махлаг өндөр хүүхэн байсан  болохоор би дийлээгүй. ...” гэсэн мэдүүлэг, /хэргийн 4 дүгээр хуудас/

“... Цохиж зодоогүй ээ. Учирсан гэмтэл алгаа. Гинж авсаны дараа хүзүү улайсан байсан. Алтан гинжнээс өөр авсан зүйлгүй. 5 ширхэг кульцо кулонтой граммыг нь санахгүй байна. Нилээн их хэмжээтэй байсан.

... Намайг боож унагаагаад хүзүүнээс авсан. Гудсан дээр гинж байгаагүй ээ. 11 орчим грамм жинтэй алтан гинж байсан. Би сая БНСУ-руу явж ирээд баримтыг нь хуулбарлаж өглөө. Гомдолтой байна. Хохирлоо барагдуулж авмаар байна” гэсэн мэдүүлэг. /хэргийн 34-36 дугаар хуудас/

 

Дамно ХХК-ний “алтан гинжийг 1.089.000 төгрөг”-өөр үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайлан. / хэргийн 107-108 дугаар хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсанэрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянаншийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Иймд шүүгдэгч  Н.О- нь 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хороо ... байрны 03 тоотод иргэн Б.У-г хойш нь гэдийлгэж хэвтүүлээд довтлон дээрэмдэж 1.089.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй бөгөөд тэрээр уг үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж шүүх дүгнэв.

 

Гэмт хэргийн улмаас хохирогч Б.У-д үнэлгээгээр тогтоогдсон 1.089.000 нийт төгрөгний хохирол учирсан бөгөөд  уг төлбөрийг шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэв.

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч  Н.Октябрийн 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс энэ өдөр хүртлэх цагдан хоригдсон 86 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцов.

Шүүх хуульд зааснаар шүүгдэгч Н.О-т хорих ял оногдуулж, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар,  түүний хувийн байдлыг харгалзан хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Н-ын Октябрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар  зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  Н.Октябрийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Н.О-т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар Н.Октябрийн энэ хэрэгт баривчлагдсан, цагдан хоригдсон 86 /наян зургаа/ хоногийг түүний эдлэх ял оруулан тооцсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол  Н.О-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.

 

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Н.Октябриас 1.089.000 төгрөг гаргуулж Хан-Уул дүүрэг 4 дүгээр хороо Ханбогд хотхон 404 дүгээр байр 72 тоотод оршин суух Алаг морьт овогт Булжавын У-д /РД:ХЖ50091202/ олгосугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол  Н.О-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              А.АЛТАНХУЯГ