| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Равданжамцын Уранчимэг |
| Хэргийн индекс | 240/2016/0494/и |
| Дугаар | 568 |
| Огноо | 2016-12-09 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 12 сарын 09 өдөр
Дугаар 568
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Р.Уранчимэг даргалж, тус шүүхийн танхимд хийж
Нэхэмжлэгч: Өмнөговь аймаг, Даланзадгад сумын 6-р баг ******* тоотод оршин суух, ******* овгийн *******ын ******* /РД: *******/
Улсад ажилласан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 10 дугаар сарын 06-ны хүлээн аваад, 2016 оны 10 дугаар сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга З.Өрнөл оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Ц.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь 1971 оны 06 дугаар сард Баяндалай сумын дунд сургууль төгсч Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн илгээлтээр тус сумын Гурвансайхан нэгдлийн Наран бригадад малчин болж 1975 оны 05 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл мал маллаж байгаад хугацаат цэргийн албанд татагдсан билээ. Тэр үед бидэнд хөдөлмөрийн дэвтэр олгосон боловч анх ажилд орсон хугацааг буруу бичсэн, тухайн жилийн сар, улиралд авч байсан цалин хөлсийг бүрэн бичээгүй зэргээс миний малчин байсан хугацаа ажилласан жилд орж тооцогдохгүйд хүрч байна. Иймд миний 1971 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 1975 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хүртэл малчин байсан хугацааг сэргээн тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Ц.******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Энэ асуудлыг шийдвэрлэх шүүх хуралдаанд миний бие оролцох боломжгүй байх тул намайг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтийг хүлээн авч хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Ц.******* нь Өмнөговь аймгийн Баяндалай сумын Гурвансайхан нэгдлийн Наран бригадад 1971 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 1975 оны 05 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл малчнаар ажиллаж байснаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан бөгөөд хэрэгт дараахи нотлох баримтууд авагджээ. Үүнд:
1.Өмнөговь аймгийн архивын тасгийн 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 186 дугаартай “*******ийн ******* нь Өмнөговь аймгийн Баяндалай сумын Гурвансайхан нэгдлийн Наран бригадад 1972 оноос 1975 онуудад малчнаар ажиллаж байхдаа дараах цалинг авч байсан байна. Үүнд: 1972 оны 1 сард 126 төгрөг, 6 сард 81 төгрөг, 8 сард 351 төгрөг, 12 сард 126 төгрөг, 1973 оны 1-2 саруудад 67 төгрөг, 4 сард 84 төгрөг, 6 сард 130 төгрөг, 9-12 саруудад 134-299 төгрөг, 1974 оны 1-12 саруудад 43-641 төгрөг, 1975 оны 1-6 саруудад 350-353 төгрөг” гэж бичигдсэн архивын лавлагаа,
2. Өмнөговь аймгийн Баяндалай сумын Гурвансайхан нэгдлийн даргын 1972 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Ц.*******гийн нэр дээр олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар
3. Ц.*******гийн 135601 тоот боловсролын гэрчилгээний хуулбар,
4. Гэрч *******ын “Ц.******* нь Өмнөговь аймгийн Баяндалай сумын сургуульд сурч байгаад 1971 онд илгээлтээр гарч Баяндалай сумын Наран багт малчнаар ажилд орж хоньчноор ажиллаж эхэлсэн. Улмаар 1975 онд цэргийн албанд явсан. 1971 оны 06 дугаар сард илгээлт авч малчин болсон. 1971 оны 06 дугаар сараас 1975 оныг хүртэл тасралтгүй малчнаар ажилласан” гэсэн мэдүүлэг
5. Гэрч *******ын “Ц.******* нь 1971 оны 05 дугаар сард сургуулиа төгсөөд Өмнөговь аймгийн Баяндалай сумын Наран багт малчнаар ажилд орж аав, ээжийн хамт мал маллаж эхэлсэн. Миний мэдэж байгаагаар 1971 оны 05-06 дугаар сард ажилд орж 1975 оны 05 байна уу 06 дугаар сард цэргийн албанд татагдсан. Үүнээс хойш мал маллаагүй” гэсэн мэдүүлэг
6. Нэхэмжлэгч Ц.*******, гэрч *******, ******* нарын иргэний үнэмлэхний хуулбар, гэрчүүдийн оршин суугаа газрын талаархи багийн засаг даргын тодорхойлолт, гэрчүүдийн Ц.*******гийн ажиллаж байсан талаар бичсэн тодорхойлолт
7. Батлан хамгаалах төв архивын 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн хугацаат цэргийн алба хаасан тухай “Ц.******* БХЯ-ны сайдбн 1975 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн н/155 дугаар тушаалаар Өмнөговь аймгаас 1975 оны 05 дугаар сарын 19-ний өдөр хугацаат цэргийн албанд татагдан Ардын армийн 032 дугаар ангид алба хааж мөн сайдын 1978 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн н/137 дугаар тушаалаар 1978 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 262107 дугаарын цэргийн батлахтай халагдсан” гэж бичигдсэн лавлагаа.
8. Ц.*******г Залуучуудын Эвлэлийн 50 жилийн ойн “Хүндэт тэмдэг”-ээр шагнаж байсан үнэмлэхийн хуулбар зэрэг болно.
Нэхэмжлэгч Ц.*******гийн хөдөлмөрийн дэвтэрт анх ажилд орсон хугацааг буруу бичсэн, тухайн жилийн сар, улиралд авч байсан цалин хөлсийг бүрэн бичээгүйн улмаас түүний ажилласан хугацаа нь ажилласан жилд тооцогдохгүй болж тэтгэвэр тогтоолгох боломжгүй байдал бий болжээ. Нэхэмжлэгч нь ажилласан хугацаагаа өөр байдлаар тогтоолгох боломжгүй байх тул хүсэлтийг хэрэгт авагдсан баримтад үндэслэн шийдвэрлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч Ц.******* нь Өмнөговь аймгийн Баяндалай сумын Гурвансайхан нэгдлийн Наран бригадад 1971 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 1975 оны 05 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан болох нь
-Өмнөговь аймгийн архивын тасгийн 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 186 дугаартай лавлагаанд “*******ийн ******* нь Өмнөговь аймгийн Баяндалай сумын Гурвансайхан нэгдлийн Наран бригадад 1972 оноос 1975 онуудад малчнаар ажиллаж байхдаа дараах цалинг авч байсан байна. Үүнд: 1972 оны 1 сард 126 төгрөг, 6 сард 81 төгрөг, 8 сард 351 төгрөг, 12 сард 126 төгрөг, 1973 оны 1-2 саруудад 67 төгрөг, 4 сард 84 төгрөг, 6 сард 130 төгрөг, 9-12 саруудад 134-299 төгрөг, 1974 оны 1-12 саруудад 43-641 төгрөг, 1975 оны 1-6 саруудад 350-353 төгрөг” гэж бичигдсэнээр,
-Өмнөговь аймгийн Баяндалай сумын Гурвансайхан нэгдлийн даргын даргын 1972 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Ц.*******гийн нэр дээр олгосон хөдөлмөрийн дэвтэрт: 1. 1973 оны 1-12 дугаар саруудад ажилласан хоног 30, тооцсон хөлс, урьдчилгаа 33.30 төгрөг-57.17 төгрөг, 1974 оны 1-8 дугаар саруудад ажилласан хоног 29-30, тооцсон хөлс, урьдчилгаа 16.20 төгрөг-160.70 төгрөг гэж бичигдсэнээр,
-Гэрч *******ын “Ц.******* нь Өмнөговь аймгийн Баяндалай сумын сургуульд сурч байгаад 1971 онд илгээлтээр гарч Баяндалай сумын Наран багт малчнаар ажилд орж хоньчноор ажиллаж эхэлсэн. Улмаар 1975 онд цэргийн албанд явсан. 1971 оны 06 дугаар сард илгээлт авч малчин болсон. 1971 оны 06 дугаар сараас 1975 оныг хүртэл тасралтгүй малчнаар ажилласан” гэсэн мэдүүлэг,
-Гэрч *******ын “Ц.******* нь 1971 оны 05 дугаар сард сургуулиа төгсөөд Өмнөговь аймгийн Баяндалай сумын Наран багт малчнаар ажилд орж аав, ээжийн хамт мал маллаж эхэлсэн. Миний мэдэж байгаагаар 1971 оны 05-06 дугаар сард ажилд орж 1975 оны 05 байна уу 06 дугаар сард цэргийн албанд татагдсан. Үүнээс хойш мал маллаагүй” гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд Ц.*******г Өмнөговь аймгийн Баяндалай сумын Гурвансайхан нэгдлийн Наран бригадад 1971 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 1975 оны 05 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсныг улсад ажилласнаар тогтоох үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгчийн хүсэлтээр *******, ******* нараас гэрчийн мэдүүлэг авсан бөгөөд гэрч нар нь нэхэмжлэгчтэй нэг нэгдэл, бригадад хамт ажиллаж байсан талаар мэдүүлдэг.
Нэхэмжлэгч Ц.*******гийн “Би Баяндалай сумын дунд сургууль төгсч МХЗЭ-ийн эвлэлийн илгээлтээр тус сумын Гурвансайхан нэгдлийн Наран бригадад 1971 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн малчин болсон” гэсэн тайлбар нь гэрч нарын “Ц.******* 1971 оны 06 дугаар сараас эхлэн илгээлтээр гарч Баяндалай сумын Наран бригадад мал маллаж эхэлсэн” гэсэн мэдүүлгээр нотлогддог тул шүүх гэрчүүдийн мэдүүлгийг үнэн зөв ач холбогдолтой гэж шийдвэрийн үндэслэл болгож нэхэмжлэгчийг 1971 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн ажилласан гэж тооцсон болно.
Гэрч *******, ******* нарын оршин суугаа хаягийн талаар бичигдсэн багийн засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбарууд хэрэгт авагдсан байх бөгөөд энэ нь гэрчүүдийг өөрийн биеэр шүүхэд ирж мэдүүлэг өгсөн болохыг нотолж байна.
Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болох Өмнөговь аймгийн архивын тасгийн 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 186 дугаартай архивын лавлагаа, Өмнөговь аймгийн Баяндалай сумын Гурвансайхан нэгдлийн даргын даргын 1972 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Ц.*******гийн нэр дээр олгосон хөдөлмөрийн дэврийн хуулбар, гэрч *******, ******* нарын мэдүүлэг, Батлан хамгаалах төв архивын 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн хугацаат цэргийн алба хаасан тухай бичигдсэн лавлагаа, Ц.*******г Залуучуудын Эвлэлийн 50 жилийн ойн “Хүндэт тэмдэг”-ээр шагнаж байсан үнэмлэхийн хуулбар зэрэг бичгийн нотлох баримтууд нь бичгийн нотлох баримтад хуулиар тавигдах шаардлагыг хангаж нотариатаар гэрчлүүлсэн, хуульд заасан арга журмын дагуу авагдсан, хэрэгт ач холбогдолтой байх тул дээрхи баримтуудыг шүүх үнэлж шийдвэрийн үндэслэл болгосон болно.
Нэхэмжлэгч Ц.******* нь өөрийн эзгүйд шүүх хуралдааныг хийлгэх тухай хүсэлтийг бичгээр ирүүлсэн байх тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн болно.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэг, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 135 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар ******* овгийн *******ийн *******г Өмнөговь аймгийн Баяндалай сумын Гурвансайхан нэгдлийн Наран бригадад 1971 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 1975 оны 05 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсныг тогтоосугай.
2.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ц.*******гийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Р.УРАНЧИМЭГ