| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанноровын Угтахбаяр |
| Хэргийн индекс | 240/2016/00568/и |
| Дугаар | 564 |
| Огноо | 2016-12-09 |
| Маргааны төрөл | Хамтын амьдарлтай байсныг тогтоолгох, |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 12 сарын 09 өдөр
Дугаар 564
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Угтахбаяр даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Өмнөговь аймаг Сэврэй сумын 3 дугаар баг Бүйлсэн, ******* тоотод оршин суух ******* овогт *******ийн ******* /регистрийн дугаар: *******/
Хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.*******, нарийн бичгийн дарга З.Өрнөл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Д.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.******* миний бие Ч.*******тай 1990 онд танилцан улмаар 4 хүүхэд төрүүлж 2016 он хүртэл амьдарч байгаад 2016 оны 10 дугаар сарын 09-ний өдөр өвчний улмаас нас барсан. 1999 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр охин Б.*******, 2001 оны 02 дугаар сарын 15-ны өдөр охин Б. нар мэндэлсэн. Ингээд охин Б.*******, Б.Отгогцэцэг нар мэндэслнээс хойш 15 жилийн дараа өвчний улмаас нас барсан. Охин Б.*******, Б. нарт тэжээгчээ алдсаны тэтгэлэг тогтоолгох гэсэн боловч гэрлэлтээ батлуулаагүйн улмаас тэтгэлэгт хамрагдаж чадахгүй хохироод байна. Иймд ******* овогтой ******* миний биеийг Ч.*******тай хамтын амьдралтай байсныг тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Д.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлээ дэмжиж байна. Нэмж ярих зүйл байхгүй гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нэхэмжлэгчийн нэхэмжлэл, гэрч асуулгах тухай хүсэлт, Д.*******ийн оршин суугаа хаягийн тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар, 0000184271 дугаартай Ч.*******ын нас барсны гэрчилгээний хуулбар, Б.*******, Б. нарын төрсний гэрчилгээний хуулбар, гэрч Ч.*******, М.******* нарын багийн засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар, мэдүүлэг зэргийг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч ******* овогт *******ийн ******* нь овогт ийн *******тай 1990 онд танилцаж 1999 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр охин Б.*******, 2001 оны 02 дугаар сарын 15-ны өдөр охин Б. нарыг төрүүлэн 2016 оны 10 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл хамтран амьдарч байсан болох нь гэрч Ч.*******, М.******* нарын мэдүүлэг, Б.*******, Б. нарын төрсний гэрчилгээний хуулбар, Ч.*******ын нас барсны гэрчилгээний хуулбар зэргээр нотлогдож байх тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх нь зүйтэй байна.
Гэрч Ч.*******, М.******* нарын мэдүүлэг хуульд заасан арга журмын дагуу авагдсан, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.8 дахь хэсэгт заасан харшлах шалтгаангүй байх тул тэдний мэдүүлгийг үнэн зөвд тооцож нотлох баримтаар үнэлэв. Гэрч нарын иргэний үнэмлэхийн хуулбар нь тэдний өөрсдийн биеэр шүүхэд ирж гэрчийн мэдүүлэг өгснийг гэрчлэх баримтууд болно.
Гэрч Ч.*******, М.******* нар нь нэхэмжлэгчийг Ч.*******тай хамтын амьдралтай байсан, энэ хугацаанд охин Б.*******, Б. нар төрсөн талаар мэдүүлдэг бөгөөд гэрч нарын мэдүүлэг нь нэхэмжлэгчийн тайлбартай зөрүүтэй биш байгаа байдал, Б.*******, Б. нарын төрсний гэрчилгээний хуулбарт эцэг Ч.******* гэж бичигдсэн байх бөгөөд эдгээр нотлох баримт нь дамжмал байдлаар Д.*******, Ч.******* нарын хамт амьдарсаныг нотолж байна гэж үзлээ.
Нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар, Б.*******, Б. нарын төрсний гэрчилгээний хуулбар, Ч.*******ын нас барсны гэрчилгээ зэрэг нотлох баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан бичмэл нотлох баримтын шаардлагыг хангаж, нотариатаар гэрчлэгдсэн байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 119, 135 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт зааснаар ******* овогт *******ийн ******* нь овогт ийн *******тай хамтын амьдралтай байсныг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд эс зөвшөөрвөл зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.УГТАХБАЯР