Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 536

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Угтахбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Өмнөговь аймаг Баяндалай сум, Төхөм 3 дугаар баг, ******* гэх газар оршин суух ******* овогт *******гийн ******* /регистрийн дугаар: *******/

 

Улсад ажилласан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга З.Өрнөл оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Г.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 1979 онд цэргээс халагдаж ирээд Өмнөговь аймгийн Баяндалай сумын Худалдаа бэлтгэл ангид 1979 оны 07 дугаар сарын 26-ны өдөр жолоочоор орж ажиллаад 20 гаруй жил ажилласан. Энэ хугацаанд жолооч, манаач, агент зэрэг ажлуудыг хийж байсан. Одоо өндөр насны тэтгэвэрээ тогтоолгох гэтэл хөдөлмөрийн дэвтрийг 1981 онд нээсэн байтал 1979 оны ажлыг бичсэн, Худалдаа бэлтгэл ангид ажиллуулав гэж бичээд хоршооны тамга дарсан, ажилд орсон, гарсан тушаал архиваас олдохгүй, цалингийн жагсаалт дутуу зэрэг зөрчлийн улмаас ажилласан жил дутуу тооцогдож би хохирход хүрээд байна. Иймд миний 1979 оны 07 дугаар сарын 26-ны өдрөөс 1995 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Баяндалай сумын Худалдаа бэлтгэл анги болон Эрдэнэцогт хоршоонд ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Г.******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Миний бие Өмнөговь аймгийн Баяндалай сумын Төхөм багт оршин суудаг. Цас их орж цаг агаар муудаж, бүл хүч муутай байгаа учир шүүх хуралдаа өөрийн биеэр орох боломжгүй тул миний эзгүйд шүүх хуралыг яаралтай хийж өгнө үү? гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна. Учир нь:

 

Нэхэмжлэгчийн тухайн үеийн ажиллаж байсан байдлын талаар хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн боловч зөрчилтэй бичигдсэний улмаас ажилласан хугацаагаа өөр байдлаар тогтоох боломжгүй байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийг шүүх хүлээн авч шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч Г.******* нь 1979 оны 07 дугаар сарын 26-ны өдрөөс 1993 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Өмнөговь аймгийн Баяндалай сумын Худалдаа бэлтгэлийн анги, Эрдэнэцогт хоршоонд жолооч, агентаар ажиллаж байсан болох нь:

 

Өмнөговь аймгийн архивын тасгийн 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн *******гийн ******* нь Өмнөговь аймгийн Баяндалай сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1979-1989 онуудад жолоочоор, Баяндалай сумын Эрдэнэцогт хоршоонд 1990-1991 онуудад агент, жолоочоор ажиллаж байхдаа дараах цалинг авч байсан байна. Үүнд: 1979 оны 07 дугаар сард 313 төгрөг, 09 дүгээр сард 450 төгрөг, 10 дугаар сард 450 төгрөг, 11 дүгээр сард 450 төгрөг, 12 дугаар сард 450 төгрөг, 1980 оны 01 дүгээр сард 450 төгрөг, 02 дугаар сард 423 төгрөг, 03 дугаар сард 697 төгрөг, 04 дүгээр сард 450 төгрөг, 05 дугаар сард  318  төгрөг, 06 дугаар сард 350 төгрөг, 07 дугаар сард 500 төгрөг, 08 дугаар сард 605 төгрөг, 09 дүгээр сард 921 төгрөг, 10 дугаар сард 178 төгрөг, 11 дүгээр сард 500 төгрөг, 12 дугаар сард 598 төгрөг, 1981 оны 01 дүгээр сард 620 төгрөг, 02 дугаар сард 500 төгрөг, 03 дугаар сард 500 төгрөг, 04 дүгээр сард 500 төгрөг, 05 дугаар сард  500  төгрөг, 06 дугаар сард 500 төгрөг, 07 дугаар сард 451 төгрөг, 08 дугаар сард 500 төгрөг, 09 дүгээр сард 500 төгрөг, 10 дугаар сард 500 төгрөг, 11 дүгээр сард 500 төгрөг, 12 дугаар сард 1006 төгрөг, 1982 оны 01 дүгээр сард 392 төгрөг, 02 дугаар сард 77 төгрөг, 03 дугаар сард 314 төгрөг, 04 дүгээр сард 652 төгрөг, 05 дугаар сард  606  төгрөг, 06 дугаар сард 702 төгрөг, 07 дугаар сард 216 төгрөг, 08 дугаар сард 243 төгрөг, 09 дүгээр сард 216 төгрөг, 10 дугаар сард 629 төгрөг, 11 дүгээр сард 650 төгрөг, 12 дугаар сард 650 төгрөг, 1983 оны 01 дүгээр сард 912 төгрөг, 02 дугаар сард 628 төгрөг, 03 дугаар сард 461 төгрөг, 04 дүгээр сард 500 төгрөг, 05 дугаар сард  484  төгрөг, 06 дугаар сард 137 төгрөг, 11 дүгээр сард 686 төгрөг, 12 дугаар сард 500 төгрөг, 1984 оны 01 дүгээр сард 968 төгрөг, 02 дугаар сард 451 төгрөг, 03 дугаар сард 331 төгрөг, 04 дүгээр сард 300 төгрөг, 05 дугаар сард  300  төгрөг, 06 дугаар сард 279 төгрөг, 07 дугаар сард 466 төгрөг, 08 дугаар сард 500 төгрөг, 09 дүгээр сард 658 төгрөг, 10 дугаар сард 320 төгрөг, 12 дугаар сард 500 төгрөг, 1985 оны 01 дүгээр сард 500 төгрөг, 02 дугаар сард 325 төгрөг, 03 дугаар сард 478 төгрөг, 04 дүгээр сард 474 төгрөг, 05 дугаар сард  450  төгрөг, 06 дугаар сард 450 төгрөг, 07 дугаар сард 450 төгрөг, 08 дугаар сард 626 төгрөг, 09 дүгээр сард 500 төгрөг, 10 дугаар сард 500 төгрөг, 11 дүгээр сард 500 төгрөг, 12 дугаар сард 500 төгрөг, 1986 оны 01 дүгээр сард 500 төгрөг, 02 дугаар сард 886 төгрөг, 03 дугаар сард 500 төгрөг, 04 дүгээр сард 500 төгрөг, 05 дугаар сард  500  төгрөг, 06 дугаар сард 461 төгрөг, 07 дугаар сард 627 төгрөг, 08 дугаар сард 543 төгрөг, 09 дүгээр сард 451 төгрөг, 10 дугаар сард 894 төгрөг, 11 дүгээр сард 500 төгрөг, 12 дугаар сард 500 төгрөг, 1987 оны 01 дүгээр сард 737 төгрөг, 02 дугаар сард 956 төгрөг, 03 дугаар сард 500 төгрөг, 04 дүгээр сард 500 төгрөг, 05 дугаар сард  500  төгрөг, 06 дугаар сард 650 төгрөг, 07 дугаар сард 500 төгрөг, 08 дугаар сард 667 төгрөг, 09 дүгээр сард 500 төгрөг, 10 дугаар сард 471 төгрөг, 11 дүгээр сард 500 төгрөг, 12 дугаар сард 500 төгрөг, 1988 оны 01 дүгээр сард 966 төгрөг, 02 дугаар сард 503 төгрөг, 03 дугаар сард 600 төгрөг, 04 дүгээр сард 392 төгрөг, 05 дугаар сард  500  төгрөг, 06 дугаар сард 589 төгрөг, 07 дугаар сард 184 төгрөг, 08 дугаар сард 468 төгрөг, 09 дүгээр сард 345 төгрөг, 10 дугаар сард 527 төгрөг, 11 дүгээр сард 506 төгрөг, 12 дугаар сард 308 төгрөг, 1989 оны 01 дүгээр сард 355 төгрөг, 02 дугаар сард 120 төгрөг, 1990 оны 11 дүгээр сард 166 төгрөг, 12 дугаар сард 367 төгрөг, 1991 оны 01 дүгээр сард 423 төгрөг, 02 дугаар сард 950 төгрөг, 03 дугаар сард 950 төгрөг, 04 дүгээр сард 1000 төгрөг, 05 дугаар сард  1100  төгрөг, 06 дугаар сард 1418 төгрөг, 07 дугаар сард 2100 төгрөг, 08 дугаар сард 1175 төгрөг, 09 дүгээр сард 484 төгрөг, 10 дугаар сард 3195 төгрөг, 11 дүгээр сард 1155 төгрөг, 12 дугаар сард 990 төгрөг, 1992 онд цалингийн баримт байхгүй байна гэсэн 568 дугаартай лавлагаа, Г.*******ийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, 1985 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн “Баярын бичиг” ...МХЗЭ-ийн илгээлтийн эзэн ******* овогтой *******т..., Баяндалай сумын Эрдэнэцогч хэрэглээний хоршооны даргын 1992 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн “ээлжийн амралт олгох тухай” ...Г.******* амрах хоног ажлын 21... 08 дугаар тушаалын хуулбар, Баяндалай сумын Эрдэнэцогт хэрэглээний хоршооны дарга Я.Шанжмятавын 1993 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн “ Г.*******ийг ажлаас чөлөөлөх тухай “ тушаал, гэрч *******, ******* нарын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, гэрч нарын мэдүүлэг зэргээр нотлогдож байна.

 

Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр нэхэмжлэгчтэй хамт ажиллаж байсан *******, ******* нараас гэрчийн мэдүүлэг авсан ба эдгээр хүмүүс нь нэхэмжлэгчтэй нэг сум, нэг хоршоонд тус тус ажиллаж байсан болох нь тэдний хөдөлмөрийн дэвтэрт бичилт хийгдсэн байдлаар нотлогдож байх бөгөөд гэрчүүд нь нэхэмжлэгчтэй хамт ажиллаж байсныг гэрчилсэн хууль сануулж авсан мэдүүлэг нь хуульд заасан арга журмын дагуу авагдсан, гэрч нарын хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, иргэний үнэмлэхийн хуулбар зэрэг нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан нотлох баримтын шаардлага хангасан, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүх үнэлж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.

 

 Иймд Г.*******ийг  1979 оны 07 дугаар сарын 26-ны өдрөөс 1993 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Өмнөговь аймгийн Баяндалай сумын Худалдаа бэлтгэлийн анги, Эрдэнэцогт хоршоонд жолооч, агентаар ажиллаж байсан гэж үзэж, харин нэхэмжлэгчийн 1993 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оныг хүртэл ажиллаж байсан хугацаа нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул уг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно. Нэхэмжлэгч Г.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод үлдээх нь зүйтэй байна.

 

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  115.1, 115.2.2, 116, 118, 135 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэг, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар ******* овогт  *******гийн *******ийг   1979 оны 07 дугаар сарын 26-ны өдрөөс 1993 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Өмнөговь аймгийн Баяндалай сумын Худалдаа бэлтгэлийн анги, Эрдэнэцогт хоршоонд жолооч, агентаар ажиллаж байсныг сэргээн тогтоосугай.

2. Нэхэмжлэгчийн 1993 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 он хүртэл улсад ажилласан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

3 .Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г.*******ийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт  зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                              Л.УГТАХБАЯР