| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанноровын Угтахбаяр |
| Хэргийн индекс | 240/2016/00485/и |
| Дугаар | 537 |
| Огноо | 2016-11-28 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 11 сарын 28 өдөр
Дугаар 537
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Угтахбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Өмнөговь аймаг Даланзадгад сумын 1 дүгээр баг ******* тоотод оршин суух ******* овогт *******ийн ******* /регистрийн дугаар: *******/
Хариуцагч: Өмнөговь аймаг Даланзадгад сумын 4 дүгээр баг ******* тоотод оршин суух ******* овогт *******ын ******* /регистрийн дугаар: /
Гэрлэлт цуцлах тухай нэхэмжлэлийг 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч П.*******, нарийн бичгийн дарга З.Өрнөл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч П.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.*******тэй 2006 оны 12 дугаар сарын 21-нд Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Улсын бүртгэлийн хэлтэст гэрлэлтээ батлуулан гэр бүл болсон. 2007 оны 5 сарын 12-ны өдөр охин маань төрсөн. Одоо 9 настай. Хамт амьдарсан 1 жилийн хугацаанд үзэл бодол, зан байдлын хувьд хоорондоо таарч тохирохгүйн улмаас үргэлж хэрэлдэж маргалддаг байсан. Удалгүй 2007 оны 10 дугаар сард 5 сартай охиноо П.******* миний бие өөр дээрээ авч салсан. Түүнээс хойш миний бие өөрөө охиноо өсгөн хүмүүжүүлж байгаа билээ. 2013 онд өөр хүнтэй дахин гэр бүл зохиож 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Ц.Бадрангуй хүү маань төрсөн. Иймд 2006 оны 072/000942 дугаартай гэрлэлтийн гэрчилгээтэй бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Дундын эд хөрөнгийн маргааны асуудалгүй гэжээ.
Нэхэмжлэгч П.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Гэрлэлтээ цуцлууламаар байна. Сар бүр авдаг хүүхдийн 20,000 төгрөгийг хүүхдийнхээ нэр дээр болгомоор байгаа юм. Сүүлд гэр бүл болсон хүн маань охинд ямар нэг зан гаргадаггүй. Д.******* охинтойгоо огт ярьдаггүй гэв.
Хариуцагч Д.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ******* овогтой ******* миний бие 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр П.*******ын гаргасан нэхэмжлэлийг хүлээн авлаа. П.*******ын гэрлэлцээ цуцлуулах хүсэлтийг хүлээн зөвшөөрч байна. Гэрлэлт цуцлахад ямар нэгэн маргааны асуудал байхгүй. Бид тусдаа амьдраад 8 жил болж байна гэжээ.
Шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болох П.*******ын нэхэмжлэл, иргэний үнэмлэхийн хуулбар, 072/001037 дугаартай П.*******, Д.******* нарын гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, 0275348 дугаартай гийн төрсний гэрчилгээний хуулбар, “Энхийн хүслэн” өрхийн эмнэлэгийн гийн эрүүл бойжиж буй тухай тодорхойлолт, 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай 72 дугаартай тэмдэглэл, 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн гийн тайлбар, Д.*******ийн иргэний үнэмлэхийн хуулбар, хариу тайлбар зэргийг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч П.******* нь Д.*******т холбогдуулан гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
П.*******, Д.******* нар нь 2006 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Өмнөговь аймгийн Ханхонгор сумын иргэний бүртгэлийн газарт гэрлэлтээ хууль ёсоор бүртгүүлж гэрлэлтийн гэрчилгээ авсан болох нь гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, П.*******, Д.******* нарын тайлбар зэргээр тус тус нотлогдож байна.
Нэхэмжлэгч П.******* нь Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандан 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр уулзалт хийсэн боловч Д.******* нь эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд хүрэлцэн ирж оролцоогүй тул эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болж, Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 28 дугаар зүйлд заасныг үндэслэн эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгосон ба гэрлэгчид удаан хугацаагаар тусдаа амьдарсан цаашид хамтран амьдрах боломжгүй болох нь тогтоогдож байх тул зохигчдын гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.
Гэрлэгчдийн дундаас 2007 оны 05 дугаар сарын 12-ны өдөр төрсөн нь 5 /тав/ сартайгаасаа эхлэн эцэг П.*******ын асрамжинд хамт амьдарч байгаа болох нь насанд хүрээгүй гээс асууж авсан тайлбар, болон зохигчдын тайлбараар нотлогдож, зохигчид хүүхдийн асрамжийн талаар маргахгүй байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт “ Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх ... харилцан тохиролцож болно “ гэж заасны дагуу хүүхдийн нас, эцэг эхийн халамж, ахуйн нөхцөл бололцоо, өсч суралцаж дассан орчин зэргийг харгалзан эцэг П.*******ын асрамжинд үлдээх нь зүйтэй байна гэж үзэв.
Нэхэмжлэгч П.******* нь хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэсэн тайлбарыг гаргаж байгаа боловч Монгол улсын Үндсэн хууль болон Гэр бүлийн тухай хуульд зааснаар хүүхэд нь эцэг эхээрээ тэжээн тэтгүүлэх эрхтэй ба энэ эрх нь эцэг эхээсээ тусдаа амьдарч байсан ч нэгэн адил байх тул хариуцагч Д.******* нь үр хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй байна.
Иймд хариуцагч Д.*******ээс тэтгэлэг гаргуулан охин г тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч П.******* нь хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлд Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамж 28.209 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хүүхдийн тэтгэлэгт төлөх улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаас гаргуулан улсын төсөвт оруулах үндэслэлтэй байна. Улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тогтоохдоо нэхэмжлэлийн үнийн дүнгээс тооцох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэгт зааснаар хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийн үнийг “тогтмол хугацаанд төлөгдөх тэтгэлэг шаардсан нэхэмжлэлд уг тэтгэлгийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүн ”-гээр тодорхойлно. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.*******ийн төлөх хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь тухайн хүүхдийн оршин суугаа газрын бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар сар бүр төлнө. Хүн амын амьжиргааны доод түвшингийн хэмжээг Үндэсний статистикийн хорооноос тогтоодог бөгөөд тус хорооны 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн А/9 дүгээр тогтоолоор Өмнөговь аймагт хүн амын амьжиргааны доод түвшингийн хэмжээг 164.300 төгрөг байхаар тогтоожээ. Үүнээс дүгнэвэл хариуцагч Д.******* нь охин д сар бүр 164.300 төгрөгийн 50 хувь болох 82.150 төгрөгийг тэтгэлэгт төлөхөөр байна. Нэхэмжлэлийн үнийн дүнг тодорхойлвол жилд 985.800 төгрөг төлөх ба Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч уг дүнгээс тооцож 28.209 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид төлөхөөр байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлага бүрэн хангагдсан тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаар нөхөн төлүүлөх бөгөөд хариуцагч Д.*******ээс хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжаас нэхэмжлэгчийн чөлөөлөгдсөн үнийн дүн болох 28.209 төгрөгийг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод, гэрлэлт цуцлах нэхэмжлэлд нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн дүн болох 70.200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.
Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Энхийн хүслэн өрхийн эмнэлэгийн тодорхойлолтоор зохиогчдын охин нь одоо эцгийн асрамжинд амьдарч, эрүүл бойжиж байгааг нотолсон баримт болно.
Нэхэмжлэгч П.*******ын иргэний үнэмлэхийн хуулбар, хариуцагч Д.*******ийн иргэний үнэмлэхийн хуулбар, 2007 оны 05 дугаар сарын 12-ны өдөр төрсөн охин гийн төрсний гэрчилгээний хуулбар, 072/001037 дугаартай гэрлэлтийн гэрчилгээний лавлагаа, Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 72 дугаартай эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл зэрэг нь хэрэгт хамааралтай, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан “бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө” гэсэн хуулийн шаардлагыг хангасан байх тул шүүх дээрхи нотлох баримтуудыг үнэлж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.
Хариуцагч Д.*******т шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, нэхэмжлэгч нь хэргийг хариуцагчийн эзгүйд хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг хүлээн авч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хэргийг хариуцагчийн эзгүйд хянан шийдвэрлэсэн болно.
Монгол Улсын Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3,115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.УГТАХБАЯР