Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 535

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Угтахбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

 

        Нэхэмжлэгч: Өмнөговь аймаг Даланзадгад сум 8 дугаар баг ******* тоотод оршин суух ******* овогт *******ийн ******* /регистрийн дугаар: *******/

 

        Улсад ажилласан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

        Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э.*******, нарийн бичгийн дарга З.Өрнөл нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

        Нэхэмжлэгч Э.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 1981 оны 10 дугаар сард Өмнөговь аймгийн Усны аж ахуйг удирдах газрын автогражид жолоочоор орж 1987 оны 05 дугаар сард өөр газар ажиллах болсон тул ажлаас халагдсан юм. Хөдөлмөрийн дэвтэр дээрх ажлаас халагдсан тушаал засвартай байсан тул хүчингүй болж улсад ажилласан жилд тооцогдохгүй болсон юм. Иймд миний 1981 оны 10 дугаар сараас 1987 оны 05 дугаар cap хүртэл улсад ажилласан болохыг тогтоож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Э.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагаа бүхэлд нь дэмжиж байна. 1981 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс 1987 оны 08 дугаар сарыг дуустал хугацааны ажилласан жилээ тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан гэв.

 

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна. Учир нь:

 

Нэхэмжлэгчийн тухайн үеийн ажиллаж байсан байдлын талаар хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн боловч засвартай бичигдсэний улмаас ажилласан хугацаагаа өөр байдлаар тогтоох боломжгүй байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийг шүүх хүлээн авч шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч Э.******* нь 1981 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс 1987 оны 08 дугаар сарыг дуустал Өмнөговь аймгийн Усны аж ахуйн удирдах газарт жолоочоор ажиллаж байсан болох нь:

Өмнөговь аймгийн архивын тасгийн 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн *******ийн ******* нь Өмнөговь аймгийн Усны аж ахуйн удирдах газар 1981-1984, 1987 онуудад жолоочоор, Иргэний Агаарын Тээврийн Удирдах Газрын Өмөнговь аймаг дахь онгоцны буудалд 1987 оны 05-08 дугаар саруудад бэлэн мөнгөний няраваар ажиллаж байхдаа дараах цалинг авч байсан байна. Үүнд: 1981 оны 11 дүгээр сард 262 төгрөг, 12 дугаар сард 450 төгрөг, 1982 оны 01 дүгээр сард 247 төгрөг, 02 дугаар сард 468 төгрөг, 03 дугаар сард 450 төгрөг, 04 дүгээр сард 450 төгрөг, 05 дугаар сард  450  төгрөг, 06 дугаар сард 346 төгрөг, 07 дугаар сард 284 төгрөг, 08 дугаар сард 428 төгрөг, 09 дүгээр сард 450 төгрөг, 11 дүгээр сард 224 төгрөг, 12 дугаар сард 571 /тэтгэмж/ төгрөг, 1983 оны 01 дүгээр сард 864 /тэтгэмж/ төгрөг, 07 дугаар сард 143 төгрөг, 08 дугаар сард 450 төгрөг, 09 дүгээр сард 282 төгрөг, 10 дугаар сард 197 төгрөг, 11 дүгээр сард 500 төгрөг, 1984 оны 01 дүгээр сард 431 төгрөг, 02 дугаар сард 58 төгрөг, 03 дугаар сард 317 төгрөг, 1987 оны 01 дүгээр сард 100 төгрөг, 02 дугаар сард 176 төгрөг, 05 дугаар сард  359  төгрөг, 06 дугаар сард 359 төгрөг, 07 дугаар сард 359 төгрөг, 08 дугаар сард 170 төгрөгийн цалин авч байсан болох 602 дугаартай лавлагаа, Э.*******ийн 1980 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, *******, ******* нарын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, гэрч *******, ******* нарын мэдүүлэг зэргээр нотлогдож байна.

 

Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр нэхэмжлэгчтэй хамт ажиллаж байсан *******, *******  нараас гэрчийн мэдүүлэг авсан ба эдгээр хүмүүс нь нэхэмжлэгчтэй нэг байгууллагад ажиллаж байсан болох нь тэдний хөдөлмөрийн дэвтэрт бичилт хийгдсэн байдлаар нотлогдож байх бөгөөд гэрчүүд нь нэхэмжлэгчтэй хамт ажиллаж байсныг гэрчилсэн хууль сануулж авсан мэдүүлэг нь хуульд заасан арга журмын дагуу авагдсан, гэрч нарын хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, иргэний үнэмлэхийн хуулбар зэрэг нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан нотлох баримтын шаардлага хангасан, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүх үнэлж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.

 

 Иймд Э.*******ийг 1981 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс 1987 оны 08 дугаар сарыг дуустал Өмнөговь аймгийн Усны аж ахуйн удирдах газарт жолоочоор ажиллаж байсан гэж үзэж шийдвэрлэсэн болно. Нэхэмжлэгч Э.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод үлдээх нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  115.1, 115.2.1, 116, 118, 135 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэг, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар ******* овогт  *******ийн *******ийг  1981 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс 1987 оны 08 дугаар сарыг дуустал Өмнөговь аймгийн Усны аж ахуйн удирдах газарт жолоочоор ажиллаж байсныг сэргээн тогтоосугай.

2 .Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Э.*******ийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт  зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                              Л.УГТАХБАЯР