Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 506

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

 хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Угтахбаяр даргалж тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Өмнөговь аймаг Даланзадгад сум, 7 дугаар баг ******* тоотод оршин суух ******* овогт *******ы ******* /регистрийн дугаар: *******/

        Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: ******* /регистрийн дугаар: *******/

       

        Хариуцагч: Өмнөговь аймаг Даланзадгад сум 6 дугаар баг ******* тоотод оршин суух ******* овогт ын /регистрийн дугаар: /

 

        5.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

       Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Н.Нармандах, хариуцагч Г., хариуцагчийн өмгөөлөгч Ц.Баярмаа, нарийн бичгийн дарга З.Өрнөл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

 Нэхэмжлэгч Б.******* шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Г. нь 2015 оны 03 дугаар сарын 07-ны өдөр надаас 2.000.000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй, хугацаа хэтэрсэн хоног тутамд 10 хувийн алданги төлөхөөр барьцаат зээлийн гэрээ байгуулж зээлж авсан. 2.000.000 төгрөгийг зээлж авсанаасаа хойш 2 сарын хүү өгөөд дахин мөнгө өгөөгүй. Үндсэн зээл 2.000.000 төгрөг нь өнөөдрийн байдлаар хүүгийн хамт 4.600.000 төгрөг болж байгаа. Алданги нь 10.200.000 төгрөг болж байгаа бөгөөд бид алдангиас 400.000 төгрөгийг нэхэмжилж байна. Иймд нийт 5.000.000 төгрөгийг Г.гаас гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Н.Нармандах шүүхэд хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Б.******* нь Г.гаас 5.000.000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байсан боловч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* Г. нар нь харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж талууд 2.500.000 төгрөг дээр эвлэрсэн тул эвлэрлийн гэрээг баталгаажуулж өгөхийг хүсье гэв.

 

Хариуцагч Г. шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Хариуцагч овогтой миний бие нь ******* овогтой *******гийн нэхэмжлэлийг гардан аваад хуульд заасан хугацаанд доорхи хариу тайлбарыг гаргаж байна. Б.******* гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас зарим нэгийг хүлээн зөвшөөрч байна. Өөрөөр хэлбэл анх зээлсэн 2.000.000 төгрөгийн 2 сарын хугацааны сарын 200.000 төгрөг буюу 400.000 төгрөгийг төлсөн. Үүнээс хойш cap бүр 6,7,8,9,10,11,12 дугаар cap хүртэл тогтмол 200.000 төгрөгийг бэлнээр нэхэмжлэгч Б.*******д авч очиж би өөрөө өөрийн биеэр өгөхөд Б.******* нь дандаа ажлынхаа гадаа гарч ирж авч байсан. Ингээд нийт 1.400.000 төгрөг хүү 400.000 төгрөг бүгд 1.800.000 төгрөгийг төлсөн. Нэхэмжлэлийн 5.000.000 төгрөгийн 600.000 төгрөгийг зээлийн үлдэгдэлийг төлөх нь үнэн. Үлдсэн 4.400.000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тухайн үед авсан мөнгөө аваагүй юм шиг 2 сарын хүү төлөөд дахиж мөнгө өгөөгүй гэсэнд би маш их гомдолтой байна гэжээ.

Хариуцагч Г. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид эвлэрлийн гэрээ сайн дурын үндсэн дээр байгуулсан байгаа. Шүүх эвлэрлийг баталж шийдвэрлэхэд татгалзах зүйл байхгүй гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч Ц.Баярмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэгэнт талууд эвлэрлийн гэрээ байгуулсан байгаа учраас нэмж ярих зүйл байхгүй. Харин миний бие Хаан банкнаас нэхэмжлэгч Б.*******гийн дансны мэдээлэл гаргуулахаар шүүхэд хүсэлт гаргасан боловч одоо энэ хүсэлтээсээ татгалзаж байна гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч Г. нар шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Г.гаас 5.000.000 төгрөг нэхэмжилж байсан боловч 2.500.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж 2.500.000 төгрөгийг Г.гаас 2017 оны 02 дугаар сарын эхний 7 хоногт багтаан авахаар талууд харилцан тохиролцов. Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Г. надаас 5.000.000 төгрөг нэхэмжилж байсан боловч 2.500.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж 2.500.000 төгрөгийг нэхэмжилж байна. Миний бие нь уг 2.500.000 төгрөгийг 2017 оны 02 дугаар сарын эхний 7 хоногт багтаан нэхэмжлэгч Б.*******д өгөхөөр талууд харилцан тохиролцов гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Г.гаас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл 5.000.000 төгрөг гаргуулах тухай  нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч Г. нар нь 2.500.000 төгрөгөнд эвлэрэн хэлэлцэж, хариуцагч Г. 2.500.000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь 2.500.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан болох нь тэдний хооронд байгуулагдсан эвлэрлийн гэрээгээр нотлогдож байна.

“ Шүүх шийдвэр гарахаас өмнө хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд зохигч эвлэрэх эрх”-ийнхээ дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч нар нь эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлахгүй байх тул зохигчдын эвлэрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч Б.******* нь 2016 оны 07 дугаар сарын 24-ний өдөр *******д Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх эдэлж, үүрэг хүлээх үйлдэл хийх эрхийг олгосон итгэмжлэлийг 1 /нэг/ жилийн хугацаагаар олгосон байх бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь нэхэмжлэгчийг төлөөлж хариуцагчтай эвлэрэн хэлэлцэх эрхтэй этгээд гэж шүүх үзсэн болно.

Хариуцагчийн өмгөөлөгч Ц.Баярмаа нь нэхэмжлэгч Б.*******гийн Хаан банкны 5024391068 дугаартай дансны 2015 оны 07 дугаар сараас 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртлэх хугацааны хуулгыг тус банкнаас гаргуулж хэрэгт хавсаргах тухай хүсэлтийг гаргасан боловч дээрхи хүсэлтээсээ татгалзсан болох нь түүний тайлбараар нотлогдож байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4 дэх хэсэгт зааснаар зохигч эвлэрэхдээ шүүхийн зардлыг харилцан тохиролцож болох бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч нар нь улсын тэмдэгтийн хураамжийг хэрхэн төлөхөө эвлэрлийн гэрээндээ тохиролцоогүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар зохигчдын эвлэрэн хэлэлцсэн 2.500.000 төгрөгт ноогдох үнийн дүнгийн улсын тэмдэгтийн хураамжийг тооцож  шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх заасныг  удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь :

 

1. Б.*******гийн нэхэмжлэлтэй Г.д хариуцагдах 5.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийн зохигчид 2.500.000 төгрөгөнд эвлэрэн хэлэлцснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94.950 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.гаас 27.475 төгрөг, орон нутгийн төсвийн орлогоос 27.475 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Б.*******д олгосугай.

3. Хариуцагчийн өмгөөлөгч Ц.Баярмаа нотлох баримт гаргуулах тухай хүсэлтээсээ татгалзсан болохыг дурдсугай.

4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

                                                                                                                  

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Л.УГТАХБАЯР