Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 212

 

Чингэлтэй дүүргийн шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч С.Батгэрэл даргалж,

улсын яллагч М.Энхбаатар,

шүүгдэгч Б.Д, түүний өмгөөлөгч Ю.Тогмид

хэлмэрч С.Бямбадэлгэр

нарийн бичгийн даргаар Б.Номинзул нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.Дд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1906049330154 тоот хэргийг 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1992 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, Хүнс экспресс ХХК-нд худалдааны төлөөлөгчийн ажил эрхэлдэг, ам бүл 2, эхнэрийн хамт Чингэлтэй дүүргийн 2 дугаар xopotr, 25-21 тоотод оршин суух /иргэний үнэмлэхний хаяг Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Нисэхийн гудамж 9а тоотод оршин суух хаягтай, урьд 1998 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Нийслэлийн Чингэлтэй дүүргийн шүүхийн 46 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хорих ялаарЧшйтгүүлж, уг ялыг 6 сарын хугацаар хойшлуулсан.

2003 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Нийслэлийн Налайх дүүргийн шүүхийн 44 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, 2005 оны 7 дугаар сарын 21-ний өдөр 11 cap 23 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан.

2006 оны 3 дугаар сарын 06-ны өдөр Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 83 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 125.1, 126 дугаар зүйлийн 126.2.2, 126.2.5 дахь хэсэгт зааснаар 8 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж 2012 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 1 жил 3 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан, хэрэг хариуцах чадвартай, Харагчин овогт Батбуянгийн Б.Д /РД: УС82052411/.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/: яллагдагч Б.Д нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Д нь согтуугаар 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сурагчийн 26-281 тоотод байх иргэн Т.Ууганбаярын гэрт эхнэр болох хохирогч Б.Нямцэрэнг архи уулаа гэх шалтгаанаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:  

- шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

- хохирогч Б.Нямцэрэнгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2019 оны 8 дугаар сарын 20-ны өдөр манай нөхөрийн найз Ууганбаярын гэрт түүний эхнэртэй нь бид 4 Чингэлтэй дүүрэгт гэрт нь очиж архи уусан. Тэр өдөр манай нөхөр архи уугаад өөрийн ухаангүй, ямар үйлдэл хийж байгаагаа мэдэхгүй байхдаа найзынхаа гэрт агсан тавиад намайг зодсон. ...Шинжээчийн дүгнэлтэнд тусгагдсан гэмтлийг манай нөхөр гараар цохиж хөлөөрөө өшиглөж учруулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-24х/,

- гэрч С.Цэцэгдэлгэрийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Миний хамгийн бага охин Б.Нямцэрэн нь одоо 35 настай, Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Цэргийн хотхоны 3336 тоотод нөхөр болох Б.Д болон нэг хүүхдийн хамт оршин суудаг...охиноосоо юу болсон талаар тодруулахад өчигдөр нөхөртөө зодуулж, нүүр толгой, зүүн гарын шуу нь хөхөрч хавдсан, мөн хөл нь хугарсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28х/,

- гэрч Т.Ууганбаярын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2019 оны 8 дугаар сарын 20-ны өдөр намайг гэртээ ганцаараа байхад салсан эхнэр Түмэнцацралт, найз Б.Д, түүний эхнэр Нямцэрэн гурав орж ирээд манай гэрт 0.75гр хэмжээтэй хараа архи уусан. Архи ууж байхад Б.Д нь эхнэрийгээ "битгий архи уугаад бай" гэхэд эхнэр нь түүний үгэнд орохгүй архи уугаад байсан. Түүнээс болоод Б.Д уурлаад агсан тавиад байхаар нь манай салсан эхнэр Түмэнцацралт түрүүлээд гараад явсан. Араас нь би Б.Дг агсан тавиад байхаар нь гараад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 31-33х/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч С.Одончимэгийн 2019 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 10178 дугаартай шинжээчийн дүгнэлт: “Б.Нямцэрэнгийн биед толгойн хуйх, нүүр, зүүн гарын бугалга, шуунд олон тооны цус хуралт хавантай гэмтэл тогтоогдлоо.

Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой байна.

Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 45х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Иймд шүүгдэгч Б.Дг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Б.Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах прокурорын саналыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан журам зөрчигдөөгүй байх тул түүнд торгох ял оногдуулж шүүхий шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн орлого олох боломж, өөрийнх нь саналыг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтов.