| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанноровын Угтахбаяр |
| Хэргийн индекс | 240/2016/00557/и |
| Дугаар | 556 |
| Огноо | 2016-12-08 |
| Маргааны төрөл | Хамтын амьдарлтай байсныг тогтоолгох, |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 12 сарын 08 өдөр
Дугаар 556
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Угтахбаяр даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Өмнөговь аймаг Сэврэй сум, *******т оршин суух ******* овогт *******ын ******* /регистрийн дугаар: *******/
Хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нариын бичгийн дарга З.Өрнөл оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч С.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* овогтой ******* миний бие ******* овогтой *******той 1994 онд танилцан улмаар 1999 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хүү О.Билгүүн мэндэлсэн. Бид хамт амьдарч байх хугацаандаа гэрлэлтээ батлуулаагүй байсан бөгөөд Д.******* 2016 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр өвчний улмаас нас барсан. Ингээд хүү О.Билгүүн тэжээгчээ алдсаны тэтгэлэгт хамрагдаж чадахгүй хохироход хүрээд байна. Иймд ******* овогтой ******* миний биеийг Д.*******той хамтын амьдралтай байсныг тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч С.******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Нэхэмжлэгч С.******* миний бие Сэврэй суманд хөдөө оршин суудаг тул нааш цааш олон удаа явах боломжгүй. Иймд шүүх хурлыг миний эзгүйгээр яаралтай шийдэж өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч ******* овогт *******ын ******* нь Тамирчин овогт *******гийн *******той 1994 онд танилцаж 1999 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хүү О.Билгүүнийг төрүүлэн 2016 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл хамтран амьдарч байсан болох нь гэрч *******, ******* нарын мэдүүлэг, О.Билгүүний төрсний гэрчилгээний хуулбар, Д.*******ын нас барсны гэрчилгээний хуулбар зэргээр нотлогдож байх тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх нь зүйтэй байна.
Гэрч *******, ******* нарын мэдүүлэг хуульд заасан арга журмын дагуу авагдсан, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.8 дахь хэсэгт заасан харшлах шалтгаангүй байх тул тэдний мэдүүлгийг үнэн зөвд тооцож нотлох баримтаар үнэлэв. Гэрч нарын иргэний үнэмлэхийн хуулбар нь тэдний өөрсдийн биеэр шүүхэд ирж гэрчийн мэдүүлэг өгснийг гэрчлэх баримтууд болно.
Гэрч *******, ******* нар нь нэхэмжлэгчийг Д.*******той хамтын амьдралтай байсан, энэ хугацаанд хүү О.Билгүүн төрсөн талаар мэдүүлдэг бөгөөд гэрч нарын мэдүүлэг нь нэхэмжлэгчийн тайлбартай зөрүүтэй биш байгаа байдал, О.Билгүүний төрсний гэрчилгээний хуулбарт эцэг Д.******* гэж бичигдсэн байх бөгөөд эдгээр нотлох баримт нь дамжмал байдлаар С.*******, Д.******* нарын хамт амьдарсаныг нотолж байна гэж үзлээ.
Нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар, О.Билгүүний төрсний гэрчилгээний хуулбар, Д.*******ын нас барсны гэрчилгээ зэрэг нотлох баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан бичмэл нотлох баримтын шаардлагыг хангаж, нотариатаар гэрчлэгдсэн байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 119, 135 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт зааснаар ******* овогт *******ын ******* нь Тамирчин овогт *******гийн *******той хамтын амьдралтай байсныг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.*******н улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд эс зөвшөөрвөл зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.УГТАХБАЯР