| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанноровын Угтахбаяр |
| Хэргийн индекс | 240/2016/00533/и |
| Дугаар | 558 |
| Огноо | 2016-12-08 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 12 сарын 08 өдөр
Дугаар 558
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Угтахбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Өмнөговь аймаг Даланзадгад сум 3 дугаар баг ******* тоотод оршин суух ******* овогт *******ын ******* /регистрийн дугаар: *******/
Улсад ажилласан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.*******, нарийн бичгийн дарга З.Өрнөл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Н.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие поинерийн зусланд 1980-1986 онд ахлах тогооч, Даланзадгад сумын 1 дүгээр бүрэн дунд сургуульд хөдөлмөр сургалтын багшаар 1986-1991 онд мөн хувиараа ажил эрхлэх зэрэг тус тус ажиллан улсад нийт 32 жил ажилласан. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл миний 1986-1992 он хүртэл ажилласан байснаас хөдөлмөрийн дэвтэр дээр бичигдээгүйн улмаас улсад ажилласан хугацаа маань ажилласан жилд тооцогдохгүй хохирход хүрч байна. Иймд миний 1986 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс 1992 оны 01 дүгээр сар хүртлэх хугацааны Даланзадгад 1 дүгээр бүрэн дунд сургуулийн хөдөлмөр сургалтын багшаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Н.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1992 оны 04 дүгээр сарыг хүртэл тус байгууллагад ажилласан юм. Тухайн үед тэтгэвэр гарах гэж байсан хүнийг гаргаад яахав гээд би өөрөө сайн дураараа хүүхэд байсан болохоороо тушаал гарсан эсэх бүү мэд ажлаас гарсан юм. Одоо нэгэнт дээрхи байдал нотлогдохгүй байгаа учир 1986 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс1991 оныг дуустал ажилласан жилээ тогтоолгох хүсэлтэй байна гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна. Учир нь:
Нэхэмжлэгчийн тухайн үеийн ажиллаж байсан байдлын талаар хөдөлмөрийн дэвтэрт бичигдээгүйн улмаас ажилласан хугацаагаа өөр байдлаар тогтоох боломжгүй байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийг шүүх хүлээн авч шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч Н.******* нь 1986 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс 1991 оныг дуустал Өмнөговь аймгийн Даланзадгад хотын 10-н жилийн дунд сургууль, тус сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр дунд сургуульд ажиллаж байсан болох нь:
Өмнөговь аймгийн архивын тасгийн 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 629 дугаартай лавлагаанд: *******ын ******* нь Өмнөговь аймгийн 1 дүгээр сургуульд 1985-1991 онуудад угаагч, туслах тогооч, багшаар ажиллаж байхдаа дараах цалинг авч байсан байна. Үүнд: 1985 оны 11 дүгээр сард 315 төгрөг, 12 дугаар сард 365 төгрөг, 1986 оны 01 дүгээр сард 365 төгрөг, 02 дугаар сард 365 төгрөг, 03 дугаар сард 180 төгрөг, 1987 оны 01 дүгээр сард 425 төгрөг, 02 дугаар сард 425 төгрөг, 03 дугаар сард 425 төгрөг, 04 дүгээр сард 425 төгрөг, 05 дугаар сард 425 төгрөг, 06 дугаар сард 425 төгрөг, 07 дугаар сард 425 төгрөг, 08 дугаар сард 425 төгрөг, 09 дүгээр сард 425 төгрөг, 10 дугаар сард 425 төгрөг, 11 дүгээр сард 425 төгрөг, 12 дугаар сард 425 төгрөг, 1988 оны 01 дүгээр сард 425 төгрөг, 02 дугаар сард 425 төгрөг, 03 дугаар сард 425 төгрөг, 04 дүгээр сард 425 төгрөг, 05 дугаар сард 425 төгрөг, 06 дугаар сард 425 төгрөг, 07 дугаар сард 576 төгрөг, 08 дугаар сард 210 төгрөг, 09 дүгээр сард 425 төгрөг, 10 дугаар сард 425 төгрөг, 11 дүгээр сард 425 төгрөг, 12 дугаар сард 425 төгрөг,1989 оны 01 дүгээр сард 425 төгрөг, 02 дугаар сард 425 төгрөг, 03 дугаар сард 425 төгрөг, 04 дүгээр сард 425 төгрөг, 05 дугаар сард 616 төгрөг, 06 дугаар сард 766 төгрөг, 07 дугаар сард 425 төгрөг, 1990 оны 01 дүгээр сард 425 төгрөг, 02 дугаар сард 470 төгрөг, 03 дугаар сард 470 төгрөг, 04 дүгээр сард 470 төгрөг, 05 дугаар сард 470 төгрөг, 06 дугаар сард 359 төгрөг, 07 дугаар сард 503 төгрөг, 09 дүгээр сард 470 төгрөг, 10 дугаар сард 470 төгрөг, 11 дүгээр сард 489 төгрөг, 12 дугаар сард 470 төгрөг, 1991 оны 01 дүгээр сард 705 төгрөг, 02 дугаар сард 1616 төгрөг, 03 дугаар сард 940 төгрөг, 04 дүгээр сард 940 төгрөг, 05 дугаар сард 940 төгрөг, 06 дугаар сард 740 төгрөг, 07 дугаар сард 1690 төгрөгийн цалин авч байсан байна. 1986 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн Өмнөговь аймгийн Даланзадгад хотын 10 жилийн дунд сургуулийн захиралын “ажлаас чөлөөлөх тухай” ...Н.*******ыг 1986 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн бохирын цэвэрлэгчээс чөлөөлж ахлах тогоочоор ажиллуулсугай... 137 тоот тушаал, 1988 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн Өмнөговь аймгийн Даланзадгад хотын 10 жилийн дунд сургуулийн захиралын “ бэлтгэгчээр түр ажиллуулах, ажил зохицуулах тухай ” ...ахлах тогооч ******* удаан хугацаагаар эмчлүүлэх болсон тул... 39 тоот тушаал, 1989 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн Өмнөговь аймгийн Даланзадгад хотын 10 жилийн дунд сургуулийн захирлын “тэтгэмжтэй чөлөө олгох тухай” ...тогооч Н.*******ад нярай хүүхдээ асрах шаардлагаар... 101 тоот тушаал, 1989 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Өмнөговь аймгийн Даланзадгад хотын 10 жилийн дунд сургуулийн захирлын “чөлөө олгох тухай” ...тогооч Н.*******ад нярай хүүхэд асрахад нь зориулж 1989 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 3 сарын тэтгэмжгүй чөлөө олгосугай... 141 тоот тушаал, 1991 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн Даланзадгад хотын ЕБ-ын 1 дүгээр дунд сургуулийн захирлын “цайчин ажиллуулах тухай” ...сургуулийн цайчны ажилд Н.*******ыг 1991 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн авч ажлуулсугай... 114 тоот тушаал, гэрч *******, ******* нарын хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, гэрч нарын мэдүүлэг зэргээр тус тус нотлогдож байна.
Иймд Н.*******ыг 1986 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс 1991 оныг дуустал Өмнөговь аймгийн Даланзадгад хотын 10-н жилийн дунд сургууль, тус сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр дунд сургуульд ажиллаж байсан гэж үзэж шийдвэрлэсэн болно. Нэхэмжлэгч Н.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод үлдээх нь зүйтэй байна.
Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр нэхэмжлэгчтэй хамт ажиллаж байсан *******, ******* нараас гэрчийн мэдүүлэг авсан ба эдгээр хүмүүс нь нэхэмжлэгчтэй нэг байгууллагад тус тус ажиллаж байсан болох нь тэдний хөдөлмөрийн дэвтэрт бичилт хийгдсэн байдлаар нотлогдож байх бөгөөд гэрчүүд нь нэхэмжлэгчтэй хамт ажиллаж байсныг гэрчилсэн хууль сануулж авсан мэдүүлэг нь хуульд заасан арга журмын дагуу авагдсан, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар, гэрч нарын хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, иргэний үнэмлэхийн хуулбар, Өмнөговь аймгийн Даланзадгад хотын 10 жилийн дунд сургуулийн захиралын 137, 39, 101, 141, 114 дугаартай тушаалууд, Өмнөговь аймгийн архивын тасгийн 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 629 дугаартай лавлагаа зэрэг нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан нотлох баримтын шаардлага хангасан, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүх үнэлж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115.1, 115.2.1, 116, 118, 135 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэг, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар ******* овогт *******ын *******ыг 1986 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс1991 оныг дуустал Өмнөговь аймгийн Даланзадгад хотын 10-н жилийн дунд сургууль, тус сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр дунд сургуульд ажиллаж байсныг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Н.*******ын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.УГТАХБАЯР