| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанноровын Угтахбаяр |
| Хэргийн индекс | 240/2016/00477/и |
| Дугаар | 557 |
| Огноо | 2016-12-08 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 12 сарын 08 өдөр
Дугаар 557
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Угтахбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Өмнөговь аймаг Хүрмэн сум, 3 дугаар баг ******* гэх газар оршин суух ******* овогт *******гийн ******* /регистрийн дугаар: *******/
Улсад ажилласан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Р.*******, нарийн бичгийн дарга З.Өрнөл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Р.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Өмнөговь аймгийн Хууль зүйн зөвлөгөө өгөх газарт 1985 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл ажилласан. Өндөр насны тэтгэвэрээ тогтоолгох гэтэл миний ажилд орсон тушаал архивт байхгүй, олдохгүй байгаагаас ажилласан жил тооцогдохгүй хохироод байна. Иймд 1985 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хугацааг тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Р.******* шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: Миний бие гэрчээр Х.Цэцэгмааг асуулгах тухай хүсэлт гаргасан боловч энэ хүсэлтээсээ татгалзаж байна гэжээ.
Нэхэмжлэгч Р.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Нэмж ярих зүйлгүй гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна. Учир нь:
Нэхэмжлэгчийн тухайн үеийн ажиллаж байсан байдлын талаар хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн боловч ажилд томилсон, ажлаас гарсан тушаал байхгүйн улмаас ажилласан хугацаагаа өөр байдлаар тогтоох боломжгүй байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийг шүүх хүлээн авч шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч Р.******* нь 1985 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг дуустал Өмнөговь аймгийн хууль зүйн зөвлөгөө өгөх газарт бичээчээр ажиллаж байсан болох нь:
1985 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн Р.*******гийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, 1988 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн Намын үүрийн нарийн бичгийн дарга н.Бүүвэй, хууль зүйн зөвлөгөө өгөх газрын эрхлэгч *******, Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Л.Баярмаа, ХЭЗ-ийн үүрийн дарга Болд нарын гарын үсэг бүхий “Өмнөговь аймгийн хууль зүйн зөвлөгөө өгөх газрын бичээч Р.*******гийн ажил байдлын тодорхойлолт”, *******гийн “ Өмнөговь аймгийн Хүрмэн сумын 3 дугаар багийн малчин *******гийн ******* нь тус аймаг дахь Хууль зүйн зөвлөгөө өгөх газарт 1985 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүртлэх хугацаанд нярав-бичээчээр ажиллаж байсан нь үнэн бөгөөд өмгөөлөгч миний бие энэ тухай шүүхэд гэрчилж байна” тодорхойлолт, гэрч *******гийн мэдүүлэг зэргээр нотлогдож байна.
Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр нэхэмжлэгчтэй хамт ажиллаж байсан *******гаас гэрчийн мэдүүлэг ба гэрч нь нэхэмжлэгчтэй нэг байгууллагад ажиллаж байсан болох нь түүнээс хууль сануулж авсан мэдүүлэг нь хуульд заасан арга журмын дагуу авагдсан байх тул шүүх үнэлж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.
Иймд Р.*******г 1985 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг дуустал Өмнөговь аймгийн хууль зүйн зөвлөгөө өгөх газарт бичээчээр ажиллаж байсан гэж үзэн шийдвэрлэсэн болно. Нэхэмжлэгч Р.******* улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод үлдээх нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115.1, 115.2.1, 116, 118, 135 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэг, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар ******* овогт *******гийн *******г 1985 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг дуустал Өмнөговь аймгийн хууль зүйн зөвлөгөө өгөх газарт бичээчээр ажиллаж байсныг тогтоосугай.
2. Нэхэмжлэгч нь Х.Цэцэгмааг гэрчээр асуулгах тухай хүсэлтээсээ татгалзсан болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Р.*******гийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.УГТАХБАЯР