Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 543

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Угтахбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Өмнөговь аймаг Даланзадгад сум 2 дугаар баг ******* дугаар гудамжны 7 тоотод оршин суух ******* овогт *******ын ******* /регистрийн дугаар: *******/

 

        Хариуцагч: Өмнөговь аймаг Даланзадгад сум 8 дугаар баг ******* тоотод оршин суух үндсэн хаягтай, одоо 7 дугаар баг ******* тоотод оршин суух ******* овогт *******гийн /регистрийн дугаар: /

 

        Гэрлэлт цуцалж, 2 хүүхдийн тэтгэлэг, асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

       

        Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.*******, хариуцагч Б., нарийн бичгийн дарга З.Өрнөл нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

        Нэхэмжлэгч Д.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.тай 2002 онд танилцаж 2003 онд хамтран амьдарч байгаад 2007 оны 03 дугаар сард гэрлэлтээ батлуулж гэр бүл болсон. 2004 оны 06 дугаар сарын 06-ны өдөр том хүү , 2012 оны 07-р сарын 13-ны өдөр бага хүү нар төрсөн. Одоо хүү 12 настай, Б.Бат-Эрдэнэ нь 4 настай. Б.тай 2009 оны 02-р сараас өрх тусгаарлан амьдрах болсон. Б. нь гэр бүлээс гадуур амьдралаа үймүүлж, хамт амьдрах нөхцөлгүй болсон учир 2013 оны 03 дугаар сараас Д.******* миний бие нь 2 хүүгээ аваад аав, ээжийндээ өнөөдрийг хүртэл амьдарч байна. Дээрх үйлдэл нь зөвхөн 1 удаагийнх биш баримтаар нотлогдсон учир салж явахаас өөр аргагүй байдалд хүргэсэн. Тусдаа амьдарч эхэлсэн цагаас Б. нь 2 хүүг маань харж хандаж эцэг хүний үүрэг хариуцлагыг өнөөг хүртэл үүрэлцэж ирээгүй. Чухал шаардлагатай үед болох хүүхдүүд өвдөж, зовох, цэцэрлэг сургуулийн бэлтэл хангах үед ор сураггүй алга болдог. 2004 оны 06-р сард том хүү йг төрүүлж 2004 оны 8-р сард оюутан байсан учир сургуулиа завсардахгүй төгсөх зорилгоор хүүгээ аав Д.*******, ээж Ж.Хадхүү нарын асрамжинд үлдээж сулгуульдаа явсан бөгөөд нь 02 сартайгаасаа енөөг хүртэл өвөө, эмээгийн гар дээр өсөж хүмүүжиж байна. 2012 оны 07-р сард бага хүү Б.Бат-Эрдэнийг төрүүлсэнээс хойш 07 сарын дараа гэр бүлээ үймүулж эхэлсэн учир тусдаа амьдрах болсон ба 2 хүүг маань өнөөг хүртэл өсөж хүмүүжхэд Б.Болдсэйхан эцэг хүний үүрэг хариуцлагаа ухамсарлан гар бие оролцож өсгөлцөөгуй бегөөд өөрийн хувийн зугаа цэнгэл, жаргалыг хөөцөлдсөөр ирсэн. Б. нь 2 хүүд маань оногдох хөрөнгө, мөнгийг өгөөгүй бөгөөд миний хувийн зүгээс хөрөнгө авах хүсэлт ч тавьж байгаагүй. Б. нь одоо эхнэр хүүхэдтэй болж өөр амьдрал зохиож өрх тусгаарлаад 2 жил гаран амьдарч байгаа тул шүүхийн тухай хуулийн дагуу Д.******* миний бие нь эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд 2016 оны 07 сарын 06-ны өдөр хандаж, эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 28 дугаар зүйлд заасныг үндэслэн эвлэрүүлэн зуучлах ажиллагаа 2016 оны 07-р сарын 19-ний өдөр дуусгавар болсон тул гэрлэлтээ цуцлуулан хүү , хүү Б.Бат-Эрдэнэ нараа өөрийн асрамжиндаа авч Б.аас хоёр хүүхдийн тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байна. Миний бие нь 2 хүүгээ асран хамгаалж хүмүүжүүлэх бүрэн чадвартай. Б. нь эвлэрүүлэн зуучлагчид том хүү йг өөрийн асрамжиндаа авах санал тавьсан энэ нь миний бодлоор өнөөдрийг хүртэл таван төгрөгний дэмжлэг үзүүлж байгаагүй байж хүүхдийг маань асрамжиндаа авч явах сэтгэлгүй чадваргүй ба хүүхдийн тэтгэлэг төлөхөес зайлсхийх оролдлого гэж үзэж байна. Миний 2 хүү маань Б.ы гэр бүлээс хол хөндий өсч хүмүүжсэн, 2 хүү минь ах нь дүүгээ дүү нь ахыгаа гэсэн нандин харилцаанд Ц.******* миний бие болон өвөө эмээгийнхээ хайр халамжинд өсөн хүмүүжиж байгаа учраас 2 хүүгээ салгаж том хүү йг эцэг хүний үүрэг хариуцлагаа ухамсарладаггүй хүнд мөн хойд эхийн гар харуулж хүүхдүүддээ болон өөрөө сэтгэлийн зовлон үзэхийг хүсэхгүй байна. Бид өөрт оногдох хөрөнгө хувь нэхэхгүй зөвхөн 2 хүүдээ оногдох тэтгэмжийг тогтоолгож, хүүхдүүдээ өөрийн асрамжиндаа авах хүсэлтэй байна. Б.аас 2 хүүхдэд ногдох тэтгэмжийг тогтоолгох, 2007 оны 03-р сарын 19-ний өдрийн 072/000870 дугаартай гэрлэлтийн гэрчилгээтэй бидний гэрлэлтийг цуцлах, хүү , хүү Б Бат-Эрдэнэ нарт эцэг болох Б.аас тэтгэлэг тогтоож өгнө үү гэжээ.

            Нэхэмжлэгч Д.******* шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 2-р багт оршин суугч Д.******* миний бие иргэн Б.ы гаргасан хариу тайлбартай танилцан дараахь хариу тайлбарыг хүргүүлж байна. 2001 оноос Б.тай дунд ангиасаа үерхэж улмаар оюутан байхдаа хамтдаа амьдарч эхэлсэн. Бидний том хүү нэгдүгээр курст байхад буюу 2004 онд мэндэлж би хүүгээ өөрийн аав ээж дээр орхин сургуульдаа үргэлжлүүлэн суралцах болсон юм. Сургуулиа дүүргэж ирснээс хойш 2009 онд бид нэг гэртээ амьдрах болсон хэдий ч Б.ы аав, ээжийн дэргэд амьдарч байсан учраас гэр бүлийн жижиг маргаанд ар гэр нь оролцох болсон. Мөн Б.ы аав, ээж нь хүүгийнхээ нэр дээр их хэмжээний зээл хийлгэж, намайг хамтран зээлдэгч болгон өөрсдийн хувийн амьдралыг хөгжлүүлж, дээшлүүлэх боломжгүй болгосон.Б. миний гаргасан нэхэмжлэлд хариу тайлбар хийхдээ хоёр хүүхэддээ санхүүгийн дэмжлэг үзүүлдэг, дутуу зүйлээр нь хангадаг байсан гэж худал хэлжээ. Том хүү а 12 нас, бага Б.Бат-Эрдэнээ 4 нас хүртэл хоол унд, өмсөх зүүх, сурч боловсроход нь чин сэтгэлээсээ туслаж байсан удаагүй бөгөөд хүүхдүүдээ дагуулж явж хүсэл сонирхолд нь нийцсэн хэрэгцээгээр хангаж байгаагүй болно. Миний хувьд 2 хүүгээ өнөөдрийг хүртэлх хугацаанд Б.ы дэмжлэггүйгээр авч явж байгаа болно. Энэхүү тайлбартаа намайг байнга аав ээжийнх рүүгээ явчихдаг байсан гэж бичжээ. Би энгийн үед байнга аав ээжийнх рүүгээ яваагүй бөгөөд гэр бүлийн болон ээжийнх нь миний сэтгэл зүйд үзүүлсэн дарамт, маргаанаас үүдэн явдаг байсан. Үүнийгээ би дараах зарим маргаан гарч байснаас жишээ татав. Би хүүхэдтэйгээ гэртээ байх үед цахилгааны улмаас түймэр гарч гэр шатсан нь үнэн боловч энэ нь нэг айлын цахилгааны хэрэглээнээс 3 айл авч цуваа холбоо үүсгэсэн мөн цахилгаан дамжуулахад шаардлага хангахгүй утсаар холболт үүсгэснээс гал гарсныг мэргэжлийн хүмүүс тухайн үед тогтоосон. Үүнд миний буруутай үйлдлээс болсон гэж үзэхгүй байгаа бөгөөд Б. гэр бүлээ эрсдэлтэй орчинд амьдруулж байсан гэж үздэг. Ер нь гэр бүлээс гадуурх байдал, гэр бүлийн болон ээжийнх нь хэл амны дарамт сэтгэл зүйд маш их сөргөөр нөлөөлдөг байсан. Мөн бид хоёр мөнгөө нийлүүлж манай эмээгийн өв уламжлуулан ахад маань өгсөн 8 цагаантай эртний эмээл, мөнгөн хазаарыг худалдан авсан байсан. Гэтэл энэхүү эмээл, хазаар болон биднийг айл болоход манай ах дүү нарын өгсөн хоёр мөнгөн аягыг надад хэлэлгүйгээр ээжтэйгээ хуйвалдан ломбарданд удаа дараа тавьдаг байсан. Хоёр мөнгөн аягыг нэлээн хугацааны дараа хэл амтайгаар буцааж авч өгсөн бөгөөд эмээлийг одоо хүртэл буцааж өгөөгүй бөгөөд үүнээс үүдэн маргаан гардаг байсан. Мөн аав ээж нь байшин барих гэж газар ҮНанзадын 4-0 тоот\ авна гээд миний нэр дээр цалингийн зээл хийлгэж, үүнийгээ хугацаанд нь төлөлгүй банкнаас үргэлж над руу ярьж зээл төлөлтийг шаарддаг байсан нь маргаан гарах нэг үндэс болж байсан. Гэсэн хэдий ч багаасаа үерхэж гэр бүл болсон учраас энэ бүх байдлыг миний хувьд тэвчдэг байсан. Харин Б. гэр бүлээсээ гадуур хэд хэдэн эмэгтэйтэй нэр холбогдсож улмаар энэ нь улам даамжирч гэртээ өөр эмэгтэй авч ирсэн байхтай би таарч байсан удаатай. Ийм үйлдлийг нь тэвчихгүйдээ би өөрийн аав ээж рүү явсан. Хэдийгээр тусдаа амьдарч байсан ч би 4 жил Б.ыг өөрийн гэмээ ухаарч бид 3 дээр ирнэ гэж хүлээдэг байсан боловч өөр эмэгтэйтэй гэр бүлж улмаар хоёр хүүхдийн аав ээжүүд болсон байсан юм. Бидний хүү нь 2 сартайгаасаа хойш миний аав ээжийн асрамжинд байгаа төдийгүй аав Б.аас аавын хайр халамжийг бараг амсаж байгаагүй. Мөн аавыгаа өөр гэр бүлтэй болсноос хойш аавтайгаа уулзахаас эрс татгалзаж, аавынхаа хүүгээ авна гэсэн шийдвэрээс хойш аавыгаа бүр ихээр үзэн ядах болсон. Миний бие үр хүүхдээ ийм үзэн ядалтан дунд удаан байлгах хүсэлгүй байгаа бөгөөд хоёр хүүхдээ салгахгүйгээр өөрийн асрамжинд үргэлжлүүлэн өсгөж хүмүүжүүлэн, хойт эхийн гар харуулмааргүй байна. Мөн Б. нь намайг бага хүүхдээ төрүүлэх гээд 4 сартай жирэмсэн байхад “Наад хүүхдээ авахуул” гэж хүртэл дарамталж байсан нь энэ хүнийг аав байх эрхгүй гэдгийг нотлох биз ээ. Б.ы хариу тайлбарыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд 2 хүүгээ өөрийн асрамжиндаа үргэлжлүүлэн авч явах хүсэлтэй байна. Иймд миний хариу тайлбарыг хүлээн авч гэрлэлт цуцлаж, хоёр хүүхдийн тэтгэлэг тогтоохын зэрэгцээ 2 хүүхдээ өөрийн асрамжиндаа үргэлжлүүлэн авах хүсэлтэй байна.

 

 

Нэхэмжлэгч Д.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2004 онд хамт амьдарч эхэлсэн. Өөрөө бас хардаж сэрддэг байсан. Би анх 1 дүгээр курстээ хүүхдээ төрүүлж байсан. Надаас болж сургууль соёлгүй болсон гэж худлаа. Эдний гэр бүл өр ширтэй байсан учраас сургуулиасаа гарсан. Эцэг эхийнхээ шахалтанд орж намайг жилийн чөлөө сургуулиас  авахуулсан юм. Тэгээд намайг буцааж сургуульдаа оруулаад төгсгөсөн нь үнэн. 30 саяын зээл Б.ы нэр дээр авахуулсан ээж аав хоёр нь. Манай аав ээж хоёр манай том хүүг өөр дээрээ авах гээд байсан үнэн. Б. нь гэрийн бараа харахгүй өдөр болгон өглөө гараад орой шөнө ирдэг. Нэг өдөр би хүүтэйгээ ээж аавындаа очиод орой хоол хийчихлээ гээд Б.ыг дуудсан. Хоол идчихээд би ажилтай гээд буцаад явсан. Тэгэхэд орой утас руу нь залгахад найз нь аваад унтаж байна гэхээр нь надад нэг сонин мэдрэмж төрөөд гэрлүү гээ очтол Б. гэртээ өөр хүнтэй байсан. Тэрнээс нь болж салах шалтгаан болсон. Манай аав ээж хоёр намайг төрөхөд хорин нэг хоног гам бариулж байгаад хот руу сургуульд явуулсан.  Намайг төрчихөөд байхад миний хажууд манай дүүг татаж чангаасан. Өр ширтэй байхад нь би сургуулиа төгссөн. Сүүлд нь 30 сая  төгрөгний зээл аваад хотод байр авсан гэсэн. Хүүхэддээ 150,000 төгрөг өгсөн нь үнэн. Б.ы хэлээд байгаа зүйл бол зарим нь худлаа. Манай хүү маань нэг өдөр “ээжээ би аавтайгаа таарах гэж байхаар нь зугтаагаад бултсан” гэж надад хэлж байсан. Сүүлд нь би хүүтэйгээ явж байгаад Б.тай таараад өнгөрсөн. Тэгээд хүү маань надаас аав муухай бялуу авчирч өгнө гэчихээд өгөөгүй муухай  гэж хэлсэн. Цалингийн зээл намайг авахуулсан. Хашаа байшин авна гээд 3.000.000 төгрөгийн цалингийн зээл  авахуулсан. Тэгээд би өрөө зээлээ төлөөд дууссан. Хүүхдээ өөр дээрээ авна гэж байгаа боловч энэ хүн хүүхэд авч явах боломжгүй, зөвхөн хүүхдийн тэтгэлэг төлөхөөс зайлсхийсэн тайлбар гэж бодож байна гэв.

 

 

Хариуцагч Б. шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Би 2003 онд 10-р ангиа төгсөж Улаанбаатар хотод ШУТИС-ын уул уурхайн сургууль, Д.******* ХААИС-ын эдийн засгийн сургуульд орж манай аав ээжийнд хамт амьдарч байсан. 2004 онд том хүү төрж хөдөө *******гийн аав ээжийнд хүүгээ орхиж цаашид үргэлжлүүлэн суралцаж Д.******* сургуулиа төгссөн. Харин би 2004 онд хоёулаа оюутан учир орлогогүй байсан учраас сургуулиасаа чөлөө авч ажил хийж эхэлсэн. 2007 онд гэрлэлтээ батлуулж 2009 онд миний аав ээж шинэ гэр барьж өгж бүх ах дүү нараар Д. *******г бэр гуйн найр хийж өрх тусгаарлан амьдрах болсон. 2011онд Д.******* хүүгийн хамт гэртээ байж байгаад плетка залгаж байгаад тэр нь цахилгааны масс үүсэж аав ээжийн маань шинэ гэр оргүй шатаж, манай гэрийн тал нь шатсан. Бид дараа нь аав ээжийнхээ хувийн байшинд өрх тусгаар амьдарч байгаад 2012 онд бага хүү Б.Бат-Эрдэнэ гарсан. Миний бие бага хүүхдээ гаргаж авах гээд очиход ээж аав нь эмнэлгээс гаргаад гэртээ аваачсан байсан. Д.******* хамт нэг гэрт амьдрах хугацаандаа намайг ажил болон хөдөө ажлаар явах болгонд гэрээ орхиод өөрийн аав ээжийндээ очдог байсан. Гэртээ хоол унд хийдэггүй, өөрийн гэртэй гэрийн эзэгтэй шиг байдаггүй. Д.******* гэр орондоо тогтдоггүй аав ээжийндээ бэлэн хоол унд идэж ууж байх дуртай. Энэ бүгдийг нь хэлж ярьж, гуйж, аргадаж үзсэн. Аав ээжийндээ очиж байж байгаад ирдэг байсан бол сүүлдээ хоногоор яваад, хэд хоногоор явсаар сүүлдээ ирэхээ больж бид хоёрын амьдрал хоёр тийшээ болсон. Б.Бат-Эрдэнийг төрсөнөөс хойш 2013 оны Цагаан сараар гэртээ ирж 2 хоноод явсан. Бусад үед аав ээжийндээ байсан. 2013 оны 3 сард миний бие гэртээ найз Нандин-Эрдэнэтэй хамт байж байхад 10-н жилийн ангийн хүүхэд болох Г. Мөнгөн орой манайд ирсэн. Энэ байдлыг Д. ******* ээж аавынхаасаа ирж хараад буруугаар ойлгоод буцаад явсан. Намайг найз нөхөд, танил хүмүүстэй утсаар ярих болон уулзах, тоглоход маш дургүй, хардаж сэрдэж шалтаг шалтгаан гаргаж өөрийн аав ээжийндээ очдог байсан. Энэ нь нэг бус удаа. Манай ангийн Г.Мөнгөнтөй хардаж надаас салах шалтаг гаргасан. Г.Мөнгөн тэр үед Чинбаа гэдэг хүнтэй хамтран амьдарч байсан. Үүнийг бодитоор нотлож Г.Мөнгөн гэрчээр оролцоно. Би Д.*******тэй хамт амьдарч байхдаа гэр бүлдээ халамж анхааралтай хэнээс ч дутахааргүй гэр оронтой, хоол хүнсээр элбэг, дутуу зүйлгүй байлгахын төлөө зүтгэсэн. Би хоёр хүүдээ маш их хайртай. Би гэртээ ганцаараа үлдээд хоёр хүүгээ өрөвдөж, бодож, хайрлаж, санаж, нулимс унагааж хоёр жилийг авсан. 2013 оны 8 сард Би Д.*******тэй уулзаад хоёр хүүгээ аваад гэртээ ирээч гэж гуйсан. Гэвч Д. ******* өөрийн аав ээжээсээ уучлалт гуйхыг шаардсан. Би аав ээжид нь буруу юм хийгээгүй байсан учраас уучлалт гуйх ямарч шаардлага байгаагүй. 2013 оны 9 сард Улаанбаатар хотруу оюутан болж явсан. Намайг хотод байх үед гэр доторх тавилгаа ачаад явсан. Энэ хугацаанд Д. ******* нь том хүү болох д аавтайгаа утсаар ярьж болохгүй гэж олон cap хэл авахуулахгүй байсан болохоор ангийн багшаар нь дамжуулан утсаар ярьдаг болсон. Утсаар очиж яриулдаг байсныг бага ангийн багш Алтантуяа гэрчилнэ. Д.******* нь хоёр хүүгээ энэ хугацаанд яриулж уулзуулахгүй байгаа нь ааваас нь хөндийрүүлж байсан. Би хоёр жилээс илүү чамайг хүлээж чадахгүй гэж хэд хэдэн удаа хэлсэн. Д.******* ирээгүй учраас би дараагийн амьдралаа зохиосон. Д.******* надтай аав ээжийнхээ хажууд амьдрахыг хүсэж шаарддаг байсан боловч миний хувьд аав минь бурханы оронд явж ээж минь ганцаар үлдсэн учир орхиж явах боломжгүй гэдгээ хэлдэг байсан. Хоёр хүүтэйгээ боломж гарсан үед очиж уулзаж, захисан болон дутуу зүйлийг нь авч өгдөг. Байнга хажууд нь ойр байдаггүй учир өдөр тутмын харилцаанд нь оролцож чаддаггүй. Эцэг хүний хувьд хойшид ч хоёр хүүгийнхээ төлөө чадах бүхнээ хийж, зүтгэх болно. Энэ гэр бүл миний биеээс болж салсан гэж үзэхгүй байгаа учраас хэнээс болж салах болсныг үнэн зөвөөр тогтоож өгнө үү? Хоёр хүүдээ тэтгэмж өгөхөөс татгалзах зүйлгүй. Гэр бүлээ цуцлуулахаас татгалзахгүй. Том хүү йгаа өөр дээрээ авах хүсэлтэй байна.

 

Хариуцагч Б. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид хоёр 2007 онд гэрлэж тусдаа гарсан. 2004 онд анхны хүүхэд гарсан. Би сургуулиа хаяад амьдралаа босгох гээд хар ажил хийж эхлээд өөрсдийн гэсэн гэр оронтой болоод сайхан амьдарч байсан. 2009 онд золгүй байдлаар гэрээ шатаасан. Түүний дараа манай аав ээж хоёр байшин авч өгсөн. Бид хоёр салснаас хойш 2014 он хүртэл уулзаад явдаг байсан. 2014 оны 8-н сард хотод очиод надруу залгаад хүүхдийн сургуульд орох гэж байна мөнгө байна уу? гэхээр нь барилгын ажил хийж байсан учраас би өөрт байсан 150,000 төгрөг өгсөн. Салах шалтгааныг би ч ойлгохгүй байгаа. Би бол салж болно. Харин би том хүүгээ өөр дээрээ авмаар байна. Эмээ ээж хоёр нь миний хүүд янз бүрийн зүйл зааж өгч байгаа. Одоо би сургуульд сурч байгаа. Хүүгээ өөр дээрээ авчихвал цаашдаа сайхан амьдрана гэж бодож байна. Улаанбаатар хотод байхад өр шир ихтэй байсан. *******гээс мөнгө төгрөг авч байгаагүй. Бид хоёр фургон машинтай байсан. Олсон орлогоороо авсан юм. Газар авах гээд 3.000.000 төгрөгийн цалингийн зээл авахуулсан үнэн. Би хилээр явж мөнгө олдог байсан. Тэгээд бид хоёр наймаа хийж эхлээд удаагүй, наймаа  бүтэлгүйтэж зогссон. Д.******* гэртээ ер нь байдаггүй дандаа намайг ажил тараад ирэхээр хүүхдээ аваад аав ээжрүүгээ явчихдаг. Ямар ч гэрийн халуун дулаан уур амьсгал, гэж байдаггүй байсан. Цагаан сараар хоёр хоног гэртээ байсан. Би найз Нандин-Эрдэнэтэй хамт байж байхад 10-н жилийн ангийн хүүхэд болох Г.Мөнгөн орой манайд ирсэн. Энэ байдлыг Д.******* ээж аавынхаасаа ирж хараад буруугаар ойлгоод буцаад явсан. Намайг найз нөхөд, танил хүмүүстэй утсаар ярих болон уулзахад маш дургүй, хардаж сэрдэж шалтаг шалтгаан гаргаж өөрийн аав ээжийндээ очдог байсан. Энэ нь нэг бус удаа. Манай ангийн Г.Мөнгөнтөй хардаж надаас салах шалтаг гаргасан. Г.Мөнгөн тэр үед Чинбаа гэдэг хүнтэй хамтран амьдарч байсан. Үүнийг бодитоор нотлож Г.Мөнгөн гэрчээр оролцуулж болно. Би Д.*******тэй хамт амьдарч байхдаа гэр бүлдээ халамж анхааралтай хэнээс ч дутахааргүй гэр оронтой, хоол хүнсээр элбэг, дутуу зүйлгүй байлгахын төлөө зүтгэсэн. Би хоёр хүүдээ маш их хайртай. Би гэртээ ганцаараа үлдээд хоёр хүүгээ өрөвдөж, бодож, хайрлаж, санаж, нулимс унагааж хоёр жилийг авсан. Би Д.*******тэй уулзаад хоёр хүүгээ аваад гэртээ ирээч гэж гуйсан. Гэвч Д.******* өөрийн аав ээжээсээ уучлалт гуйхыг шаардсан. Би аав ээжид нь буруу юм хийгээгүй байсан учраас уучлалт гуйх ямарч шаардлага байгаагүй. 2013 оны 9 сард Улаанбаатар хотруу оюутан болж явсан. Намайг хотод байх үед гэр доторх тавилгаа ачаад явсан. Энэ хугацаанд Д. ******* нь том хүү болох д аавтайгаа утсаар ярьж болохгүй гэж олон cap хэл авахуулахгүй байсан болохоор ангийн багшаар нь дамжуулан утсаар ярьдаг болсон. Утсаар очиж яриулдаг байсныг бага ангийн багш Алтантуяа гэрчилнэ. Д.******* нь хоёр хүүгээ энэ хугацаанд яриулж уулзуулахгүй байгаа нь ааваас нь хөндийрүүлсэн. Би хоёр жилээс илүү чамайг хүлээж чадахгүй гэж хэд хэдэн удаа хэлсэн. Д.******* ирээгүй учраас би дараагийн амьдралаа зохиосон. Тэр дүү гэж яриад байгаа зүйлийг би мэдэхгүй, сая л сонслоо. Одоо би өөр хүнтэй суугаад хүүхэдтэй болсон, бас л өмнө нь эхнэр хүүхэдтэй байсан байна гэдэг шалтгаанаар үл ойлголцол бий болж салж сарних дээрээ тулаад гэрийнхэн нь аваад явсан байгаа гэв.

 

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болох Д.*******гийн нэхэмжлэл, 072/001065 дугаартай гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн хуулбар, 0000809094 дугаартай Б.Бат-Эрдэнэ, 0026176 дугаартай нарын төрсний гэрчилгээний хуулбар, Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 54 дугаартай эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл, , Б.Бат-Эрдэнэ нарийн эрүүл бойжиж буй талаарх Энхийн-Хүслэн өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт, Б.Бодлсайханы хариу тайлбар, Д.*******гийн тайлбар зэргийг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Д.******* нь Б.д холбогдуулан гэрлэлт цуцалж, 2 хүүхдийн тэтгэлэг, асрамж тогтоолгох тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Д.*******, Б. нар нь 2007 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын иргэний бүртгэлийн газарт гэрлэлтээ хууль ёсоор бүртгүүлсэн болох нь 072/001065 дугаартай гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, тэдний дундаас 2004 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хүү , 2012 оны 07 дугаар сарын 13-ны өдөр хүү Б.Бат-Эрдэнэ нар төрсөн болох нь хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар, талуудын тайлбар зэргээр тус тус нотлогдож байна. 

 

Нэхэмжлэгч Д.******* нь Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хүсэлт гарган, Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагч өргөдөл гаргагч  Д.*******, уригдах тал  Б.  нартэй уулзалт хийхэд талууд 2003 онд гэр бүл болсон. 2004 онд хүү , 2012 онд хүү Б.Бат-Эрдэнэ нарыг төрүүлсэн. Өргөдөл гаргагч Д.*******, уригдсан тал Б нар нь 2013 оны 03 дугаар сараас хойш одоог хүртэл тусдаа амьдарч байгаа бөгөөд талууд цаашид эвлэрэн хамт амьдрах боломжгүй гэж үзсэн тул эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болж Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 28 дугаар зүйлд заасныг үндэслэн эвлэрүүлэн эуучлах ажиллагааг дуусгавар болгосон байх ба зохигчид удаан хугацаагаар хамт амьдраагүй, хариуцагч нь өөр гэр бүл зохиож бага насны хүүхэдтэй болсон болох нь талуудын тайлбараар нотлогдож байх тул тэдэнд эвлэрүүлэх арга хэмжээ авалгүйгээр гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.

 

Хариуцагч Б. нь том хүү йг өөрийн асрамжиндаа авах тухай тайлбарыг гаргаж байх боловч хариуцагч нь бие даасан нэхэмжлэлийн шаардлага гаргах хуульд заасан эрхээ хэрэгжүүлээгүй бөгөөд гэрлэгчдийн дундаас 2004 оны 06 дугаар сарын 06-ны өдөр төрсөн хүү , 2012 оны 07 дугаар сарын 13-ны өдөр төрсөн хүү Б.Бат-Эрдэнэ нарыг хүүхдийн нас, эцэг эхийн халамж, ахуйн нөхцөл бололцоо, өсч суралцаж дассан орчин зэргийг харгалзан төрүүлсэн эх Д.*******гийн асрамжинд үлдээх нь зүйтэй байна.

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын “Энхийн хүслэн” эрүүл мэндийн төвийн тодорхойлолтоор зохигчдын хүүхүүд нь одоо эхийн асрамжинд амьдарч, эрүүл бойжиж байгааг нотолсон баримт болно.

Монгол улсын Үндсэн хууль болон Гэр бүлийн тухай хуульд зааснаар хүүхэд нь эцэг эхээрээ тэжээн тэтгүүлэх эрхтэй ба энэ эрх нь эцэг эхээсээ тусдаа амьдарч байсан ч нэгэн адил байх тул хариуцагч Б. нь үр хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй байна.

Иймд хариуцагч Б.аас тэтгэлэг гаргуулан хүү , Б.Бат-Эрдэнэ нарыг тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Д.******* нь гэрлэлт цуцалж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлд улсын тэмдэгтийн хураамж 140.400 төгрөг төлсөн ба хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлд улсын тэмдэгтийн хураамж 46.496 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болно.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тогтоохдоо нэхэмжлэлийн үнийн дүнгээс тооцох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэгт зааснаар хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийн үнийг “тогтмол хугацаанд төлөгдөх тэтгэлэг шаардсан нэхэмжлэлд уг тэтгэлгийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүн ”-гээр тодорхойлно. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.ы төлөх хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь тухайн хүүхдийн оршин суугаа газрын бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар сар бүр төлнө. Хүн амын амьжиргааны доод түвшингийн хэмжээг Үндэсний статистикийн хорооноос тогтоодог бөгөөд тус хорооны 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн А/9 дүгээр тогтоолоор Өмнөговь аймагт хүн амын амьжиргааны доод түвшингийн хэмжээг 164.300 төгрөг байхаар тогтоожээ.

 Үүнээс дүгнэвэл хариуцагч Б. нь хүү , Б.Бат-Эрдэнэ нарт сар бүр 164.300 төгрөгийн 50 хувь болох 82.150 төгрөгийг тэтгэлэгт төлөхөөр байна. Нэхэмжлэлийн үнийн дүнг тодорхойлвол жилд 2 хүүхдийн 1.971.600 төгрөг  төлөх ба Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч уг дүнгээс тооцож 46.496 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид төлөхөөр байна.

 

Монгол Улсын Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Монгол улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар ******* овогт *******ын *******, ******* овогт *******гийн нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт зааснаар 2004 оны 06 дугаар сарын 06-ны өдөр төрсөн , 2012 оны 07 дугаар сарын 13-ны өдөр төрсөн Б.Бат-Эрдэнэ нарыг төрүүлсэн эх Д.*******гийн  асрамжид үлдээсүгэй.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Өмнөговь аймаг Даланзадгад сум 8 дугаар баг ******* тоотод оршин суух үндсэн хаягтай одоо Даланзадгад сумын 7 дугаар баг ******* тоотод оршин суух ******* овогт *******гийн /регистрийн дугаар: /-аас 2004 оны 06 дугаар сарын 06-ны өдөр төрсөн , 2012 оны 07 дугаар сарын 13-ны өдөр төрсөн Б.Бат-Эрдэнэ нарыг 11 нас хүртэл тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа газрын бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

 

4. Б.аас гаргуулах хүүхдийн тэтгэлэгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд мэдэгдсүгэй.

 

5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9, 38 дугаар зүйлийн 38.4 дэх хэсэгт зааснаар Д.*******, Б. нарын гэрлэлтийг цуцлаж, хоёр хүүхдийн тэтгэлэг, асрамж тогтоосон шийдвэрийн хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Ч.Түвшинсайханд даалгасугай.

 

6. Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт заасныг баримтлан хүү , Б.Бат-Эрдэнэ нарыг хүссэн үед нь уулзаж байхыг  эцэг Б.д,  Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.6 дахь хэсэгт заасныг баримтлан хүү , Б.Бат-Эрдэнийг эцэг Б.тай уулзуулахад болон эцэг нь хүүхдийнхээ өмнө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх Д.*******д тус тус даалгасугай.

 

 

7. Зохигчид эд хөрөнгийн талаар маргаагүй болохыг дурдсугай.

 

8. Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.*******гийн улсын тэмдэгийн хураамжид төлсөн 140.200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.аас 140.200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.*******д олгож, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 46.496 төгрөгийг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулсугай.

 

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт  зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Л.УГТАХБАЯР