| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанноровын Угтахбаяр |
| Хэргийн индекс | 240/2016/00377/и |
| Дугаар | 555 |
| Огноо | 2016-12-08 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 12 сарын 08 өдөр
Дугаар 555
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Угтахбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Өмнөговь аймаг Даланзадгад сум 6 дугаар баг ******* тоотод оршин суух ******* овогт *******ийн ******* /регистрийн дугаар: *******/
Хариуцагч: Өмнөговь аймаг Цогт-Овоо сум *******т оршин суух ******* овогт *******ын ******* /регистрийн дугаар: /
Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.*******, нарийн бичгийн дарга З.Өрнөл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Д.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* овогтой *******тай 2000 оноос нэг гэрт орж хамтран амьдарч байгаагүй боловч далдуур гэр бүлийн харьцаа үүсгэж байсны улмаас 2002 оны 03 дугаар сарын 23-нд хүү ыг төрүүлсэн. Одоо хүү минь 13 настай боловч төрөлхийн зүрхний гажигтай төрсөний улмаас 2010 онд 9 настайдаа зүрхний хүнд хагалгаанд орж Б.******* нь эцэг хүний хувьд мөнгө санхүүгийн туслалцаа үзүүлнэ гэж хэлсэн боловч өнөөг хүртэл бидний амьдралд туслалцаа үзүүлээгүй тул хүүхдийн эх болсон миний сэтгэл үнэхээр их гомдолтой байгаа учир хүү доо хүүхдийн мөнгөн тэтгэлэг тогтоолгох хүсэлтэй байна. Б.******* бид 2 нь эд хөрөнгийн маргаангүй болно гэжээ.
Нэхэмждэгч Д.******* шүүхэд хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ хүнтэй дотно харьцаатай байхдаа цаанаа амьдралтай гэдгийг нь мэдээгүй юм. Би 2001 онд оюутан болоод хот руу явсан. Тэгээд хотод очиод жирэмсэн болсон гэдгээ мэдээд хүүхдээ гаргасан. Хүү маань төрөлхийн зүрхний өвчтэй байсан. Тэгээд мундаг эмч нарын буянд хагалгаанд цаг алдалгүй орсон. Эмч нар бид хоёрыг ёстой азтай гэж хэлсэн. Хүүгээ хагалгаанд орох гээд мөнгө төгрөг өгөөч гэхэд миний хүн мөн ч юм уу? биш ч юм уу? гээд дэмжлэг үзүүлээгүй. Одоо хүү маань 2 дүүтэй. 3 хүүхдээ тогоочийн ажил хийж тэжээдэг, одоохондоо хил гаалиар явж худалдаа хийж амьдралаа авч явж байна гэв.
Хариуцагч Б.******* шүүхэд ирүүлсэн хүсэлт, хариу тайлбартаа: Б.******* миний бие Д.*******ын нэхэмжлэлийг хүлээн авлаа. Чинболдыг миний хүү гэдэгт эргэлзэж байгаа тул эцэг тогтоох шинжилгээ хийж өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болох нэхэмжлэл, Д.*******ын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар, ын төрсний бүртгэлийн лавлагааны хуулбар, “Шим билэг” өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт, Д.*******ын хүсэлт, Б.*******гийн жолооны үнэмлэхийн хуулбар, хариуцагч Б.*******гийн хариу тайлбар, 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 8353 дугаартай шинжээчийн дүгнэлт зэргийг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч Б.*******д холбогдуулж 2002 оны 03 дугаар сарын 24-ний өдөр төрсөн нэртэй нэг хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Шүүх нэхэмжлэгч Д.*******ын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэстэй гэж дүгнэлээ.
Хариуцагч Б.******* нь ыг өөрийн хүүхэд мөн эсэх талаар эргэлзэж улмаар хариуцагчийн хүсэлтээр шүүх шинжээч томилсон бөгөөд Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 8353 тоот дүгнэлтэд “Б.******* нь ын биологийн эцэг байх магадлалыг тооцоолж үзэхэд 99,99 хувийн магадлалтай байна” гэсэн байх ба хариуцагч Б.******* нь дээрхи шинжээчийн дүгнэлттэй өөрийн биеэр танилцсан боловч ямар нэг тайлбар, хүсэлт гаргаагүй нь түүнийг шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ. Иймд Д.*******ын нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар эцэг, эхийн хэн аль нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй бөгөөд гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эцэг эхээрээ тэжээн тэтгүүлэх эрхтэй. Иймд хариуцагч Б.*******гаас хуульд заасан хэмжээгээр хүүхдийн тэтгэлэг гаргуулан хүү ыг сар бүр тэжээн тэтгүүлэх үндэслэлтэй байна. Хүүхдийн тэтгэлгийн хуульд заасан хэмжээ нь тухайн тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа газрын бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээнээс хамааран тогтоогддог болно.
Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт зааснаар хүүхэд нь эцэг эхийн хэн нэгнээс тусдаа амьдрах тохиолдолд тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэй. Иймд хариуцагч Б.*******тай хүү ыг уулзуулж байхыг нэхэмжлэгчид даалгах нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчийн нотлох баримтаар ирүүлсэн иргэний үнэмлэхийн лавлагаа, хүүхдийн төрсний бүртгэлийн лавлагаа, 8353 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан бичмэл нотлох баримтын шаардлага хангасан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.
Өмнөговь аймгийн Даланзадгад сумын “Шим билэг” өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолтоор зохигчдын хүү нь эрүүл бойжиж байгаа болохыг нотолсон баримт болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаас гаргуулан улсын төсөвт оруулах үндэслэлтэй байна. Улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тогтоохдоо нэхэмжлэлийн үнийн дүнгээс тооцох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэгт зааснаар хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийн үнийг “тогтмол хугацаанд төлөгдөх тэтгэлэг шаардсан нэхэмжлэлд уг тэтгэлгийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүн”-гээр тодорхойлно. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.*******гийн төлөх хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь тухайн хүүхдийн оршин суугаа газрын бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар сар бүр төлнө. Хүн амын амьжиргааны доод түвшингийн хэмжээг Үндэсний статистикийн хорооноос тогтоодог бөгөөд тус хорооны 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн А/9 дүгээр тогтоолоор Өмнөговь аймагт хүн амын амьжиргааны доод түвшингийн хэмжээг 164.300 төгрөг байхаар тогтоожээ. Үүнээс дүгнэвэл хариуцагч Б.******* нь хүү од сар бүр 164.300 төгрөгийн 50 хувь болох 82.150 төгрөгийг тэтгэлэгт төлөхөөр байна. Нэхэмжлэлийн үнийн дүнг тодорхойлвол жилд 1 хүүхдийн 985.800 төгрөг төлөх ба Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч уг дүнгээс тооцож 28.209 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид төлөхөөр байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлага бүрэн хангагдсан тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаар нөхөн төлүүлөх бөгөөд хариуцагч Б.*******гаас улсын тэмдэгтийн хураамжид 28.209 төгрөгийг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулах үндэслэлтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
4. Улсын тэмдэгтийн хураамжийн 41 дүгээр 41.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.******* нь улсын тэмдэгтийн хураамжинд 28.209 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.*******гаас 28.209 төгрөгийг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.УГТАХБАЯР