Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 1509

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс:135/2015/01586/И 

 Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюундарь би даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: ******* аймаг ******* сум ****** багт оршин суух ******* овгийн *******гийн ******* /РД:******* /-гийн хүсэлттэй

“Ажилласан байдал тогтоолгох тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Д.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч  шүүхэд ирүүлсэн хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 “ Би тэтгэвэрт гараад 3 жил болж байгаа. Гэтэл ****** хотын ХБУГазрын ногооны зооринд ажиллаж байсан талаархи байгууллагын тушаал хэрэгтэй гээд тэтгэврийг зогсоосон. Хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн хэсэг нь гэмтсэнээс болоод сайн харагдахгүй байгаа. Би ****** хотын ХБТ,ХБУГазрын ногооны зооринд 1978 оны 11 дүгээр сарын 21-нээс 1990 оны 03 дугаар сарын 01 хүртэл ногоочноор ажилласан. Архивт энэ талаархи байгууллагын тушаал байхгүй, шатсан гэдэг тул миний ажилласан жилийг тогтоож, тэтгэвэр авах боломжоор хангаж өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,                                                                                   ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Д.******* ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор хүсэлт гаргасаныг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1-д зааснаар Д.******* нь эрх зүйн  ач холбогдол бүхий үйл явдалыг тогтоолгохоор хүсэлт гаргах эрхтэй байна.

Д.******* нь тухайн үеийн нэрээр ****** хотын ХБТрест, ХБУГазрын ногооны зооринд ногоо ялгагчаар 1978 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс 1990 оны 03 дугаар сарын 01 хүртэл ажиллаж байсан нь түүнд ****** хотын ХБУГазраас олгосон хөдөлмөрийн дэвтэр дэх ажлын тухай мэдээ хэсгийн бичилт, гэрч *******ын...би 1975 оноос ажиллаж эхэлсэн. Хувьчлал болж ногооны зоорь ажилгүй болохоор гарсан. Д.******* намайг ажиллаж байхад 1978 онд ажилд ороод 1990 онд өөр ажилд орохоор болж ажлаас гарсан ... гэсэн, гэрч *******ийн ... Би 1977 онд ХБ-ийн харьяа ногооний зооринд ногоочноор ажилд орсон. Д.******* 1978 оноос ажилд орсон. 1990 он хүртэл хамт ажиллаж байгаад, Д.******* ХБУГазар руу шилжсэн гэсэн үйл явдалын талаар өгсөн  мэдүүлэг, ****** аймгийн Нэгдсэн эмнэлэгийн архивын  төрөлтийн түүх 2023 –т... хэвтсэн 1987 оны 11 дүгээр сарын 24-ний ******* ******* ажлын газар ХБУГазар албан тушаал нормчин гэсэн бичилт зэргээр тогтоогдож байна.

Хүсэлт  гаргагчийн хөдөлмөрийн дэвтрийн ажлын тухай мэдээ хэсгийн юуг баримтлан бичсэн, баримтын он.сар.өдөр.дугаар гэсэн балархай байгаагаас өндөр насны тэтгэвэрийг үргэлжүүлэн авч чадахгүй, эрх зөрчигдөж байна гэсэн нь үндэслэлтэй байна.

Иймд эрх зүйн ач холбогдол бүхий байдлыг тогтоолгох тухай хүсэлтийг хангаж  шийдвэрлэх нь зүйтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар  / /  регистрийн дугаартай Жигжид овгийн  *******гийн *******ийг тухайн үеийн нэрээр  ****** хотын ХБТрест, ХБУГазрын ногооны зоринд ногоо ялгагчаар 1978 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс 1990 оны 03 дугаар сарын 01-н хүртэл ажиллаж  байсныг тогтоосугай.

2.  Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр ХААН банк 190000941 тоот төрийн дансанд тушаасан 70.200 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.  Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

4.  Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр 119.4-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурьдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Д.ОЮУНДАРЬ