Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 443

 

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Эхлэлт даргалж, нарийн бичгийн дарга Т.Чулуунхүүг, оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн Сонгино сумын ЗДТГ-ын нэхэмжлэлтэй Д.Хүдэрмөнхөд холбогдох 4326000 төгрөг гаргуулах тухай  иргэний хэргийг хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Сонгино сумын ЗДТГ нь иргэн Д.Хүдэрмөнхөөс сум хөгжүүлэх сангийн зээлийн үлдэгдэл 4326000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл шүүхэд ирүүлжээ.

Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ НЬ:

Шүүх хуралдааны товыг 2016 оны 12-р сарын 01-ний өдөр нэхэмжлэгч байгуулалгын төлөөлөгч Б.Нарангэрэлд  98996435 дугаартай утсаар, хариуцагч Д.Хүдэрмөнхөд 99064364 дугаарын утсаар тус тус мэдэгдсэн боловч нэхэмжлэгч  байгуулагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нарангэрэл хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралд ирээгүй байна.

Хариуцагч Л.Хүдэрмөнх Улаанбаатар хотод түр оршин суудаг тул шүүх хуралдаанд хүрэлцэн ирэх боломжгүй байгаагаа мэдэгдэж намайг байхгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлт ирүүлсэн байна.

Нэгэнт нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралд ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2 дахь хэсэгт зааснаар нэхэжлэлийг буцаах нь зүйтэй гэж үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100-р зүйлийн 100.2, 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Д.Хүдэрмөнхөөс  4326000 төгрөг гаргуулах тухай Завхан аймгийн  Сонгино сумын ЗДТГ-ын нэхэмжлэлийг буцаасугай.

2. Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41.1.5 зааснаар тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

3. Захирамжийг нэхэмжлэл болон хавсаргасан метриалын хамт Сонгино сумын ЗДТГ-т хүргүүлэхийг шүүгчийн туслах Г.Нямсүрэнд даалгасугай.

4. Захирамжийг эс зөвшөөрвөл захирамж гарсан өдрөөс хойш 10 хоногийн дотор тухайн шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ                           Л.ЭХЛЭЛТ