| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Тумагийн Цэцэгмаа |
| Хэргийн индекс | 178/2020/0062/Э/ |
| Дугаар | 58 |
| Огноо | 2020-04-13 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Т.Өсөхболд |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 04 сарын 13 өдөр
Дугаар 58
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Цэцэгмаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Гантуяа, улсын яллагч Т.Өсөхболд, шүүгдэгч Б.******* түүний өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Өсөхболдоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлэн ирүүлсэн шүүгдэгч ******* овогт *******гийн *******ид холбогдох, эрүүгийн 2036000330052 дугаартай, 178/2020/0062/Э/ индекстэй хэргийг 2020 оны 04 сарын 06-ны өдөр хүлээн авч, 2020 оны 04 сарын 13-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. ******* Улсын иргэн, 2001 оны 03 сарын 08-ны өдөр Ховд аймгийн Манхан суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, ард халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл-6, эцэг, эх дүү нарын хамт Ховд аймгийн Манхан сумын Төгрөг гол багт оршин суух, эрхэлсэн ажилгүй, аминдаа гэр нэгийн хөрөнгөтэй, сарын өрхийн орлого 500000 төгрөг, Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 сарын 17-ны өдрийн 103 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар 6 сарын хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүлйийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар 1 жилийн хорих ялаар тус тус шийтгэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1-д зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар оногдуулсан 6 сарын хорих ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүлйийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1 жил 6 сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэж, хорих ялыг биечлэн эдэлж, Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 1 сарын 15-ны өдрийн 06 дугаартай “ Хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоох тухай “ захирамжаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 1.1-д зааснаар эдлээгүй үлдсэн 8 сар 05 хоногийн хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, мөн хугацаагаар хяналт тогтоож байсан, ПЖ ******* дугаарын регистртэй, ******* овогт *******гийн *******
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд тусгагдсанаар/ :
Шүүгдэгч Б.******* нь 2020 оны 01 сарын 19-ний өдөр “танай нөхөр М.*******д мөнгө хэрэгтэй байна” гэж 80000 төгрөгийг , 2020 оны 01 сарны 21-ний өдөр” Шүүхийн шийдвэрээс залгаж байна. Танай нөхөр М.******* магадланд орох гэж байна. Шүүхийн шийдвэрийн дэлгүүрт 400000 төгрөгний өртэй байна. Энэ өрөө өгч байж магадланд орно 80000 төгрөгийг нь төлсөн. Одоо 320000 төгрөг дутуу байна” гэж 320000 төгрөгийг, 2020 оны 01 сарны 23-ны өдөр “Шүүхийн шийдвэрээс ахлагч ******* залгаж байна. Танай нөхөр М.*******д 500000 төгрөгний хэрэг гарсан. Өөрөө ажил хийсэн мөнгө нь дансанд нь байгаа гарч ирээд аваад өгнө” гэж 500000 төгрөгийг тус тус бодит байдлыг нуух замаар иргэн Э.*******г төөрөгдөлд оруулж нийт 900000 төгрөгийг залилан авсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдоос гаргасан мэдүүлэг, талуудын судалсан эд мөрийн баримтууд болон бичгийн нотлох баримтуудад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгээр дараахи нотлох баримтыг шинжлэн судлав.
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч / Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Оргил багийн А-4 тоотод оршин суух, 1990 оны 11 сарын 11-нд төрсөн, 30 настай, эмэгтэй, дээд боловсролтой, гааль, эдийн засагч мэргэжилтэй, Говь-Алтай аймгийн Цахилгаан холбооны газарт үйлчилгээний ажилтанаар ажилладаг ДЗ90111109 дугаарын регистртэй/ ******* овогт *******ийн *******гийн өгсөн...Надад нэхэмжлэх зүйл байхгүй.Б.******* нь надаас авсан 900000 төгрөгийг 2020 оны 01 сарны 24-ний өдөр миний эзэмшлийн ХААН банкны 5064580150 дугаартай дансанд 300000 төгрөг, 2020 оны 01 сарын 26-ны өдөр 600000 төгрөг бүрэн хийж хохирол бүрэн барагдуулсан. Ховд аймаг руу очсон зардал болон мөнгөний хүү гэж 140000 төгрөгийг миний дансанд 2020 оны 01 сарын 28-ны өдөр хийсэн. Хохирлоо бүрэн төлж барагдуулсан байгаа. Би шүүх хуралд оролцохгүй...гэх мэдүүлэг / хх-ийн 07-08-рт/
Мөрдөн шалгах ажиллагаанд Э.*******гийн гэрчээр өгсөн...Манай нөхөр М.******* нь Ховд аймгийн нээлттэй, хаалттай хорих ангид ял эдэлж байгаа. 2020 оны 01 сарны 19-ний өдөр 18 цагийн үед над руу гэсэн дугаараас Шүүхийн шийдвэрийн гэдэг хүн байна. Танай нөхөр М.*******д мөнгө хэрэгтэй байна. 80000 төгрөг гэсэн данс руу хийгээдэх өөрөө утсаар ярих боломжгүй учраас намайг яриуллаа гэж хэлсэн. Тэгээд би 12 минутын дараа тухайн дансруу 80000 төгрөг хийсэн. Үүний дараа 2020 оны 01 сарны 21-нд 11 цагийн үед над руу 1 танихгүй дугаар залгаад би одоо тэр дугаарыг санахгүй байна. Шүүхийн шийдвэрээс залгаж байна. Танай нөхөр М.******* магадланд орох гээд байна. Шүүхийн шийдвэрийн дэлгүүрт 400000 төгрөгний өртэй байна. Энэ өрөө өгч байж магадланд орно. 80000 төгрөгийг нь төлсөн. Одоо 320000 төгөрг дутуу гэж хэлэхэд нь би 5866147498 Б.******* дэлгүүрийн хүний данс гэхээр нь би 11 цаг 53 миунтанд 320000 төгрөг шилжүүлсэн. Үүний дараа 2020 оны 01 сарын 23-ны өдөр Шүүхийн шийдвэрээс ахлагч ******* залгаж байна. Танай нөхөр М.*******д 500000 төгрөгний хэрэг гарсан.Өөрөө ажил хийсэн мөнгө нь дансанд нь байгаа гарч ирээд аваад өгнө гэж хэлэхэд нь би маргааш нь гэх хүний данс руу 500000 төгрөг шилжүүлсэн. Ингээд би нийт 900000 төгрөг шилжүүлсэн. Манай нөхөр М.******* 2019 оны 08 сард 1 жилийн хорих ял авсан. Магадланд орвол энэ оны цагаан сарын өмнө гарахаар байсан. 2020 оны 01 сарын 24-ний өдөр Цагдаагийн байгууллагаас надтай ярьсан. Танай нөхөрт мөнгө хэрэг болоогүй. Өөр хүн худлаа хэлж мөнгө авсан байна гэж хэлсэн. Тэгээд би Ховд аймагт ирсэн. Миний хохирол барагдсан, надад гомдол санал байхгүй...гэх мэдүүлэг / хэргийн 10-11-рт/
Мөрдөн шалгах ажиллагаанд Ш.*******ийн гэрчээр өгсөн...М.******* гэх хүн хоригдож байгаа Б.******* нь 2020 оны 01 сарны 14-нд магадлангаар суллагдсан. Энэ хүмүүсийн аль алинтай нь ямар нэг харилцаа холбоо хамаарал байхгүй. Б.*******ийг миний нэрийг барьж хүнээс мөнгө авсан байна гэж манай дарга надад хэлсэн. Яагаад тэгсэн талаар сайн мэдэхгүй байна. Манайд гэх хүн ажилладаггүй. Надад М.*******, Б.******* нараас авах өр авлага байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 13-14-рт/
Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Баянмөнхийн гэрчээр өгсөн...Би анх 2019 оны 04 сард Ховд аймаг дахь ХААН банкны салбараас данс нээлгэж авч байсан юм. 2020 оны 01 сарын 19-ний өдөр Б.******* нь амралтын өдөр мөнгө гаргаж болдоггүй юм байна. Дансаар чинь мөнгө авчих уу гээд надаас асуухаар нь би өөрийн ХААН банкны тоот дансаа хэлээд өгсөн юм. Тэгээд орой 18 цагт миний утсанд таны тоот дансанд орлого 80000 төгрөг гүйлгээ хийгдэж үлдэгдэл 80450, гүйлгээний утга М.******* гээд мессеж ирсэн юм. Тэгээд Б.******* картаас мөнгө гаргаж чадахгүй гэхээр нь би хамт гарч төв ХААН банкны гадна байрлах АТМ-ээс 80000 төгрөг Б.*******ид гаргаж өгсөн юм...гэх мэдүүлэг/хх-ийн 18-19-рт/
Мөрдөн шалгах ажиллагаанд Т.гийн гэрчээр өгсөн...2020 оны 01 сарын 23-ны өдөр манай лангуунд нэг хүүхэд орж ирээд гар утсандаа тохиргоо хийлгэх гэсэн юм. Гацаад байна гэсэн. Би утсанд нь тохиргоо хийх гээд үзсэн. Тухайн утсыг үзэж байх явцад таны данс руу мөнгө хийгээд тооцоогоо хийх үү дүүд нь карт алга та карттай бол картаараа дамжуулан мөнгө гарган авч тооцоогоо хиймээр байна гэсэн. Тэгэхээр нь би за тэг ээ эгчийн дүү гэж хэлээд дараа нь тухайн хүүхдийн утсанд тохиргоо хийгээд болохгүй, болж өгөхгүй байсан.Тэр хүүхэд та юу ч гэсэн сайн үзэж бай гээд утсаа үлдээгээд гараад яваад тус өдөр ирээгүй Тухайн үед гэсэн дугаар луу миний дансны дугаарыг явуулах гээд явж байсан. Маргааш нь буюу 2020 оны 01 сарын 24-ний өглөө 09 цагийн үед миний утсанд таны тоот дансанд орлого 500000 төгрөг гүйлгээ хийгдсэн. Гүйлгээний утга М.*******д гээд мессеж ирсэн юм. Уг мөнгө миний дансруу орж ирэхэд өр зээлтэй хүмүүс мөнгөө өгч байгаа байх гэж бодсон. Тэгээд гэрээс гараад явж байхад миний дугаар луу танихгүй дугаараас залгаж өчигдрийн утсаа янзлуулдаг залуу байна. Таны данс руу мөнгө оров уу гэж асуухаар нь гүйлгээний утгыг нь харсан. Тэгэхэд гүйлгээний утга дээр нь гэсэн дугаар байхаар нь замаараа Их буян захын дотор байрлах лангуун дээр очсон. Дараа нь барагцаагаар 1 цагийн дараа нөгөө хүүхэд ирж бэлэн 500000 төгрөг өчигдөр үлдээгээд явсан гар утсаа аваад явсан. Тэгээд баярлалаа гэж хэлээд ядаж 1 чихэвч авъя гэж хэлээд 10000 төгрөгний саарал өнгийн “Samsung galaху S10” маркийн гар утасны чихэвчнээс нэгийг авсан.Тухайн хүүхдээс өөр миний дансаар дамжуулан гүйлгээ хийсэн хүн байгаагүй...гэх мэдүүлэг/хх-ийн 21-23-рт/
Мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.*******ийн хэргээ хүлээн мэдүүлсэн...Би М.*******ын эхнэр Э.*******гаас авсан мөнгөө үрээгүй байсан. 2020 оны 01 сарны 24-ний өдөр 300000 төгрөг, 2020 оны 01 сарын 26-ны өдөр 600000 төгрөгийг буцааж данс руу шилжүүлж хохирлоо бүрэн барагдуулсан. Дараа нь Говь-Алтай аймгаас Ховдод ирсэн зардлыг нь төлж барагдуулсан. Хохирлоо бүрэн төлсөн байгаа. Би 2020 оны 01 сарны 15-ны өдөр суллагдсан. 2020 оны 11 сар хүртэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх 457 дугаар ангийн хяналтанд байгаа. Би хорих ангиас суллагдсан. Сэтгэл санаагаар маш их унасан байсан. Тухайн үед юу ч хийхээс буцахгүй болчихсон байсан. Худал хэлж мөнгө авсан. Эхний мөнгөөр нь би өөртөө гутал хувцас авсан. Сүүлийн мөнгө нь дансанд зараагүй байж байгаад буцааж өгсөн...гэх мэдүүлэг
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар...Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 сарын 17-ны өдрийн 103 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар 6 сарын хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүлйийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 2.1-д зааснаар 1 жилийн хорих ял тус тус шийтгэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1-д зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар оногдуулсан 6 сарын хорих ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1 жил 6 сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлсэн.
Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 1 сарын 15-ны өдрийн 06 дугаартай ” Хорих ялыг хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоох тухай“ захирамжаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 1.1-д зааснаар эдлээгүй үлдсэн 8 сар 05 хоногийн хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, мөн хугацаагаар хяналт тогтоож шийдвэрлэж байсан гэх баримт /хх-ийн 35-рт /
Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 сарын 17-ны өдрийн 103 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 37-43-рт/
Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 сарын 15-ны өдрийн 06 дугаартай “Хорих ялаас хугацаанаас өмнө суллаж хяналт тогтоох тухай” шүүгчийн захирамжийн хуулбар /хх-ийн 46-47-рт/
ХААН банкны Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 61-65-рт/
Гэрч *******ийн *******гийн харилцагчийн дансны хуулга /хх-ийн 66-74-рт/
Шүүгдэгч *******гийн *******ийн сурагчийн хувийн хэрэг /хх-ийн 79-86-рт/
Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны 20122-25 дугаартай хяналтын хуьийн хэрэг ...зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмыг дагуу хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, яллагдагч болон гэрч хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллгааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх хэрэгт авагдсан дээрхи нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлэн ирүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтыг үнэлж дүгнэхэд:
Шүүгдэгч Б.******* нь Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 сарын 17-ны өдрийн 103 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар 6 сарын хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар 1 жилийн хорих ялаар тус тус шийтгэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1-д зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар оногдуулсан 6 сарын хорих ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1 жил 6 сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсний дагуу Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, нээлттэй хаалттай хорих 457 дугаар ангид хорих ялаа биечлэн эдэлж байгаад Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 1 сарын 15-ны өдрийн 06 дугаартай “ Хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоох тухай” захирамжаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 1.1-д зааснаар эдлээгүй үлдсэн 8 сар 05 хоногийн хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, мөн хугацаагаар хяналт тогтоож шийдвэрлэгдсэн байна.
Шүүгдэгч Б.******* нь тус хорих ангид ялтан М.*******ын хамт хорих ял эдэлж байсан ба хорих ялаас хугацаанаас өмнө суллагдаж гараад хоригдол М.*******ын эхнэр Э.*******гаас ...2020 оны 01 сарын 19-ний өдөр “ танай нөхөр М.*******д мөнгө хэрэгтэй байна “ гэж 80000 төгрөгийг Б.Баянмөнхийн 5863257407 дугаарын дансаар шилжүүлж авсан, мөн 2020 оны 01 сарын 21- ний өдөр “ Шүүхийн шийдвэрээс залгаж байна, танай нөхөр М.******* магадланд орох гэж байна. Шүүхийн шийдвэрийн дэлгүүрт 400000 төгрөгний өртэй байна. Өрөө өгч байж магадланд орно. Одоо 320000 төгрөг дутуу байна “ гэж 320000 төгрөгийг 5866147498 дугаарын дансаар шилжүүлэн авсан, мөн 2020 оны 01 сарын 23 - ны өдөр “Шүүхийн шийдвэрээс ахлагч ******* залгаж байна. Танай нөхөр М.*******д 500000 төгрөгний хэрэг гарсан. Өөрөө ажил хийсэн мөнгө нь дансанд нь байгаа гарч ирээд авч өгнө “ гэж Т.гийн дугаарын дансаар 500000 төгрөг нийт 900000 төгрөгийг шилжүүлэн авсан ба мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирлыг буцаан төлсөн хэргийн үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.******* болон түүний өмгөөлөгч нар нь гэм буруугийн талаар маргахгүй байна.
Шүүгдэгч Б.******* нь хохирогч Э. *******гаас 2020 оны 01 сарын 19-ний өдөр “танай нөхөр М.*******д мөнгө хэрэгтэй байна” гэж хуурч 80000 төгрөг, 2020 оны 01 сарны 21-ний өдөр “Шүүхийн шийдвэрээс залгаж байна. Танай нөхөр М.******* магадланд орох гэж байна. Шүүхийн шийдвэрийн дэлгүүрт 400000 төгрөгний өртэй байна. Энэ өрөө өгч байж магадланд орно 80000 төгрөгийг нь төлсөн. Одоо 320000 төгрөг дутуу байна” гэж 320000 төгрөг 2020 оны 01 сарны 23-ны өдөр “Шүүхийн шийдвэрэээс ахлагч ******* залгаж байна. Танай нөхөр М.*******д 500000 төгрөгний хэрэг гарсан “ гэж 500000 төгрөгийг нийт 900000 төгрөгийг авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан...хуурч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан...гэх гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Ховд аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.*******ийн үйлдсэн дээрхи гэмт үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлэн ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзнэ.
Иймд шүүгдэгч Б.*******ийг хуурч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршиг :
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Э.*******гийн өгсөн...Надад нэхэмжлэх зүйл байхгүй. Б.******* нь надаас авсан 900000 төгрөгийг 2020 оны 01 сарны 24-ний өдөр миний эзэмшлийн ХААН банкны 5064580150 дугаартай дансанд 300000 төгрөг, 2020 оны 01 сарын 26-ны өдөр 600000 төгрөг бүрэн хийж хохирол бүрэн барагдуулсан. Ховд аймаг руу очсон зардал болон мөнгөний хүү гэж 140000 төгрөгийг миний дансанд 2020 оны 01 сарын 28-ны өдөр хийсэн. Хохирлоо бүрэн төлж барагдуулсан байгаа ...гэх мэдүүлэгээр хохирол төлсөн нь тогтоогдож байх тул бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Б.******* нь Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 сарын 17-ны өдрийн 103 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар 6 сарын хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүлйийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар 1 жилийн хорих ялаар тус тус шийтгэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1-д зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар оногдуулсан 6 сарын хорих ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1 жил 6 сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэж, Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, нээлттэй хаалттай хорих 457 дугаар ангид хорих ялаас эдэлж байгаад, Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 1 сарын 15-ны өдрийн 06 дугаартай “ Хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоох тухай” захирамжаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 1.1-д зааснаар эдлээгүй үлдсэн 8 сар 05 хоногийн хорих ялаас хугацаанаас өмнө суллагдаж хяналтад байх хугацаандаа дахин гэмт хэрэг үйлдсэн нь хэргийн 35 дугаар хуудас дахь “ Ял шийтгэгдэгсэн эсэхийг шалгах хуудас”, хэргийн 67-73 дугаар хуудас дахь 103 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар, хэргийн 46-47 дугаар хуудас дахь 06 дугаартай шүүгчийн захирамж, Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны 20122-25 дугаартай хяналтын хувийн хэрэг зэрэг баримтаар тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.******* нь хохирогч Э.*******гаас “нөхөр М.*******д чинь мөнгө хэрэгтэй байна” гэж 900000 төгрөгийг авсан нь өөрийн үйлдэл үйлдэхүйг хууль болохыг мэдсээр байж хүсч үйлдсэн, хохирогчид зориуд 900000 төгрөгний хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т заасан... гэм буруугийн санаатай хэлбэрийг бий болгожээ...гэж үзнэ.
Хохирогчид учирсан хохирол төлснийг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Улсын яллагчийн дүгнэлтэд: Шүүгдэгч Б.******* нь 2020 оны 01 сарын 19-ний өдөр” танай нөхөр М.*******д мөнгө хэрэгтэй байна” гэж хуурч 80000 төгрөгийг, 2020 оны 01 сарны 21-ний өдөр 320000 төгрөг, 2020 оны 01 сарны 23-ны өдөр 500000 төгрөг нийт 900000 төгрөгийг хуурч авсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэстэй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.*******ид 2 жилийн хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1-д зааснаар эдлээгүй үлдсэн 8 сар 01 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх 2 жил 8 сар 01 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч нь өмгөөлж хэлсэн дүгнэлтдээ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн хүлээн зөвшөөрч хэргийн зүйлчлэлийн талаар маргахгүй байгаа. Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хохирлоо бүрэн төлж барагдуулсан байдлыг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү? гэв.
Шүүхээс шүүгдэгч Б.*******ийг хуурч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших эрүүгийн хуулийн шударга ёсны болон гэм буруугийн зарчимд нийцүүлэн улсын яллагчаас гаргасан дүгнэлт тайлбар, шүүгдэгчийн өмгөөлөгчийн өмгөөлж хэлсэн дүгнэлт, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрсөн, хохирогчид учирсан хохирыг төлсөн зэрэг байдлыг харгалан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.*******ид 6 сарын хорих ял шийтгэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 4-т зааснаар Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 1 сарын 15-ны өдрийн 06 дугаартай “ Хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоох тухай” захирамжийг хүчингүй болгож, эдлээгүй үлдсэн 8 сарын 01 хоногийн хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1-д зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар оногдуулсан 6 сарын хорих ял дээр нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1 жил 2 сар 01 хоногийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.
Эрүүгийн 2036000330052 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, шүүгдэгч Б.*******ид шүүхээс хорих ял шийтгэсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.*******ид “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар тогтов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1,2,4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8,36.10,36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ийг хуурч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч ******* овогт *******гийн *******ид 6 сарын хорих ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 4, 6.9 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 1 сарын 15-ны өдрийн 06 дугаартай “ Хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоох тухай” захирамжийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч ******* овогт *******гийн *******ид оногдуулсан 6 сарын хорих ял дээр хяналт тогтоосноос эдлээгүй үлдсэн 8 сар 01 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1 жил 2 сар 1 хоногийн хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч ******* овогт *******гийн *******ид оногдуулсан 1 жил 2 сар 01 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгуулагад эдлүүлэхээр тогтоосугай.
5.Эрүүгийн 2036000330052 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, битүммжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.*******ид “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээ авсныг өөрчилж “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч гомдол, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЦЭЦЭГМАА