Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 6

 

Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,

нарийн бичгийн дарга С.Гончигбал,

улсын яллагч М.Сайнзаяа,

шүүгдэгч, хохирогч А.Б  түүний өмгөөлөгч М.Найдан

шүүгдэгч, хохирогч Г.Б  түүний өмгөөлөгч Х.Ундрах-Оргил нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх М.Сайнзаяа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Г.Б , мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Б  нарт холбогдох 163/2020/0013/Э индекстэй, эрүүгийн 1915005680282 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, урьд ял шийтгэлгүй, Ш  овогт Г.Б.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, урьд ял шийтгэлгүй, Х овогт А.Б.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.Б  нь 2019 оны 10 дугаар сарын 30-ны орой архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Булган аймгийн ...т иргэн Н.Б гийн гэрт А.Б тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж толгойн тус газарт сандлаар цохиж гэмтэл учруулсан гэх шалтгаанаар зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан,

Шүүгдэгч А.Б  нь 2019 оны 10 дугаар сарын 30-ны орой архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Булган аймгийн ...т иргэн Н.Б гийн гэрт Г.Б той хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар толгойн тус газарт сандлаар цохиж бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтээр/

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Б  өгсөн мэдүүлэгтээ: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйлгүй гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Б  өгсөн мэдүүлэгтээ: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйлгүй гэв.

1915005680282 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн шалгах ажиллагааны шатанд:

Хохирогч А.Б гийн өгсөн: “...2019 оны 10 дугаар сарын 30-ны оройны 19 өнгөрч байхад Архангай аймгийн Өлзийт сумаас манай нөхөр М  буюу Э  бид 2 гараад Сайхан сумын Д  гэх айлд шууд ирсэн. Тэгээд хэсэг байж байгаад манай нөхрийн ах Б гийнх рүү явсан. Тэдний гэрт гал түлээд хоол хийж идээд сууж байхад араас манай нөхрийн хуурай ах нар нь гээд Б , Д  гэх 2 хүн ирсэн... Б  гэх залуу надад хандан "чи хаанаас ирсэн гай вэ?" гэж хэлэхээр нь би хариуд нь "чам шиг согтуу хүнтэй харьцахгүй" гэхэд уурлаад над руу дайрсан…, толгой дүүрч өвдөж байна. Миний нүүр лүү өшиглөснөөс болж дээд талын үүдэн 3 шүд хугарч унасан 1 бүтэн шүд хөдлөөд би бүгдийг нь авахуулсан. Мөн цээжний хэвлий хавь руу өвдөөд байна. Миний нүүр лүү өшиглөсөн, цээж рүү гараараа цохисон. Гомдолтой байна. Б  миний биед халдсанаас болж үүдэн гарсан зардлыг бүгдийг нь төлүүлмээр байна. Баянхонгороос Булган аймаг руу ирсэн унааны замын зардалд 1.400.000, ажилгүй байсан хугацааны орлого 2 сая төгрөг, шүд хийлгэх зардал 6 сая төгрөг, эмчилгээ хийлгэсэн зардал 300.000 төгрөг, нийт 9.700.000 төгрөг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-16 дугаар хуудас/,

Гэрч Н.Б гийн өгсөн:... төрсөн дүү Э  эхнэр Б гийн хамт Сайхан суманд манай гэрт ирсэн…, Б  орж ирээд удаагүй байхад Б  Б д хандан “чи нөгөө М гийн яриад байдаг мэнгэтэй архи уудаг ах нь мөн үү” гэж хэлсэн. Тэгснээ орон дээр унтаж байгаа энэ залуу миний 1001 дэх, чи миний 1002 дахь болох уу гэж хэлсэн. Б  би чам шиг хүүхнийг тоож харахгүй гэж хэлээд жоохон хэрэлдэж байгаад Б ыг сууж байхад нь сандлаар толгой руу нь цохиод авсан…, Б ын гарч байгаа цусыг нь тогтоогоод намжаад хэсэг сууж байгаад Б  шууд тэр хүүхний толгой хавь руу өшиглөөд авсан. Б  шүд уначихлаа гээд орилоод байсан. Б  Б ыг сандлаар хөмсгийг нь цохиод яраад хаясан...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 дүгээр хуудас/,

Гэрч Х.Г гийн өгсөн:... Б  Б  руу хандаад “энэ орон дээр унтаж байгаа залуу миний 1001 дэх залуу чи 1002 дахь нь болох уу” гэж хэлэхэд Б  би чам шиг юмыг тоож шиншлэхгүй гэж хэлээд тэр хоёр хоорондоо хэрэлдсэн. Тэгээд хэрэлдэж байгаад Б ын дух руу манай гэрт байсан хуванцар сандлаар цохиод хөмсгийг нь сэт цохисон. Б  цус нь тогтохгүй бид нар  юмаар  боож арай  хийж тогтоогоод  сууж байхад Б  Б г өшиглөөд авсан..., Б  орилоод шүд уначихлаа 1 шүд унасан байна гээд гараа тас атгачихаад ам нь цус болчихсон байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 дугаар хуудас/,

Гэрч П.Э ын өгсөн:...Б ыг М гийн эхнэр сандлаар цохиод Б  буцаагаад цохиод шүдийг нь хөдөлгөөд хаячихсан гэж манай эхнэр хэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 29 дүгээр хуудас/,

Гэрч Д.С ийн өгсөн:... Б гийнх рүү очиход М гийн эхнэр бид хоёроос 2000000 төгрөг нэхсэн, шүд хөдөлсөн мөн тархи толгой өвдөөд байна эхний ээлжинд 2000000 төгрөг өг дараа нь үзүүлж харуулж байгаад гарсан зардлыг нь ахиад авна гэж хэлсэн.... Б гийн 2 нүд хөхрөлтэй харагдаж байсан. Эхнэр нь гомдолтой байгаа 4 шүд хөдөлсөн. 1 шүд 2.000.000 төгрөг гэж хэлж байсан... амыг нь ангайлгаж харсан. Дээд талын үүдэн шүд нь хөдөлчихсөн байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 32-33 дугаар хуудас/,

Гэрч Ж.Н гийн өгсөн:... Г  энэ эмэгтэй хүнийг үзээд өгөөч хүнд зодуулчихсан юм, толгой нь өвдөөд бөөлжис нь цутгаад байна гэж хэлсэн. Би тэгэхээр нь нөгөө эмэгтэйг харсан чинь 2 нүд нь хөхрөөд хавдчихсан байхаар нь энд үзэхгүй. Үзүүлнэ гэвэл сумын эмнэлэгт орж үзнэ гэсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 38-39 дүгээр хуудас/,

Гэрч Л.Э ын өгсөн:... би сандраад Б гийн араас дагаад гүйгээд юу болсон яасан гэсэн Б  “чиний сайн гээд байсан Б  ах чинь намайг зодсон” гээд уйлаад байсан би аргадаад зогсож байтал Б  ах ирээд аргадаад бид нар гэрт эргэж орсон. Намайг Б  дээр очиход уйлчихсан нүүр лүү өшиглөсөн гэж хэлсэн. Гэрт орсны дараа газар Б г суулгаад би хажууд нь гарыг нь бариад байж байсан чинь Б  юу юугүй босч ирээд уруул шүд рүү нь 1 удаа өшиглөсөн чинь Б  амаа дараад шүд хугарчихлаа гэсэн, амнаас нь цус гарч байсан. Б гийн гар дээр цустай 2 шүд болон хиймэл үүдэн 3 шүд нь хиймэл байсан юм харагдсан. Өшиглөсний улмаас улмаас 3 шүд нь хугараад, 2 шүд хөдөлсөн. Б  нийт 4 шүдээ авахуулсан байгаа...гэх мэдүүлэг /хх-ийн 41-42 дугаар хуудас/,

Хүний  эрүүл мэндэд хөнгөн  хохирол  учруулсан  гэмт хэргийн талаар:

Хохирогч Г.Б ын өгсөн: “...тэр хавийнхан Д  ахынд цугларчихсан найрлаад байж байхад гаднаас хуучин манай багт байсан М  буюу Б  эхнэрийн хамт орж ирсэн... М  өөрийн ах Б гийнх рүү явлаа та араас яваад очоорой гэж хэлсэн. Би тэнд хэсэг сууж байгаад Д  ахыг дагуулаад Б гийн гэр лүү явсан. М гийн эхнэр чи нөгөө М гийн яриад байдаг архичин ах мөн үү гэсэн. Тэгснээ М  миний 1001 дэх эр хүн чи миний 1002 дахь болох уу гэж хэлсэн. Би хариуд нь чам шиг муу чигийг би тоож үнэрлэхгүй гэж хэлэхэд миний нүүр лүү духан дээр хуванцар сандлаар цохиод хагалсан. Би доошоо тонгойгоод гарын алгаараа дарахад миний цус тогтохгүй байсан. Тэгэхээр нь би уурандаа цохиод яг хаана цохисноо санахгүй байна. Би нүүр лүү нь 1 удаа цохисон. Гомдолтой байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-21 дүгээр хуудас/,

Гэрч Н.Б гийн өгсөн:.. Б  би чам шиг хүүхнийг тоож харахгүй гэж хэлээд жоохон хэрэлдэж байгаад Б ыг сууж байхад нь сандлаар толгой руу нь цохиод авсан...Б  Б ыг сандлаар хөмсгийг нь цохиод яраад хаясан...гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 дүгээр хуудас/,

Гэрч М.А ийн өгсөн:... М гийн эхнэр өөрөө хэрүүл өдөөд Б ыг чи миний 100 дахь эр болох уу гэж хэлээд Б  уурлаад би тэгж явдаг нь юмуу гээд  хэрэлдээд   Б ыг  сандлаар  толгой   руу   нь   цохиод  авсан.   Б  толгойгоо дараад буцаад цохиж байгаа харагдсан...гэх мэдүүлэг /хх-ийн 24 дүгээр хуудас/,

Гэрч Х.Г гийн өгсөн:... Б  сууж байгаад Б гийн хажуу талын сандал дээр очоод суусан... тэр хоёр хоорондоо хэрэлдсэн. Тэгээд хэрэлдэж байгаад Б ын дух руу манай гэрт байсан хуванцар сандлаар цохиод хөмсгийг нь сэт цохисон. Б  цус нь тогтохгүй бид нар юмаар боож арай хийж тогтоосон...гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 дугаар хуудас/,

Гэрч П.Э ын өгсөн:...Б ын хөмсөг сэт цохиулаад язраад ангайчихсан байсан. Харин сүүлд нь эхнэрээсээ мэдсэн. Б ыг М гийн эхнэрийг сандлаар цохиод Б  буцаагаад цохиод шүдийг нь хөдөлгөөд хаячихсан гэж манай эхнэр хэлсэн юм. Б  надтай юм ярьж чадахгүй толгой өвдөөд хэвтээд байна гээд хэвтээд байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 29 дүгээр хуудас/,

Булган  аймгийн  Шүүхийн  шинжилгээний  албаны  2019 оны  11  дүгээр сарын    11-ний өдрийн 315 тоот шинжээчийн дүгнэлтэд “Магадлуулагч А.Б гийн биед зүүн дээд 3, 4, 5, баруун дээд 3, 4-р шүдний булгарал, зүүн зовхинд  цус хуралт гэмтэл тогтоогдлоо.  Дээрхи  гэмтэл  мохоо  зүйлийн  цохих цохигдох үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.2-д зааснаар гэмтлийн    хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар 15% алдагдуулна” гэх дүгнэлт, /хх-ийн 44 дүгээр хуудас/

Булган  аймгийн  Шүүхийн  шинжилгээний  албаны  2019 оны  11  дүгээр сарын    14-ний өдрийн 325 тоот шинжээчийн дүгнэлтэд: Магадлуулагч Б ын биед духанд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл мохоо үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрхи гэмтэл нь хуучин гэмтэл байна. Дээрхи гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4-1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрхи гэмтэл нь цаашид энгийн хөдөлмөрийн тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...гэх дүгнэлт, /хх-ийн 52 дугаар хуудас/

Гэмт хэрийн талаархи гомдол, мэдэлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/, иргэний үнэмлэхний лавлагаа зэрэг шүүгдэгч нарын хувийн байдлын талаархи /хх-ийн 74-76, 80-81 дүгээр хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 73, 79 дүгээр хуудас/ зэрэг бичгийн бусад нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Г.Б  нь 2019 оны 10 дугаар сарын 30-ны орой архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Булган аймгийн ...т иргэн Н.Б гийн гэрт А.Б тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж толгойн тус газарт сандлаар цохиж гэмтэл учруулсан гэх шалтгаанаар зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан,

Шүүгдэгч А.Б  нь 2019 оны 10 дугаар сарын 30-ны орой архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Булган аймгийн ...т иргэн Н.Б гийн гэрт Г.Б той хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар толгойн тус газарт сандлаар цохиж бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт болох нь хэрэг гарсан цаг хугацаа, орон зай, сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаарх хохирогч Г.Б , А.Б  нарын мэдүүлгийн эх сурвалж нь тухайн цаг хугацаанд хамт байсан гэрч Н.Б , П.Э , Д.С , Ж.Н , Л.Э , М.А , Х.Г  нарын  өөр хоорондоо зөрүүгүйгээр өгсөн мэдүүлэг болон Г.Б ыг биед биед духанд шарх гэмтэл учирсан болохыг тогтоосон Булган  аймгийн  Шүүхийн  шинжилгээний  албаны  2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 325 тоот шинжээчийн дүгнэлт,  А.Б гийн биед зүүн дээд 3, 4, 5, баруун дээд 3, 4-р шүдний булгарал, зүүн зовхинд  цус хуралт гэмтэл учирсан болохыг тогтоосон Булган  аймгийн  Шүүхийн  шинжилгээний  албаны  2019 оны  11  дүгээр сарын 11-ний өдрийн 315 тоот шинжээчийн дүгнэлт зэрэг хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, нотолгооны ач холбогдол бүхий шууд болон шууд бус нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 Шүүгдэгч Г.Б , А.Б  нарын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Иймд шүүгдэгч А.Б  нарын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах”, шүүгдэгч Г.Б ын дээрх үйлдэл нь  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг агуулж байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.

   Хохирогч А.Б  нь эмчилгээний зардал болон бусад зардалд шүүгдэгчээс Г.Б оос тээврийн зардалд 657000 төгрөг, эмчилгээний зардалд 420000 төгрөг, ажилгүй байсан хугацаанд олох байсан орлого 3460000 төгрөг нийт 4537000 төгрөгийн нэхэмжилийн шаардлага гаргажээ.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар “бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах” үүрэгтэй гэж хуульчилжээ.

Мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1.Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй гэсэн байх тул гэм буруутай этгээд учруулсан хохирлыг төлөх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

  Шүүх нотлох баримтын шаардлага хангасан 2019 оны 12 дугаар сарын 14-ны өдөр Лидердентэд шүдний эмчилгээний үйлчилгээнд 150000 төгрөг, Хийлс-Эйд ХХК цээжний зураг 90000 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Улаанбаатараас Баянхонгор аймгийн чиглэлд тээврийн зардал 30500 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Улаанбаатараас Орхон Баян-Өндөр хүрэх замын зардал 19600 төгрөг нийт 290100 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй байна. Үлдэх 4246900 төгрөгийн нотлох баримтын шаардлага хангаагүй нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хохирогч нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурьдах нь зүйтэй байна.

   Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч А.Б  нь ажилгүй байсан хугацааны зардал олох байсан орлого, түрээс гэж 3460000 төгрөг нэхэмжилж байгаа хэдий ч гэм хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна гэж үзлээ.

  Хохирогч Г.Б  гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгч А.Б  нь бусдад төлөх төлбөргүй гэж үзэх нь зүйтэй гэж шийдвэрлэв.   

   Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

   Шүүгдэгч А.Б  “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах”, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан,

шүүгдэгч Г.Б  “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байх тул ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага түүнд хүлээлгэх үндэслэлтэй байна.          

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч А.Б гийн үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын санал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгуулийн ял, шүүгдэгч Г.Б ын үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын санал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгуулийн ял тус тус   оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч А.Б , Г.Б  нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг гарахад тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, А.Б , Г.Б  нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурьдаж шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.3 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:    

1. Шүүгдэгч Х овогт А.Б г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Ш  овогт Г.Б ыг  хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б г 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 / дөрвөн зуун тавин мянга / төгрөгөөр,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 / дөрвөн зуун тавин мянга / төгрөгөөр   торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгч А.Б , Г.Б  нарт оногдуулсан 450000 / дөрвөн зуун тавин мянга / төгрөгийн торгуулийн ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч нарт сануулсугай.

5. Энэ хэрэгт шүүгдэгч А.Б , Г.Б  нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч А.Б  нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүйг тус тус дурьдсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б оос 290100 төгрөгийг гаргуулж хохирогч Баянхонгор аймаг ... оршин суух Х овогт А.Б -д олгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Б , Г.Б  нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.  

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч А.Б , Г.Б  нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ж.ДЭЛГЭРМӨРӨН