| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Банзрагчийн Дашдондов |
| Хэргийн индекс | 188/2020/0252/Э |
| Дугаар | 0355 |
| Огноо | 2020-04-06 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | Г.Агар |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 04 сарын 06 өдөр
Дугаар 0355
Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Төгөлдөр,
Улсын яллагч Г.Агар,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С...., өмгөөлөгч Б.Чинбат,
Шүүгдэгч Н...., түүний өмгөөлөгч Ю.Сэвлэгмаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийв.
Тээврийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт ...ын ...д холбогдох 2003000340077 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 3 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1998 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, аав, ах, дүүгийн хамт Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо ...тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Боржигон овогт ...ын ... /.../.
ТОДОРХОЙЛОХ нь:
Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн товч агуулга:
Н.... нь Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо “Сод монгол” Шатахуун түгээх станцын урд замд 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 21 цаг 34 минутын орчим “Н.Сгасе” маркийн ...улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар хавсралтын 1.4.1.1-1.3, 1.15.а-1.15.В тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно.”, 12 дугаар бүлгийн 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна...”, 3.4. Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; 4 дүгээр хавсралтын 1.1. Ажлын тоормосны идэвхжил нь МHS 4598 стандартад заасан үзүүлэлтийг хангаж чадахгүй байх; ”, 1.6. Тоормосны системийн эд ангиудын хийцийг өөрчилсөн.”, 5.3. Гэрлийн бүрхүүл бохирдсон, хагарч цөмөрсөн, байхгүй болсон буюу бүрхүүл дээр өнгөт хальс наасан, гэрэл нь асахгүй, бүдэг асдаг болсон; 3.7. Улирал, цаг агаарын тухайн нөхцөлд тохирохгүй тэмдэглэгээтэй дугуй ашигласан..." гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч М...., М.... нарыг мөргөж М....ын амь насыг хохироож, М....ын эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэнд бичсэнээр/
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:
1.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С....ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...манай эхнэр ... нь 1968 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Өвөрхангай аймгийн Төгрөг суманд төрсөн. Би эхнэртэйгээ 1985 онд гэр бүл болоод 4 хүүхэдтэй болсон. Улаанбаатар хотод манайх 2009 онд нүүж ирээд амьдарч байна. Зан байдлын хувьд даруухан хүн байсан. ...Манай эхнэр цалингийн зээл, тэтгэвэрийн зээл, цаөхилгааны барааны зээлтэй байсан. Одоо энэ зээлүүдийн хүү болон үндсэн зээл нь нэхэгдээд байгаа учир хэцүү байна. ...” гэх мэдүүлэг /хх 29-30 х/,
2.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С....ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би гомдолтой байна. Талийгаач амьд сэрүүн байхдаа өөрийн гэсэн хаашаа байшинтай болох гэж байсан. Манай гэр одоогоор айлын хашаанд байдаг. Талийгаач ажил хийж мөнгө олж манай гэр бүлийг тэжээдэг ганц хүн байсан. Ханиа алдсандаа маш их гомдолтой байна. Хашаа байшин нэхэмжилмээр байна. 20-30 насны 3 охинтой. Охидууд маань бүгд хүүхдүүдтэй. Бүгд ажил төрөл хийдэггүй. Би өөрөө хөл, гар муутай болохоор ажил хийх боломж байхгүй, хохиролд нийт 5,500,000 төгрөг авсан ...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
3.Иргэний нэхэмжлэгч М....ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр дүүгийндээ байхад 16 цагийн үед ... надруу залгаад “хаана байгаа юм” гэж асуухаар нь би “21 дүгээр хороололд дүүгийндээ байна” гэж хариулахад “ойрхон байгаа юм байна, ажлаа тараад хальт уулзъя удахгүй ажил тарна” гэж хэлсэн. Тэгээд 18 цагийн үед 21 дүгээр хорооллын автобусны буудал дээр бид хоёр уулзаад тэр хавьд байсан нэрийг нь мэдэхгүй караоке орж 5 шил пиво захиалаад хувааж уусан. Тэндээс 21 цагийн үед гараад би дүүгийнхээ гэрлүү орсон юм. Тэгтэл ... надруу залгаад байхаар нь утсаа аваагүй байж байтал “утсаа аваач чи муу яасан их зантай шээс вэ утсаа авчиж болохгүй байна уу, бүр мөсөн зайл, чамаар дутахгүй надад найз олон бий шүү мөрөөрөө байвал бай байхгүй бол зайл үгний утгыг ойлгоорой за сэтгэл байвал залгаарай би залгахгүй бака хайртай шүү” гэж мессеж бичсэн. Тэгээд дахиад залгахаар нь би утсаа авахад “21-ын буудал дээр гараад ир” гэж хэлэхээр нь би гарсан. Надад “дахиад караоке орж пиво ууна” гэж хэлээд бид хоёр 21-н автобусны буудлаас хойшоо алхаад Содмонгол ШТС-ийн урд талын замаар хөндлөн гарах гээд ертөнцийн зүгээр баруунаасаа зүүн чиглэлтэй явдаг урсгал руу харахад нилээн цаанаас машин ирж байхаар нь амжаад гарах гээд зорчих хэсэг рүү ороод 2-3 алхам алхаад явж байтал гэнэт урдаас нэг микроавтобус ирээд бид хоёрыг мөргөөд түс тас хийгээд явсан. Би нилээн байж байгаад сэргээд босоод ирэхэд микроавтобус замын брожур дээр гараад зогссон, хамт явсан ...ын цээжин хэсэг нь машины урд хэсгийн доор байсан. Удалгүй цагдаа эмнэлэг ирсэн. Би соривны тос, өвчин намдаах лаа худалдаж авсан энэ мөнгө нь 100 гаруй мянган төгрөгний зардал гарсан боловч баримт байхгүй. Мөн миний энгэрийн халаасанд байсан самсунг эс 7 маркийн гар утасны дэлгэц хагарч эвдэрсэн, гзрийн зурагтны удирдлага байсан бас эвдэрсэн. Би гар утсаа 2019 оны 10 дугаар сард Хархорин зах дээрээс хувь хүнээс 250,000 төгрөгөөр худалдаж авсан баримт байхгүй, утсыг эвдэрсэн учир сэлбэгийн газар 50,000 төгрөгөөр зарсан. Одоо утсаа 200,000 төгрөгөөр үнэлнэ. Зурагтын удирдлагаа нэхэмжлэхгүй ээ. Жолооч надад ямар нэгэн эмчилгээний зардал өгсөн зүйл байхгүй. ...” гэх мэдүүлэг /хх 37-38 х/,
4.Иргэний хариуцагч Э....ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би уг тээврийн хэрэгслийг 2019 оны 11 дүгээр сард ...нараас 4,000,000 төгрөгөөр худалдаж авсан. Намайг худалдаж авахад ...тай худалдаж авах гэрээ хийсэн байсан. ...хоёр бид удахгүй гэрээгээ шинэчлээд дахин ...тай гэрээ хийгээд чиний нэр дээр өгнө гэж хэлээд явсан. Түүнээс хойш нэрийг нь шилжүүлээгүй явж байсан юм. ...Ослын улмаас урд салхины шил хагарч толь нь мултарсан байсан. Үнэлгээ гаргуулсан байгаа 120,000 төгрөгний хохирол учирсан. Би энэ хохирлоо ...гоос нэхэмжлэхгүй. ...Уг өдөр надруу танил дүү ... залгаад “ахаа машинаа өгөөч" гэж хэлэхээр нь би тэг тэг гэж хэлээд зөвшөөрөөд өгсөн юм. ... Би ...той хамт ямар нэгэн хохирол төлж барагдуулах болно. Би хариуцагч болж байгаагаа хүлээн зөвшөөрч байна ...” гэх мэдүүлэг /хх 140 х/,
5.Шүүгдэгч Н....гийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... Би 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр өөрийн танил ах ...тай утсаар яриад ахаа өнөөдөр микро автобусаа өгөөч дүү нь шугаманд явах гэсэн юм” гэж гэрт нь очиж авахаар болсон юм. Ингээд би ... нартай ... ахын гэрт очоод микроавтобусыг нь авах гэтэл ... ах “ахынхаа машиныг ав ав, ахыгаа Дарь-Эхэд хүргээд өг” гэж хэлэхээр нь би машиныг унаад ... ахыг хүргэж өгсөн. Би жолоогоо бариад ... кондуктор хийгээд ...ээ найз охин ...гийнхаа хамт миний хажууд суугаад ханын материал орж хүнээ буулгаад буцаад явж байтал түлш тасалдаад байхаар нь 21-ийн уулзварын баруун хойно байдаг Сод Монгол ШТС руу ороход оочиртой байхаар нь уулзварын зүүн талын Тэс Петролиум ШТС орох гээд Сод Монгол ШТС-ийн урд гарцаар гараад зорчих хэсгийг хөндлөн буюу үргэлжилсэн цагаан хоёр шугам даваад буцаж иргэх явцад өөдөөс согтуу хоёр хүн гараад ирсэн. Тэгээд машины сигнал буюу дуут дохиог өгөхөд тэр хоёр хүн хоёр тийшээ салаад эмэгтэй нь бултаад баруун талын толинд мөргүүлсэн. Тэгээд би буугаад харахад тэр эмэгтэй миний машины доогуур, нөгөө эрэгтэй нь машины баруун талд зогсож байсан. Би шууд өөрийн дугаараас 102, 103 дугаарт дуудлага өгсөн. Хүлээх зуураа нөгөө эмэгтэйг машины доороос гаргах гэтэл гаргах боломжгүй болсон байсан. удалгүй түргэний эмч, цагдаа нар ирэхээр нь бид нар машиныг өргөөд хойшлуудж байж нөгөө эмэгтэйг гаргаж ирсэн. Араас нь цагдаагийн бүрэлдэхүүн ирээд хэмжилт хийсэн. ... би үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна, хохиролд бэлэн 5 сая төгрөг, мөн мах ногоо гэх мэт зүйлийг 500,000 төгрөгөөр авч өгсөн, иргэний нэхэмжлэгчийн хохирлыг төлөөгүй, төлөхийг зөвшөөрч байна ...” гэх мэдүүлэг /хх 118 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
6.Насанд хүрээгүй гэрч Б....гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр гэртээ байж байгаад найз залуу ...тэй 18 цагийн үед уулзсан. Ингээд ...ээ өөрийн найз ...той уулзахаар болоод бид хоёр ...той Толгойтын эцсийн буудлын тэнд уулзсан. ... "би ахаасаа микроавтобус авна, та хоёр надтай шугаманд явах уу" гэж асуухаар нь ...ээ бид хоёр зөвшөөрөөд цуг явахаар болсон. Ингээд Толгойтын тэнд байдаг айлд очоод ..., ... гэх ахаасаа микро авахаар болсон боловч ... ах нь “намайг сансарт хүргээд өг” гэж хэлээд ... микроавтобусыг жолоодоод урд талын суудал дээр нь ... ах нь суугаад ...ээ бид хоёр зааланд нь суусан. Тэгээд Дарь-Эх хавьд ... ах буугаад ... машиныг жолоодоод Мөнхөө гэх хүүхэд кондуктор хийгээд ...ээ бид хоёр урд талын суудал дээр суугаад явсан. 100 айлын автобусны буудлаас хүн ачаад Ханын материалын эцсийн буудал дээр хүмүүсээ буулгаад буцаад доошоо 21-рүү яваад Сод монгол ШТС-руу бензин хийхээр орсон. Тэгсэн чинь оочиртой байсан учир ... “оочир ихтэй байна" гэж хэлээд тухайн ШТС-ын урд талын гарцаар гараад шууд зорчих хэсэг дээгүүр хөндлөн яваад үргэлжилсэн цагаан шугам даваад эргээд явахад түлш нь тасалдаад огцом, огцом гудчаад урагшаа болоод яваад байсан. Тэгтэл урдаас гэнэт хоёр хүн гарч ирээд эрэгтэй хүн нь миний сууж байсан талын баруун толийг мөргөөд нөгөө эмэгтэй хүн нь микроавтобусын урд талын хэсэгт мөргүүлсэн. Би айсандаа нөгөө тийшээ хараад дахин хараагүй микроавтобуснаас буугаад цаашаа хараад зогссон. ... өөрийн утсаараа 102, 103 дугаарт дуудлага өгч байсан. Удалгүй цагдаа ирээд дараа нь эмнэлэг ирээд тэд нар микроавтобусыг өргөөд тэр хүнийг гаргаж байсан. ...” гэх мэдүүлэг /хх 43-44 х/,
7.Гэрч М....ий мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2020 оны 01 дүгээр сарын 02-ны орой 20:00 цагийн үед найз ..., найз охин ... кондуктор дүү ... нарын хамт 20-46 улсын дугаартай сери үсгийг нь мэдэхгүй байна саарал өнгийн микро автобустай шугаманд явсан юм. Би найз охин ...тай хамт урд сууж явсан юм, микрог ... жолоодож явсан. ...гоос микро автобусыг хэнийх вэ гэж асуухад Зулаа ахын микро автобус гэж хэлж байсан. Бид нар Толгойтын эцсээс хүн авахгүйгээр Сансарын 805-ын тэнд Зулаа гэдэг ахыг гэрт нь буулгаад тэндээсээ буцаад шугаманд явсан сансарын колонкийн автобусны буудлаас хүмүүсээ аваад ханын материалын эцэс хүртэл шугаманд явсан буцаад Шархад руу шугаманд явах замдаа машины түлш тасалдаад байхаар нь 21 дүгээр хорооллын “Сод Монгол” шатахуун түгээх станцаас түлш авах гэсэн чинь машин ихтэй байхаар нь эсрэг талын “Тэс петролиум” колонкоос түлш авахаар “Сод Монгол" колонкоос ертөнцийн зүгээр урд талым замаар буюу Толгойт руу явдаг замаар гарсан юм, тэгсэн урд яг ямар маркийн автомашин байсныг нь санахгүй байна ... урд байсан автомашины урдуур нь гараад замын эсрэг талын урсгал руу шууд цагаан шугам даваад гарсан 1 дүгээр эгнээн дээр 2 явган зорчигч алхаж байх шиг харагдсан. Тэгээд би найз охин ...тай юм ярьж байтал микро автобусанд сууж байсан зорчигч нар хүн гээд орилсон тэгсэн ... тоормосоо гишгээд чахрах дуу сонсогдохоор нь найз охин ...г тэврээд дарсан. Тэгээд машинаас буутал микро автобус явган хүний зам руу даваад зогссон байсан тэгсэн улаан куртиктэй ах та нар яаж байгаа юм бэ? машин доор чинь хүн орчихлоо, та нар бараг хүн алчихлаа ш дээ гэж хэлсэн би зүрх муутай болохоор машин доор юу байсныг хараагүй ... цагдаа түргэн дуудсан удалгүй цагдаа, түргэн ирээд тэр хавьд байсан хүмүүс микрог өргөөд машин доор байсан эмэгтэй хүнийг түргэний эмч татаж гаргаж ирээд үзээд байсан тэгсэн ... ирээд надад машин доор байсан хүн нас барсан байна гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг /хх 47 х/,
8.Гэрч Б....ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би ...улсын дугаартай Х.Грийс маркийн тээврийн хэрэгслийг манай төрсөн дүү ......ас худалдаж аваад бид хоёр нээх хэрэглээд байдаггүй байсан юм. Манай дүү ...надад бэлэглэлийн журмаар өгөөд би өөрийн хэрэгцээндээ хэрэглээд байж байхад зүс таних ... гэх залуу надтай уулзаад “чамд зарчих микроавтобус байна уу” гэж асуухаар нь би “чи минийхийг сонирхолдоо" гэж хэлээд түүнд зарахаар болсон юм. Ингэхдээ торгуультай тээврийн хэрэгсэл мөн эрх шилжүүлэх гэрээтэй гэдгийг хэлсэн байдаг юм. Би түүнд 4,000,000 төгрөгөөр зарсан. ... уг тээврийн хэрэгслийн торгуулийг өөрөө төлөөд нэр дээр шижпүүлж авахаар тохирсон байсан учир одоог хүртэл ...ий нэр дээр хийсэн эрх шилжүүлэх гэрээтэй явж байгаа. Би уг тээврийн хэрэгслийг ...д зарснаас хойш уг машиныг мэдэхгүй байна. ...” гэх мэдүүлэг /хх 135 х/,
9.Насанд хүрээгүй гэрч Л....ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр гэртээ байхад ... ах надруу залгаад “ахын дүү гараад ир хүний микроавтобус аваад хоёулаа шугаманд явъя” гэж хэлэхээр нь очоод уулзсан. Ингээд ... ахтай ... ахынд очоод микроавтобусыг нь аваад ... ахыг хүргэж өгөөд Сансарын колонкоос ханын материал хүртэл хүн авч явсан. Эцсийн буудал дээр хүмүүсээ буулгаад буцаад уруудаж явахдаа Сод Монгол ШТС-ээс түлш хийх гэсэн чинь түлш тасалдаад байхаар нь нөгөө талын ШТС-ээс хийх гэж гарсан. ... ах тэгэхдээ зам хөндлөн цагаан шугам давж эргээд явсан чинь 2 хүн гарч ирээд нэг эгч мөргүүлээд унасан. Хажууд нь явж байсан ах толинд цохигдсон. Тэгээд би болон жолооч ... ах бид нар буугаад харахад тэр эгч машины доогуур хэвтэж байсан, цуг явсан эрэгтэй нь хажуу талд зогсож байсан. Эмч ирээд тэр эмэгтэй хүнийг нас барсан байна гэж хэлж байсан. Дараа нь цагдаагийн бүрэлдэхүүн ирж үзлэг хийсэн. ...” гэх мэдүүлэг /хх 128 х/,
10.Гэрч С....ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манай хүү 1998 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Төв аймгийн Жаргалант суманд манай 2 дахь хүү болж мэндэлсэн. Бага балчир насаа цэцэрлэгээр болон эцэг эхийн гар дээр хүмүүжиж 2006-2016 оны хооронд Нийслэлийн 42 дугаар сургуулийг бүрэн дунд боловсролтой төгсөж, 2016 онд ИЗИС-д оюутан болж ороод 2017 ондоо сургуулиасаа гарсан. Үүнээс хойш хавар, намарт Жаргалант суманд очиж төмс тариад хурааж авч зарж борлуулдаг. Хааяа миний портерийг унаж гурвалжингийн зах дээр ачаа ачиж зөөх ажил хийдэг. Зан байдлын хувьд манай хүү даруухан үг дуу цөөтэй, гадуур дотуур тэнээд байдаггүй, гэрийн ажилдаа сайн ажлаас ирэхэд хоол унд хийгээд хувцас хунар угаагаад тавьсан байдаг, сургуульд сурч байхдаа тооны хичээлдээ сайн олон олимпиадад орж дээгүүр байр эзлэж байсан, жоохон дэмнээд өгсөн бол одоо миний хүү сайн сурч байх байсан. Хүнд тусархуу үгнээс гардаггүй, архи тамхи хэрэглэдэггүй сайн хүү байгаа юм. ...” гэх мэдүүүлэг /хх 148 х/,
11.Шинжээчийн 218 дугаартай дүгнэлт:
“...1.Талийгаач С....ын биед гавал тархины битүү гэмтэл, зүүн чамархай яс цөмөрч суурь ясны хоёр талын чулуулаг яс, турк эмээл, нугасны том нүх рүү үргэлжилсэн шугаман хугарал, бага тархины аалзан хальсан доорхи цус харвалт, тархины 3, 4-р ховдол дахь цус харвалт, эрүүний ясны хоёрлосон бяцарсан далд хугарал, баруун 1, 2-р хавирга, зүүн 1-р хавирганы далд хугарал, дагз баруун зулайн хуйхны дотор гадаргуу дахь цус хуралт, хоёр чихний дэлбэн, уруулд няцарсан шарх зулгаралт, зүүн нүдний доод зовхи, зүүн чихний дэлбэн, цээж зүүн суга, бугалга, бугуй, хоёр өвдөг, баруун ташаанд цус хуралт, зүүн хацар, хүзүүнд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо.
2.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр авто ослын үед үүсгэгдэх боломжтой.
3.Үхэлд хүргэх өвчин тогтоогдсонгүй.
4.Талийгаач нь дээрх гавал тархины битүү гэмтлийн улмаас нас баржээ.
5.2020 оны 01 дүгээр сарын 03-ны 01 цаг 20 минутын цогцосны анхны үзлэгээр нас бараад 2-4 цаг болсон байна.
6.Нэгдүгээр бүлгийн харьяаллын цустай байна.
7.Талийгаачийн цусанд 1.6 промилли спиртийн агууламж илэрсэн нь дунд зэргийн согтолтод хамаарна. ...” гэх дүгнэлт, гэрэл зураг /хх 75-81 х/,
12.Шинжээчийн 1028 дугаартай дүгнэлт:
1.М....ын биед баруун хацар, ооч, баруун тохойнд зулгаралт, баруун хацарт зөөлөн эдийн няцрал, тархи доргилт гэмтлүүд тогтоогдлоо.
2.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр авто ослын үед үүсгэгдэх боломжтой.
3.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтони алдалтанд нөлөөлхгүй. ...” гэх дүгнэлт /хх 87 х/,
13.Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн дүгнэлт:
Хариулт 1.Уг автотээврийн хэрэгслийг тоног төхөөрөмж дээр шалгахад урд тэнхлэгний хажуу гулсалтын хазайлтын хэмжээ, урд тэнхлэгний дугуйнуудын тоормосны хүчний зөрүүний идвэвхжилтийн хэмжилтүүд стандартын шаардлага хангаж байгаа нь техникийн бүрэн бүтэн байдлыг хангасан. Тоног төхөөрөмж дээр шалгахад хойд тэнхлэгний дугуйнуудын тоормосны хучний зөрүүний идэвхжилтийн хэмжилт, зүүн, баруун гар талын их гэрлүүдийн тусгалын ойрын хэмжилтийн стандарт хангаагүй болон автотээврийн хэрэгслийн ерөнхий байдал иж бүрдлийн хувьд: Салхины шил зүүн гар талын хэсэгт цацарч цуурсан, зүүн гар талын их гэрлийн дээгүүрх нүүрний хэсэгт хонхорхой үүссэн, баруун гар талын толинууд сууринаасаа тасарч унасан, урд буфер зүүн гар талын булан хэсэгг бага зэрэг зурагдсан сэвтэй, баруун гар талын урд зорчигчийн хамгаалах бүс байхгүй, хойд буфер баруун гар талын буландаа цохигдож урагдсан хуучин сэвтэй, урд талын хоёр их гэрлүүд ойр дээрээ болон оврын гэрлүүд, баруун гар талын хойд оврын гэрлийн чийдэнгүүд асахгүй, хөдөлгүүрийн их биений 1-р голын сальник /жийрэг/-аас тос хөлөрсөн, улиралд тохироогүй зуны дугуйнууд тавигдсан, хойд тэнхлэгний тоормосны гуурсан хоолойнуудыг тасдаж хаасан, зүүн гар талын хойд амартизатор байхгүй зэрэг эвдрэл гэмтлүүд нь техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй байна.
Хариулт 2.Салхины шил зүүн гар талын хэсэгт цацарч цуурсан, зүүн гар талын их гэрлийн дээгүүрх нүүрний хэсэгт хонхорхой үүссэн, баруун гар талын толинууд сууринаасаа тасарч унасан, урд буфер зүүн гар талын булан хэсэгт бага зэрэг зурагдсан сэвтэй, баруун гар талын зорчигчийн хамгаалах бүс байхгүй, хойд буфер баруун гар талын буландаа цохигдож урагдсан хуучин сэвтэй, урд талын хоёр их гэрлүүд ойр дээрээ болон оврын гэрлүүд, баруун гар талын хойд оврын гэрлийн чийдэнгүүд асахгүй, хөдөлгүүрийн их биений 1-р голын сальник /жийрэг/-аас тос хөлөрсөн, улиралд тохироогүй зуны дугуйнууд тавигдсан, хойд тэнхлэгний тоомосны гуурсан хоолойнуудыг тасдаж хаасан, зүүн гар талын хойд амартизатор байхгүй зэрэг эвдрэл гэмтлүүдтэй байна.
Хариулт 3.Салхины шил зүүн гар талын хэсэгт цацарч цуурсан, зүүн гар талын их гэрлийн дээгүүрх нүүрний хэсэгт хонхорхой үүссэн, баруун гар талын толинууд сууринаасаа тасарч унасан зэрэг гэмтлүүд нь уг зам тээврийн ослын улмаас үүссэн шинэ гэмтэл боловч осолд нөлөөлөхгүй. Урд буфер зүүн гар талын булан хэсэгт бага зэрэг зурагдсан сэвтэй, баруун гар талын урд зорчигчийн хамгаалах бүс байхгүй, хойд буфер баруун гар талын буланд цохигдож урагдсан хуучин сэвтэй, хөдөлгүүрийн их биений 1-р голын сальник /жийрэг/-аас тос хөлөрсөн, зүүн гар талын хойд амартизатор байхгүй, урд хоёр талын оврын, баруун гар талын хойд оврын гэрлийн чийдэнгүүд асахгүй зэрэг гэмтлүүд нь ослоос өмнө үүссэн байх боломжтой хуучин гэмтэл байх боломжтой ч осол гарахад нөлөөлөхгүй. Урд талын хоёр их гэрлүүд ойр дээрээ асахгүй нь зам гарч байгаа явган зорчигчийг харахгүй байх, хойд тэнхлэгний тоормосны гуурсан хоолойнуудыг тасдаж хаасан нь тоормосны замыг уртасгах, улиралд тохироогүй зуны дугуйнууд тавигдсан нь халтиргаа үүсгэж осол гарахад нөлөөлсөн байх магадлалтай ч шинжээчид бид хэргийн газар хэмжилт хийгээгүй тул тогтоох боломжгүй.
Хариулт 4.Хьюндай маркийн грейс загварын загварын бэсрэг автобус автотээврийн хэрэгсэл шингэн дамжуулгын энгийн тоормосны системтэй. Тоног төхөөрөмж дээр болон жолоодлого хийн шалгаж үзэхэд уг тээврийн хэрэгслийн урд дугуйн тоормос бүрэн ажиллагаатай, хойд дугуйн тоормос ажиллагаагүй байна.
Хариулт 5.Шингэн дамжуулгын энгийн тоормосны системтэй автотээврийн хэрэгсэл огцом тоормос гишгэхэд зам дээр дугуйнууд тоормосны үргэлжилсэн мөр үүсгэнэ.
Хариулт 6.Уг автотээврийн хэрэгслийн спидометр хэвийн ажиллагаатай байна. ...” гэх дүгнэлт /хх 96-97 х/,
14.Замын цагдаагийн газрын шинжээчийн 064 дугаартай дүгнэлт:
1.Осол хэргийн материалд ирсэн зам тээврийн осол хэргийн газрын үзлэг, тэмдэглэл, хэмжилтийн схем зураг, фото зургийн үзүүлэлт, зам, орчин, гэрэлтүүлгийн байдал, явган зэрчигчид тээврийн хэрэгсэлд мөргөгдсөн, унасан гэх цэгүүдийн байрлал. Тэдгээрийн хоорондын зай, гэрчүүдийн мэдүүлэг, хүний биед хийсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 1028, 218 дугаартай дүгнэлтүүд, Баянгол дүүргийн Техникийн хяналтын үзлэгийн төвийн 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн оношилгооны дүгнэлт зэргийг үндэслэхэд Х.Грейс маркийн ...улсын дугаартай автомашиныг жолоодож явсан жолооч Н.... нь Монгол Улсын Замын хөдөлгөөний 2 дугаар хавсралтын 1.4 дэх заалт “1.1-13. 1,15.а-1.15.в тэмдэглэлийн тээврийн хэрэгслээр давахыг хориглоно.”, 12 дугаар бүлгийн 12.3 дахь заалт “Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэснийг зөрчсөн үндэслэлтэй байна. Мөн тээврийн хэрэгслийн оношилгооны дүгнэлтээр “...хойд дугуйн тоормосны хүч зүүн талдаа 0.20 кН. тоормосны стенд дээр зогссон. баруун талдаа 0,30 кН, зөрүү нь 33,00% /стандарт 30%-аас ихгүй байх/ тоормссны стенд дээр зогсоогүй.’’, “хойд тэнхлэгийн тоормосны гуурсан хоолойнуудыг тасдаж хаасан ”. “ зүүн гар талын гэрлийн тусгалын чадал ойр дээр 0 сd, хол дээр 2620 сd, баруун гар талын гэрлийн тусгалын чадал ойр дээр 0 сd, хол дээр 13100 сd /стандарт 10000-225000 сd / байна.”,",. .улиралд тохироогүй зуны дугуйнууд тавигдсан” гэх тул Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 заалт “Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дугээр /хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах.”. 4 дүгээр хавсралтын 1.1 дэх заалт “Ажлын тоормосны идэвхжил нь МNS 4598 стандартад заасан үзүүлэлтийг хангаж чадахгүй байх”. 1.6 дахь заалт “Тоормосны системийн эд ангиудын хийцийг өөрчилсөн.”, 5.3 дахь заалт “Гэрлийн бүрхүүл бохирдсон, хагарч цөмөрсөн, байхгүй болсон буюу бүрхүүл дээр өнгөт хальс наасан, гэрэл асахгүй, бүдэг асдаг.”. 3.7 дахь заалт “Улирал, цаг агаарын тухайн нөхцөлд тохирохгүй тэмдэглэгээтэй дугуй ашигласан.” гэснийг тус тус зөрчсөн тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцсон байна.
2.Явган зорчигч М...., М.... нар нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5 дугаар бүлгийн 5.12 дахь заалт “Явган зорчигчид дараах зүйлийг хориглоно: а/ үзэгдэх хүрээнд явган хүний гарцтай замын гарцгүй хэсгээр. эсхүл явган хүний гарамтай замын гарамгүй хэсгээр зам хөндлөн гарах.” гэснийг зөрчсөн үндэслэлтэй байна.
3.Хавтаст хэрэгт авагдсан материал, фото зургийн үзүүлэлт, үзлэгийн тэмдэглэл, осол гарах үеийн бичлэгээс харахад уг зам тээврийн осол гарахад замын тзмдэг, тэмдэглэлийн байдал нөлөөлсөн гэж үзэх үндэслэлгүй ба зам, замын бусад байгууламж нь эвдрэл, гэмтэлгүй байна. ... гэх дүгнэлт /хх 104-105 х/,
15.ДАМНО ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан: “Самсунг s-7 маркын гар утас 180,000 төгрөг” /хх 152 х/,
16.Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 6-14 х/,
17.Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 52 х/
18. В, С ангиллын жолоодох эрхийн үнэмлэхтэй лавлагаа /хх 53 х/
19.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх 160 х/,
20.Хохирлын баримтууд /хх 173-202 х/
21.Хохирлын мөнгө хүлээн авсан тухай бичгээр гаргасан баримт /хх 235 х/ зэрэг болно.
Иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч нар шүүх хуралдаанд оролцох тухай хүсэлтээ бичгээр гаргаагүй, улсын яллагч иргэний нэхэмжлэгчийг оролцуулах хүсэлт гаргасны дагуу түүнд хуралдааны тов мэдэгдэхэд оролцохгүй гэсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.11 дүгээр зүйлд зааснаар тэдгээрийг шүүх хуралдаанд оролцуулалгүй хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авах, бусад нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд ирүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзсэн.
Шүүгдэгч Н.... нь Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо “Сод монгол” Шатахуун түгээх станцын урд замд 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 21 цаг 34 минутын орчим “Н.Сгасе” маркийн ...улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар хавсралтын 1.4 дэх хэсгийн 1.1-1.3, 1.15.а-1.15.в тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно.”, 12 дугаар бүлгийн 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна ... 4 дүгээр хавсралтын 1.1. Ажлын тоормосны идэвхжил нь МHS 4598 стандартад заасан үзүүлэлтийг хангаж чадахгүй байх, …" гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч М....ыг мөргөж амь насыг хохироосон болох нь:
Иргэний нэхэмжлэгч М....ын “... нэг микроавтобус ирээд бид хоёрыг мөргөөд түс тас хийгээд явсан. Би нилээн байж байгаад сэргээд босоод ирэхэд микроавтобус замын боржур дээр гараад зогссон, хамт явсан ...ын цээжин хэсэг нь машины урд хэсгийн доор байсан. Удалгүй цагдаа эмнэлэг ирсэн. ...” гэх мэдүүлэг /хх 37-38 х/,
Шүүгдэгч Н....гийн “... Сод Монгол ШТС-ийн урд гарцаар гараад зорчих хэсгийг хөндлөн буюу үргэлжилсэн цагаан хоёр шугам даваад буцаж эргэх явцад өөдөөс согтуу хоёр хүн гараад ирсэн. Тэгээд машины сигнал буюу дуут дохиог өгөхөд тэр хоёр хүн хоёр тийшээ салаад эмэгтэй нь бултаад баруун талын толинд мөргүүлсэн. Тэгээд би буугаад харахад тэр эмэгтэй миний машины доогуур, нөгөө эрэгтэй нь машины баруун талд зогсож байсан. ...” гэх мэдүүлэг /хх 118 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
Насанд хүрээгүй гэрч Б....гийн “...Сод монгол ШТС-руу бензин хийхээр орсон. Тэгсэн чинь оочиртой байсан учир ... “оочир ихтэй байна" гэж хэлээд тухайн ШТС-ын урд талын гарцаар гараад шууд зорчих хэсэг дээгүүр хөндлөн яваад үргэлжилсэн цагаан шугам даваад эргээд явахад түлш нь тасалдаад огцом, огцом гудчаад урагшаа болоод яваад байсан. Тэгтэл урдаас гэнэт хоёр хүн гарч ирээд эрэгтэй хүн нь миний сууж байсан талын баруун толийг мөргөөд нөгөө эмэгтэй хүн нь микроавтобусын урд талын хэсэгт мөргүүлсэн. ... Удалгүй цагдаа ирээд дараа нь эмнэлэг ирээд тэд нар микроавтобусыг өргөөд тэр хүнийг гаргаж байсан. ...” гэх мэдүүлэг /хх 43-44 х/,
Гэрч М....ий “...Тэс петролиум колонкоос түлш авахаар “Сод Монгол" колонкоос ертөнцийн зүгээр урд талын замаар буюу Толгойт руу явдаг замаар гарсан юм, тэгсэн урд яг ямар маркийн автомашин байсныг нь санахгүй байна ... урд байсан автомашины урдуур нь гараад замын эсрэг талын урсгал руу шууд цагаан шугам даваад гарсан 1 дүгээр эгнээн дээр 2 явган зорчигч алхаж байх шиг харагдсан. ... микро автобус явган хүний зам руу даваад зогссон байсан тэгсэн улаан куртиктэй ах та нар яаж байгаа юм бэ машин доор чинь хүн орчихлоо, та нар бараг хүн алчихлаа ш дээ гэж хэлсэн би зүрх муутай болохоор машин доор юу байсныг хараагүй ... цагдаа түргэн дуудсан удалгүй цагдаа тургэн ирээд тэр хавьд байсан хүмүүс микрог өргөөд машин доор байсан эмэгтэй хүнийг түргэний эмч татаж гаргаж ирээд үзээд байсан тэгсэн ... ирээд надад машин доор байсан хүн нас барсан байна гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг /хх 47 х/,
Насанд хүрээгүй гэрч Л....ийн “... ... ах зам хөндлөн цагаан шугам давж эргээд явсан чинь 2 хүн гарч ирээд нэг эгч мөргүүлээд унасан. Хажууд нь явж байсан ах толинд цохигдсон. Тэгээд би болон жолооч ... ах бид нар буугаад харахад тэр эгч машины доогуур хэвтэж байсан, цуг явсан эрэгтэй нь хажуу талд зогсож байсан. Эмч ирээд тэр эмэгтэй хүнийг нас барсан байна гэж хэлж байсан. ...” гэх мэдүүлэг /хх 128 х/,
Шинжээчийн 218 дугаартай дүгнэлт:
“...1.Талийгаач С....ын биед гавал тархины битүү гэмтэл, зүүн чамархай яс цөмөрч суурь ясны хоёр талын чулуулаг яс, турк эмээл, нугасны том нүх рүү үргэлжилсэн шугаман хугарал, бага тархины аалзан хальсан доорхи цус харвалт, тархины 3, 4-р ховдол дахь цус харвалт, эрүүний ясны хоёрлосон бяцарсан далд хугарал, баруун 1, 2-р хавирга, зүүн 1-р хавирганы далд хугарал, дагз баруун зулайн хуйхны дотор гадаргуу дахь цус хуралт, хоёр чихний дэлбэн, уруулд няцарсан шарх зулгаралт, зүүн нүдний доод зовхи, зүүн чихний дэлбэн, цээж зүүн суга, бугалга, бугуй, хоёр өвдөг, баруун ташаанд цус хуралт, зүүн хацар, хүзүүнд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо.
2.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр авто ослын үед үүсгэгдэх боломжтой.
3.Үхэлд хүргэх өвчин тогтоогдсонгүй.
4.Талийгаач нь дээрх гавал тархины битүү гэмтлийн улмаас нас баржээ.
5.2020 оны 01 дүгээр сарын 03-ны 01 цаг 20 минутын цогцосны анхны үзлэгээр нас бараад 2-4 цаг болсон байна.
6.Нэгдүгээр бүлгийн харьяаллын цустай байна.
7.Талийгаачийн цусанд 1.6 промилли спиртийн агууламж илэрсэн нь дунд зэргийн согтолтод хамаарна. ...” гэх дүгнэлт, гэрэл зураг /хх 75-81 х/,
Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн дүгнэлт:
“... Хариулт 4.Хьюндай маркийн грейс загварын загварын бэсрэг автобус автотээврийн хэрэгсэл шингэн дамжуулгын энгийн тоормосны системтэй. Тоног төхөөрөмж дээр болон жолоодлого хийн шалгаж үзэхэд уг тээврийн хэрэгслийн урд дугуйн тоормос бүрэн ажиллагаатай, хойд дугуйн тоормос ажиллагаагүй байна. ...” гэх дүгнэлт /хх 96-97 х/,
Замын цагдаагийн газрын шинжээчийн 064 дугаартай дүгнэлт:
1.Осол хэргийн материалд ирсэн зам тээврийн осол хэргийн газрын үзлэг, тэмдэглэл, хэмжилтийн схем зураг, фото зургийн үзүүлэлт, зам, орчин, гэрэлтүүлгийн байдал, явган зэрчигчид тээврийн хэрэгсэлд мөргөгдсөн, унасан гэх цэгүүдийн байрлал. Тэдгээрийн хоорондын зай, гэрчүүдийн мэдүүлэг, хүний биед хийсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 1028, 218 дугаартай дүгнэлтүүд, Баянгол дүүргийн Техникийн хяналтын үзлэгийн төвийн 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн оношилгооны дүгнэлт зэргийг үндэслэхэд Х.Грейс маркийн ...улсын дугаартай автомашиныг жолоодож явсан жолооч Н.... нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар хавсралтын 1.4 дэх заалт “1.1-13. 1,15.а-1.15.в тэмдэглэлийн тээврийн хэрэгслээр давахыг хориглоно.”, 12 дугаар бүлгийн 12.3 дахь заалт “Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэснийг зөрчсөн үндэслэлтэй байна. Мөн тээврийн хэрэгслийн оношилгооны дүгнэлтээр “...хойд дугуйн тоормосны хүч зүүн талдаа 0.20 кН. тоормосны стенд дээр зогссон. баруун талдаа 0,30 кН, зөрүү нь 33,00% /стандарт 30%-аас ихгүй байх/ тоормосны стенд дээр зогсоогүй. ...” гэх дүгнэлт /хх 104-105 х/,
Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 6-14 х/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
Замын хөдөлгөөний дүрмийн 3.4. Жолооч дараахь үүрэг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; 4 дүгээр хавсралтын 1.6. Тоормосны системийн эд ангиудын хийцийг өөрчилсөн.”, 5.3. Гэрлийн бүрхүүл бохирдсон, хагарч цөмөрсөн, байхгүй болсон буюу бүрхүүл дээр өнгөт хальс наасан, гэрэл нь асахгүй, бүдэг асдаг болсон; 3.7. Улирал, цаг агаарын тухайн нөхцөлд тохирохгүй тэмдэглэгээтэй дугуй ашигласан зэргээр жолоочийн үүрэгтэй холбоотой зөрчлүүд нь гэмт хэрэг гарахад шууд нөлөөлсөн гэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй, тээврийн хэрэгслийн эзэмшигчид хамаарах түүнд Зөрчлийн хуулиар хариуцлага хүлээлгэх үндэслэлд хамааралтай болно.
Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчих гэдэг нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчиж хүний эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгөнд хохирол учруулсан байхыг хэлэх бөгөөд энэ гэмт хэрэгт заавал байх шинж нь гэм буруутай этгээдийн үйлдэл, амь нас хохирсон хор уршгийн хоорондын шалтгаант холбоо юм. Уг шалтгаант холбооны хувьд үйлдэл болон хор уршиг хоорондоо дараалсан шинжтэй байж, гэмт үйлдэл нь хор уршигт зайлшгүй хүргэх нөхцөл болсон байх ёстой.
Н.... нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн дээрх заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч М....ыг мөргөсөн үйлдэл, хүний амь нас хохирсон хор уршиг хоёрын хооронд шалтгаант холбоотой.
Хохирогч М....ын амь нас хохирсон шалтгааныг тогтоосон шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 218 дугаартай дүгнэлт /хх 75-78 х/, мөн жолоочийн Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдлийг тогтоосон Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн дүгнэлт /хх 93-97 х/, Замын цагдаагийн газрын шинжээчийн 064 дүгээр дүгнэлт /хх 104-105 х/, “В, С” ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй лавлагаа зэргээр шүүгдэгч Х....н үйлдсэн гэмт хэргийн объектив талын шинжүүд хангагдсан.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, Н....н үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан тул шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай улсын яллагчийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй.
Уг гэмт хэргийн улмаас иргэн М....ын амь нас хохирсонтой холбогдуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С....ийн оршуулгын зардалтай холбоотой нэхэмжилсэн 4,562,755 төгрөгийг шүүгдэгч Н.... төлсөн болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбар, хохирлын мөнгө хүлээн авсан тухай бичгээр гаргасан баримт /хх 235 х/-аар нотлогдон тогтоогдсон.
М....ыг иргэний нэхэмжлэгчээр тогтоосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлд заасан шаардлагад нийцсэн.
Энэ гэмт хэргийн улмаас иргэний нэхэмжлэгч М....ын гар утас эвдэрсэн, уг утас үнэлгээний комиссын дүгнэлтээр 180,000 төгрөгөөр үнэлэгдсэн.
Шүүгдэгч Н....н гэмт хэрэгт холбогдох үедээ унаж явсан “Н.Сгасе” маркийн ...улсын дугаартай микроавтобус нь иргэн Э....ын эзэмшлийнх болох нь гэрч Б.... /хх 135 х/, иргэний хариуцагч Э.... нарын мэдүүлгээр тогтоогдсон тул түүнийг иргэний хариуцагчаар тогтоосон нь хууль зүйн үндэслэлтэй.
Шүүгдэгч Н.... нь гэмт хэрэгт холбогдох үедээ уг тээврийн хэрэгслийн эзэмшигч болох Э....ын зөвшөөрлөөр жолоодож явсан тул энэ гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн хохирол болох иргэний хариуцагчийн гар утасны төлбөрийг уг тээврийн хэрэгслийн эзэмшигч Э.... “Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4.Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй”–аас гаргуулах хууль зүйн үндэслэлтэй.
Харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гэмт хэргийн улмаас цаашид гарах зардлын, иргэний нэхэмжлэгч эрүүл мэндийн хохиролтой холбоотой зардлын баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй.
Улсын яллагч: Н....д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 03 жилээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасч, 03 жил 06 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал гаргасан.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон өмгөөлөгч: Ял шийтгэл дээр шүүхээс оноох ялд хүндэтгэлтэй хандана гэсэн.
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Шүүгдэгч Н.... нь анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын буруутай ажиллагаа нөлөөлсөн, шүүгдэгчийг хохирлоо нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү? гэх саналыг гаргасан.
Н....д холбогдох хэрэгт эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан нөхцөл байдлууд тогтоогдоогүй.
Амь хохирогч М.... нь 1,6 промиллийн буюу дунд зэргийн согтолттой байсан гэх шинжээчийн 218 дугаартай дүгнэлт болон түүнийг Замын хөдөлгөөний дүрмийн 5.12-д заасан “... Явган зорчигчид дараах зүйлийг хориглоно: а/ үзэгдэх хүрээнд явган хүний гарцтай замын гарцгүй хэсгээр ... хэсгээр зам хөндлөн гарах гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй” гэх Замын цагдаагийн газрын шинжээчийн 064 дугаар дүгнэлт /хх 104-105 х/-ээр хохирогч гарцгүй газраар, согтуу зам дээр зорчиж явсан нь уг гэмт хэрэг гарахад зохих хэмжээгээр нөлөөлсөн гэж үзэх үндэслэлтэй тул дээрх нөхцөл байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн хууль бус буюу замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн үйлдэл нөлөөлсөн” эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлуудад шүүх тооцсон, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, гэмт хэргийн улмаас 1 хүний амь нас хохирсон хор уршигт хүргэсэн, шүүгдэгчийн зүгээс энэ гэмт хэргийн улмаас үүссэн хор уршигтай холбоотой гарсан зардлыг нөхөн төлсөн, хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч хувийн байдлын хувьд анх удаа шүүхээр ял шийтгүүлж байгаа, болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан 01 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоох нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл, хувийн байдалд тохирно гэж шүүх үзсэн.
Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон хор уршиг учирсан, уг хор уршгийг мөнгөн дүнгээр илэрхийлэх, хэмжих боломжгүй зэргийг харгалзан шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийг хэрэглэх хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх шийдвэрлэсэн.
Хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.5 дугаар зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Боржигон овогт ...ын ...г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэмжээний актыг зөрчиж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн, хүний амь нас хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Н....н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 жилийн хугацаагаар хасч, 01 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар Н....д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Н....н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг хорих ялыг эдэлж дууссан үеэс тоолсугай.
5.Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 499.4, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар Э....аас 180,000 төгрөг гаргуулж М....т олгосугай.
6.Хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, шүүгдэгч Н.... цагдан хоригдсон хоноггүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С....ид 5,500,000 төгрөг төлөгдсөн, энэ тогтоолоор шийдвэрлэх хохиролгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч нар гэмт хэргийн улмаас үүдэлтэй хохирлын баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.
7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Н....д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч нар энэ тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт; шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДАШДОНДОВ