Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2016 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 00260

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Дэлгэрсайхан би,

     Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Засаг дарга *******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Шар-Ус 1-р багийн, Орон сууц 1-5 тоотод оршин суух ******* /РД:МК-0/-т холбогдох зээлийн гэрээний үүрэг 13.815.000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар  сарын 07-ны өдөр хүлээн авч хянаад:

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Засаг дарга ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Шар-Ус 1-р багийн, Орон сууц 1-5 тоотод оршин суух ******* нь 2013 оны 04-р сарын 11-ний өдөр Сум хөгжүүлэх сангаас блок, өнгөт хавтан үйлдвэрлэл төсөл хэрэгжүүлэхээр 15.000.000 төгрөгийг 2016 оны 04-р сарын 11-ний дотор эргэн төлөх нөхцөлтэйгээр зээл олгосон боловч зээлээ одоо хүртэл бүрэн төлж барагдуулаагүй байна.

Иймд зээлийн үлдэгдэл 13.815.000 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргав. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж өгнө үү гэжээ.

     Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын засаг дарга П.Батбаатар шүүхэд гаргасан хүсэлтдээ: ...Ганбат овогтой Хадбаатар /МК-0/ иргэнд холбогдуулан 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 13.815.000 төгрөгний нэхэмжлэл гаргасан.  Манай байгууллага нь иргэн *******тай харилцан тохиролцон тухайн зээлийг төлүүлэх болсон учир *******т холбогдуулан гаргасан 13.815.000 төгрөгний нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Иймд хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Засаг дарга ******* нь *******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэг 13.815.000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

   Нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Засаг дарга нь хариуцагч *******аас нэхэмжилсэн  зээлийн үлдэгдэл 13.815.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзсан болох нь 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 1/221 тоот Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Засаг даргын шүүхэд бичгээр гаргасан хүсэлтээр нотлогдож байх тул нэхэмжлэгчийн хүсэл зоригийн дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.  

         Нэхэмжлэгч байгууллага хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурьдах нь зүйтэй

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон             

         ЗАХИРАМЖЛАХ нь:

         1. Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Засаг даргын нэхэмжлэлтэй, хариуцагч *******т холбогдох, зээлийн гэрээний үүрэг 13.815.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

         2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллага улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурьдсугай.

   3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр  зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд  дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг мэдэгдсүгэй.

 

                                       ШҮҮГЧ                               Г.ДЭЛГЭРСАЙХАН