Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 450

 

CҮХБААТАР АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН

ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ

ШҮҮХИЙН ШИЙДВЭР

 

2016 оны 12 дугаар

сарын 09-ний өдөр                                  Дугаар 450                                   Баруун-Урт

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Эрдэнэзуу даргалж, шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Хүсэлт гаргагч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 3 дугаар баг “Чулуут”-ын7-7 тоотод оршин суух /РД:ЛЮ56121436, утасны дугаар 94917987/ Санга овогтой Яринпилын Ганбаатарын хүсэлттэй,

 

“Ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай хүсэлтийг 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Я.Ганбаатар шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Х.Бат-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Хүсэлт гаргагч Я.Ганбаатар нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Миний бие нь 1971-1974 оныг хүртэл Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын “Баянтэрэм, Гайхамшигт” нэгдэлд малчнаар ажиллаж байгаад 1974.08.01-нд цэрэгт явсан. 1977.06.25-нд халагдаж Хөдөлмөр, нийгмийн хангамжийн хувиараар Сүхбаатар аймгийн Гэр ахуйн модон эдлэлийн үйлдвэрт 1977.09.16-нд томилогдсон. Энэ бүгд хөдөлмөрийн дэвтэр дээр бичигдсэн боловч орсон тушаал аймгийн архиваас авсан тушаалын эх хувьтай сар нь зөрүүтэйн улмаас ажилласан жилээ шүүхээр баталгаажуулах шаардлагатай байна. Иймд миний 1977 оны 09-р сарын 16-наас 1988 оны 03-р сарын 25-ныг хүртэл Сүхбаатар аймгийн гэр ахуйн модны үйлдвэрт ажиллаж байсныг сэргээн тогтоож өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар шүүхэд гаргасан хүсэлт болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Санга овогтой Яринпилын Ганбаатар нь 1977 оны 09-р сарын 16-наас 1988 оны 03-р сарын 25-ныг хүртэл Сүхбаатар аймгийн гэр ахуйн модны үйлдвэрт ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргажээ.

 

Я.Ганбаатар нь 1977 оны 09-р сарын 16-наас 1988 оны 03-р сарын 25-ныг хүртэл Сүхбаатар аймгийн гэр ахуйн модны үйлдвэрт мужаанаар ажиллаж байсан болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, Сүхбаатар аймгийн Гэр ахуйн модны үйлдвэрийн даргын 1997 оны 09-р сарын 16-ны өдрийн 38 тоот тушаал, 1997 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, иргэний үнэмлэхийн хуулбар,

 

-гэрч Шүхэр овогт Дээжээгийн Үржинбадам /РД:ЛЮ53030581/-ын Я:Ганбаатар нь 1977 оны 6-р сард халагдаж ирээд 7-р сард буюу наадмын дараа  Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын Гэр ахуйн модны үйлдвэрт 1977-1992 оныг дуустал ажилласан. Анх морин тэрэг хөтөлж байсан, дараа нь 1979 оноос мужаанаар ажиллаж байсан. Гэр ахуйн үйлдвэр нь 1992 онд татан буугдсан. Энэ үйлдвэрийг татан буугдах хүртэл бид хоёр хамт ажиллаж байсан мэдүүлэг,

 

-гэрч Хатгин овогт Сувдын Чулуунбаатар /РД:ЛЮ62031417/-ын Я.Ганбаатар Сүхбаатар аймгийн Гэр ахуйн модны үйлдвэрт 1977 онд мужаанаар ажилд орсон байсан. Би 1978 онд Дорнодын барилга темст суралцаад 1980 онд төгсөөд тэндээсээ цэрэгт яваад 1983 онд халагдаж ирээд, гэр ахуйн модны үйлдвэрт ажилд ороход Я.Ганбаатар гуай тухайн үйлдвэрт ажиллаж байсан. Бид хоёр хамт 1992 он хүртэл хамт ажиллаж байсан болохоор Я.Ганбаатарын ажиллаж байсан байдлыг сайн мэдэж байнагэх мэдүүлгүүдээр тус тус нотлогдож байна.

 

Иймд Я.Ганбаатарын хүсэлтийг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

 

Хүсэлт гаргагч Я.Ганбаатар нь  улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй байна. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118-р зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Санга овогтой Яринпилын Ганбаатар нь 1977 оны 09-р сарын 16-наас 1988 оны 03-р сарын 25-ныг хүртэл Сүхбаатар аймгийн гэр ахуйн модны үйлдвэрт мужаанаар ажиллаж  байсан болохыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.6 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Я.Ганбаатар нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 зааснаар уг шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ц.ЭРДЭНЭЗУУ