Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 459

 

   СҮХБААТАР АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН

ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ

ШҮҮХИЙН ШИЙДВЭР

 

2016 оны 12 дугаар

сарын 12-ны өдөр                                  Дугаар 459                                      Баруун-Урт

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Эрдэнэзуу даргалж, шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Хүсэлт гаргагч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 4 дүгээр баг,                        “Төмөртэй”-н 18-3 тоотод оршин суух, /РД:ЛЮ69122007, утасны дугаар 88516181/, Хатигин овогтой Жигжидийн Баярмаагийн

 

  “Ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай хүсэлтийг 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянаад, 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Ж.Баярмаа шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Х.Бат-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Хүсэлт гаргагч Ж.Баярмаа нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1987 оны 6 дугаар сарын 15-наас 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын Хот тохижуулах тасагт үйлчлэгчээр, 1993 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Сүхбаатар аймгийн Нэгдсэн эмнэлэгт үйлчлэгчээр ажиллаж байсан. Гэтэл энэ хөдөлмөрийн дэвтэрт байгаа боловч орсон гарсан тушаал байхгүй улмаас ажилласан хугацаагаа шүүхээр баталгаажуулах гэсэн юм. Иймд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын Хот тохижуулах тасагт 1987 оны 6 дугаар сарын 15-наас 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал үйлчлэгчээр, 1993 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал аймгийн Нэгдсэн эмнэлэгт үйлчлэгчээр ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож өгнө үү гэжээ.

 

Шүүх хуралдаанаар шүүхэд гаргасан хүсэлт болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Хатигин овогтой Жигжидын Баярмаа нь 1987 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын Хот тохижуулах тасагт үйлчлэгчээр, 1993 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Сүхбаатар аймгийн Нэгдсэн эмнэлэгт үйлчлэгчээр ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргажээ.

Ж.Баярмаа нь 1987 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын Хот тохижуулах тасагт үйлчлэгчээр, 1993 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Сүхбаатар аймгийн Нэгдсэн эмнэлэгт үйлчлэгчээр ажиллаж байсан болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, 1991 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр нээсэн 459765 тоот хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, иргэний үнэмлэхний хуулбар,

 

-гэрч Хээрнүүд овогт Юурагийн Болормаа /РД:ЛЮ69042667/-ын: Ж.Баярмаа бид хоёр 1987 онд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын хот тохижуулахад хамт ажиллаж байсан. Тэр үеэс л танидаг болсон. Би 1987-1992 он хүртэл хот тохижуулахад цэвэрлэгчээр ажиллаж байгаад 1993 онд хүүхэд төрүүлнэ гэж ажлаасаа гарсан. Намайг 1993 онд ажлаасаа гарахад Ж.Баярмаа нь хот тохижуулахад цэвэрлэгчээр ажиллаж байсан мэдүүлэг,

 

-гэрч Хошууч овогт Ренчиндоржийн Ухнай /РД:ЛЮ62102575/-ын: Би Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын ЗДТГ-ын зааварчаар 1986-2002 он хүртэл ажиллаж байсан. Ж.Баярмаа хот тохижуулахад 1987 онд ажилд орж байсан. Ж.Баярмаа нь Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын ЗДТГ-ын хот тохижуулахад 1987-1994 оныг дуустал цэвэрлэгчээр ажиллаж байсан гэх мэдүүлгүүдээр тус тус нотлогдож байна. 

 

Иймд Ж.Баярмаагийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

 

Хүсэлт гаргагч Ж.Баярмаа нь  улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй байна. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Хатигин овогтой Жигжидийн Баярмаа нь 1987 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын Хот тохижуулах тасагт үйлчлэгчээр, 1993 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Сүхбаатар аймгийн Нэгдсэн эмнэлэгт үйлчлэгчээр тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.6 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Ж.Баярмаа нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 зааснаар уг шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Ц.ЭРДЭНЭЗУУ