| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цамбын Эрдэнэзуу |
| Хэргийн индекс | 147/2015/0410/и |
| Дугаар | 465 |
| Огноо | 2016-12-14 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 12 сарын 14 өдөр
Дугаар 465
СҮХБААТАР АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН
ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ
ШҮҮХИЙН ШИЙДВЭР
2016 оны 12 дугаар
сарын 14-ний өдөр Дугаар 465 Баруун-Урт
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Эрдэнэзуу даргалж, шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сүхбаатар аймгийн Асгат сумын 1-р баг Нүүрстэй гэх газар нутаглах /РД:ЛА66010601, утасны дугаар 96092901/, Ямаачин овогт Алтангэрэлийн Жаргалсайханы
“Ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай хүсэлтийг 2016 оны 11-р сарын 11-ний өдөр хүлээн авч хянаад, 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч А.Жаргалсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Х.Бат-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Хүсэлт гаргагч А.Жаргалсайхан нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь 1981-1990 оны 1 дүгээр сарын 01 хүртэл Сүхбаатар аймгийн Барилга угсралтын конторын барилгын бригадад засал чимэглэлчээр ажиллаж байсан юм. Одоо тэтгэвэрт гарах гэтэл хөдөлмөрийн дэвтэр дээр бөглөлт байхгүй, ажлаас гарсан тушаал бичигдээгүй тул 1981.07.02-1990.01.01 хүртэл ажилласан хугацаагаа шүүхээр баталгаажуулах гэсэн юм. Иймд миний 1981-1990 оны 01 сарын 01 хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэсэн хүсэлтийг гаргасан боловч 1989 оны 09 дүгээр сарын 31-ний өдрийг дуустал ажилласан. Тийм учраас1981 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс 1989 оны 09 дүгээр сарын 31-ний өдрийг дуустал ажиллаж байсан хугацааг тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар шүүхэд гаргасан хүсэлт болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Ямаачин овогт Алтангэрэлийн Жаргалсайхан нь Сүхбаатар аймгийн Барилга угсралтын конторын барилгын бригадад засал чимэглэлчээр ажиллаж байсан юм. Одоо тэтгэвэрт гарах гэтэл хөдөлмөрийн дэвтэр дээр бөглөлт байхгүй, ажлаас гарсан тушаал бичигдээгүй тул 1981 оны 07 дугаар 02-ны өдрөөс 1990 оны 01 оны 01-ны өдрийг хүртэл Сүхбаатар аймгийн Барилга угсралтын конторын барилгын бригадад засал чимэглэлчнээр ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргажээ.
А.Жаргалсайхан нь 1981 оны 07 дугаар 02-ны өдрөөс 1990 оны 01 оны 01-ны өдрийг хүртэл Сүхбаатар аймгийн Барилга угсралтын конторын барилгын бригадад засал чимэглэлчнээр ажиллаж байсан болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, 1981 оны 06-р сарын 30-ны өдөөр нээсэн Хөдөлмөрийн дэвтрий хуулбар, 1981 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 170 тоот тушаалын хуулбар, 1987 оны 8 дугаар сарын 24-ны өдрийн 184 тоот тушаалын хуулбар, Сүхбаатар аймгийн Архивын тасгийн 2016 оны 06-р сарын 21-ний 158/15 тоот лавлагааны хуулбар, 1985 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Баярын бичиг, 1988 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн Баярын бичиг, 1983 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн Баярын бичиг, иргэний үнэмлэхний хуулбар,
-гэрч Гарьд овогт Дорждэрэмийн Нямаа /РД:ЛЮ56061507/-ын: А.Жаргалсайхан нь Сүхбаатар аймгийн Барилга Угсралтын конторын 1981-1990 оныг дуустал засал чимэглэлчнээр ажиллаж байсан гэх мэдүүлэг,
-гэрч Хатиг овогт Далхжавын Болор /РД:ЛЮ66122906/-ын Би 1986 онд Барилгын техникком төгсөөд Сүхбаатар аймгийн Барилга Угсралтын конторт барилгын мастераар ажилд орсон. А.Жаргалсайхан намайг 1985 онд дадлага хийж байхад тухайн конторт ажиллаж байсан. Би яг хэдэн оноос ажиллаж эхэлснийг сайн мэдэхгүй байна. Би 1986 онд Барилга Угсралтын конторт ажилд ороод 1988 онд хүүхэд төрүүлэх чөлөө аваад 1989 онд ажилдаа ороход тус бригаддаа ажиллаж байсан гэх мэдүүлгүүдээр тус тус нотлогдож байна.
Иймд А.Жаргалсайханы хүсэлтийг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Хүсэлт гаргагч нь улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг төлсөн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Ямаачин овогт Алтангэрэлийн Жаргалсайхан нь 1981 оны 07 дугаар 02-ны өдрөөс 1989 оны 09 дүгээр сарын 31-ний өдрийг дуустал Сүхбаатар аймгийн Барилга угсралтын конторын барилгын бригадад засал чимэглэлчнээр тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч А.Жаргалсайханы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 зааснаар уг шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ЭРДЭНЭЗУУ