Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 467

 

   СҮХБААТАР АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН

ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН

ШҮҮГЧИЙН ЗАХИРАМЖ

 

2016 оны 12 дугаар

сарын 15-ны  өдөр                                 Дугаар  467                                       Баруун-Урт

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн        шүүгч Ц.Эрдэнэзуу би

Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 3 дугаар багт орших “Жавхлантсүх-Баатар” ХХКомпаний нэхэмжлэлтэй,      

Хариуцагч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1 дүгээр баг, “Боловсрол” хорооллын 3-4 тоотод оршин суух, МСҮТөвд багш ажилтай, /РД:ЛЛ80121565, утасны дугаар 95068000/, Хар-Үхэрт овогт Хүрлээгийн Гэрэлмаад холбогдох

 

“Барааны үнэ 2 530 000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн  авч танилцаад 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Жавхлантсүх-Баатар” ХХКомпани нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хүрлээ овогтой Гэрэлмаа нь “Жавхлантсүх-Баатар” ХХКомпаниас 2015 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр 2 530 000 /хоёр сая таван зуун гучин мянга/ төгрөгний тавилгыг 2015 оны 3 дугаар сарын 30-ны өдөр эргэн төлөхөөр авсан. Хугацаа болж төлөхийг удаа дараа шаардсан боловч одоогоор төлж барагдуулаагүй болно. 

Хариуцагч Хүрлээ овогтой Гэрэлмаагаас 2 530 000 төгрөгийг улсын улсын тэмдэгтийн хураамжийн мөнгөн дүнгийн хамт нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагч Хүрлээ овогтой Гэрэлмаа нь 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Жавхлантсүх-Баатар” ХХКомпаний гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч танилцлаа. Гэрэлмаа миний бие тус компаниас 2 530 000  төгрөгний тавилга, эд хогшил авсан нь үнэн бөгөөд төлөх боломж олдохгүй өдийг хүрсэн. Энэ мөнгийг маргаангүй төлөх болно. Харин цаг хугацааны хувьд боломж олдохгүй байгаа учир 2017 оны 1-2 дугаар сардаа багтаагаад төлөх болно. Тайлбар гаргасан Хүрлээ овогтой Гэрэлмаа гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч  “Жавхлантсүх-Баатар” ХХКомпани нь хариуцагч Х.Гэрэлмаагаас 2 530 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд хариуцагч Х.Гэрэлмаа нь нэхэмжлэлийн шаардлага болох барааны үнэ 2 530 000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн ба хариуцагчийн энэхүү зөвшөөрсөн байдал нь хууль ёсны бөгөөд гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1  дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Жавхлантсүх-Баатар” ХХКомпаний  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 55 430 төгрөгний тал хувь болох 27 715 төгрөгийг улсын төсвийн орлогоос, үлдэх 27 715 төгрөгийг хариуцагч Х.Гэрэлмаагаас тус тус гаргуулж нэхэмжлэгч  “Жавхлантсүх-Баатар” ХХКомпанид олгохоор шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. “Жавхлантсүх-Баатар” ХХКомпаний нэхэмжилсэн 2 530 000 /хоёр сая таван зуун гучин  мянга/ төгрөгийг хариуцагч Хар-Үхэрт овогт Хүрлээгийн Гэрэлмаа төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Жавхлантсүх-Баатар” ХХКомпаний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 55 430 төгрөгний тал хувь болох 27 715 төгрөгийг улсын төсвийн орлогоос, үлдэх 27 715 төгрөгийг хариуцагч Х.Гэрэлмаагаас тус тус гаргуулж нэхэмжлэгч “Жавхлантсүх-Баатар” ХХКомпанид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                           Ц.ЭРДЭНЭЗУУ