Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 468

 

 

 

    СҮХБААТАР АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН

ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН

ШҮҮГЧИЙН ЗАХИРАМЖ

 

2016 оны 12 дугаар

сарын 15-ны  өдөр                                 Дугаар  468                                       Баруун-Урт

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн        шүүгч Ц.Эрдэнэзуу би

 

Нэхэмжлэгч: Татварын хэлтсийн нэхэмжлэлтэй,      

/Итгэмжлэгдсэн төлөөлөгч: Татварын улсын байцаагч, хуулийн зөвлөх ажилтай С.Ганболор/

Хариуцагч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 6 дугаар баг, “Дөрвөлж”-ийн 13-2 тоотод оршин суух /РД:ЛН87022812, утасны дугаар 89204422/ Боржигон овогт Монхорын Отгонхүү захиралтай, “Эрчистсүндэр” ХХкомпанид холбогдох

“Татварын өр 1 246 400 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2016 оны 12 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн  авч танилцаад 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Татварын хэлтэс нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 3677109 тоот регистрийн дугаартай “Эрчистсүндэр” ХХКомпани нь 2013 оны 3 дугаар сарын 18-ны өдөр татвар төлөгчөөр бүртгүүлэн, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын нутаг дэвсгэрт хэвлэх, зар сурталчилгааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж ирсэн бөгөөд 2016 оны 11 дүгээр сарын 30-ны байдлаар нэмэгдсэн өртгийн албан татвар 1 116 400  төгрөг, цалин хөлс болон түүнтэй адилтгах орлогоор 130 000 төгрөг, нийт 1 246 400 төгрөгийн урьд оны болон тайлант оны татварын өртэй байна. Бид дээрх тайлангаар баталгаажсан өрийг төлүүлэхээр Монгол улсын Татварын Ерөнхий хуулийн дагуу захирал М.Отгонхүүтэй утсаар холбогдож татварын өрөө төлж барагдуулахыг удаа дараа шаардсан боловч барагдуулна гэсээр одоог хүртэл барагдуулахгүй байгаа юм.

 

 Иймд Татварын Ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.2, “Татварын алба шүүхэд дараах асуудлаар нэхэмжлэл гаргана” гэсэн заалтын 28.2.6 дахь хэсэг, мөн хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3 дахь хэсэгт заасны дагуу “Эрчистсүндэр” ХХКомпаниас хугацаандаа төлөөгүй татварын өр 1 246 400 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “Эрчистсүндэр” ХХКомпанийг төлөөлж захирал М.Отгонхүү нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие 2016 оны 12 дугаар сарын 09-нд дээрхи нэхэмжлэлтэй танилцаж хүлээн зөвшөөрсөн болно. Энэхүү НӨАТ-ын авлагыг тодорхой хугацаанд барагдуулна гэдгээ зөвшөөрч байна. Өнгөрсөн хугацаанд “Эрчистсүндэр” ХХКомпани нь үйл ажиллагаа эрхлээгүй ба ар гэрт хүнд асуудал тул барагдуулж чадаагүй болно. Өөрийн боломж бололцоогоор хэсэгчлэн барагдуулах болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Тайлбар гаргасан М.Отгонхүү, утас: 89204422 гэжээ. 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Сүхбаатар аймгийн Татварын хэлтэс нь хариуцагч Сүхбаатар аймгийн        Баруун-Урт суман дахь “Эрчистсүндэр” ХХКомпаниас хугацаандаа төлөөгүй татварын өр 1 246 400 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд хариуцагч “Эрчистсүндэр” ХХКомпани нь нэхэмжлэлийн шаардлага болох 1 246 400 /нэг сая хоёр зуун дөчин зургаан мянга дөрвөн зуу/ төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн ба хариуцагчийн энэхүү зөвшөөрсөн байдал нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Татварын хэлтэс нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн бөгөөд хариуцагч “Эрчистсүндэр” ХХКомпаниас 1 246 400 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 34 468 төгрөгний тал хувь 17 234 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч Сүхбаатар аймгийн Татварын хэлтсийн нэхэмжилсэн хугацаандаа төлөөгүй татварын өр 1 246 400 төгрөгийг хариуцагч “Эрчистсүндэр” ХХКомпани нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Татварын хэлтэс нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Эрчистсүндэр” ХХКомпаниас 1 246 400 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж     34 468 төгрөгний тал хувь 17 234 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                    Ц.ЭРДЭНЭЗУУ