Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 447

 

СҮХБААТАР АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН

ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН

ШҮҮГЧИЙН ЗАХИРАМЖ

 

2016 оны 12 дугаар

сарын 07-ны өдөр                                   Дугаар  447                          Баруун-Урт сум

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн        шүүгч Ц.Эрдэнэзуу би

 

Капитал банкны “Сүхбаатар” салбарын нэхэмжлэлтэй,

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Капитал банкны “Сүхбаатар” салбарын захирал /РД:ЕЕ82091901, утасны дугаар 70510500, 88044083/, Баатарсүрэнгийн Наранцэцэг

 

Хариуцагч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 5 дугаар баг, “Дэнж”-ийн 4-13 тоотод оршин суух /РД:ЛЮ88081409, утасны дугаар 99516001, 88081409/, Зээрднүүд овогт Сүхбаатарын Нямхүүд холбогдох

 

“Үндсэн зээл 3 258 572.35 төгрөг, зээлийн хүү 84 946.91 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 16 989.38 төгрөг, нийт 3 360 508.65  төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн  авч танилцаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Капитал банкны “Сүхбаатар” салбар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Сүхбаатар овогтой Нямхүү нь Капитал банктай 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр №2042000182 тоот зээлийн болон барьцааны зээлийн гэрээ байгуулж 4 500 000 төгрөгийг 24 сарын хугацаатай, сарын 0.6 хувийн хүүтэй, зээлийн гэрээнд заасан графикийн дагуу  хэсэгчлэн эргэн төлөх нөхцөлтэй зээлдэн авсан. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 5 дугаар баг, “Дэнж”-ийн 3-5 тоотод  байрлах өмчлөх эрхтэй газар, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 3 дугаар баг, Зүүн бүс худалдааны төвийн        А-11 дүгээр лангуунд байрлах бараа болон түүний эд материал тус тус барьцаалсан.

Зээлдэгч С.Нямхүү нь зээлийн гэрээнээс үндсэн зээл 1 241 427.65 төгрөг, зээлийн хүүнд 231 660.11 төгрөгийг төлсөн байх бөгөөд 2016 оны 9 дүгээр сараас хойш төлөлт хийгээгүйн улмаас үндсэн зээл 3 258 572.35 төгрөг, зээлийн хүү                  84 949.91 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 16 989.38 төгрөг, нийт 3 360 508.65 төгрөг төлөгдөөгүй байна. Зээлдэгч С.Нямхүүгээс гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа зөрчиж, зээлийн үлдэгдэл төлбөрийг хугацаандаа төлж барагдуулаагүй, гэрээг ноцтой зөрчиж байгаа тул 3 360 508.65 төгрөгийг зээлдэгч нарын эд хөрөнгө болон орлогоос гаргуулж банкийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Зээрднүүд овогт Сүхбаатарын Нямхүү шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Сүхбаатар аймаг дахь Капитал банкнаас зээл авсан нь үнэн. Тухайн үед ажил төрөлгүй, сарын тогтмол орлогогүй байсан тул зээлээ сар сардаа төлж чадахгүй байсан. Одоо би Сүхбаатар аймгийн Өмчийн газарт ерөнхий нягтлан бодогчоор ажилд орсон. Ийм учраас одоо зээлээ тогтмол сар сардаа төлнө. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Тайлбар бичсэн С.Нямхүү гэжээ. 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Капитал банкны “Сүхбаатар” салбар нь зээлдэгч Зээрднүүд овогт Сүхбаатарын Нямхүүгээс үндсэн зээл 3 258 572.35 төгрөг, зээлийн хүү 84 949.91 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 16 989.38 төгрөг, нийт 3 360 508.65 төгрөг гаргуулах”  тухай нэхэмжлэлийн  шаардлагыг шүүхэд гаргасан бөгөөд хариуцагч С.Нямхүү нь нэхэмжлэлийн шаардлага болох 3 360 508.65 /гурван сая гурван зуун жаран мянга таван зуун найман төгрөг жаран таван мөнгө/ төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн ба хариуцагчийн энэхүү зөвшөөрсөн байдал нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1  дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Капитал банкны “Сүхбаатар” салбарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 68 714 төгрөгний тал хувь болох 34 357 төгрөгийг улсын төсвийн орлогоос, үлдэх 34 357 төгрөгийг хариуцагч С.Нямхүүгээс тус тус гаргуулж нэхэмжлэгч  Капитал банкны “Сүхбаатар” салбарт олгохоор шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Хариуцагч Зээрднүүд овогт Сүхбаатарын Нямхүү нь үндсэн зээл 3 258 572.35 төгрөг, зээлийн хүү 84 949.91 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 16 989.38 төгрөг, нийт                    3 360 508.65 /гурван сая гурван зуун жаран мянга таван зуун найман төгрөг жаран таван мөнгө/ төгрөгийг нэхэмжлэгч Капитал банкны “Сүхбаатар” салбарт төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1  дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Капитал банкны “Сүхбаатар” салбарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 68 714 төгрөгний тал хувь болох 34 357 төгрөгийг улсын төсвийн орлогоос, үлдэх 34 357 төгрөгийг хариуцагч С.Нямхүүгээс тус тус гаргуулж нэхэмжлэгч  Капитал банкны “Сүхбаатар” салбарт олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                                Ц.ЭРДЭНЭЗУУ