| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Заминдийн Төмөрхүү |
| Хэргийн индекс | 166/2019/0333/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/126 |
| Огноо | 2020-03-27 |
| Зүйл хэсэг | 10.6., |
| Улсын яллагч | Б.Сүрмандах, Д.Энхтуяа, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 03 сарын 27 өдөр
Дугаар 2020/ШЦТ/126
Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг,
Улсын яллагч Б.Сүрмандах, Д.Энхтуяа,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: Д.Ж.С-, түүний өмгөөлөгч Л.Цуурай, Ж.У-,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: Ц.Э-, түүний өмгөөлөгч Б.Чинбаатар,
Иргэний хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А- түүний өмгөөлөгч Н.Бэрхсайхан,
Шүүгдэгч Х.Х.Т-ын өмгөөлөгч Ө.Ганзориг, Б.Мөнхгэрэл, З.Энхтуяа
Шүүгдэгч Б.Б.Д-гийн өмгөөлөгч П.Батжаргал, Б.Эрдэнэбат,
Шүүгдэгч Б.Б.Д-, Х.Х.Т- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Дархан-Уул аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б.Д-, Х.Х.Т- нарт холбогдох эрүүгийн 1718001480254 дугаартай хэргийг 2019 оны 7 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1961 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Ховд аймгийн Ховд суманд төрсөн, 59 настай, эмэгтэй, дээд боловсролтой, инженер механик мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ “Н******” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан, ам бүл 2, нөхрийн хамт оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Б.Д- /Регистрийн дугаар ЧС61091202/,
Монгол Улсын иргэн, 1968 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Говь-Алтай аймгийн Тонхил суманд төрсөн, 52 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ “Н******” ХХК-ийн техникийн ауюлгүй ажиллагааны инженерээр ажиллаж байсан, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт, урьд ял шийтгэлгүй Х.Т-
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч Б.Б.Д- нь Дархан-Уул аймагт үйл ажиллагаа явуулдаг “Н******" Хувьцаат компаний салбар “Н******” ХХК-ны гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа тус үйлдвэрийн ажилтан гагнуурчин Б.Б.Б-, уурын зуухны тогооны операторчин Ш.Ш.Б- нарыг 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн Хөдөлмөрийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт заасан шаардлагад нийцээгүй /ажлын байрыг өөрчлөхдөө ажилтантай тохироогүй, ажиллуулах хугацааг тушаалд заагаагүй, тушаалыг танилцуулаагүй/ 19 дугаартай гүйцэтгэх захирлын тушаалаар ажлын байрыг өөрчлөн, цэвэрлэх байгууламжинд үйлдвэрийн арьс ширийг угааж боловсруулсан химийн элемент агуулсан бохирыг /лаг/ соруулах ажил хийлгэхдээ:
-Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4-д зааснаар ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслийн чанарын талаар мэргэжлийн байгууллагаар дүгнэлт гаргуулаагүй, улмаар мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.3.5 дахь заалт болон Монгол Улсад мөрдөж байгаа Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, Эрүүл ахуйн ажлын хувцас-ерөнхий шаардлага MNS ISO 13688:2000 стандартын 3.4-д заасан шаардлагыг хангасан хувцас, хамгаалах хэрэгслээр хангалгүйгээр, -тус үйлдвэрийн захирлын баталж мөрдүүлж байгаа “Н******” Хувьцаат компаний нийт ажилчдын мөрдөх хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн журам”-ын 3.1.4, 3.1.5, 5.1.2 дахь хэсэгт заасны дагуу ажилчдыг зохих сургалтанд хамруулаагүй, өөрчлөгдсөн ажлын байрны аюулгүй ажиллагааны зааварчилгааг тодорхой, ойлгомжтой байдлаар өгөөгүй, эрүүл мэндийн үзлэгт хамруулж урьдчилан сэргийлэх арга хэмжээг аваагүй, -Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.5 дахь хэсэгт зааснаар ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээг хийлгээгүй,
-Яллагдагч Х.Х.Т- нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2 дахь хэсэгт заасны дагуу “Н******” ХК-ны салбар “Н******” ХХК-ны аж үйлдвэрийн инженерээр буюу хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцаж ажиллаж байсны хувьд тус үйлдвэрийн захирлын баталж мөрдүүлж байгаа “Н****** ХХК-ны нийт ажилчдын мөрдөх хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн журам”-ын 3.1.3, 3.1.4, 3.1.5, 7.1.5 дахь заалтууд, мөн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3.1-27.3.7 дахь хэсэгт заасан чиг үүргийг зохих ёсоор биелүүлж ажиллаагүйн улмаас химийн хортой бодис зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрсэн орчин буюу хүний эрүүл мэнд, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны шаардлага хангаагүй нөхцөлд ажиллуулж байснаас тус үйлдвэрийн цэвэрлэх байгууламжинд үйлдвэрлэлийн осол гарч 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр ажилтан Б.Б.Б-, Ш.Ш.Б- нар нь химийн бодист хордсоноос цэвэрлэх байгууламжийн доторх бохирт /лаг/ унаж нас барсан.
Яллагдагч Б.Б.Д-, Х.Х.Т- нар нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.3 дэх хэсэгт заасан үйлдвэрлэлийн хөдөлмөрийн аюулгүй байдал, хөдөлмөрийн нөхцөлийг хангуулах, түүнд хяналт тавих хуулиар хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс 2 хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Б.Д- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр өглөө Х.Х.Т- инженер ажилдаа хараахан ирээгүй байсан учир би талийгаач нарыг ажилдаа гараарай гэж хэлээд байж байтал Х.Х.Т- инженер ирсэн учир та ажилд гарах гэж байгаа хүмүүстээ зааварчилгаагаа өгөөд ажилд нь гаргаарай гэж хэлээд би гараад явсан. Яллах дүгнэлтэд талийгаач нар ус соруулж байсан гээд байгаа, тэр хоёр хуурай орчинд ороод, үйлчилгээ хийх үүрэгтэй ажил хийж байсан, өмнө нь хийсэн гагнуурыг дутуу хийсэн үү, хаалт нь сайн бариагүй байсан юм уу хаалтаас нь ус шүүрч өвдөгний доогуур 50-60 см устай болсон байсныг соруулах ажлыг хийхдээ Х.Х.Т- зааварчилгаа өгөөд, дотор нь орохгүйгээр дээрээс нь усыг соруулаарай гэж хэлээд гараад явсан. Талийгаач нар нь эхний өдөр ороод, усанд унаагүй, тэр орчинд ус соруулах ажил хийж байх хугацаанд би 5-7 хоногийн турш байнга орж гараад явж байсан. Талийгаач нар нь өвдөгнөөс доош усыг соруулах, өтгөнийг шингэлж гаргах ажил хийж байсан. Миний хувьд талийгаач нарыг устай орчинд ажиллуулах, усыг соруул, устай орчин ажил хий гэж тушаал гараагүй. Хөдөлмөр аюулгүй ажиллагаан талаар Хөдөлмөрийн хууль, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, Н****** ХК-ийн ажилчдын мөрдөх хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн журамд миний хүлээсэн үүрэг байхгүй. Энэ асуудлыг хариуцаж ажиллах ХАБ-ын инженер гэдэг хүн байгаа, тэр хүн нь холбогдох хуульд заасан шаардлагыг биелүүлж ажиллах ёстой. Х.Х.Т-ын хувьд ажил үүргийг хуваарилдаг, ерөнхий инженерийн үүргийг давхар биелүүлж ажиллаж байсан. Хөдөлмөр хамгааллын инженерийн над дээр ирээд хөдөлмөрийн нөхцлийн эрсдлийн үнэлгээ хийлгэе гэхэд нь би тухайн жил төсөв болох 15 сая төгрөгийг батлуулж, хийх гэж байсан бөгөөд үүнтэй холбогдуулан хэлэхэд миний үүрэг бол төсөв гаргаж, өгөх л байсан харин ХАБ-ын инженер тус ажлыг гардан гүйцэтгэх ёстой байсан. Энэ хэрэг дээр ослын талаар 2 өөр дүгнэлт гарсан байгаа, би болоод манай өмгөөлөгч нар нь цахилгааны аюулгүй ажиллагааны талаар дүгнэлт гаргуулж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргасан боловч хүсэлтийг хангаж дүгнэлт гаргуулаагүй. Миний хувьд өөрийн өгсөн мэдүүлгээ шүүхэд бичгээр гаргаж өгч байна. Хөдөлмөр хамгааллын инженер тэр орчинд оруулж болохгүй гэсэн улаан канттай бичиг өгдөг, тийм бичиг өгсөн бол би талийгаач нарыг тийш нь оруулж ажиллуулах эрхгүй шүү дээ. Яагаад энэ хэрэгт ХАБ-ын инженер татагдаж ирэхгүй байгааг гайхаад байна гэв.
Шүүгдэгч Х.Х.Т- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр болсон үйл явдлын талаар ярья. Би тухайн үед цахилгааны инженерээр ажиллаж байсан бөгөөд намайг хөдөлмөр аюулгүй ажиллагааны зааварчилгаанд гарын үсэг зуруул гэсэн тушаал байхгүй. Даргын өгсөн үүргийн дагуу ажлаа хийгээд явж байсан. Миний хувьд 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдөр чөлөөтэй байж байгаад, 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр ажилдаа ирэхэд Б.Б.Д- дарга ирчихсан ажил хуваарилаад ажилд нь гаргах гэж байсан. Б.Б.Д- дарга намайг ажилчид зааварчилгаанд гарын үсэг зурсан эсэхийг шалгаарай гэсэн тул би дор ажилладаг хүмүүстээ хандан анхаарал болгоомжтой ажилларай гэдэг байдлаар аман зааварчилгаа өгөөд хамгаалах хэрэгслийг өмсүүлээд, манай ажилчид ажилдаа гарсан. Тухайн өдөр дарга надад хатаалган цех доголдоод байгааг шалгаарай гэсний дагуу би очиж шалгачхаад буцаж явахад н.Б-- гагнуурын аппарат дутаад байна, тантай хамт яваад миний аппаратыг авч ирээд ажилла гэж дарга хэлсэн гэхэд нь би даргаас асуугаад, бид хоёр явж гагнуурын аппарат аваад эргэж ирээд аппаратыг байгууллагад оруулах зөвшөөрлийг аваад, би буцаад цехүүдээр явж уурын технологийн хаталт муу байна гэсэн дуудлагын дагуу очиж ажиллачхаад Сонгуулийн хуулийн өөрчлөлтөд саналыг бөглөж байхад цайны цаг болсон. Би цайнаас гарч ирэхэд тэр хоёр ажилчин байхгүй байсан тул би гар утас руу нь залгахад холбогдохгүй байсан учир дотор үйлдвэрээр явж дуудлага авсан юм болов уу гэтэл ямар нэгэн дуудлага өгөөгүй байсан. Ингээд н.Б-- бид хоёр цэвэрлэх байгууламж дээр очиж үзэхэд насос унтарсан нөгөө хоёр байгаагүй тул уурын зуухнаас асуухад утсаа цэнэглэж орхиод явсан байсан. Эргээд н.Б-- бид хоёр цэвэрлэх байгууламжид ороход н.Б-- чайн дотор хувцас харагдаж байна гэхээр нь шалгаж үзэхэд хүний ташаа нь цухуйсан. Би Ш.Б-, Б.Б.Б- нарыг усан дотор байна гэж хэлээд эмч, Онцгой байдал, эмнэлэгээс түргэн дуудсан, манай ажилчид ирж талийгаач нарыг гаргаж ирээд, н.Ш.Б-д хиймэл амьсгаа хийсэн тэр хооронд эмнэлэг ирж, эмч талийгаач нарт хиймэл амьсгаа хийнэ гээд түргэний машинд аваад явсан. Тухайн өдөр Б.Б.Д- дарга бид хоёр эмнэлэг дээр очих гэсэн боловч дарга ухаан алдаж унасан учир би ганцаараа явахаар болоод, н.Ч- гэдэг хүнээр эмнэлэг дээр хүргүүлсэн. Намайг очиход талийгаач нарыг нас барсан байна гэсэн.
Анх Б.Б.Б-, Ш.Ш.Б- бид нарыг дарга дуудаж, оруулж ирээд цэвэрлэх байгууламжийг цэвэрлэхэд хоёулаа орох хэрэгтэй байна гэхэд нь би 4-5 хүн хийсэн дээр юм биш үү гэж хэлэхэд Б.Б.Д- дарга надад уурлаж, чи чадахгүй юм бол гар гэж хэлэхэд нь би гараад явсан. Гэтэл талийгаач нар маргаашаас нь тэр газар ажиллахаар болоод гарч ирсэн. Осол гарсны дараа 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Б.Б.Д- дарга аж үйлдвэрийн инженер гэдэг ажлын байрны тодорхойлолт дээр намайг гарын үсэг зур гэхээр нь би тухайн үед зураагүй, түрүүчийн ажлын байрны тодорхойлолтыг үзье гэхэд цахилгааны инженер гэсэн байгаа, хөдөлмөр хамгааллын инженер дээр байгаа байх гэж хэлсэн учир би үзэж байгаад гарын үсэг зуръя гэж хэлж аваад, гарын үсэг зураагүй гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.С- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Манай нөхөр Ш..Ш.Б- нь Хөвсгөл аймгийн Цэцэрлэг суманд төрсөн, бид 2002 онд Дархан-Уул аймагт шилжиж ирсэн. Н****** ХК-д 2016 онд ажилд орсон, уурын зуухын оператороор идэвх чармайлттай ажиллаж байсан. Явдаг байсан. Нэг л өглөө бүх зүйл болохгүй болсон. 2017.09.01-ний өдөр би ээлжийн ажилтай байсан, манай хүүхдийг аав нь хувцсыг индүүдэж өгөөд явсан, эрт ажлаа дуусгаад ирье гээд явсан, би нөгөө хоёрыг унтчих болов уу гээд сэрээхэд, Дарга дуудаад байна гээд явсан, 10:30 цагт нөхөрлүүгээ залгахад авахгүй байхаар нь сонсоогүй байх гэж бодсон 12 дөхүүлээд залгасан утсаа аваагүй, унтаж чадаагүй айгаад байсан, 3 цагийн үед дуудлага ирээд байхаар нь аваагүй, танай нөхөр аваарт орсон муу байна. Намайг очиход бүх зүйл цэгцэрсэн байсан, хүлээн авахын гадаа уйлсан, ажлын хүмүүсээ дуудаад очиход аймаар газар байсан, гэрэлгүй, аймаар байна лээ. Би гар чийдэн авч өгсөн, 10:30 цагт өнгөрсөн байсан, надаас уучлалт гуйгаагүй, би гомддог, шийдвэрлэж өгнө үү, 3 жил болж байна. Эрүүл мэнд сайн, архи уудаггүй, тамхи татдаггүй, амьдрах гэж явж байсан. Өглөө гараад явдаг орой ирдэг, сонин үнэр үнэртээд байдаг, тийм зүйл гэж бодоогүй, хувцсанд шингээгүй, Б.Д- дарга дууддаг байсан, бүхнийг шийдэж хариуцдаг гэж хэлсэн. Нэг хэрэгцээний маск, хүүхдийнхээ малгайтай цамцыг өмссөн байсан. Яагаад миний буруу биш гээд байгаа, ажлын байран дээр нас барсан. Байрны зээлтэй 30 сая төгрөг, нөхрийн цалингийн зээлийг би төлсөн, дуусаагүй байгаа, хүүхдийн сургалтын төлбөр, оршуулгын 9 сая төгрөг нэхэмжилсэн, өмгөөлөгчийн зардалд 6000000 төгрөг нэхэмжилж байгаа гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Э- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Миний хүү Б.Б.Б- 1980 онд төрсөн, Манай том хүүхэд, 1990 онд 8 дугаар анги төгсөөд, гагнуурчны сургуульд 2 жил сурсан, 1993 ондН******д ажиллаж эхэлсэн. Манай хүү 3 хүүхэдтэй, 3-13 насны хүүхэдтэй, бага нь 9 сартай байсан одоо 3 настай болсон. Сантехникч гагнуурчин хийдэг байсан гэж ярьж байсан, муухай үнэртэй байдаг байсан, одоо бодоход цэвэрлэх байгууламж дээр ажилладаг байсан юм шиг байна лаа. 09 сарын 01-ний өдөр 14 цагийн үед хэлсэн, намайг Шарын голоос ирэхэд 19 цаг ирэхэд моорогт хийсэн байсан, хувцас өгсөн гэж хэлж байсан, нимгэн комбинзон усны гутал өмссөн байсан, ажлын хариуцлагагүй байдлаас болж үрэгдсэн гэж бодож байна. 2 хүнд хяналт тавьж чадаагүй, гол цэг дээрээ камер тавиагүй гэж ярьж байсан, хяналт тавиагүй, 10 цаг гэхэд орж нас барсан байсан гэж бодоод байгаа, ажлын хариуцлагагүй байдлаас болж нас барсан. 3 жилийн турш хүний ёсоор уучлаарай гэж эмгэнэл илэрхийлээгүй, удирдлагууд нь хэлээгүй. Миний хүүхдийн ажил явдал дээр удирдлагууд нь байж байсан хэлээгүй, дөнгөж 30 нас гарсан хүүхдээ алдсандаа гомдолтой байгаа. Уучлаарай гээд үнэндээ алдчихлаа гээд хэлсэн бол өөр шүү дээ, буруутай хордсон хордоогүй гээд маргаад байх юм, бид нар ороод гарахад толгой өвдөөд байсан шүү дээ, 3 өрөө байр өгсөн, ажил явдалд 5 сая төгрөг өгсөн гэсэн, 2 сая төгрөгийн тусламж өгсөн юм шиг байна лээ 36 сарын цалинг байранд суутгаад авсан байх гэж бодож байгаа. Манай хүүхдүүд 3 өрөө байрандаа амьдарч байгаа гэв. Байрны гэрчилгээг нь жилийн дараа нэр дээр нь шилжүүлж өгсөн, өгөхгүй нэг жил гаран болсон. 3 хүүхдийг нас биед хүртэл үйлдвэрээс харж хандаач, ажил явдалд зарцуулсан 9,8 төгрөгийг гаргаж өгөөч, 3 сая төгрөгийн зээл авсан байсныг манай бэр төлөөд дуусгасан. Тэтгэмж тогтоолгосон, 3 хүүхдэд 760,000-780,000 төгрөг тогтоогдсон гэсэн” гэв.
Иргэний хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д.А- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ...”2017 оны 09 сарын 01-ний өдөр осол гарсан гэдгийг ойлголоо, учир шалтгааныг нь мэдэхгүй, 2017 09 01 –ний өдөр Б.Б-д хохирол 4-151 дүгээр талд 2 сая төгрөг тусламж, 4-158 д 2017 оны 09 сарын 05-ны өдөр Шүрэнцэцэгийн дансанд тусламж, 4-154 дүгээр тал 2,550,000 төгрөгийг талийгаач нарын буяны ажилд, Б.Б- 1700,000, 4157 дугаар тал 4675,000 төгрөгийг Эвэнт хоол ресторанд зарцуулсан, 4 159 дүгээр тал 20107 09 06-ны өдөр талийгаач нарын будаалгаы материалын үнэ гэж 57,000 төгрөгийг нийт 9,153517 төгрөгийг зарцуулсан, бэлэн мөнгө 3 сая, багцын 1,700,000 үлдсэн, цайллага,
2017 08 20-ны өдрийн 4 -167 дугаар тал талийгаачийн эхнэрийн дансанд 2 сая төгрөг шилжүүлсэн. Үйлдвэрийн осол биш гээд, НД-ын сангаас тэтгэмж олгохгүй байдал үүссэн, талийгаач Б.Б-гийн 67540,000 төгрөгийн 3 өрөө орон сууцыг ар гэрт нь шилжүүлсэн өгсөн, 4хуу-161-165 дугаар тал, Нийт 74,243517 Бта-Өлзийгийн ар гэрт зарцуулсан. Оршуулгын зардал гээд байгааг шүүхийн шийдвэрийн дагуу төлөхөд бэлэн. Ш.Ш.Б-ы хэрэгт холбоотойгоор 4-152 дугаар тал 2017 09 01 ний өдөр 2 сая төгрөг бэлнээр, 4-158 дугаар тал 2017 09 05-ны өдөр Ж.С-ийн дансанд 1 сая төгрөг буцалтгүй тусламж, 4-154 дүгээр тал 20109 09 04-ний өдөр 850,000 төгрөгийг буяны ажлын багц төлбөр, 4-153 дугаар тал 2017 09 04-ний өдөр 250,400 төгрөг Ш.Б-ы буяны ажилд зарцуулсан, нийт Ш.Б-ы ар гэрт 9128517 төгрөг зарцуул, 5278917 цайллага, 3 сая төгрөг бэлэн, 850,000 оршуулгын багц гэж төлсөн байгаа, үйлдвэрлэлийн осол биш гэсэн дүгнэлт гарснаар НДС-аас мөнгө олгоогүй учир гэр бүлд нь 32207760 төгрөгийг С- дансанд хийсэн байгаа. Компаниас гаргасан тогтоол нь байгаа, баримтууд нь хэрэгт байгаа гэв. 42167667 төгрөгийг тусламж үзүүлсэн, 2 сая төгрөгийн тушаал гарсан өгөгдөөгүй байгаа. Хүүхдийн сургалтын төлбөр гэж төлсөн, ШҮрэнцэцэг гэдэг хүн манайд ажилладаг учир дансанд нь хийсэн байгаа.
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /1-р хх 9/,
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх 10-14/,
Хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх 15-23/,
Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газар, Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагчийн 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 23/204/13 дугаартай дүгнэлт /1-р хх 24/,
Автомашинд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх 25-29/,
Бичиг баримтанд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх 30-38/,
Эд мөрийн баримт хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх 40-43/,
Н****** ХХК-ийн аюулгүй ажиллах арга техникийн зааварчилгаа өгсөн тухай хяналтын хуудас, амь хохирогч Ш.Ш.Б-ы эрүүл мэндийн хуудас /1-р хх 47-49/,
Амь хохирогч Ш.Ш.Б-ы ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээ, ажилчны дэлгэрэнгүй мэдээлэл /1-р хх 50-53/,
Амь хохирогч Б.Б.Б-гийн ажилчны дэлгэрэнгүй мэдээлэл, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт /1-р хх 54-56/,
Н****** ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын тогтоол, Н****** ХХК-ийн гүйцэтгэх захиралтай байгуулсан хөдөлмөрийн гэрээ, аж үйлдвэрийн инженерийн ажлын байрны тодорхойлолт, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн байцаагчийн ажлын байрны тодорхойлолт /1-р хх 58-62/,
Н****** ХК-ийн гүйцэтгэх захирлын тушаал, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн журам /1-р хх 63-67/,
Н****** ХК, Н****** ХХК-ийн Цэвэр усаар хангах, бохир усыг татан зайлуулах, цэвэрлэх гэрээ /1-р хх 68-70/,
Зөөврийн насос ажиллуулах үеийн аюулгүй ажиллагааны заавар /1-р хх 71/,
Н****** ХК-ийн захирлын Б.Б.Б-г ажилд томилох ба ажлаас чөлөөлөх тухай тушаал /1-р хх 88/,
Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн шалгалт хийсэн тухай тэмдэглэл /1-р хх 94-106, 108/,
Амь хохирогч Ш.Ш.Б-ы Үйлдвэрийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн акт, Үйлдвэрийн осол, хурц хордлогыг судлах анхан шатны бүртгэлийн маягт, Үйлдвэрийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх комиссын хурлын протокол /1-р хх 111-116/,
Н****** ХХК-ийн гүйцэтгэх захирлын ажлаас чөлөөлөх, ажилд томилох тухай тушаал /1-р хх 118/,
Хөдөлмөр хамгааллын нормын хувцас захиалах хүснэгт /1-р хх 119/,
Амь хохирогч Б.Б.Б-гийн Үйлдвэрийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн акт, Үйлдвэрийн осол, хурц хордлогыг судлах анхан шатны бүртгэлийн маягт, Үйлдвэрийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх комиссын хурлын протокол /1-р хх 131-137/,
Амь хохирогч Б.Б.Б-гийн Эрүүл мэндийн хугацаат үзлэгийн хуудас, аюулгүй ажиллах арга техникийн зааварчилгаа өгсөн тухай хяналтын хуудас /1-р хх 142-144/,
Шүүгдэгч Х.Х.Т-ын дипломын хуулбар, шагнал урамшуулал авч байсан талаарх баримт /2-р хх 118-122/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /2-р хх 145/,
Шүүгдэгч Б.Б.Д-гийн оршин суугаа хаягийн тодорхойлолт, дипломын хуулбар, шагнал урамшуулал авч талаарх баримт /2-р хх 130-138/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /2-р хх 147/,
Н****** ХК-ийн амь хохирогч Ш.Ш.Б-, Б.Б.Б- нарын ар гэрт нөхөн төлбөр олгох тухай төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын тогтоол /2-р хх 158/,
Мэргэжлийн хяналтын хяналт шалгалтын удирдамжийн хуулбар, улсын байцаагчийн зөрчил арилгуулах тухай албан шаардлага, улсын байцаагчийн акт, мэргэжлийн хяналтын газрын хяналт шалгалтын ажлын дүн /2-р хх 164-200/,
Амь хохирогч Б.Б.Б-гийн оршуулгын зардалтай холбоотой хохирлын баримтууд /2-р хх 212-220/,
Н****** ХХК-ийн төлбөрийн даалгавар /2-р хх 222-225/,
Амь хохирогч Ш.Ш.Б-ы оршуулгын зардалтай холбоотой хохирлын баримтууд /2-р хх 229-250, 3-р хх 01-02/,
Амь хохирогч Ш.Ш.Б-, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Ж.С- нарын орон сууцны зээлийн гэрээ, зээл болон барьцааны гэрээ, зээлийн дансны хуулга, амь хохирогч Ш.Ш.Б-, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Ж.С- нарын хэрэглээний зээлийн гэрээ, барьцааны гэрээ, /3-р хх 33-48/,
МУБИС-ийн тодорхойлолт /3-р хх 49/,
Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /3-р хх 129-131/ зэрэг болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах бэхжүүлэх талаарх хуульд заасан журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр 4 дэх
Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:
2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэрт орших “Н******” ХК-ий цэвэрлэх байгууламжинд “Н******” ХХК-ий уурын зуухны операторчин Ш.Ш.Б-, гагнуурчин Б.Б.Б- нар нь ажил үүргээ гүйцэтгэж байх үедээ хордлогын улмаас ухаан балартан лагт унаж, амьсгалын зам шингэнээр бөглөрөн амьсгал бүтэлтийн улмаас амьсгал, зүрх судасны дутагдлаар амь хохирсон үйл баримт тогтоогдсон байна.
Амь хохирогч Ш.Ш.Б-, Б.Б.Б- нарын амь хохирсон үйл баримтыг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараахь нотлох баримтаар хангалттай нотлон тогтоосон байна гэж шүүх дүгнэлээ.
2017 оны 09 сарын 01-ний өдрийн хэргийн газрын үзлэгт...”Дархан-Уул аймгийн Дархан сумын 13-р үйлдвэрийн район гэх газарт байрлах “Н******”ХК-ий хашаан дотор байх цэвэрлэх байр байв. ...хүн унаж нас барсан гэх бетонон хашлагатай хэсгийн төмөр хаалт дээр шар өнгийн нэг үзүүртэй төмөр бүс мэт зүйл тохсон, мөн хашлага унжуу, мөн хашлаганы гадна цэнхэр өнгийн цахилгаан мотор гэх зүйл байх бауг моторны дээд хэсгээс турбанаас хар өнгийн шланк бетонон хашлагатай ухаадас хэсэг рүү унжиж орсон байх ба уг шланкны хажуу талаар модон шат тавьсан байх ба шатны хажууд төмөр бэхэлгээнээс дээш угальник төмрөөр бэхэлсэн эргэдэг бөөрөнхий төмөр байв. Уг хашлаганы дотор хэсэгт бохирын бүдүүн турба байх ба мөн доод хэсэгтээ устай байв. Уг хүн нас барсан гэх секцийн агаар дахь хүхэрт ус төрөгчийн хэмжээнээс авахаар онцгой байдлын газрын химийн мэргэжилтэн а/д Ц.Б- “GASTEC TGL” загварын хорт хийн үнэлгээ шинжилгээний багажаар соруулж авав”./1хх-10-14/,
Хэргийн газрын нөхөн үзлэг 2019 оны 09 сарын 15 ...”цайруулах өрөө гэсэн хаягтай өрөө байв. Уг хаалгаар дотогш орж үзэхэд хаалганы баруун талд заал бай ба уг заалны зүүн талын 36х12 метрийн хэмжээтэй зааланд үзлэг хийхээр тогтов. Уг заал 432 м.кв байх бөгөөд заалны голд бохир ус цуглуулах танк гэх бохир ус цуглуулах ванн байв. Уг ванн шалнаас дээш 40 см өндөр, 42 см өргөнтэй бетон, уг бетон дотор 50 см өндөр төмөр сараалжин хашлагатай. Ванны нийт өргөн 8.10 см, урт 16.7 см байв. Уг заалны баруун талаас ванны ирмэг хүртэл 1.80 см, уг ваннд цогцос байсан газрын Х.Т-аар заалгав. Цогцос байсан гэх газар уг заалны баруун талд байрлах хаалганы зүүн ирмэгээс 13.40 см байв.ванны баруун дунд хэсэгт байрлах насосны хэсэг гэх ванны нүхэнд 2 цогцос байсан байв. Уг хэсэг рүү тонгойж харахад доороо цагаан шингэн зүйлтэй, турба ил харагдаж байв” /1хх-15-23/,
Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын Гамшгаас хамгаалах улсын байцаагчийн 2017 оны 09 сарын 11-ний өдрийн 23/204/13 дүгнэлт- “Хэмжилтийг 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 16 цаг 03 минутад “Gastec” багажаар хэмжихэд 40 ppm буюу 55.51мг/м3 байсан. Энэ нь ажлын байрны агаарт зөвшөөрөгдөх хэмжээнээс 5.5 дахин үзүүлэлтэй байна”-ээр /1хх-24/,
Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 73 дугаартай шинжээчийн дүгнэлт:
1.Талийгаач Ш.Ш.Б- нь амьсгалын зам бөглөрсөн амьсгал бүтэлтийн улмаас амьсгал, зүрх судасны дутагдлаар нас баржээ.
2.Талийгаачийн биед архаг хууч өвчин болох ходоодны үрэвсзл тогтоогдсон нь үхэлд нөлөөлөөгүй байна.
3.Талийгаачийн биед цээжний баруун талд зулгаралт тогтоогдлоо. Дээрхи зулгаралт нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Талийгаачийн биед үүссэн духны зулгаралт нь нас барсны дараа үүссэн байх боломжтой.
4.Дээрх зулгаралт нь үхэлд нөлөөлөөгүй.
5.Талийгаачийн цусанд 0.8 промиль этилийн спирт илэрсэн буюу хөнгөн зэргийн согтолт болно.
6.Талийгаачийн цус В III бүлэг байна.
7.Талийгаачийн биед үүссэн дээрх зулгаралт нь хатуу мохоо зүйлд үрэгдэх, нидрэгдэх үед үүсгэгдэх боломжтой. гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх 227-230/,
Шүүх шинэжилгээний үндэсний хүрээлэн,Шүүх эмнэлэгийн нэмэлтээр гаргасан 721 тоот шинжээч Д.Д- дүгнэлт /3хх-197-199/
Дархан-Уул аймгийн шүүхийн шинжилгээний албан 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 74 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт:
1.Талийгаач Б.Б.Б- нь амьсгалын зам шингэнээр бөглөрсөн амьсгал бүтэлтийн улмаас амьсгал, зүрх судасны дутагдлаар нас баржээ.
2.Талийгаачийн биед архаг хууч өвчин илэрсэнгүй.
3.Талийгаачийн биед гэмтэл тогтоогдсонгүй.
4.Талийгаачийн цусанд 0.7 промиль этилийн спирт илэрсэн буюу хөнгөн зэргийн согтолт болно.
5.Талийгаачийн цус A II бүлэг байна. /1-р хх 212-215/,
Шүүх шинэжилгээний үндэсний хүрээлэн,Шүүх эмнэлэгийн нэмэлтээр гаргасан 720 тоот шинжээч Д.Д- дүгнэлт /3хх-207-209/
Шинжээч эмч Д.Т- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Шинжилгээгээр Ш.Ш.Б-ы цусанд 0.8 промиль, ходоодны агууламжид 0.7 промиль, Б.Б.Б-гийн цусанд 0.7 промиль этилийн спирт илэрсэн. Б.Б-гийн ходоодны агууламжид этилийн спирт илрээгүй. ... Химийн олон бодис байна, үүнд дан болон нийлмэл. Химийн ямар бодист хордсоноос шалтгаалж янз бүр. Химийн хорт бодисыг дотор нь идэмхий хор, цус задлагч хор, бүтцийн эвдрэл үүсгэх хор, үйл ажиллагааны хямрал үүсгэх хор зэрэг олон янз. Идэмхий хорд хордвол хүрэлцсэн газраа эдийн үхжил үүсгэдэг. Хүчлийн хордлогын үед салст ба салстын доорхи давхаргад үхжил, хаван, цус харвалт үүснэ. Шүлтэнд хордвол үхлийн шалтгаан нь цус шингэн, эд эрхтэн хавагнасан, үхжил бүхий эд хүрэн ногоон өнгөтэй харагдана. Уусан бол амны эргэн тойрон түлэгдэл, салст нь саван шиг болсон цэлцэгнүүр маягийн байдаг. Гэх мэтчилэн олон янз шүү дээ. Этилийн спирт хэрэглэсэн даруй хамгийн түрүүнд ходоодонд илрэх ёстой. Ходоодноос тодорхой хугацааны дараа цус руу шимэгдэнэ. Гэхдээ хэдий хугацааны дараа илрэх, шимэгдэх нь уусан архины хэмжээ, спиртийн зүйлд дассан байдал, идсэн хоолны шинж чанар, гадаад орчин, биеийн ба сэтгэцийн байдал, / ядарсан, нойргүй, өвчин хууч / зэргээс хамаарна. ... Ийм үед ядрах нь амархан, нарийн хөдөлгөөний тэнцвэр алдагдана. Өөрийн үйлдлээ удирдан жолоодох / унахгүй байх / чадвараа хадгална” гэх мэдүүлэг /1-р хх 219/,
Шинжээч эмч Э.О- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “талийгаач нарын шинжилгээнд орох үед талийгаачдын цогцост хордлогын гэх шинж тэмдэг илрээгүй. Хордлогын шинж тэмдэг гэдэг нь тухайн хүн яг ямар төрлийн бодисд хордсон зэргээс шалтгаалж дотор эрхтэн бие мах бодид шинж тэмдэг илэрдэг. Химийн хорт бодис үнэрлэсэн буюу амьсгалах тохиолдолд илт илрэх шинж тэмдэг илэрдэггүй, хэрэв хорт бодис уусан тохиолдолд илүү шинж тэмдэг тод илэрдэг, хүчлийн төрлийн бодис хэрэглэсэн бол уруул, дотор эрхтэн түлэгдэх зэрэг шинж илэрдэг. Хордлогын шинж тэмдэг гэдэг нь тухайн хордсон зүйлсээс шалтгаалж шинж тэмдгүүд нь өөр өөр илэрдэг. Уушигны гялтан доор цэгчигсэн улаан, ягаан өнгийн цус хуралттай гэсэн нь цахилгаанд цохиулсны улмаас илрэх шинж тэмдэг гэж үзэхгүй ээ учир нь дээрх шинж тэмдэг нь гэнэт үхлийн үед мөн амьсгал бүтэлтийн үед илэрч болдог шинж тэмдэг Зүрх: булчингийн ширхгийн голомт долгионтой гэсэн нь цахилгаан цохиулсны улмаас үүссэн гэж үзэхгүй, зүрхний булчингийн ширхгийн долгионтол нь түргэн үхлийн үед буюу гэнэт үхлийн үед, мөн эмнэлгийн тусламж үйлчилгээний үед буюу сэхээн амьдруулалт хийсэн үед, амьсгал бүтэлтийн үед гарч болдог. Цахилгаанд цохиулсны улмаас нас барсан тохиолдолд биеийн гадна хэсэгт цахилгаан тэмдэг, дотор эрхтэнд хүчтэй цус дүүрэлт, цус харвалтын өөрчлөлтүүд гардаг. Мөн усан дотор байхад цахилгаан гүйдэл дамжсан бол цахилгаан тэмдэг үүсэхгүй ч дотор эрхтэнд хүчтэй цус дүүрэлт, цуллаг болон дотор эрхтэнд цус харвалтын шинж тэмдэг тод илэрдэг. Талийгаачдын биед хийгдсэн задлан шинжилгээгээр цахилгаанд цохиулсан гэх шинж тэмдэг илрээгүй” гэх мэдүүлэг //1-р хх 220 ,3-р хх 147-148/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 8455 дугаартай шинжээчийн дүгнэлт /2-р хх 4/,
1.2.3.4 Шинжилгээнд ирүүлсэн шингэн эхүүн хурц, муудсан үнэртэй, булингар, бохирдолтой өнгөгүй шингэн байсан ба хугарлын илтгэгч, нягтаараа устай ижил үзүүлэлттэй. Ирүүлсэн шингэнээс дээж авч чанарын аргаар шинжилгээ хийхэд ацетит /CH3COO%/ нитрат ба нитрит /NOх % /, сульфат SO4 % илрээгүй ба уусмалын орчин РН=9-10, шүлтлэг шинж чанартай байна. Ямар төрлийн шүлт агуулсан болон өөр төрлийн нарийвчилсан шинжилгээ хийх техникийн боломжгүй байна.
Гаалийн төв лабораторийн сорилтын дүн /2-р хх 14/,
Шинжилгээний үр дүн:
| № | Мэдүүлсэн дээж, сорьц | Шинжил- гээний аргачлал | Үзүү- лэлт | Хэмжих нэгж | Шинжилгээний үр дүн | ||
| Нэр төрөл | Тоо хэмжээ | Төлөв байдал | |||||
| 1 | Дээж-1 | 1.5л | Бор саарал өнгийн, Үмхий Үнэртэй шингэн | MNS JIS 0117:2003 | Химийн нэршил | ИК Шингээл- тийн спектрээр |
Mersolite 8 Classification: Fungicide;Bactericide Chem. Dese: Phenyl Mercuric Acetate 856.79 N-Methylacetamide 729.28
|
| 2 | Дээж-2 | 1.5л | Бор саарал өнгийн, Үмхий үнэртэй шингэн |
Mersolite 8 Classification: Fungicide;Bactericide Chem. Dese: Phenyl Mercuric Acetate 860.25 N-Methylacetamide 715.97
| |||
Ус сувгийн удирдах газар Усны төв лаборатори итгэмжлэгдсэн лабораторийн сорилтын дүнгийн хуудас /2-р хх 47-48/,
Шинжээч Т.Ө- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Хортой нөхцөлд ажиллаж байгаа хүнд тухай хор буюу химийн бодисоос нь хамаарч хор саармагжуулах нэмэлт бүтээгдэхүүн янз бүр байдаг. Шинжилгээгээр Аммон, Сульфит, Хром их гэж гарсан тул хор саармагжуулахад детокс уусмал уулгах ёстой. Дээрх бодис буюу аммон, Сульфит, Хром нь хавсран нөлөөлөх нь талийгаач нарын амьсгалын замыг гэмтээж амь нас хохирсон гэж үзэж болох юм. Талийгаач нар зориулалтын тухайн орчин нөхцөлд шаардлага хангасан амны хаалтыг хэрэглэсэн бол дээрх хорт бодисуудын нөлөөлөл нь бага, амь нас эрстэхгүй байх байсан гэж үзэж байна. ...архи согтууруулах ундааны зүйл нь хүний биед ороод 1-1.5 цагийн дараа ходоодноос ялгарч цусанд орж 2 цагийн дараа цуснаас ялгардаг. Ингэхээр талийгаач нар өглөө нь архи уусан байх боломжтой юм” гэх мэдүүлэг /2-р хх 49-50/,
Эрүүл мэндийн яамны хор судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн шинжээчийн дүгнэлт:
1.Дээж 1-ийн умбуур бодисын агууламж нь ариутгах татуургын сүлжээнд нийлүүлэх MNS 6561:2015 стандартад заасан зөвшөөрөгдөх дээд агууламжаас 282 мг/л-ээр, химийн хэрэгцээт хүчилтөрөгчийн агууламж 8104 мг/л-ээр, аммоний агууламж 1040 мг/л-ээр их байна.
Дээж 2-ын умбуур бодисын агууламж нь ариутгах татуургын сүлжээнд нийлүүлэх MNS 6561:2015 стандартад заасан зөвшөөрөгдөх дээд агууламжаас 335 мг/л-ээр, химийн хэрэгцээт хүчилтөрөгчийн агууламж 7151 мг/мл-ээр, 889 мг/л-ээр, сульфидын агууламж 7,18 мг/л-ээр их байна.
Хортой болон хүнд металлуудаас ариутгах татуургын сүлжээнд нийлүүлэх стандартад заасан зөвшөөрөгдөх дээд агууламжаас хром 31484-32509 мкг/л-ээр хэтэрсэн байна.
Хром нь галд тэсвэртэй материалын үйлдвэрт өргөн хэрэглэгддэг. Металл боловсруулах, арьсан эдлэл, нэхмэл, химийн будаг, лак үйлдвэрлэх, шаазан ваар, үр тариа хордуулах зэрэгт хэрэглэдэг. Хром нь амьд бие махбодод байх микроэлемент гэж үздэг. Металл хром 4 валенттай хром маш хортой, 3 валенттай хортой нэгдлүүдэд хамаарна.
Хүхэрт устөрөгч хөдөө аж ахуйд хортон шавьж устгахад хэрэглэнэ. Хортой бодист хамаарагддаг, идэмхий, шатамхай, тэсрэмтгий хий юм.
Аммони нь бие махбодод бодисын солилцооны нэг болох цитрийн циклийг дарангуйлж анаэроб гликолиз, цусан дах глюкоз ихэсгэх, сүүн хүчлийн ацидоз үүсгэдэг. Мөн кребсийн циклийг дарангуйлж, хортой тунгаар исэлдэлтийн урвалд нөлөөлснөөр мэдрэлийн болон хоол боловсруулах тогтолцоонд хордлого өгдөг.
Химийн хэрэгцээт хүчилтөрөгч нь бохир ус буюу шингэн хаягдал бөгөөд унд ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар хэрэглэгдэн гарч, өөрийн анхдагч химийн найрлага, физик шинж чанараа өөрчлөн бохирдсон ус юм.
2.Бохирлогдсон ус залгигдсанаас цус болон ходоодонд спирт илрэх боломжгүй.
3.Хром нь түлэх, цочроох нөлөөтэй. Амьсгалаар хордсон тохиолдолд бөөр, элэг, дотоод шүүрлийн булчирхай, амьсгалын дээд замын цочрол, хоолой хорсох шинж тэмдгүүд, илэрдэг бол өндөр тунгаар хордсоноор хамраас цус гарах, хамрын салст гэмтэх зэрэг шинж тэмдгүүд илэрнэ. Хурц хүнд хордлогуудын үед бөөрний хурц дутмагшил, анури, гипергликеми, ацидоз ба азотеми үүснэ. Агаар дахь хромын хэмжээ нь 0,1мг/м3 байхад амьсгалын дээд зам, хамар залгиур, гуурсан хоолойн үрэвсэлт өвчнүүд үүсч эхэлдэг. СrO2 0.2мг/м3 байхад хамар залгиурын цочрол, үрэвсэл, тэнд ажиллагсдын дунд түгээмэл тохиолдож байлаа. Сr(6) уур(аэрозоль)-ийн найрлага 0,0015мг/м3 байхад амьсгалын замын цочролын анхны шинж тэмдгүүд үүсч эхэлнэ. Үүнд найтаах, хамар хорсох, хамраас цус гарах зэрэг шинжүүд орно. Долоо хоногийн сүүлээс хамар шархлах, хамрын салстын субатрофи, атрофи, үрэвсэл үүсдэг. Мөн хамрын дайвруудын үрэвсэл, хамрын тасвлавч шархлах, цочрох эмгэгүүд хавсарна. Хромд тэсвэртэй микрофлорууд идэвхжсэний улмаас дээрх үрэвслийн явц улам гүнзгийрнэ. Хромын үйлдвэрт ажиллагсдын дунд нүдний эвэрлэгийн мэдрэг чанар буурах, харанхуйд дасах харааны чадвар сулрах зэрэг өөрчлөлтүүд илэрдэг.
Агаарт үнэртэж мэдрэгдэх тун нь 0,000012-0,ООООЗмг/кг юм. 0,004 0,006 мг тунгаар 4 цаг амьсгалахад толгой эргэх, нулимс гоожих, хамраас нус гоожих, хоолой аргах, өвдөх, цээж давчдах, огих шинж тэмдгүүд илэрнэ. Зарим тохиолдолд ухаан балартах байдал ажиглагдана. Үүнээс удаан хугацаанд амьсгалахад брохит, уушгины хаван үүсч болно. 0,7мг/л тун бүхий орчинд 15-30 минут байхад нүд хорсох, тархиар хатгах, бие сулрах, ухаан алдана. Харин 1,0мг/л тун бүхий найрлагатай орчинд хүнд хэлбэрийн хордлого өгч өвчтөн ухаан алдаж, амьсгал зогссоноос нас барах хэдий ч өвчтөнг яаралтай цэвэр агаарт гаргаж чадвал сэхэх боломжтой юм. Клиник хэлбэрийн таталт, гэрэлд үзүүлзх хариу урвал сулрах, зүрхний цохилт бүдгэрэх, судасны даралт багасах, хөлс ихээр гарах, уушгины хэржигнүүр ихсэх, элэг хөндүүр болох, халуун нэмэгдэх шинж тэмдгүүд илэрнэ. Шээсэнд уураг, цилиндр ихсэх, цусанд лейкоцит олшрох лабораторийн өөрчлөлтүүд мөн гарна. Зарим тохиолдолд уушгины хатгаа хэлбэрийн хүндрэл үүснэ.
Уусмалыг уусан тохиолдолд цочмог өвдөлт, амны ойролцоо түлэгдэж болох ба эхлээд цагаавтар гөлгөр байж байгаад дараа нь бор хүрэн болж хавдан шархална. Шүлсний ялгарал ихсэж болно. Эхлээд залгих, ярихад хэцүү байж байгаад улмаар боломжгүй болно. Амны хөндийд түлэгдлийн шинж тэмдэг байхгүй байсан ч улаан хоолой, ходоодтой холбоотойгоор хүчтэй өвдөлт, огилт, бөөлжилт, суулгалт зэрэг шинжүүд илэрч болно. Бөөлжис нь салстаас үүдэн наалдамхай өтгөн байж байгаад дараа нь цус болон салстын ховхрол хамт гарч ирж болно. Төвөнх хавагнаснаас амьсгалахад саадтай болж ухаан алдаж болно.
4.Хромтой орчинд удаан хугацаагаар ажиллахад ханиалга, бронхитын шинж тэмдэг илэрнэ. Хром харшлын мэдрэгшил ихтэй тохиолдолд гуурсан хоолойн багтраа, улмаар пневмосклероз үүсдэг. Хүхэрт устөрөгчтэй удаан хугацаагаар ажиллахад нүдний өөрчлөлт давамгайлна. Эхний шинж тэмдэг нь нулимс гоожих бөгөөд амьсгалын дээд замын үрэвсэл, толгой өвдөх, бие сулрах, ходоод өвдөх зэрэг шинжүүд илэрнэ. Аммоний уусмал таталт, бадайрах, өвдөлт юм уу өвдөлтгүй гэмтэж хүнд тохиолдолд арьс цайж хатуурч цэврүү үүсдэг. 140ррm-д хүний нүд хорсох ба 700 ррm-д хүчтзй хорсож эхэлнэ. Уусмал юм уу концентраци ихтэй уур(>2.500 ррm)-анд өртвөл хүчтэй өвдөлт, нүдний зовхи үрэвсэж улайх, хавдах, нулимс гоожих шинжүүд илэрнэ.
5.Асуулт 4-д хариулсан болно.
6.Хорт бодисууд амьсгалын замаар орж хавсарсан үйлчлэлийн дор амь нас эрстэх нөхцөл үүссэн байж болно.
Дагалдах шалтгааны хувьд амаар залгигдсан шингэн амьсгалын замын бүтэлт үүсгэх шалтгаан болох талтай. /2-р хх 73-75/,
Эрүүл мэндийн яамны хор судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн дарга, Хордлого судлалын Ерөнхий мэргэжилтэн анагаах ухааны доктор, профессор С.Ю- 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 10 дугаартай дүгнэлт: /3хх-220-223/
-Хүхэрт устөрөгч нь ялзралын орчинд байнга үүсч байдаг тухайн ажлын байранд их хэмжээгээр хуримтлагдах бүрэн боломжтой байгалын хий бөгөөд их хортой, ажлын байрны агаарт зөвшөөрөгдөх дээд хэмжээ 10мг/мЗ, үхүүлэх тун биологийн шингэнд тодорхойлсноор 0,2-0,Змг\л, бөгөөд уул хийн 0,1% найрлага бүхий агаарт хүн 10 минутын турш байхад үхлийн аюултай гэж үздэг.
-Хром хортой химийн бодист тооцогдоно. Хром ба түүний нэгдлүүдээс хамгийн хортой нь 6 валентат хэлбэр бөгөөд усанд уусах чадвар нэмэгдэх хэмжээгээр хордлуулах чадвар ихсэнэ. Лабораторын дүгнэлтэд бичсэн үзүүлэлт нь металл хром эсвэл түүний нэгдлийг ялгаагүй учир уул багажын ажиллагааны зарчмаар нь элемент хромын хэмжээг тогтоосон гэж ойлгож байна.
-Аммониийн нэгдлүүд нь тухайн ажлын байранд их хэмжээгээр хуримтлагдах магадлалтай агаарт өндөр найрлагатай ба амаар уусан тохиолдлод үхэлд хүргэх аюултай хортой нэгдэлүүд юм.
-Химийн хэрэгцээт хүчилтөрөгч нь бохир ус буюу шингэн хаягдал, ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар хэрэглэгдэн гарч, өөрийн анхдагч химийн найрлага, физик шинж чанараа өөрчлөн бохирдсон ус бөгөөд хордуулах чанар нь түүний найрлагад байгаа хорт бодисын төрөл хэмжээнээс хамаарна.
-Онцгой Байдлын Газрын улсын байцаагчийн 2017 оны 09 -р сарын 11 ны өдөр гаргасан дүгнэлтэд 2017 оны 09-р сарын 01 нд ослын газарт хийсэн агаарын найрлагын GASTES багажаар тодорхойлсон дүгнэлтээс үзэхэд Н2S хийн хэмжээ 40ррm буюу 55,51 мг\мЗ байсан байна.
-Дээж 1-ийн умбуур бодисын агууламж нь ариутгах татуургын сүлжээнд нийлүүлэх MNS 6561:2015 стандартад заасан зөвшөөрөгдөх дээд агууламжаас 282 мг/л-ээр, химийн хэрэгцээт хүчилтөрөгчийн агууламж 8104 мг/л-ээр, аммоний агууламж 1040 мг/л-ээр их байна.
-Дээж 2-ын умбуур бодисын агууламж нь ариутгах татуургын сүлжээнд нийлүүлэх MNS 6561:2015 стандартад заасан зөвшөөрөгдөх дээд агууламжаас 335 мг/л-ээр, химийн хэрэгцээт хүчилтөрөгчийн агууламж 7151 мг/мл-ээр, 889 мг/л-ээр, сульфидын агууламж 7,18 мг/л-ээр их байна.
-Хортой болон хүнд металлуудаас ариутгах татуургын сүлжээнд нийлүүлэх стандартад заасан зөвшөөрөгдөх дээд агууламжаас хром 31484-32509 мкг/л-ээр хэтэрсэн байна.
-Эдгээр химийн нэгдлүүдээс хамгийн их анхаарал татаж байгаа бодис нь хүхэрт устөрөгч бөгөөд багажаар ослын газар тодорхойлогдсон хэмжээгээр баримжаалахад Н2S хийн хэмжээ 40ррm буюу 55,51 мг\м3 буюу хүлцэх хэмжээнээс 5,5 дахин өндөр байсан нь хэдийгээр хэмжилтийн цаг, ослын цагтай тохирохгүй байгаа ч энэ хэмжээний найрлагатай хий энэ ажлын орчинд байнга байх боломжтой гэж үзвэл хэдэн минутаар хэмжигдэх богино хугацаанд амьсгалын төвийг гэнэт саатуулах замаар гэнэтийн үхэлд хүргэх аюултай хордлого үүсгэх бодис юм.
-Аммониин нэгдлүүд нь цусны РН орчны цочмог хямрал,эсийн ферфхүчилтөрөгчийн дутмагшил, эсийн ферментын хямрал нь бие ферментийн хямрал үүсгэх замааруушиг тархины цочмог хаван.кома үүсгэн амь насанд аюултай хүндрэл үхэлд хүргэх аюултай. Энэ бодисын цочмог хордлогын илрэл 20-30 минутаар хэмжигдэнэ.
-Химийн хэрэгцээт хүчилтөрөгч нь бохир ус буюу шингэн хаягдал бөгөөд унд ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар хэрэглэгдэн гарч, өөрийн анхдагч химийн найрлага, физик шинж чанараа өөрчлөн бохирдсон ус бөгөөд хордуулах илрэл нь түүний найрлагад байгаа химийн бодисуудын найрлага, төрлөөс хамаарна.
-Шинжилгээнд өндөр тогтоогдсон сульфид нь металлуудтай нэгдсэн хүхрийн давс бөгөөд ямар металлтай нэгдсэн нэгдлүүд нь тодорхой бус тул хордлогын механизмыг тайлбарлах боломжгүй байна.
-Эдгээр химийн бодисууд дээрхи хордож нас барсан хүмүүсийн амьсгалын замаар хордож үхэлд хүргэх шалтгаан болсон.
-Эдгээр бодисууд нь нэгэн цаг хугацаанд нэгэн зэрэг өндөр тунгаар амьсгалаар дамжин үйлчилж дээрхи хүмүүсийн амь нас эрстэхэд хүргэсэн байх боломжтой бөгөөд илүү хүчтэй богино хугацаанд үйлчлэх бодисууд нь дарааллаараа Хүхэрт ус төрөгч, аммоний,Хром,бохир усны найрлагад байгаа сульфид зэрэг давснуудын хавсарсан шалтгаан болсон гэж үзэж байна..Энэ хавсарсан хордлого нь хэдэн минутын турш үргэлжилэхэд амь насанд аюултай үхлийн шалтгаан болох чадвартай.
Миний гаргасан энэ дүгнэлт нь ЭМЯ-ны Хор судлалын зөвлөлөөс урьд томилогдсон шинжээчийн дүгнэлтийг тодруулах батлах агуулгатай бөгөөд а\у доктор.хордлого судлаач Т.Өлзийсайханы дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна.
Харин хордлогын шалтгаан болсон эдгээр хорт бодисуудын үйлчлэлийн хугацааг харгалзан үзээд үхлийн шалтгаанд гол үүрэг гүйцэтгэсэн хорт бодис нь Хүхэрт ус төрөгч цочмог хордлого гэж үзлээ. Гэхдээ энэ хордлого нь бусад дээр дурьдсан хорт бодисуудын хавсарсан хордлогын нийлмэл шалтгаантай бөгөөд цэвэрлэх байгууламжаас байнга ялгарч байдаг ихэвчлэн лагын найрлагад бий болдог байгалын хорт бодисуудын амьсгалын замын цочмог хордлогоор дээрхи хүмүүс гэнэт нас барсан гэсэн дүгнэлт хийж байна Өвчтөний байдал эхлээд эрс муудаж ухаан балартан лагт унасан байх магадлап өндөр , уушигт орсон агаар хэвээр хадгалагдан үлдсэн.уушиг шингэнээр дүүрч бүтсэн шинж эмгэг судлалын шинжилгээнд илрээгүй зэрэг нь шингэнд унаж бүтсэний улмаас нас барсан гэж дүгнэх үндэслэлгүй болгож байна.Лагт унасан нь тухайн өвчтөний үхэлд нөлөөлөх бүтэлтийн нэмэлт шалтгаан болсон.Архины хөнгөн зэргийн согтолт нас баралтын шалтгаанд нөлөөлөх үндэслэл болохгүй.” /3-р хх 220-223/,
Гамшиг судлалын хүрээлэн Аюулгүй байдлын Үнэлгээний нэгдсэн төвийн 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 12/100 дугаартай шинжээчийн дүгнэлт- /3-р хх 224-228/,
2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар баг, Үйлдвэрийн районд үйл ажиллагаа явуулдаг “Н******” ХХК- ийн цэвэрлэх байгууламжид Ш.Б-, Б.Б- нар нас барсан байдалтай гэх хэрэгт 2017.09.01-ний өдөр хэргийн газрын үзлэгээр цэвэрлэх байгууламжийн чайн дотроос дээж болгон соса-сола ундааны саванд хийж авсан бохирлогдсон шингэн зүйл, мөн 2017.11.28-ны өдөр дахин дээж болгон авсан бохирлогдсон ус мэт зүйлүүдийг Гаалийн төв лаборатори болон Ус сувгийн удирдах газрын усны төв лабораториудад шинжилгээнд хүргүүлсэн байна.
Эдгээр лабораториуд нь Итгэмжлэгдсэн лабораториуд бөгөөд дээрх дээжүүдэд өөрсдийн лабораториудын Итгэмжлэлийн хүрээний тодорхойлолтод тусгагдсан үзүүлэлтүүдээр сорилт шинжилгээг хийж, холбогдох дүгнэлтүүдийг гаргажээ. Үүнд:
-Ус сувгийн удирдах газрын Усны төв лабораторийн 2017 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн №17/2537 дугаартай шинжилгээний дүгнэлтээс үзэхэд тухайн дээжүүдийн химийн найрлагын макро, микро элементүүдийг Итгэмжлэлийн хүрээний тодорхойлолтын дагуу тодорхойлсон байна.
-Гаалийн төв лабораторийн 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн №0021051 дугаартай шинжилгээний дүгнэлтээс үзэхэд тухайн дээжүүдэд “Нил улаан туяаны спектрометрийн шинжилгээний ерөнхий аргачлал MNS JIS 0117:2003” стандартын дагуу сорилт шинжилгээг хийж, Phenyl Bercury Acetate болон N.Methylacetamide хэмээх химийн бодисууд агуулагдаж байгааг тодорхойлсон байна.
-Phenyl Bercury Acetate буюу фенил мөнгөн усны ацетат хэмээх химийн бодис нь нүд гэмтээх, арьс түлэх аюултай, хүний эрүүл мэнд болон байгаль орчинд хортой, химийн онцгой аюултай химийн бодисын төрөлд хамаарах химийн хорт бодис юм. Энэхүү бодис нь залгих, амьсгалах, арьсанд хүрэх замаар хүн, мал, амьтныг хордуулах аюултай.
Фенил мөнгөн усны ацетатаар хордсон тохиолдолд хүний биед дараах шинж тэмдэг илэрнэ. Үүнд:
-Амьсгалахад ханиах, хоолой өвдөх, толгой өвдөх, амьсгал давчдах;
-Арьсанд хүрсэн тохиолдолд арьсан дээр улаан тууралт, цэврүү үүсч өвдөлт өгөх;
-Нүдэнд хүрсэн тохиолдолд нүд улайж, өвдөх, бүрэлзэх, түлэгдэх;
-Залгисан тохиолдолд хэвлийн хэсгээр өвдөх, шатаж буй мэдрэмж төрөх, дотор муухайрах, бөөлжих, гүйлгэх, хүчтэй цочролд орж ухаан алдана.
N.Methylacetamide n.метилацетамид хэмээх химийн бодис нь үр тогтоох чадвар, үр хөврөлд нөлөөлдөг, хорт хавдар үүсгэх магадлалтай, эрүүл мэндэд хортой химийн хорт бодис юм.
n.метилацетамидаар хордсон даруйд хүний биед дараах анхны шинж тэмдэг илэрнэ. Үүнд:
-Арьсанд хүрсэн тохиолдолд арьсан дээр бага зэргийн цочрол өгнө;
-Нүд, арьсанд хүрсэн тохиолдолд цочрол өгөхгүй”-ийн,
Эрүүл мэндийн яамны хор судлалын шинжээч С.Ю-, Б.А- нарын хамтран гаргасан 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн шинжээчийн дүгнэлт-3хх-229-235/
1.Шинжилгээнд хүргүүлсэн 2017 оны 12 сарын 20-ны өдрийн Гаалийн төв лабораторийн №0021051 дугаартай дүгнэлт, Ус сувгийн удирдах газрын усны төв лабораторийн 2017 оны 12 сарын 29-ний өдрийн №17/2537 дугаартай дүгнэлтүүд дээр дурьдагдсан химийн бодис элементүүд нь ямар төрөлд /дан, нийлмэл, хортой, хоргүй/ хамаардаг вэ?
Хүхэрт ус төрөгч нь ялзралын орчинд байнга үүсч байдаг тухайн ажлын байранд их хэмжээгээр хуримтлагдах бүрэн боломжтой байгалийн хий бөгөөд их хортой, ажлын байрны агаарт зөвшөөрөгдөх дээд хэмжээ 10мг/м3, үхүүлэх тун биологийн шингэнд тодорхойлогдсоноор 0.2-0.3 мг/л, бөгөөд уул хийн 0.1% найрлага бүхий агаарт хүн 10 минутын турш байхад үхлийн аюултай гэдэг.
Хром хортой химийн бодист тооцогдоно. Хром ба түүний нэгдлүүдээс хамгийн хортой нь 6 валентат хэлбэр бөгөөд усанд уусах чадвар нэмэгдэх хэмжээгээр хордуулах чадвар ихэснэ. Лабораторийн дүгнэлтэд бичсэн үзүүлэлт нь металл хром эмвэл түүний нэгдлийг ялгаагүй учир уул багажийн ажиллагааны зарчмаар нь элемент хромын хэмжээг тогтоосон гэж ойлгож байна.
Аммонийн нэгдлүүд нь тухайн ажлын байранд их хэмжээгээр хуримтлагдах магадлалтай агаарт өндөр найрлагатай ба амаар уусан тохиолдолд үхэлд хүргэх аюултай хортой нэгдлүүд юм.
Химийн хэрэгцээт хүчилтөрөгч нь бохир ус буюу шингэн хаягдал, ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар хэрэглэгдэн гарч, өөрийн анхдагч химийн найрлага, физик шинж чанараа өөрчлөн бохирдсон ус бөгөөд хордуулах чанар нь түүний найрлагад байгаа хорт бодисын төрөл хэмжээнээс хамаарна.
2. Итгэмжлэгдсэн лабораторийн сорилтын дүнгийн хуудсанд байх дээж 1, 2-т бичигдсэн бодисууд нь хүний биед хэрхэн нөлөөлөх вэ? хордуулах нөлөө нь ямар байдлаар илрэх вэ?
Онцгой байдлын газрын улсын байцаагчийн 2017 оны 09 сарын 11-ний өдөр гаргасан дүгнэлтэд 2017 оны 09 сарын 01-нд ослын газарт хийсэн агаарын найрлагын “GASTES” багажаар тодорхойлсон дүгнэлтээс үзэхэд H2S хийн хэмжээ 40ppm буюу 55.51 мг/м3 байсан байна.
Дээж 1-ийн умбуур бодисын агууламж нь ариутгах татуургын сүлжээнд нийлүүлэх MNS 6561:2015 стандартад заасан зөвшөөрөгдөх дээд агууламжаас 282 мг/л-ээр, химийн хүчилтөрөгчийн агууламж 8104 мг/л-ээр, аммоний агууламж 1040 мг/л-ээр их байна.
Дээж 2-ын умбуур бодисын агууламж нь ариутгах татуургын сүлжээнд нийлүүлэх MNS 6561:2015 стандартад заасан зөвшөөрөгдөх дээд агууламжаас 335 мг/л-ээр, химийн хэрэгцээт хүчилтөрөгчийн агууламж 7151 мг/л-ээр, 889 мг/л-ээр, сульфидын агууламж 7.18 мг/л-ээр их байна.
Хортой болон хүнд металлуудаас ариутгах тауургын сүлжээнд нийлүүлэх стандартад заасан зөвшөөрөгдөх дээд агууламжаас хром 31484-32509 мкг/л-ээр хэтэрсэн байна.
Эдгээр химийн нэгдлүүдээс хамгийн их анхаарал татаж байгаа бодис нь хүхэрт ус төрөгч бөгөөд багажаар ослын газар тодорхойлогдсон хэмжээгээр баримжаалахад H2S хийн хэмжээ 40 ppm буюу 55.51 мг/м3 буюу хүлцэх хэмжээнээс 5.5 дахин өндөр байсан нь хэдийгээр хэмжилтийн цаг, ослын цагтай тохирохгүй байгаа ч энэ хэмжээний найрлагатай хий энэ ажлын орчинд байнга байх боломжтой гэж үзвэл хэдэн минутаар хэмжигдэх богино хугацаанд амьсгалын төвийг гэнэт саатуулах замаар гэнэтийн үхэлд хүргэх аюултай хордлого үүсэх бодис юм.
Аммониин нэгдлүүд нь цусны РН орчны цочмог хямрал, эсийн ферф хүчилтөрөгчийн дутмагшил, эсийн ферментын хямрал нь ыие ферментын хямрал үүсгэх замаар уушиг тархины цочмог хаван, кома үүсгэн амь насанд аюултай хүндрэл үхэлд хүргэх аюултай. Энэ бодисын цочмог хордлогын илрэл 20-30 минутаар хэмжигдэнэ.
Химийн хэрэгцээт хүчилтөрөгч нь бохир ус буюу шингэн хаягдал бөгөөд унд ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар хэрэглэгдэн гарч, өөрийн анхдагч химийн найрлага, физик шинж чанараа өөрчлөн бохирдсон ус бөгөөд хордуулах илрэл нь түүний найрлагад байгаа химийн бодисуудын найрлага төрлөөс хамаарна.
Шинжилгээнд өндөр тогтоогдсон сульфид нь металлуудтай нэгдсэн хүхрийн давс бөгөөд ямар металлтай нэгдсэн нэгдлүүд нь тодорхой бус тул хордлогын механизмыг тайлбарлах боломжгүй байна.
3.Хохирогч Ш.Ш.Б-, Б.Б.Б- нар нь тухайн үед цэвэрлэх байгууламжинд бохирлогдсон усыг соруулах ажил хийж байсан гэх тул бохирлогдсон усанд агуулагдах дээж 1, 2 дурьдагдсан химийн элемент, бодис нь хохирогч нарын эрүүл мэндэд ямар нэгэн нөлөө үзүүлэх эсэх?
Эдгээр химийн бодисууд дээрхи хордож нас барсан хүмүүсийн амьсгалын замаар хордож үхэлд хүргэх шалтгаан болсон.
4.Хэрэв хүний болон хохирогч нарын эрүүл мэндэд нөлөөлөх бол ямар хэлбэрээр хэдий хугацаанд хэрхэн нөлөөлөх вэ?
Эдгээр бодисууд нь нэгэн цаг хугацаанд нэгэн зэрэг өндөр тунгаар амьсгалаар дамжин үйлчилж дээри хүмүүсийн амь нас эрсдэхэд хүргэсэн байх боломжтой бөгөөд илүү хүчтэй богино хугацаанд үйлчлэх бодисууд нь дарааллаараа Хүхэрт ус төрөгч, аммоний, хром, бохир усны найрлагад байгаа сульфид зэрэг давснуудын хавсарсан шалтгаан болсон гэж үзэж байна. Энэ хавсарсан хордлого нь хэдэн минутын турш үргэлжлэхэд амь насанд аюултай үхлийн шалтгаан болох чадвартай.
Дүгнэлт: миний гаргасан дүгнэлт нь ЭМЯ-ны Хор судлалын зөвлөлөөс урьд томилогдсон шинжээчийн дүгнэлтийг тодруулах батлах агуулагатай бөгөөд анагаах ухааны доктор, хор судлаач Т.Өлзийсайханы дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна.
Харин хордлогын шалтгаан болсон эдгээр хорт бодисуудын үйлчлэлийн хугацааг харгалзан үзээд үхлийн шалтгаанд гол үүрэг гүйцэтгэсэн хорт бодис нь хүхэрт ус төрөгч цочмог хордлого гэж үзлээ. Өвчтөний биеийн байдал эхлээд эрс муудаж ухаан балартан лагт унасан байх магадлал өндөр, уушигт орсон агаар хэвээр хэдгалагдан үлдсэн, уушиг шингэнээр дүүрч бүтсэн шинж эмгэг судлалын шинжилгээнд илрээгүй зэрэг нь шингэнд унаж бүтсэний улмаас нас барсан гэх дүгнэх үндэслэлгүй болгож байна. Лагт унасан нь тухайн өвчтөний үхэлд нөлөөлөх бүтэлтийн нэмэлт шалтгаан болсон. Архины хөнгөн зэргийн согтол нас баралтын шалтгаанд нөлөөлөх үндэслэл болохгүй.
14,15 дугаар асуултын хариулт/ Онцгой байдлын ерөнхий газрын гамшиг судлалын хүрээлэнгийн шинжээч/
2017 оны 09 сарын 01-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар баг, үйлдвэрийн районд үйл ажиллагаа явуулдаг ”Н******” ХК-ий цэвэрлэх байгууламжид Ш.Ш.Б-, Б.Б.Б- нар нас барсан байдалтай гэх хэрэгт 2017.09.01-ний өдөр хэргийн газрын үзлэгээр цэвэрлэх байгууламжийн чайн дотроос дээж болгон coca-cola ундааны саванд хийж авсан бохирлогдсон шингэн зүйл, мөн 2017.11.28-ны өдөр дахин дээж болгон авсан бохирлогдсон ус мэт зүйлүүдийг Гаалийн төв лаборатори болон Ус сувгийн удирдах газрын усны төв лабораториудад шинжилгээнд хүргүүлсэн байна. Эдгээр лабораториуд нь Итгэмжлэгдсэн лабораториуд бөгөөд дээрх дээжүүдэд өөрсдийн лабораториудын Итгэмжлэлийн хүрээний тодорхойлолтод тусгагдсан үзүүлэлтүүдээр сорилт шинжилгээг хийж, холбогдох дүгнэлтүүдийг гаргажээ. Үүнд:
1.Ус сувгийн удирдах газрын Усны төв лабораторийн 2017 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн №17/2537 дугаартай шинжилгээний дүгнэлтээс үзэхэд тухайн дээжүүдийн химийн найрлагын макро, микро элементүүдийг Итгэмжлэгдсэн хүрээний тодорхойлолтын дагуу тодорхойлсон байна.
2.Гаалийн төв лабораторийн 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн №0021051 дугаартай шинжилгээний дүгнэлтээс үзэхэд тухайн дээжүүдэд “Нил улаан туяаны спектрометрийн шинжилгээний ерөнхий аргачлал MNS JIS 0117;2003 стандартын дагуу сорилт шинжилгээг хийж, Phenyl Mercury Acetate болон N.Methylacetamide хэмээх химийн бодисууд агуулагдаж байгааг тодорхойлсон байна.
Phenyl Mercury Acetate буюу фенил мөнгөн усны ацетат хэмээх химийн бодис нь нүд гэмтээх, арьс түлэх аюултай, хүний эрүүл мэндэд болон байгаль орчинд хортой, химийн онцгой аюултай химийн бодисын төрөлд хамаарах химийн хорт бодис юм. Энэхүү бодис нь залгих, амьсгалах, арьсанд хүрэх замаар хүн, мал амьтныг хордуулах аюултай.
Фенил мөнгөн усны ацетитаар хордсон тохиолдолд хүний биед дараах шинж тэмдэг илэрдэг. Үүнд: Амьсгалахад ханиах, хоолой өвдөх, толгой өвдөх, амьсгал давчдах,
Арьсанд хүрсэн тохиолдолд арьсан дээр улаан тууралт, цэврүү үүсч өвдөлт өгөх, Нүдэнд хүрсэн тохиолдолд нүд улайж өвдөх, бүрэлзэх, түлэгдэх, Залгисан тохиолдолд хэвлийн хэсгээр өвдөх, шатаж буй мэдрэмж төрөх, дотор муухайрах, бөөлжих, гүйлгэх, хүчтэй цочролд орж ухаан алдана. N.Methylacetamide буюу n-метилацетамид хэмээх химийн бодис нь үр тогтоох чадвар, үр хөврөлд нөлөөлдөг, хорт хавдар үүсгэх магадлалтай, эрүүл мэндэд хортой химийн хорт бодис юм. n-метилацетамидаар хордсон даруйд хүний биед дараах анхны шинж тэмдэг илэрнэ. Үүнд : арьсанд хүрсэн тохиолдолд арьсан дээр бага зэргийн цочрол өгнө , нүд, арьсанд хүрсэн тохиолдолд цочрол өгөхгүй”-ээр тус тус нотлогдон тогтоогдсон байна гэж шүүх дүгнэлээ.
Шинжээч Д.Б- 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 10-06-020/02 дугаартай дүгнэлт:
1.Химийн хорт болон аюултай бодисын тухай хуулийн нэгдүгээр бүлгийн 5 дугаар зүйлийн 5.1.дүгээр “Химийн хорт болон аюултай бодис экспортлох, импортлох, хил дамжуулан тээвэрлэх, үйлдвэрлэх, худалдах, ашиглах, устгах зөвшөөрлийг Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд заасны дагуу олгоно.” заалтын дагуу 2017 оны 01 сарын 31-ний өдрийн 0000613 тоот 55 нэр төрлийн, 2017 оны 12 сарын 27-ны өдрийн 0000881 тоот 71 нэр төрлийн химийн хорт болон аюултай бодис импортлох, ашиглах тусгай зөвшөөрлийг 2020 оны 12 сарын 27-ны өдөр хүртэл хугацаатайгаар авч үйл ажиллагаа эрхэлсэн байна.
Усны чанар Арьс шир үслэг болон завод, ноос угаах үйлдвэрээс урьдчилан цэвэрлэх байгууламжид технологийн хаягдал ус, Техникийн шаардлага MNS 5582:2014 стандартын 6 дугаар Техникийн шаардлага хэсэгт ‘Арьс шир боловсруулах үйлдвэрт тавих ерөнхий шаардлагын шалгуур үзүүлэлтүүд нь хавсралтад заасан шаардлагыг заавал хангасан байна” гээд хавсралтын 5.3 дугаарт “батлагдсан технологийн заавартай байна”, 5.4 дүгээрт “дамжлагын хяналтын бүртгэлтэй байна, 5.5 дугаарт “химийн бодисын зарцуулалтын бүртгэл”, 5.8 дугаар “технологийн хаягдал усыг итгэмжлэгдсэн лабораториор шинжлүүлсэн дүнгийн тухай улсын байцаагчийн дүгнэлттэй байх”, 5.9 дүгээрт “үйлдвэрлэлд хэрэглэж буй химийн бодисын бүтэц чанарын талаар итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээний дүн байна гэдгийг заасан байдаг. Тус үйлдвэр нь арьс ширН****** боловсруулах батлагдсан технологийн заавартай, дамжлагын хяналтын бүртгэлтэй, ашиглаж буй химийн бодисыг итгэмжлэгдсэн лабораториор шинжпүүлдэг ба хамгийн сүүлд 2018 оны 01 сарын 30-ны өдөр 31 нэр төрлийн химийн бодисыг гаалийн төв итгэмжлэгдсэн лабораториор шинжлүүлсэн 0021360 тоот дүнтэй байна.
2. Тусгай зөвшөөрлөөр зөвшөөрөгдсөн химийн бодис ашигласан. Химийн бодисын үйлдвэрлэлийн цех дамжпагад батлагдсан технологийн дагуу орц нормоор ашигласан байна.
3.Усны чанар Арьс шир үслэг боловсруулах үйлдвэрээс урьдчилан цэвэрлэх байгууламжид нийлүүлэх технологийн хаягдал ус Техникийн шаардлага МЫ5 5582:2006 стандартын 5.2 дугаарт технологийн дамжлагын төрлөөр нь дэвтээлгийн, зөөлрүүлэг, шохойдлогын, идээлгийн, идээлгийн дараах дамжлагын, гүйцэд боловсруулалтын гэж ангилдаг баН****** ХК нь тус дамжлагын төрлүүдээр арьсН****** боловсруулалтыг хийдэг, харин хаягдал усны саармагжуулалт нь урьдчилан цэвэрлэх байгууламж дээр хийгдэхээрН****** ХК-ийн 2008 онд стандарт хэмжил зүйн газрын ТЗ 718,2008 тоот дугаарт бүртгүүлсэн “Цэвэрлэх байгууламжид бохир ус цэвэрлэх технологийн заавар”-т тусгагдсан байна.
4. МХГ-ын хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагчийн ажлын байрны тодорхойлолтод тус заалт хамааралгүй, заагдсан ажил үүргээр урьдчилан цэвэрлэх байгууламжийн хаягдал усанд эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч, байгаль орчны хяналтын улсын байцаагч шинжилгээтэй хяналт хийж үнэлдэг тул тодорхой хариулах боломжгүй /2-р хх 58-59/, хавсралт /2-р хх 60-64/ зэрэг болно.
Амь хохирогч Ш.Ш.Б-, Б.Б.Б- нар “Н******” ХХК-ий ажилтан байх бөгөөд “Н******” ХК-ий цэвэрлэх байгууламжид ажил үүргээ гүйцэтгэн ажиллаж байхдаа үйлдвэрийн осолд орсон болохыг дараах нотлох баримтаар нотлон тогтоосон байна. Үүнд:
Гэрч М.Ш- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “10 цагийн орчим шатан дээр нөхрийнхөө тасгийн А--, Т-- нартай таараад нөхрийгөө асуухад цэвэрлэх байгууламж дээрээ байгаа гэж хэлэхэд утсаа авахгүй байна гэж хэлэхэд утсаа наана уурын зуухан дээр цэнэглээд орхичихсон байсан гэж хэлсэн юм. Тэгээд би ажлаа хийж байгаад нөхөртөө санаа зовоод байхаар нь дахиад 11 цаг өнгөрч байхад дахин нөхрийнхөө утас руу залгахад утсаа авахгүй байхаар нь 12 цаг 50 минутын орчим цайндаа орох гээд доошоо буухад өөдөөс манай нөхрийн тасгийн албаны ажилтан инженер Х.Т- нар ирж байхаар нь нөхрийгөө асуухад харин ажил дээрээ байхгүй байна бид нар хайж байна гэж хэлсэн юм. Тухайн үед Х.Т- инженер буцаж гараад бусад ажилчид нь цайндаа орцгоосон юм. Тэгээд би хоол идэж байгаад нөхрийнхөө тасгийн хамт олноос нь манай нөхрийг сайн хайсан уу ажлаас гарч явна гэж байхгүй гэж хэлэхэд хайсан гэж хэлсэн. Тэр үед манай нөхөртэй хамт байнга ажилладаг Б-- надад хандаж хоолоо идчихээд танай нөхрийг хайнаа гэж хэлсэн юм. Тэгээд би хоолоо идчихээд гадаа гарч харуулын үүдэн дээр Х.Т- инженерийг цэвэрлэх байгууламжаас ирэхийг хүлээгээд байж байтал Х.Т- ирээд танай нөхөр чинь байхгүй байна гэж хэлсэн юм. Тэгээд би камерийн харуулаас манай нөхөр үйлдвэрээс гарсан уу, орсон уу гэж асуухад өглөө цэвэрлэх байгууламж руу орсон буцаж гарч ирснийг хараагүй. Үйлдвэрлүү ороогүй, гараагүй гэж хэлэхээр нь манай нөхөр хаачих юм бэ гэж асуухад хаа нэг газар унтаж байгаа байлгүй гэж хэлэхэд нь тийм үнэр тан артай хувцастай хүн унтах арга байхгүй та нар сайн хайсан юм уу доошоо унасан юм биш биздээ гэж хэлсэн юм. Тэр үед Х.Т- инженер хажуу талд зогсож байсан юм. Тухайн үед дотроос Б-- гарч ирээд би тэр хоёрыг гадуур хайгаадахъя гэж хэлээд явсан юм. Тэгээд би тасаг руугаа ороод байж байтал 13 цаг өнгөрч байхад манай үйлдвэрийн жолооч Д- надруу залгаад миний найз сэтгэлээ бариараа цэвэрлэх байгууламж руу буугаад ир гэж хэлэхэд нь би гадарлаад гүйгээд очиход тасгийн дарга Б.Д-, нягтлан бодогч Батцолмон, инженер Х.Т-, найз Даваахүү, Б-- нар ирчихсэн байсан юм. Тэгээд би хаана байгаа юм бэ гэж асуухад доор басейн дотор уначихсан байна гэж хэлэхэд нь би хамгаалалтын давах үед найз Даваахүү намайг татаж аваад цааш нь аваад явсан юм. Тэр үед би тэнд байсан хүмүүсийг манай нөхрийг хурдан татаж аваач гэж хэлсэн. Тэр үед татаж гаргах ямар нэг олс байгаагүй юм. Тэд нар олс үйлдвэрээс авчруулаад доор байсан манай нөхөр болон нөгөө хохирогчийг татаж гаргаж ирээд үүд рүү аваачиж зэрэгцүүлж тавьсан юм” гэх мэдүүлэг /1-р хх 165/,
Гэрч Б.Х--ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...манай байгууллагын хойно байх цэвэрлэх байгууламуийн цехэд 9-10 цагийн орчим очиж тухайн цэвэрлэх байгууламжид 5-6 хоногийн өмнө цэвэрлэх байгууламжийн бохирын усны секцийг цэвэрлэхээр томилогдож байсан Н******ын ажилтан Б.Б-, Ш.Б- нар байхгүй байсан учир тухайн 2 ажилтныг хариуцаж ажилладаг Х.Т- инженер рүү залгаад “та хаана байна өглөө ажилдаа гарсан хүмүүстээ зааварчилгаа өгсөн үү” гэхэд зааварчилгаа өгсөн би өөрөө гагнуурын апрат аваад явж байна гэсэн. Тэгээд би бусад цехүүдэд үзлэг хийж зааварчилгаа өгчихөөд 12 цагт цайндаа яваад 13 цагийн орчим буцаад ажил дээрээ ирэхэд манай эмч Оюунчимэг цэвэрлэх рүү 2 хүн уначихсан байна гэхээр нь яваад очиход цэвэрлэх байгууламжид ажиллаж байсан Б.Б-, Ш.Б- нарыг гаргаад ирчихсэн байсан. ...би сард нэг удаа байгууллагын удирдах ажилтнуудад зааварчилгаа өгдөг. Харин удирдах ажилтны хариуцсан ажилчид ажлын байр өөрчлөгдөж байгаа бол заавал надад мэдэгдэх ёстой байдаг. Би сард нэг л удаа бичгээр зааварчилгаа өгдөг. ...Манай байгууллагын ерөнхий инженер Х.Т- надад албан ёсоор талийгаач Ш.Б-, Б.Б- нарыг цэвэрлэх байгууламжид ажиллуулах болсон талаар хэлээгүй. Би өөрийн ажил үүргийн хуваарийн дагуу цехүүдэд үзлэг шалгалт хийж байгаад дээрх 2 талийгаачийг цэвэрлэх байгууламжийн ус шүүх хэсгийн усыг соруулж байгааг мэдсэн. Надтай дээрх 2 хүн таарахад ямар нэг маск байхгүй болохоор нь салбарын захирал Б.Д-д маскны талаар хэлж маск болон бээлий тавиулсан. Тэрнээс Х.Т-т дээрх 2 хүнтэй холбоотой аюулгүй ажиллагааны зөвөөр өгөөгүй” гэх мэдүүлэг /1-р хх 167-168/, “...Сүүлд 2017.08.29-ний өдөр талийгаач нартай таарахад маск олгохгүй байна гэж хэлэхээр нь би захирал Б.Д-гийн өрөөнд орж Ш.Б-, Б.Б- нар хамгаалах хэрэгсэл зориулалтын хувцасгүй оруулж болохгүй , хувцас формыг тавьж олгох хэрэгтэй шүү би 2017.08.30-31-ны хооронд мэргэжлийн хяналтын газраас зохион байгуулагдаж байгаа сургалтанд явлаа хувцас хэрэглэлээр хангаж байж ажил гүйцэтгүүлээрэй гэж хэлж захиад явсан юм. Намайг явснаас хойш талийгаач нарт нэмж хувцас хэрэглэл олгоогүй байсан. ... Би талийгаач нартай уулзаагүй байсан. Тэр өглөө дотор талын ажилчдад хяналт тавиад тойроод явж байхад Б.Д- захирал судалгаа болон өөр төрлийн ажил үүрэг өгөөд гадагшаа гарах боломж олдоогүй учраас хувцас хангалт хийсэн эсэхийн шалгаж амжаагүй юм. ...Би ерөнхийд нь инженер техникийн ^ ажилтан нарт сар бүр хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны зааварчилгааг өгдөг. Харин инженер техникийн ажилчид өдөр бүр өөрсдийн хариуцан ажилладаг ажилчдад хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны зааварчилгааг өгдөг юм. Ингэхээр цэвэрлэх байгууламжид ажиллаж байсан Б.Б-, Ш.Б- нарт Х.Т- инженер хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны зааварчилгааг өгч гарын үсэг зуруулсан байх ёстой юм. ...Хангалтаар даавуун өмд цамц, бээлий усны гутал зөргийг өгсөн. Түүнээс биш цэвэрлэх байгууламжид ажиллахад шаардлагатай хувцас хэрэглэл, цув, маск зэргийг олгоогүй байсан” гэх мэдүүлэг /1-р хх 171-172/,...”тэр үед тухайн талийгаач нарыг хариуцаж байсан Б.Д- нь дээрх 2 талийгаачийн ажлын байр өөрчлөгдсөн талаар надад ямар нэг зүйл хэлээгүй болохоор тэр талаар сургалтанд суулгаагүй. Журмаар бол тухайн талийгаач нарын ажиллаж байсан салбарын захирал Б.Д- нь ажилчдын ажлын байр өөрчлөх гэж байгаа бол тухайн ажлын байр өөрчилж байгаатай холбогдуулан тушаал гаргаж надад тэр талаар бичгээр үүрэг өгөх ёстой байдаг. Хэрэв бичгээр үүрэг өгсөн бол би тухайн хүмүүст томилогдсон ажлын байртай нь холбогдуулан хөдөлмөр хамгааллын талаас зааварчилгыг амаар бичгээр өгдөг юм. ... би тэр 2 хүнийг ажил дээрээ нас барсан талаар мэдээд тухайн цэвэрлэх байгууламж дээр очоод үзэхэд талийгаач Б.Б- нь ажлаас тавьж өгсөн цэнхэр өнгийн өмд цамцтай, мөн усны гуталтай, цагаан өнгийн маск зүүсэн, резинэн бээлий өмссөн байсан” гэх мэдүүлэг /1-р хх 173/,... “Намайг анх ажилд орох үед цэвэрлэх байгууламж ажилладаггүй байсан. Мөн уг осол болох үед ажилладаггүй зөвхөн ус сэлгэх үйл явц ажилладаг байсан. Тэнд ямар нэг хүн орж ажил үүрэг гүйцэтгэдэггүй байсан. 2018.08.23-ний өдөр Х.Т- инженер талийгаач Ш.Б-ыг дагуулж орж ирээд цехэд засварын ажил хийж байгаад одоо ажлын байр өөрчлөгдөж уурын зуухны галчаар томилогдож байна ажлын байр өөрчлөгдсөн зааварчилгаа өг гэсэн юм. Тэгээд би тухайн үед зааварчилгааг өгсөн талаар тэмдэглэлд гарын үсэг зуруулж авсан юм. Б.Б-, Ш.Б- нарыг цэвэрлэхийн дотор техникийн үйлчилгээний засвар ажилд томилсон тушаал надад танилцуулсан зүйл байхгүй. Би талийгаач Ш.Б-ыг уурын зуухны галчаар ажиллаж байгаа гэж бодож байсан. Түүнээс биш цэвэрлэх байгууламжид засварын ажил хийж байгаа талаар нь мэдээгүй. Би гадуур ажилчдаа эргэж тойроод явж байгаад цэвэрлэх байгууламжийн үүдэнд таараад хаана юу хийж байгаа талаар асуухад цэвэрлэх байгууламжид ажиллаж байгаа, ус соруулах насосны тор нь бөглөрөөд байна, мөн их муухай үнэртэй газар байна нимгэн цагаан өнгийн маск өгсөн дахиад авмаар байна гэж хэлсэн юм. Тэгээд би нөгөө хоёрт цэвэрлэх байгууламж руу битгий ороорой би захиралтай уулзчихаад ирье гэж хэлээд явсан. Тэр үед нөгөө хоёр одоо ажлаас буулаа гэж хэлж байсан юм. Захирал Б.Д-тай уулзаад талийгаач нарыг цэвэрлэх байгууламж дээр ажил үүрэг гүйцэтгэж байна маск болон хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны хувцас хэрэглэлгүй оруулж болохгүй гэж хэлсэн. Тэр үед хувцас хэрэглэл авч өгнө гэж хэлсэн. Тэгээд би хоёр хоног сургалтанд хамрагдан хувцас хэрэглэлгүйгээр ажилчдыг цэвэрлэх байгууламж руу оруулж болохгүй шүү гэж хэлээд явсан. Мөн маргааш нь сургалтын завсарлагаанаар Б.Д- дарга руу утсаар ярьж маск авч өгсөн үү гэж асуухад үгүй гэж хэлсэн юм.Тэгэхэд нь маскгүй оруулж болохгүй шүү гэж хэлсэн юм. Би шинээр орж байгаа болон ажлын байр өөрчлөгдсөн алба хаагчдад би хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны зааварчилгааг өгдөг. Харин цех тасгийн дарга нар өдөр тутмын аюулгүй ажиллагааны зааварчилгааг өгч ажилладаг юм. Би захирал Б.Д-д хамгаалалтын хувцас хэрэглэлгүй хүн оруулахгүй шүү гэж хэлсэн. Мөн ажлын байр өөрчлөгдсөн ямар нэг шийдвэр гараагүй Ш.Б-ыг яагаад цэвэрлэх байгууламжийн засварын ажилд ажиллаж байгаа талаар асуухад чи уурын зуухын зөвшөөрлийн талаар хөөцөлд би энэ ажлыг өөрөө хариуцаад ажиллана гэж хэлсэн юм. Мөн хүн ажлуулахгүй шүү гэж хэлээд би маргааш нь сургалтанд хамрагдахаар мэргэжлийн хяналт руу явсан” гэх мэдүүлэг /3-р хх 68-69/,
Гэрч Г.Б--ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...инженер Х.Т-тай хамт нийлж хайж байгаад дахиж цэвэрлэх байгууламжийн насос байрлах хэсэг рүү гэрэл тусгаж харахад цэнхэр зүйл харагдахаар нь хуванцар турбагаар хөдөлгөж үзэхэд хүний нуруу ил гарахаар нь Ш.Б-, Б.Б- нар нь цэвэрлэх байгууламж руу унасан байна гэж Б.Д-д мэдэгдсэн. Тэгээд удаагүй манай ажилчид цуглаад цэвэрлэх байгууламжийн насосны хэсэг рүү А--, Т-- нар орж 2 талийгаачийн гэдсээр оосорлож дээрээс нь би, Х.Т-, Б--, Б--нэ нарын хамт татаж гаргаж ирэхэд 2 талийгаачийн царай хөхөрсөн байдалтай байхаар нь бид нар өргөөд цэвэрлэх байгууламжийн хаалганы үүдэнд тавихад эмч Оюунчимэг ирж хиймэл амьсгааг Х.Т- инженерийн хамт хийсэн. ...Ер нь өдөр бүр ажилд гарах үед аюулгүй ажиллагааны зааврыг инженер Х.Т- өгдөг. 01-ний өглөө ажилд гарах үед бид нарт аюулгүй ажиллагааны зааварчилгааг бичгээр өгч гарын үсэг зуруулсан” гэх мэдүүлэг /1-р хх 188/,
Гэрч Г.Г.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Н****** ххк-н Дархан агар ххк-д токарчинаар хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилд орсон. Тухайн үед би хаяа токарын ажил гарсан үед үндсэн ажлаа хийдэг байсан харин бусад үед өөр ажил хийдэг байсан. Тэгээд 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдөр би өглөө ажилдаа очих үед цехийн дарга Б.Д- намайгН******гийн цэвэрлэх байгууламжид Б.Б-, Ш.Б- нартай хамт ажилла гэсний дагуу би ажиллахад тухайн орчин нь маш их үмхий, удаан хугацаагаар дотор нь байвал дотор муухайрдаг тийм байсан. Тэгээд би тэнд ажиллаж байгаад тухайн орчны үнэрээс болоод хордлогод орж ухаан алдаж унаад дахин ажиллаагүй. Анх ажилд ороход Б.Б-тэй нэг баг болгож байсан учраас намайг өглөө ажилд ирэхэд надад токарын ажил байвал түүнийгээ хий байхгүй бол Б.Б-тэй хамт хаана ямар ажил хийж байна тэрийг нь хамт хийж бай Б.Д- хэлж байсан тийм учраас тухайн өдөр өөрийн хийх ёстой токарын ажил байхгүй бол байгууллагын хаана ч гэсэн цэвэрлэгээ, засвар үйлчилгээний ажил хийдэг байсан. Ямар нэг тушаал танилцуулдаггүй байсан өглөө ажилд ирэхэд л хаана ямар ажил байна тэр ажилд Б.Д- өөрөө хувиарладаг байсан. ...Өдөр бүр Х.Т- инженер аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгч гарын үсэг зуруулдаг байсан. Аюулгүй ажиллагааны хувцас хэрэглэл тийм ч хангалттай байгаагүй” гэх мэдүүлэг /1-р хх 190-191/,
Гэрч Д.Б- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2017 оны 09 дүгээр сарын 01-ны өглөө 6 цаг 30 минутанд харуулын ээлжээ хүлээж аваад төв хаалган дээр харуул хамгаалалтын үүрэг гүйцэтгэж ажилчдаа оруулж байтал цэвэрлэх байгууламж дээр ажиллаж байсан Б.Б-, Ш.Б- нар ажлын хувцсаа өмсөөд цэвэрлэх байгууламж руу явж харагдсан юм.Тэгээд өдөр 13 цагийн орчим Б.Б-, Ш.Б- нарыг цэвэрлэх байгууламжийн бассейн дотор уначихсан байна гээд хүмүүс бөөгнөрөлдөөд байсан юм. Тэр үед манай харуулын дарга болон холбогдох хүмүүс цэвэрлэх байгууламж руу явсан юм. Тэгээд удалгүй цагдаа , эмнэлгийн алба хаагчид ирсэн юм” гэх мэдүүлэг /1-р хх 192/,
Гэрч Р.А--ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би тэр өглөө ажлын машинаар ажилдаа 08 цагт очоод хувцсаа солиод оёдлын үйлдвэрийн 6 дугаар давхарт гараад тэндээ ажлаа хийгээд байж байхад Б-- над дээр ирээд гагнуурын апратаа авъя гэхээр нь би Б--д -ажил дуусаагүй байна гээд тухайн үед өгөлгүй буцаж гараад цэвэрлэх байгууламж дээр очиход талийгаач Ш.Б-, Б.Б- нар цэвэрлэх байгууламж дотор байрлах чайны дотор хэсэгт талийгаач Ш.Б- насос цэвэрлэж байсан. Харин Б.Б- чайны гадна дээд хэсэгт насосыг чайны хашлаганаас оосорлосон байсан. Тэгээд тэнд Б.Б-тэй ярихад Б--д хандаж -ажлаа хурдан эхлээчээ дарга нар загнаад болохгүй байна гэж байсан. Тэгээд Б-- бид 2 оёдлын 6 дугаар давхраас гагнуурын аппрат авах гэж явж очоод тогонд залгасан байсан гагнуурын аппрат салгаж Б--д өгч явуулаад би тэндээ үлдсэн. ... Б-- над дээр ирээд гагнуурын аппратыг цэвэрлэх байгууламжид тогонд залгаад өгөөч гэхээр нь би хамт очоод цэвэрлэх байгууламжийн чайна байрлах өрөө рүү орох хаалганы хажуу талын өрөөнд ороод тэр өрөөнд байрлах шийтнээс гагнуурын аппратыг залгаж өгөөд буцаад оёдлын 6 дугаар давхарт байрлах ажил руугаа явсан. Энэ үед 2 талийгаач цэвэрлэх байгууламжийн үүдний хэсгээс харагдаагүй тэр үед би эрстсэн талаар мэдээгүй яваад өгсөн. Намайг Б--тай очиход уг насосны тогийг автомат унтраалгаар унтраасан байсан. Насосыг тогонд залгаад ажиллаж байх үед насосыг цэвэрлэх боломжгүй. ...Талийгаач нарыг Тайванбат бид 2 чайна дотроос гаргасан. Гаргаж байх үед амьд байсан эсэх талаар сайн мэдэхгүй байна. Ямар ч хариу үйлдэл байхгүй байсан. 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдөр өглөө ажилдаа ирээд ажил дээрээ байж байгаад үдийн цайндаа орчихоод талийгаач Б.Б-, Ч-, Т--, талийгаач Ш.Б-, Л-, Б- нарын хамтаар үйлчилгээний төв дээр байдаг караокед суусан юм яг ямар нэртэй караокед орсныг мэдэхгүй. Тэр үед бид нар бага хэмжээгээр согтууруулах ундаа хэрэглэж дуулсан гэхдээ бид нар дунд өөрийн үйлдлийг удирдан жолоодох чадваргүй болтлоо согтсон хүн байхгүй. Харин Б--ыг бид нартай хамт яваагүй гэж бодож байна энэ талаар яг тодорхой сайн санахгүй байна.” гэх мэдүүлэг /3-р хх 59-60/,
Гэрч Л.Ч- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Намайг 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдөр 2 талийгаачийн ажиллаж байсан цэвэрлэх байгууламжид очиж үзэхэд 2 талийгаач цэвэрлэх байгууламжийн чайны гадна нь доор чайна дотор байгаа насоссуудыг тайлж цэвэрлэнэ гээд байж байсан. Тэгэхэд талийгаач нарын осолдсон чайны дотор ёроолд бага зэрэг л ус харагдаж байсан” гэх мэдүүлэг /3-р хх 65/,
Гэрч Б.Т--ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би тухайн өдөр 10 цаг өнгөрөөд ажилдаа очоод оёдлын үйлдвэрийн 6-р давхарт ажлаа хийгээд байж байхад надтай хамт ажиллаж байсан А--ын утас дуугараад цэвэрлэх байгууламжид ажиллаж байсан Б-- дээр очоод 2 талийгаач ажиллаж байсан чайна дотроо унасан байсан. Тэгээд би А-- ахын хамтаар доош ороод 2 талийгаачийг гаргасан. Энэ үед нэг талийгаачийн хувцас нь ил харагдаж байсан. Харин нөгөө талийгаач нь харагдахгүй байсан болохоор би лаг руу гараа хийж тэмтэрч үзэж байгаад олоод нөгөө талийгаачийг татаж гаргасан. Тэндээсээ гараад дотор муухай оргиод хий огиод бөөлжөөд байсан” гэх мэдүүлэг /3-р хх 70-71/,
Н******” ХХК-ий Үйлдвэрийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн акт /1хх-111-117, 131-144/,
2017 оны 09 сарын 01 өдөр 14 цагийн орчим Н****** ХК, Н****** салбарын цэвэрлэх байгууламжийн дотор хүн нас барсан, 13. Үйлдвэрийн осол хурц хордлого гарахад хүргэсэн шалтгаан, хүчин зүйл: Н****** ХХК-ий харъяа цэвэрлэх байгууламжийн дотор бохир усны чанаас бохир ус соруулж байгаад осолд хүргэх гол шалтгаан болсон. 14. Комиссын шийдвэр: Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 06 сарын 29-ний өдрийн 269 дүгээр шинэчилсэн тогтоолын хавсралтаар батлагдсан “үйлдвэрийн осол хурц хордлогыг судлан бүртгэх дүрмийн 2.1.1 гэсэн заалтыг үндэслэн акт тогтоов” гэжээ
Шинжээч Б.Б- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай” хуулийн 27 дугаар 27.1 дэх заалт /Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын захирал /эзэн/, ажил олгогч шууд хариуцна./ ажил олгогч хариуцна гэж хуульд заасан байна. Хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагаа хариуцсан ажилтан нь үйлдвэр дээр ямар ажил гүйцэтгэхийг ажлын байрны тодорхойлолтод нь тусгасан байдаг. Ажлын байр өөрчлөгдсөн бол тухайн ажлын байранд зориулсан сургалтад ажил олгогч сургалтанд хамруулж байх ёстой байдаг.
Хөдөлмөрийн тухай” хуулийн 3 дугаар зүйлийн 3.1. дэх заалтад.“ажил олгогч” гэж хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажилтан авч ажиллуулж байгаа этгээдийг хэлнэ гэсэн байна. Хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагаа хариуцсан ажилтан нь үйлдвэр дээр ямар ажил гүйцэтгэхийг ажлын байрны тодорхойлолтод нь тусгасан байдаг. Монгол улсын стандарт Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй сургалтын зохион байгуулалт, үндсэн дүрэм
MNS 4968:2000-ын 4.11 -д “Давтан зааварчилгыг ажилтанд өмнө олгосон мэдлэгийг бататгах, баяжуулах зорилгоор ажлын байран дахь анхан шатны зааварчилгын агуулгаар өгнө.” Давтан зааварчилгаа 3 хэлбэртэй байна. Үүнд: а/ээлжит, б/ээлжит бус, в/ ажлын байран дахь өдөр тутмын
4:13-д “Ээлжит давтан зааварчилгыг улиралд нэгээс доошгүй удаа өгнө.”
4.14-д “Ээлжит давтан зааварчилгыг шинэ технологи, машин механизм, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл нэвтрүүлэх, хөдөлмөрийн нөхцөл өөрчлөгдөх, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн дүрэм, заавар, шинэчлэгдэж өөрчлөгдөх үед давтан зааварчилга өгөх ээлжит хугацаанаас нь өмнө өгнө.”
4.16-д “Аюултай ажил гүйцэтгэдэг хүмүүст ажлын байран дахь өдөр тутмын зааварчилга өгнө. Ажлын байран дахь өдөр тутмын зааварчилга нь товч тодорхой байх ба ажил эхлэхийн өмнө бичгээр өгөгдөнө”
4.17-д Урьдчилсан, ажлын байран дахь анхан шатны, давтан болон ажлын байран дахь өдөр тутмын зааварчилгын бүртгэлийн журналд /хавсралтын хүснэгт/” гэсэн байдаг.
Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны зааварчилгааг бичгээр буюу биечлэн өгнө.
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2004 оны 77 дугаар тушаалаар баталсан “Тэтгэврийг хөнгөлттэй тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун , хүнд нөхцөлд хамаарах ажил мэргэжлийн жагсаалт”-ын 16 дахь заалт /Бохир усны төвлөрсөн системийн насосны станцын машинч, туслах машинч, агааржуулах станц, идэвхит лаг, түүхий үлдэцийн машинч, сараалж, элс, тос баригч, тунгаагч, биошүүлтүүр, эаротанк, лаг, талбай, хлорт байгууламжийн операторч,' цахилгааны монтёр, тоног төхөөрөмж, КИП автоматик, хлор узель, бойлерын слесарь, бохир усны шугам хоолой цэвэрлэх байгууламжийн техникч, слесарь, лаг зөөврийн машинч-жолооч, лаг ачиж түрэх экскаваторчин, бульдозерчин, механик технологийн инженер, цахилгаанчин, насосны оператор, машинт заалны машинч, шүүх талбайн оператор, цэвэрлэх байгууламжийн цахилгаан ба хийн гагнуурчин, хими бактерилогийн лабораторын бактериологч, химич, лаборант, дээж авагч, шил сав угаагч, тоног төхөөрөмжийн засварчин, КУ-гийн машинч, КИП автоматикийн инженер, цахилгааны инженер, тоног төхөөрөмжийн инженер, хувцас угаагч/-д заасны дагуу цэвэрлэх байгууламжийн дээрх албан тушаал хөдөлмөрийн хүнд нөхцөлд хамрагдана” гэх мэдүүлэг /2-р хх 89-91/
Дархан-Уул аймгийн мэргэжлийн хяналтын газрын шинжээч Д.Б- 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 10-06-020/01 дугаартай шинжээчийн дүгнэлт:
1.Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн нэгдүгээр бүлгийн 3 дугаар зүйлийн 3.1.9 дэх “Ажлын байр гэж иргэн ажилтны гүйцэтгэх ажил үүрэгтэйгээ холбоотойгоор хүрэлцэн очих ёстой ажил олгогчийн шууд ба шууд бус хяналтын дор байх бүх байрыг” гэж тодорхойлсон байдаг тул ажлын байр мөн болно.
2.Тус ажлын байранд 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 12.55 цагаас гадна агаарын температур ЦУОШТ-ийн мэдээллээр +12,1 хэм байх үед Ажлын байрны орчин. Эрүүл ахуйн шаардлага МNS 4990 : 2015, Ажлын байрны гэрэлтүүлгийн норм хэмжих аргад тавигдах ерөнхий шаардлага “ MNS 4996 : 2000 стандартуудыг удирдлага болгон шууд хэмжилтийн багажуудыг ашиглан хэмжилт хийлээ. Цэвэрлэх байгууламжийн байранд үйл ажиллагаа явагдаагүй, засварын байдалтай байсан ба осол болсон чаны дэргэд, өрөөний зах хэсэгт давтан хэмжилтүүдийг хийхэд температур 6,2-8,1 хэм, чийглэг 53,3-57,8%, гэрэлтүүлэг 29-77лк, агаарын урсгалын хурд 0,0м/с, агаар дахь аммиак 1,43-1,69ррм буюу 0,99-1,17мг/м3, угаарын хий 0.0, азотын давхар исэл 0,0, хүхэрлэг ангидрид 0,0, хүхэрт ус төрөгч 0,0, метан 0,0. органик бохирдуулагч 0,0, хүчил төрөгч 20,9% байгаа нь Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа эрүүл ахуй Ажлын байрны орчин эрүүл ахуйн шаардлага MNS 4990 :2015 чийглэг 30-75%, агаарын урсгалын хурд 0,2-0,6м/с, аммиак 24,Змг/м3, Ажлын байрны гэрэлтүүлгийн норм, хэмжих аргад тавигдах ерөнхий шаардлага MNS 4996 :2000 стандартын З.б дэх 100лк байх нормтой харьцуулахад температур, гэрэлтүүлгийн хэмжээ нормоос бага, агаарын хөдөлгөөн байхгүй, агаар дахь хүчилтөрөгч хэвийн хэмжээнд, угаарын хий, азотын давхар исэл, хүхэрлэг ангидрид, хүхэрт ус төрөгч, метан, органик бохирдуулагч илрээгүй.
3.Ажил олгогч нь Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн тавдугаар бүлгийн 28 дугаар зүйлийн 28.1.1 дэх “үйлдвэрлэлийн явцад бий болсон хими. физик, биологийн хүчин зүйл нь ажлын байрны хөдөлмөрийн эрүүл ахуй, байгаль орчинд сөрөг нөлөөлөл үзүүлэхгүй байх нөхцөлийг бүрдүүлэх, техник зохион байгуулалтын арга хэмжээ авах.” үүрэгтэй .
Мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.5 дугаарт “Аж ахуйн нэгж, байгууллагын хэлтэс. албаны дарга, нэгж, тасгийн ахлагч, тэдгээртэй адилтгах албан тушаалтны ажлын байрны тодорхойлолтод хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар чиг үүргийг тусгана.” гэж заасан.
4.Тухайн ажлын байранд стандартын шаардлага хангасан тусгай хувцас, хамгаалах хэрэгсэл шаардлагатай. Монгол улсын стандарт хөлний хамгаалалт, ажлын тусгай гутал MNS 5623 :2006, Гарны хамгаалалт MNS 5622 :2006, Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй, ажлын тусгай хувцас -ерөнхий шаардлага MNS ISO 13688 :2000, Хөдөлмөрийн хамгаалах хэрэгсэлд тавих ерөнхий шаардлага ангилал MNS 4931 :2000 стандартад нийцсэн байх ёстой.
5.Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн Сайдын 2002 оны 122 тоот тушаалын хавсралтаар батлагдсан Ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгсэл олгох үлгэрчилсэн жагсаалтын 11 дэх ус чийгтэй харьцах, 12 дах халдвартай зүйлтэй харьцахад шаардлагатай тусгай зориулалтын бээлий /нэг удаагийн/, усны гутал, хормогч, нэг удаагийн малгай, нэг удаагийн амны хаалт хэрэглэсэн байх шаардлагатай. Талийгаач Ш.Б-, Б.Б- нар нь нас барах үедээ өмсөж хэрэглэж байсан хувцсыг хавтаст хэрэгт нэг бүрчлэн тодорхой тусгаагүй байна.
6.Ш.Ш.Б-, Б.Б.Б- нар нь эрүүл мэндийн үзлэгт хамрагдаж байсан.
7.Ш.Ш.Б- нь 2016 оны 10 сарын 14-ний өдөр дотор, мэдрэл, чих хамар хоолой, нүд, шүд, мэс засал, зүрх судас, сүрьеэ, арьс өнгө, халдварт, сэтгэл мэдрэл, гэмтэл согогийн эмчид үзүүлж рентген, ДОХ-ын шинжилгээ өгч ажил мэргэжилдээ тэнцэнэ гэсэн дүгнэлт гаргуулсан ба 2017 оны 05 сарын 26-ны өдөр дотор, мэдрэл, зүрх судас, чих хамар хоолой, нүд, арьс өнгө, харшил, сүрьеэгийн эмчид үзүүлж эхо, ДОХ, сонсголын шинжилгээ хийлгэсэн, мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн онош тогтоогдоогүй байна.
Б.Б.Б- 2017 оны 05 сарын 26-ны өдөр дотор, мэдрэл, зүрх судас, чих хамар хоолой, нүд, арьс өнгө, харшил, сүрьеэгийн эмчид үзүүлж эхо, ДОХ, сонсголын бичлэг цусны дэлгэрэнгүй шинжилгээ хийлгэсэн, мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн онош тогтоогдоогүй байна.
8.Уг цэвэрлэх байгууламжид Агаар солилцуулалт, дулаан, гэрэлтүүлгийн хэмжээг нэмэгдүүлэх арга хэмжээ авч хөдөлмөрийн үйл ажиллагаа явуулж болно” гэх мэдүүлэг /1-р хх 235-238/,
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын шинжээч С.Баярмаагийн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 05/092/22 дугаартай дүгнэлт /2-р хх 33-39/,
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын хөдөлмөрийн улсын ахлах байцаагч С.Б-, Б.Ба---, хөдөлмөрийн улсын байцаагч Ц.Бадмаа нарын бүрэлдэхүүнтэй гаргасан 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 05-078/11 дугаартай бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт: /2-р хх 84-88/,
1.Осолдогч нар ажил үүргээ гүйцэтгэж байх хугацаандаа үйлдвэрлэлийн хүчин зүйлийн нөлөөллөөс болж осолд орсон тул “Үйлдвэрлэлийн ослыг судлан бүртгэх дүрэм”-ийн 2.1.1-д заасны дагуу үйлдвэрлэлийн осолд тооцно.
2.Үйлдвэрлэлийн хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, түүнд тавих хяналт шалгалтыг хийж байгаагүйгээс осол гарах нөхцөлийг бүрдүүлсэн нь ‘Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай” хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх заалт /Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын захирал /эзэн/, ажил олгогч шууд хариуцна./-ыг зөрчсөн байна.
3.“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай” хуулийг зөрчсөн байна.
4.“Н******” ХХК-ийн цэвэрлэх байгууламжийн хэсэгт дээрх хууль зөрчигдсөн байна.
5.Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын захирал /эзэн/, ажил олгогч шууд хариуцна.
6.Б.Б.Б-, Ш.Ш.Б- нарыг "Хөдөлмөрийн тухай” хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх заалт /Гамшгийн эрсдэлийг бууруулах, хор уршгийг арилгах зэрэг зайлшгүй шаардлага гарсан болон байгууллагын хэвийн ажиллагааг алдагдуулахад хүргэсэн урьдчилан мэдэх боломжгүй бодит нөхцөл байдал бий болсон тохиолдолд ажил олгогч нь ажилтныг хөдөлмөрийн гэрээнд заагаагүй өөр ажилд 45 хүртэл хоногийн хугацаагаар шилжүүлж болно./-ыг дагуу ажилтантай тохиролцож хуульд заасан үндэслэл бий болсон тохиолдолд өөр ажилд шилжүүлж болно.
7.Зааварчилгааг өгөх үүрэг бүхий этгээд нь осолдогч нарыг удирдан ажиллаж байсан инженер Х.Т- болно.
8.Хохирогч ажилтан Ш.Ш.Б-, Б.Б.Б- нарт Хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны зааварчилгааг зохих журмын дагуу бүрэн өгч байсан байна.
9. Монгол Улсад мөрдөж байгаа Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа. Эрүүл ахуйн Ажлын тусгай хувцас-ерөнхий шаардлага MNS ISO 13688:2000 стандартын 3.4-д /Гадны нэг болон хэд хэдэн тааламжгүй нөлөөллөөс хамгаалах зориулалтаар хийсэн хувцсыг ажлын тусгай хувцас гэнэ. /7.1-д /Ажлын тусгай хувцас бүр тэмдэглэгээтэй байна. Тэмдэглэгээ нь дараах шаардлага хангасан байна. Үүнд: 1) ажлын тусгай хувцсан дээр буюу түүнд бэхэлсэн шошгод дээр байрласан, 2) нүдэнд харагдахуйц тод бөгөөд ойлгомжтой байх, 3) цэвэрлэгээний тодорхой тооны үйл явцад арилахааргүй тогтвортой байх/ гэж заасан байна.
Иймд “Н******” ХХК-ийн цэвэрлэх байгууламжид ажиллаж байгаа албан хаагч, ажилчид нь дээрх стандартад заасан шаардлага хангасан ажлын тусгай хувцас өмсөж хэрэглэх ёстой.
10.Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4-д /Ажлын тусгай хувцас хамгаалах хэрэгслийн чанарыг талаар мэргэжлийн байгууллагаар ажил олгогч дүгнэлт гаргуулсан байна./ гэж заасны дагуу ажилтан Ш.Ш.Б-, Б.Б.Б- нарын өмсөж байсан гэх ажлын хувцас хэрэгсэл нь тухайн ажлын орчинд тохирч байгаа эсэхэд ажил олгогч мэргэжлийн байгууллагаар дүгнэлт гаргуулсан баримт хэргийн материалд байхгүй байна.
11.Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3.5-д /ажлын нөхцөл, мэргэжлийн онцлогт тохирсон тусгай хувцас хамгаалах хэрэгслийг ажилтанд олгох, норм, чанар, зохистой хэрэглээнд ажил олгогч хяналт тавих үүрэгтэй/ гэж заасан байна.
Тухайн ажил үүрэг гүйцэтгэж байсан орчинд хийсэн Ус сувгийн удирдах газрын усны төв лабораторийн шинжилгээний дүгнэлтээр химийн бодис элементүүд илэрсэн байх тул химийн аюул бүхий ажлын байранд өмсөх ажлын тусгай хувцас нь тэмдэглэгээтэй, үйлдвэрлэгчийн мэдээлэл бүхий тусгай зориулалтын ажлын хувцас байна.
12.Осолдогч Ш.Ш.Б-, Б.Б.Б- нарын ажил үүрэг гүйцэтгэх үедээ хэрэглэж байсан DM 0422 FFP2 EN 149:2001 гэсэн бичиглэлтэй маск, MNS: 5620:2006 EN:149:2001 FFP:1 гэсэн бичиглэлтэй маскуудыг ажлын ямар орчин, нөхцөлд ашиглаж болох эсэх талаар стандартад нарийн зохицуулсан заалт байхгүй байна.
13. Хариулд 12-т байгаа.
14.“Н******” ХХК-ийн ажил олгогч нь ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийлгээгүй нь “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай” хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.5 /ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээг хийлгэх үүрэгтэй/ заалтыг зөрчсөн байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагтаатгах талаас шинжлэн судалсан нотлох баримтыг бодит байдлаар хянаж үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэллээ.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Х.Х.Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлэгүйн улмаас хоёр хүний амь насыг хохироосон” гэж дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр шүүгдэгчийг гэм буруугүйд тооцож, цагаатгаж шийдвэрлэлээ.
Учир нь: шүүгдэгч Х.Х.Т- нь “Н******” ХХК-ий 2016 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн тушаалаар инженер техникийн алба, техникийн аюулгүй ажиллагааны инежерээр томилогдсон, Хөдөлмөрийн аюулгүй байдлын инженер албан тушаалд томилж үүрэг хүлээлгээгүй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн субьект биш юм.
Шүүгдэгч Б.Б.Д-г “Н******” ХХК-ий гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.3 дэх хэсэгт заасан үйлдвэрлэлийн хөдөлмөрийн аюулгүй байдал, хөдөлмөрийн нөхцөлийг хангуулах, түүнд хяналт тавих хуулиар хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс улмаас хоёр хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.
Шүүгдэгч Б.Б.Д-гийн өмгөөлөгч Б.Э- гэм буруугийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ...”үйлдвэрлэлийн осол мөн эсэх нь эргэлзээтэй байгаа тул дахин шинжээч томилохыг даалгах, талийгаач нарыг цахилгаанд цохиулж нас барсан эсэх талаар дүгнэлт гаргуулах, “Н******” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Б.Д- нь Н****** ХК-ийн ажлын байрны хөдөлмөрийн үнэлгээг гаргах, мөн бусад хууль тогтоомжид заасан аюулгүй байдал хангуулах чиг үүргийг хэрэгжүүлдэггүй. Иймд хэргийг прокурорт буцааж нэмэлт ажиллагаа хийлгэж өгнө үү” гэж,
Өмгөөлөгч П.Б- дүгнэлтдээ...”Улсын байцаагчийн дүгнэлтээр агаарын найрлагад хорт бодис илрээгүй гэдэг нь тогтоогдсон байдаг. Агаарт байсан хорт бодисын талаар ганц баримт байгаа нь Онцгой байдлын газрын улсын байцаагчийн хэмжилтээр 40 ppm байна гэсэн шинжилгээний хариу гарсан байна. Гэтэл агаарт байгаа хүхэртустөрөгч нь 200-500 ppm байхад хүн түргэн зуур ухаан алдаж унана гэсэн байдаг, 600 ppm байхад хүн нас бардаг гэсэн бол талийгаач нар нэгэн зэрэг ухаан алдаж унах хэмжээ буюу 200-500 ppm-ээс 5 дахин бага байсан болох нь тогтоогдсон байгаа.
УСУГ, Гаалийн газрын лабораторийн шинжээчийн дүгнэлт нь шингэн дэх бодисын хэмжээг л үнэлсэн байдаг харин агаар дахь хорт бодисыг тогтоогоогүй. Агаарт шинжилгээ хийсэн ганц баримт байгааг түрүүнд хэлсэн. Үүнээс харахад талийгаач нар цахилгаанд цохиулсны улмаас нас барсан байх боломжтой нь тогтоогдож байна. Талийгаач нарт тусгай хувцас хэрэглэл авах талаар Б.Б.Д-гийн тушаал хэрэгт авагдсан байгаа. Шүүгдэгч Б.Б.Д-гийн хувьд хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн зааварчилгаа өгөх, аюулгүй ажиллагаа явуулах үүргээ шилжүүлж ХАБ-ын инженер гэдэг хүнийг томилсон тушаал мөн хэрэгт авагдсан байгаа. Гэтэл хариуцсан хүн нь хэрэгт татагдаж ирээгүй боловч дарга нь татагдаж ирсэн байгаа юм. Хэргийг мөрдөн байцаалтад буцаах үндэслэлтэй байна” гэж улсын яллагчтай мэтгэлцсэнийг шүүх хүлээн авах үндэслэлгүй гэж үзлээ.
Дархан-Уул аймгийн шүүхийн шинжилгээний албан 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 74 дугаартай шинжээчийн дүгнэлт...”Талийгаач Б.Б.Б-гийн цусанд 0.7 промиль этилийн спирт илэрсэн буюу хөнгөн зэргийн согтолт болно.
Мөн Дархан-Уул аймгийн шүүхийн шинжилгээний албан 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 73 , 74 дүгээр шинжээчийн дүгнэлтийн... талийгаач Ш.Ш.Б-ы цусанд 0.8 промиль этил илэрсэн буюу хөнгөн зэргийн согтолттой, талийгаач Б.Б.Б-гийн цусанд 0.7 промиль этил илэрсэн буюу хөнгөн зэргийн согтолттой” гэх дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар амь хохирогч нарын цусанд 0.7-0.8 промиль этил илэрсэн гэх дүгнэлтийг шүүх нотлох баримтаар үнэлэх боломжгүй гэж үзлээ.
Өөрөөр хэлбэл амь хохирогч нарыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэдгийг гэрч Ж.Б--ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...манай үйлдвэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгах ямар нэг багаж байхгүй. Хаяа сэжигтэй хүмүүсийн амыг нь үнэрлэдэг. ...Өглөө ажилчдыг ирэхэд өглөөний ээлжийн харуулууд шалгаж үйлдвэрийн хашаа руу оруулдаг. Тухайн өдөр ажиллаж байсан алба хаагч нар Ш.Б-, Б.Б- нарыг архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан гэж хэлсэн. Ш.Б-, Б.Б- нарыг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай ажилдаа ирж байсныг харж байгаагүй” гэх мэдүүлэг /1-р хх 196/,
Гэрч С.Н- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Б.Б-, Ш.Б- нарыг харуул Б- шалгаж оруулсан. Би камер дээр байсан. Хэрэв архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн тохиолдолд харуул талийгаач нарыг оруулахгүй байх байсан. Тийм учраас архи уугаагүй байсан гэж бодож байна” гэх мэдүүлгээр /1-р хх 198/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.С- “ миний нөхөр согтууруулах ундааны зүйл хэрэглэж үзээгүй” гэх мэдүүлэг зэргээс дүгнэхэд амь хохирогч Ш.Ш.Б-, Б.Б.Б- нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэх нь эргэлзээтэй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар “амь хохирогч нарын цусанд 0.7-08 % этилийн сдирт илэрсэн” гэх дүгнэлтийг нотлох баримтаар үнэлээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 зааснаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Х.Х.Т-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, Х.Х.Т-ыг цагаатгаж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Х.Х.Т-ыг “Н******” ХХК-нд 2016 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн тушаалаар инженер техникийн алба, техникийн аюулгүй ажиллагааны инженерээр томилсон байх ба түүнийг Хөдөлмөр, аюулгүй байдлын инженерээр томилсон ажил олгогчийн тушаал, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт байхгүй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 ажил олгогч нь хуульд зааснаас бусад тохиолдолд ажилтнаас хөдөлмөрийн гэрээнд тусгаагүй ажил гүйцэтгэхийг шаардаж болохгүй гэж заасан байх тул шүүгдэгчийг хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэлгүй юм.
Иймд шүүгдэгч Х.Х.Т-ыг гэм буруугүйд тооцож, түүнд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгах нь зүйтэй.
Шүүгдэгч Б.Б.Д- нь “Н******” ХХК-ий гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа ажилтан ажиллагсдын хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн нөхцөл журмыг хууль тогтоомжид заасны дагуу сахин хангуулж хэрэгжүүлэх үүргээ биелүүлээгүй буюу Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.3 дэх хэсэгт заасан үйлдвэрлэлийн хөдөлмөрийн аюулгүй байдал, хөдөлмөрийн нөхцөлийг хангуулах, түүнд хяналт тавих хуулиар хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс 2 хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Б.Б.Д- нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой боловч хайхрамжгүй хандаж гэм буруугийн болгоомжгүй үйлдлээр гэмт хэрэг үйлдсэн.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлдийн 1.1 анх удаа гэмт хэрэг үйлдснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх онцгой нөхцөл байдал болон мөн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдах нь зүйтэй.
Шүүх шүүгдэгч Б.Б.Д-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хоёр хүний амь нас хохирч хүнд хор уршиг учирсан, оршуулгын зардал төлөхөөр завсарлага авсан хугацаанд төлж барагдуулсан болон хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн эрүүл мэнд, хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 2-т зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Хохирол төлбөрийн дүгнэлт:
“Амь хохирогч Ш.Ш.Б-ы үйлдвэрлэлийн осолд орж амь насаа алдсаны нөхөн төлбөр болох 36 сарын цалинтай тэнцэх нөхөн төлбөрт 32.207.760 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Ж.С-т,
Амь хохирогч Б.Б.Б-гийн нөхөн төлбөр 38.348.604 төгрөгийг 3 өрөө орон сууцны үнийн дүнд оролцуулж Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр баг 2 хороолол 45а байрны 41 тоот 64.54 м.кв орон сууцыг 2019 оны 05 сарын 03-ны өдөр М.Шүрэнцэцэг, Б.Б-гийн Хулан, Б.Цэнгүүн, Б.Билгүүн нарын өмчлөлд шилжүүлж Үл хөдлөх хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ №000717310 олгогдсон байна./4хх-160-167/,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Ж.С- шүүхийн хэлэлцүүлэгт ...”талийгаач нөхрийн маань цалингийн зээл 3500000 төгрөг, орон сууцны зээл 30.000.000 төгрөг, Оршуулгын зардал 9.186.975 төгрөг, хүүхдийн сургалтын төлбөр, өмгөөлөгчийн хөлс Уранчимэг өмгөөлөгчид 5.000.000 төгрөг, Л.Цуурай өмгөөлөгчид 1.000.000 төгрөг, нийт 48.000.000 төгрөг нэхэмжилж иргэний нэхэмжлэл гаргалаа.
Иргэний хариуцагч “Н******”ХХК-ий гүйцэтгэх захирал Д.Д.А-, өмгөөлөгч Н.Бэрхсайхан нар “оршуулгын зардал 9.000.000 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн тул шүүх амь хохирогчийг оршуулахтай холбоотой нотлох баримтыг дүгнэх шаардлагагүй гэж үзлээ.
Амь хохирогч Ш.Ш.Б-, Д.Ж.С- нар нь Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр баг, 1 хороолол, 1А байрны 51 тоот 1 өрөө орон сууцыг Төрийн банкнаас 35.000.000 төгрөгийг орон сууц худалдан авах зээлийн гэрээний нөхцлөөр 240 сарын хугацаатай зээлдэн авсан байх боловч тухайн зээлийн дагуу орон сууц худалдан авсныг нотлох өмчлөх эрхийн гэрчилгээ, Зээлийн гэрээнд жил бүр даатгалын хураамж төлөх нөхцөлтэй байгаа нь даатгалд даатгуулсан эсэх, хэрэв даатгалтай бол даатгалаас даатгалын нөхөн олговор авсан эсэх талаарх нотлох баримтыг ирүүлээгүй байна.
Ш.Б-ы З- МУБИС-д сургалтын төлбөр 2.130.000 төлсөн тухай сургуулийн санхүүгийн тодорхойлолт ирүүлсэн байх ба оюутны үнэмлэх зэрэг холбогдох баримтыг ирүүлээгүй байх тул эрүүгийн хэрэгтэй хамтатган шийдвэрлэх боломжгүй гэж үзлээ./3хх-33-51/
Өмгөөлөгчийн зардал 6.000.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иймд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Ж.С- нь нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар шүүхээр хэлэлцэгдээгүй иргэний нэхэмжлэлийг нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээлээ.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Ц.Э-...” Б.Б.Б-гийн 03 настайгаас 13 насны хүүхэдтэй, тэжээгчээ алдсны тэтгэвэр 3 хүүхдэд тогтоолгосон, тэжээгчээ алдсны тэтгэврийн зөрүү, оршуулгын зардал 9.800.000 төгрөг нэхэмжилснээс иргэний хариуцагч “Н******”ХХК-ий гүйцэтгэх захирал Д.Д.А-, өмгөөлөгч Н.Бэрхсайхан нарын зүгээс 9000.000 төгрөг төлөхөөр хүлээн зөвшөөрсөн тул оршуулгын зардалтай холбоотой нотлох баримтыг дүгнэх шаардлагагүй гэж үзлээ.
Амь хохирогчийн охин Б.Б-гийн Хулан, Б.Б-гийн Ц-, Б.Б-гийн Б- нарт нийгмийн даатгалын сангаас тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоосонтой холбоотой нотлох баримтыг ирүүлээгүй тул иргэний нэхэмжлэлийг шийдвэрлэх боломжгүй гэж үзэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн аюулгүй ажиллагааны 3 ширхэг дэвтэр, ягаан хавтас бүхий 49 хуудас тушаалын холбогдох хэсэг буюу шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан тушаалыг тэмдэглэн үйлдэн хуулбарлаж, хуулбар хувийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж эх хувийг Н****** ХХК-нд буцаан олгохоор, усны насос -1 ширхэг, кабел утасны хамт “Н******” ХХК-нд буцаан олгохоор, маск 3 ширхэг, өмд-цамц цув 1 хос, амь хохирогч Ш.Ш.Б-ы 1 хос түрийтэй гутал зэргийг устгуулахаар Дархан-Уул аймаг дахь шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлж, хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Х.Т-т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, Х.Х.Т-ыг цагаатгасугай.
2.Шүүгдэгч Б.Д-г хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас 2 хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б.Д-г 4 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б.Д-д оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар цагаатгагдсан этгээд Х.Х.Т- 2 хоног цагдан хоригдсон болохыг дурдаж, шүүгдэгч Б.Б.Д-гийн цагдан хоригдсон 2 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.
6.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн кабел утастай насос, аюулгүй ажиллагааны 3 ширхэг дэвтэр, 1 хавтас 49 хуудас тушаал зэргийг хуулбарлан, хуулбарыг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж эх хувийг Н****** ХХК-нд буцаан олгож, маск 3 ширхэг, өмд-цамц цув 1 хос, амь хохирогч Ш.Ш.Б-ы 1 хос түрийтэй гутал зэргийг шийтгэх тогтоол хуулийн төгөлдөр болмогц устгуулахаар Дархан-Уул аймаг дахь шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Ж.С- нь Орон сууцны зээлийн үлдэгдэл төлбөр 30.606.952 төгрөг, цалингийн зээлийн үлдэгдэл 2.997.165 төгрөг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.З- сургалтын төлбөр 2.130.000 төгрөг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Ц.Э- “тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү”-г нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1-д зааснаар иргэний хариуцагч “Н******” ХХКомпани амь хохирогч Ш.Ш.Б-, Б.Б.Б- нарын оршуулгын зардалд тус бүр 9.000.000 төгрөг төлснийг дурдаж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Ж.С-ийн өмгөөллийн хөлс гэх 6000000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
9.Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй болохыг тус тус дурдсугай.
10.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол цагаатгагдсан этгээд Х.Х.Т-т урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарласан таслан сэргийлэх арга хэмжээ, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгож, шүүгдэгч Б.Б.Д-д урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарласан таслан сэргийлэх арга хэмжээ, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус өөрчлөн, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
11.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, цагаатгагдсан этгээд, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ТӨМӨРХҮҮ