Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 0253

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн шүүгч А.Нарантуяа би

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Засаг даргын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Сант сумын 1-р баг, 4-3 тоотод оршин суух Ивэн ******* /РД: МЛ-/-д холбогдох

зээлийн төлбөр 7 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 11-р сарын 16-ны өдөр хүлээн авч,  2016 оны 12-р сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгээд

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Сэлэнгэ аймгийн Засаг дарга шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Сант сумын иргэн ******* нь аймгийн Жижиг дунд үйлдвэрийг дэмжих сангийн хөрөнгөөр “Ногооны зоорь барих”-аар зориулалтын дагуу ашиглагдах, зээлийн график хуваарийн дагуу 3 жилийн хугацаанд эргэн төлөх, хэрэв зээлийн төлөлтийг хийгээгүй гэрээний хугацаа дуусгавар болсон тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.3 хувийн алданги тооцох нөхцөлтэй 5 000 000 төгрөгийн зээлийн гэрээг аймгийн Засаг даргатай 2012 оны 07 дугаар сарын 04-ний өдөр байгуулж санхүүжилт авсан. ******* нь зээлийн эргэн төлөлт огт хийгээгүй гэрээний ерөнхий хугацаа дууссан ба зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул гэрээгээр олгосон 5 000 000 төгрөг болон түүний алданги болох 2 000 000 төгрөг нийт 7 000 000 төгрөгийг барьцааны гэрээний 5.1, 5.2-д заасны дагуу барьцаа хөрөнгөнөөс гаргуулж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү...” гэжээ. 

           

Зохигчид 2016 оны 12-р сарын 15-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээндээ: “...

1.Нэхэмжилсэн алданги 2 000 000 төгрөгийн 600 000 төгрөгөөс татгалзаж алдангийн 1 400 000 төгрөг болгох.

2.Нэхэмжилсэн зээлийн төлбөр 5 000 000 сая төгрөгийг алданги, 1 400 000 төгрөгийн хамт нийт 6 400 000 төгрөгийг 2017.06.17-нд 2 000 000, 2017.09.17-нд үлдэгдэл 4.400.000 төгрөгийг маргаангүйгээр төлж барагдуулах.

3.Хэрэв дээрх тохиролцлыг зөрчвөл барьцаа хөрөнгөөр нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах...” гэжээ. 

                        ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн засаг дарга нь хариуцагч *******д холбогдуулан 7 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байна. 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч, хариуцагч нар нь эвлэрлийн гэрээ байгуулсан байна. Дээрх эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхолыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна. 

Нэхэмжлэгч нь хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх ба зохигчдын эвлэрсэн 6 400 000 төгрөгийн үнийн дүнд ноогдох улсын тэмдэгтийн хураамж 117 350 төгрөгийн 50 хувь болох 58 675 төгрөгийг хариуцагч *******аас гаргуулж орон нутгийн орлогод оруулах нь зүйтэй байна.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Сэлэнгэ аймгийн Засаг даргын нэхэмжлэлтэй, *******д холбогдох 7 000 000 /долоон сая/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь зааснаар хариуцагч Т.Цогтжаргалаас 58 675 төгрөг гаргуулж төрийн сангийн орлогод оруулсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.   

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

                                                                                                   

 

 

 

ШҮҮГЧ                    А.НАРАНТУЯА