Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 0254

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн шүүгч А.Нарантуяа би

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 2-р баг, 21-р байрны 02 тоотод оршин суух Тайж ******* /РД: АЮ-/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 2-р баг, Овоот хорооллын 4-09 тоотод оршин суух Боржигон ******* /РД: -/-т холбогдох

400 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 12-р сарын 07-ны өдөр хүлээн авч,  2016 оны 12-р сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгээд

ТОДОРХОЙЛОХ нь:

******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...2015 оны хавраас намрын хооронд 400 000 төгрөгний бараа зээлж аваад одоог хүртэл өгөхгүй байна. Иймд энэ хүнээс 400 00 төгрөгийг маань гаргуулж өгнө үү...” гэжээ. 

           

Зохигчид 2016 оны 12-р сарын 15-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээндээ: “...Хариуцагч******* би нэхэмжлэлийн шаардлага болох 400 000 төгрөгийг 2017 оны 02-р сарын 28-ны өдөр төлж барагдуулна. Тус төлж барагдуулах хүсэлтийг нэхэмжлэгч Ш.Давааням би зөвшөөрч, төлбөр барагдуулах хугацаанд эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулав...” гэжээ. 

                        ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч*******т холбогдуулан 400 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байна. 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч, хариуцагч нар нь эвлэрлийн гэрээ байгуулсан байна. Дээрх эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхолыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 12 650 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, төрийн сангийн орлогоос 6 325 төгрөг, хариуцагч*******аас 6 325 төгрөг гаргуулж, бүгд 12 650 төгрөгийг нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.*******ын нэхэмжлэлтэй,*******т холбогдох 400 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 12 650 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, төрийн сангийн орлогоос 6 325 төгрөг, хариуцагч*******аас 6 325 төгрөг гаргуулж, бүгд 12 650 төгрөгийг нэхэмжлэгч *******д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.   

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

                                                                                                   

 

 

 

ШҮҮГЧ                    А.НАРАНТУЯА