| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гантөмөрийн Мөнхзул |
| Хэргийн индекс | 188/2020/0135/Э |
| Дугаар | 0216 |
| Огноо | 2020-03-02 |
| Зүйл хэсэг | 20.7.1., |
| Улсын яллагч | Б.Баярхүү |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 03 сарын 02 өдөр
Дугаар 0216
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхзул даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Долгормаа,
улсын яллагч М.Баярхүү,
шүүгдэгч М.Б.......н, түүний өмгөөлөгч Г.Энхтүвшин (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 0611) нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос Хүрд овогт М......вын Б.......нийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн 1902 0071 90333 дугаартай, 1 хавтаст хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Хүрд овогт М......вын Б.......н, Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1992 оны 10 дугаар сарын 20-ны өдөр төрсөн, 27 настай, дээд боловсролтой, Санхүүгийн менежмент мэргэжилтэй, “.......дүгээр хороо, .......... тоотод оршин суух бүргэлтэй, хэрэг хариуцах чадвартай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар .............
Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэд дурдсанаар)
Яллагдагч М.Б.......н нь 2019 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт ...... улсын дугаартай “Toyota Land Cruiser 200” маркийн тээврийн хэрэгсэлд Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан “Делта-9 тетрагидроканнабинол”-ын агууламжтай “40” гэж дугаарласан зип лок түгжээ бүхий гялгар уутны хамт 6.9 грамм жинтэй, 41 гэж дугаарласан цагаан өгийн гялгар уутны хамт 1995.4 грамм жинтэй, 42 гэж дугаарласан цагаан өнгийн гялгар уутны хамт 1047.7 грамм жинтэй, 43 гэж дугаарласан гялгар уутны хамт 1670.6 грамм жинтэй, 44 гэж дугаарласан 385.8 грамм жинтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Б.......н мэдүүлэхдээ: “...2019 оны 8 дугаар сарын 28-ны өдөр манай найз С......нгийн охин Г......нгийн нэг насны төрсөн өдөр болсон. Төрсөн өдөр дээр байхад манай найз М......р Дархан хотод зочид буудал ажиллуулж байгаа гээд “Буудай” буудалд очиж амръя гэх саналыг тавьсан. Мөн та нарт буудлаа танилцуулья гээд бид нар 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдөр дөрвүүлээ 18-19 цагийн үед Улаанбаатараас хөдөлсөн. Оройны 23 цагийн орчимд Дарханд очсон. Тус буудлын гадаа ширээ засуулаад, ууж идсэн. Тэгээд ууж идэж байгаад Дарханы “Диди” бааранд орж үзье гээд орсон. Дараа нь шөнийн 02 цагийн үед баар хаагаад бид нар буудалдаа буцаж ирсэн. Тэгээд бид 4 ярилцаад маргааш өглөө нь би машин барьж хот явахаар болоод би түрүүлээд унтчихсан. Харин үлдсэн 3 маань шөнөжингөө ууцгаасан байсан. Маргааш өдрийн оройны 17 цагийн үед хот руу хөдөлсөн. Тэгэхэд замдаа пиво ууцгаана гээд нэг хүний 3, 3 пиво авсан. Өмнөх нь шөнө нь нойргүй явж байсан болохоор манай найз нар унтаад өгсөн. Би Баруунхараагийн ойролцоо 61 гарамнаас цаашаа 2 километр хэртэй газар зогссон. Тэгээд буухад хар ууттай юм байсан. Тухайн зүйл нь зөөлхөн, нандигнаад боочихсон байссан болохоор нь ноолуур гэж бодоод хот руу оруулж хэдэн төгрөг болгочихье гэж санаад авсан. Тэгээд цаашаа хот руу явж байхад С......н шээлээ гэхээр нь зогссон. Тэгээд С......нг шээж байх хооронд тухайн ууттай зүйлийг задалж үзэхэд дотроо нилээд олон ууттай, ургамал байсан. Хамгийн дээр нь тусад нь боогоод тавьчихсан жижигхэн ууттай ургамал, усны сав, орооцон мөнгө байсан. Тэгээд би сонирхоод сорж үзсэн. С......нг орж ирэхээр нь сорьж үзэх үү гэхэд тэгье гээд сорж үзсэн. Тэгэхэд Төгсөө сэрж байсан. Бас сорж үзсэн. Гашуун амттай зүйл байсан болохоор нээх тоолгүй буцаагаад боогоод машины багаж руу хийгээд хаяна гэж бодсон. Тэгээд явж байхдаа шороон замаас шууд засмал зам руу нийлсэн учраас хот руу орох нь гэж бодоод мартаад тэр чигтээ явсан байсан...”гэв.
Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:
1. Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэлд “...Үзлэгийг 2019 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 23 цаг 57 минутад ...эхлүүлэв. ......... улсын дугаартай “Toyota Land Cruiser-200” маркийн авто машины ...баруун суудлын хойд халааснаас шар өнгийн гялгар ууттай 0.5 литрийн “Bonаqua” цэвэр усны сав 1 ширхэг, хуйлсан 100 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, зип лок түгжээ бүхий гялгар ууттай нунтаг ургамал гарч ирснийг 40, машины суудал хооронд байрлах шалнаас гарч ирсэн цагаан өнгийн 2 давхар гялгар ууттай ургамлыг 41, машины ар талын багажаас гарч ирсэн гадуураа цагаан дотуураа хар өнгийн ууттай нойтон ургамлыг 42 гэж хар өнгийн ууттай ургамал гарч ирснийг 43, шар гялгар ууттай нойтон ургамал гарч ирснийг 44 гэж дугаарлан үзлэгээр хураан авав. ....үзлэгийг 00 цаг 07 минутад дуусгав...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 04-07),
2. Мөрдөгчийн тэмдэглэлд: “...2019 оны 8 дугаар сарын 31-ний өдөр ...... улсын дугаартай “Toyota Land Cruiser-200” маркийн автомашинд хийгдсэн үзлэгээр хураагдсан нойтон ургамлуудыг тус бүрд нь гялгар уутны хамт жинлэж үзэхэд 40 гэж дугаарласан ургамал 6.9 грамм, 41 гэж дугаарласан ургамал 1995.4 грамм, 42 гэж дугаарласан ургамал 1047.7 грамм, 43 гэж дугаарласан ургамал 1670 грамм, 44 гэж дугаарласан ургамал 385.8 грамм байсныг...гэрэл зургаар бэхжүүлэв...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 22-24),
3. Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол (хавтаст хэргийн 26-27),
4. Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол (хавтаст хэргийн 42),
5. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн Тусгай шинжилгээний газрын шинжээчийн 4876 дугаар дүгнэлтэд:
“...Шинжилгээнд... “...5ш ууттай өвс, 1ш усны сав, 100 төгрөг” гэж хаягласан цэнхөр өнгөтэй цаасан хайрцаг, хажуу талд нь цагаан өнгийн гялгар уут дотор 0.5 литрийн “Bonaqua” цэвэр усны сав 1 ширхэг, “NJ8666672” гэсэн серийн дугаартай 100 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 1 ширхэг, “40” гэж хаягласан нунтаг ургамал мэт зүйлийг ирүүлсэн бөгөөд уг ургамал мэд зүйлийн цэвэр жин нь 3.9698 грамм, шинжилгээнд дээж авч үлдсэн жин нь 3.8209 грамм болов. ...41 гэж хаягласан...ургамал мэт зүйл гялгар ууттай жин нь 1945, ...42 гэж хаягласан ...ургамал мэт зүйл гялгар ууттай жин нь 1068, ... 43 гэж хаягласан ...ургамал мэт зүйл гялгар ууттай жин нь 1663, ... 44 гэж хаягласан ...ургамал мэт зүйл гялгар ууттай жин нь 355 грамм байна.
Шинжилгээнд ирүүлсэн зүйл нь тогтоолд дурдсантай тохирч байна.
Шинжилгээнд ирүүлсэн дээрх зүйл тус бүрээс дээж авч стандарт ажлын зааврын дагуу Аgilent Technologiec 7820A GC system 5977E MSD багажаар шинжилгээ хийхэд “Bonaqua” цэвэр усны сав 1 ширхэг, “NJ8666672” гэсэн серийн дугаартай 100 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 1 ширхэг, “40” гэж хаягласан нунтаг ургамал мэт зүйл, “41” гэж хаягласан нойтон ургамал мэт зүйл, “42” гэж хаягласан нойтон ургамал мэд зүйл, “43” гэж хаягласан хар өнгийн гялгар нойтон ургамал мэт зүйл, “44” гэж хаягласан шар өнгийн гялгар нойтон ургамал мэт зүйл тус бүрээс делта-9 тетрагидроканнабинол (tetrahudrocannabinol)-ийн агуулга илэрч байна...ДҮГНЭЛТ
1. Шинжилгээнд ирүүлсэн “Bonaqua” цэвэр усны сав 1 ширхэг, “NJ8666672” гэсэн серийн дугаартай 100 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 1 ширхэг, “40” гэж хаягласан нунтаг ургамал мэт зүйл, “41” гэж хаягласан нойтон ургамал мэт зүйл, “42” гэж хаягласан нойтон ургамал мэд зүйл, “43” гэж хаягласан хар өнгийн гялгар нойтон ургамал мэт зүйл, “44” гэж хаягласан шар өнгийн гялгар нойтон ургамал мэт зүйл тус бүр нь шинжилгээнд тэнцэж байна.
2. Шинжилгээнд ирүүлсэн “Bonaqua” цэвэр усны сав 1 ширхэг, “NJ8666672” гэсэн серийн дугаартай 100 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 1 ширхэг, “40” гэж хаягласан нунтаг ургамал мэт зүйл, “41” гэж хаягласан нойтон ургамал мэт зүйл, “42” гэж хаягласан нойтон ургамал мэд зүйл, “43” гэж хаягласан хар өнгийн гялгар нойтон ургамал мэт зүйл, “44” гэж хаягласан шар өнгийн гялгар нойтон ургамал мэт зүйл тус бүрээс Дельта-9 тетрагидроканнабинол (tetrahudrocannabinol) илэрч байна.
Шинжилгээнд илэрсэн Дельта-9 тетрагидроканнабинол (tetrahudrocannabinol) нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцид багтдаг болно.
3. Шинжилгээнд ирүүлсэн “40” гэж хаягласан нунтаг ургамал мэт зүйлийн цэвэр жин нь 3.9698 грамм, шинжилгээнд дээж авч үлдсэн жин нь 3.8209 грамм болов.
“41” гэж хаягласан нойтон ургамал мэд зүйлийн гялгар ууттай жин нь 1945 грамм, “42” гэж хаягласан ургамал мэт зүйлийн гялгар ууттай жин нь 1068 грамм байна, “43” гэж хаягласан ургамал мэт зүйлийн гялгар ууттай жин нь 1663 грамм байна. “44” гэж хаягласан ургамал мэт зүйлийн гялгар ууттай жин нь 355 грамм байна...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 53-57),
6. Гэрч Н.Э.......гсийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 8 дугаар сарын 28-ны өдөр С......ны охины төрсөн өдөрт очсон. Тэнд М.Б.......н, М......р, С......н нартай ярилцаж байгаад М......рийн Дархан хотод байдаг буудал руу очиж буудлыг нь сонирхож үзэнгээ газар үзчихээд ирье гэж явсан...орой 23 цаг өнгөрөөгөөд Дарханы “Буудай” гэх нэртэй М......рийн буудалд очсон...маргааш нь...17-18 цагийн үед Дарханаас хот руу гарсан. Тэгээд замдаа пиво уух гээд 6 лааз пиво авсан. С......н бид хоёр пиво уугаад харин М.Б.......н машин барьж явсан. Эхний 1-2 цаг юм ярьж явж байгаад би унтаад өгсөн. Тэгээд намайг сэрсэн чинь М.Б.......н энийг татах уу гээд нэг усны савтай юм өгсөн. Би гайхаад ганц хоёр сорчхоод буцаад унтсан. Тэгээд явж байтал 22-ийн товчоон дээр гэнэт цагдаа болоод явчихсан...бид нарын машинаас “өвс” гарлаа гээд байсан...Тэр өвсийг хэн хаанаас аваад машинд хийснийг мэдэхгүй. Тухайн үед машин барьж явсан болохоор М.Б.......н сайн мэдэж байгаа байх...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 47-48),
“...Би 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр сэтгэцийн эмч нарт үзүүлэхдээ “...2019.08.31-ний өдөр Дарханд ажлаар очсон байсан. Наашаа ирэхэд замд ургаж байхаар нь түүсэн. Тэгээд машин дотроо сав цоолоод тэр үед нь хэрэглэсэн...” гэж хэлсэн. Гэхдээ яг үнэндээ сэтгэцийн эмч нарт худал ярьсан юм. Би цагдан хорих 461-р ангид 48 цагаар баривчлагдаад байж байх үедээ тэнд хоригдож байсан хажуугийн камерын хүмүүсээс яах ийх талаар асуусан. Тэгтэл хажуугийн камерын нэг залуу өөрөө түүсэн гээд хэлчихвэл дээрдээ ядаж л үргэлжлүүлж хоригдохгүй гэж хэлсэн...би өвс олсон гэдгийг нь мэдээгүй. Өвс түүсэн асуудал бол байхгүй. Харин өвс хаанаас олж авсныг М.Б.......н мэдэж байгаа...Би Дархан-Уул аймгаас 16-17 цагийн орчим гараад Улаанбаатар хотод 22 цагийн үед орж ирээд цагдаад баригдсан...Би ер нь каннабисийн төрлийн мансууруулах ургамал ургадаг талаар мэдэхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 158)
7. Гэрч С......ны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Бид нар Дарханаас хот руу 17 цагийн үед гарсан. Э.......гс бид хоёр 6 лааз пиво аваад М.Б.......н машин барьсан...Тэгээд нэг сэрсэн чинь М.Б.......н хот орох гэж байна гэсэн чинь сэрээрэй гэсэн. Тэгээд машинаас бууж шээчхээд буцаад машинд орж ирэхэд М.Б.......н нэг усны савтай юм татаж байсан. Тэгээд чи сонирхох уу гээд надад өгөхөөр нь би нэг сорсон. Тэгээд нэг их онц санагдаагүй болохоор буцаад унтсан. Тэгтэл 22-ийн товчоон дээр цагдаа зогсоогоод машинаас өвс гаргаад ирсэн...М.Б.......н машинд өвс хийсэн талаараа надад нэг ч юм яриагүй болохоор би мэдээгүй...Тухайн үед М.Б.......н савтай зүйлээс нэг соруулсан. Тэрнээс илэрсэн байх гэж бодож байна. Би ийм төрлийн бодисын талаар сайн мэдэхгүй...Манай эгчийн машинд огт тийм зүйл байгаагүй. Харин дараа нь М.Б.......нээс юун өвс бэ гэж асуухад замаас авсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 49-50),
“...М.Б.......н Баруун хараа өнгөрөөд 61-ийн гарам дөхчихсөн явж байхад уг өвсийг олсон гэж хэлсэн. Тухайн үед М.Б.......н, Э.......гс бид гурав сэтгэцийн эмч нарт үзүүлж байхдаа гурвуулаа түүсэн гээд хэлчихье гэж тохиролцоод сэтгэцийн эмч нарт худал хэлсэн. М.Б.......н түүсэн гэж хэлсэн нь шулуухан юм шиг байна гэхээр нь бид гурав эмч нарт тэгж хэлсэн....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 157)
8. Шүүгдэгч М.Б.......ний мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 8 дугаар сарын 28-ны өдөр...Эр....өгс, С......н, М......р бид хэд Дархан хот руу явахаар тохиролцоод 2019 оны 8 дугаар сарын 30-ны орой С......ны эгчийн “Toyota Land Cruiser-200” маркийн автомашинтай хотоос Дархан руу гарсан. ...Тэгээд бид нар М......рийн “Буудай” гэх нэртэй буудалд байрласан...Тэгээд өглөө нь бостол Э.......гс, С......н М......р нар шөнө нь бараг унтаагүй шинжтэй байсан. Тэгээд бид нар буудлынх нь массажинд орчхоод хоол унд идчихээд 17 цаг өнгөрч байхад Улаанбаатар хот руу гарсан. ...Харин Э.......гс, С......н хоёр замдаа уух пиво нэмж аваад миний архи гарсан болохоор би жолоо барьсан. Тэгээд хот руу явж байхад С......н, Э.......гс нар замдаа унтсан. Тэгээд Баруун хараа нэлээн өнгөрөөд явж байгаад би замаас салаад шээх гээд зогссон. Тэр үед шээж байхад хажууд нэг хар өнгийн тортой юм байсан. Би тэр ууттай юмыг нандигнаад боосон байсан болохоор нь машиныхаа ард аваад хийчихсэн. Тэгээд тэндээс хөдлөөд явж байтал 61-ийн гарам дөхөөд явж байтал эхлээд С......н сэрээд шээе гэхээр нь зогссон. Тэр үед би нөгөө ууттай юмыг нээж үзтэл дотор нь нойтон ургамал байсан. Мөн дотор нь хэд хэдэн уутанд хувааж хийсэн байсан. Мөн хуйлсан мөнгө, цоолсон усны сав байсан. Тэгэхээр нь би нөгөөдөх өө сонирхож үзээд асаагаад сорж үзсэн. Тэр үед нэх их онц санагдаагүй бөгөөд С......н, Э.......гс хоёр бас сорж үзсэн. Бид гурав нэг нэг удаа л сорсон. Тэгээд тэндээс хөдөлсөн ба Э.......гс, С......н хоёр буцаад унтсан. Би нөгөө ууттай ургамлаа хаяна гэж бодож байгаад мартаад тэр чигтээ явсан. Тэгээд хотод орж ирээд 22-ийн товчоо орчим цагдаа нарт баригдсан. ...намайг ууттай ургамал олсон гэдгийг хэн ч мэдээгүй. Э.......гс С......н хоёр намайг уг ургамлыг олох үед унтаж байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 186),
9. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн Тусгай шинжилгээний газрын 4858 дугаартай дүгнэлт
“...Шинжилгээнд...” ...М.Б.......н 2019.08.31...” гэж хаягласан 120 мл хэмжээтэй шээс улаан бөглөөтэй хуванцар саванд хийж ирүүлсэн байна.
Шинжилгээнд ирүүлсэн шээснээс дээж авч стандарт ажлын заавар /СНEM-37/-ын дагуу Agilent Technologies 7820A GC, 5977B MSD багажаар шинжилгээ хийхэд “М.Б.......н 2019.08.31” гэж хаягласан шээсэнд тетрагидроканнабинол (tetrahudrocannabinol) илэрч байна...ДҮГНЭЛТ
1. Шинжилгээнд ирүүлсэн “М.Б.......н 2019.08.31” гэж хаягласан шээс нь шинжилгээнд тэнцэж байна.
2. Шинжилгээнд ирүүлсэн “М.Б.......н 2019.08.31” гэж хаягласан шээсэнд тетрагидроканнабинол (tetrahudrocannabinol) илэрч байна.
3.4. Шинжилгээнд илэрсэн тетрагидроканнабинол (tetrahudrocannabinol) нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцод багтдаг болно...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 70-71)
10. Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний хүрээлэнгийн 2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 1054 дугаар дүгнэлтэд
“... Болсон хэргийн талаар: ...2019.08.30-нд Дархан явсан. Маргааш нь наашаа явж байгаад Баруун хараа дээр зогссон чинь зам дээр ургаж байсан. Тэгээд ярилцаж байгаад сонирхоод бонгонд хийж хэрэглэсэн. Тэгсэн нээх мэдрэмж төрөөгүй нойр хүрсэн. Тэгээд л ирээд баригдсан...ДҮГНЭЛТ
1. М.Б.......н нь урьд өмнө нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна.
2. М.Б.......н нь одоогоор сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.
...4. М.Б.......н нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.
5. М.Б.......н нь гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадвартай байсан байна.
6. М.Б.......н нь сэтгэцийн хувьд ял эдлэх чадвартай байна.
7. М.Б.......нд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна.
8. М.Б.......н нь одоогоор мансуурах донтой эсвэл мансууруулах бодисын хамааралтай гэх шинж тэмдэг үгүй байна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 77-78),
11. Хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 20-21), гэрч А.М......в, Г.Дэнсмаа, Э.М......р нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 43, 46, 156), Тээврийн хэрэгслийн гэрчилгээнд “......... Toyota Land Cruiser-200 2012 онд үйлдвэрлэгдсэн Хар саарал өнгийн Гансүхийн Дэнсмаа эзэмшигчтэй...” гэх баримт (хавтаст хэргийн 149), мөрдөгчийн саналыг хэрэгсэхгүй болгох тухай прокурорын тогтоол (хавтаст хэргийн 174-177), Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэврийн хуулбар (хавтаст хэргийн 232, 233),
- Сэжигтнээр 2019 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр шүүхийн зөвшөөрөлгүй баривчилсан мөрдөгчийн тогтоол (хавтаст хэргийн 91), Баривчлагдсан сэжигтнийг 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр суллах тухай прокурорын тогтоол (хавтаст хэргийн 96),
- Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суух хорооны тодорхойлолт (хавтаст хэргийн 110, 112), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 117), хувийн байдлын талаарх баримтууд (хавтаст хэргийн 122-141), ажил байдлын тодорхойлолт (хавтаст хэргийн 150), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (хавтаст хэргийн 163, 208) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн яллагдагч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Гурав. Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч М.Б.......нд холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:
I. Гэм буруугийн талаар
Улсын яллагчаас шүүгдэгч М.Б.......нийг Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг,
Шүүгдэгчид болон түүний өмгөөлөгчид улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.
Шүүгдэгч М.Б.......н нь 2019 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт, Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан “Делта-9 тетрагидроканнабинол”-ын агууламжтай нийт 5034,9698 грамм жинтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар “Toyota Land Cruiser 200” маркийн ...... улсын дугаартай тээврийн хэрэгсэлд хадгалсан болох нь
- Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэлд “......... улсын дугаартай “Toyota Land Cruiser-200” маркийн авто машины ...баруун суудлын хойд халааснаас шар өнгийн гялгар ууттай 0.5 литрийн “Bonаqua” цэвэр усны сав 1 ширхэг, хуйлсан 100 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, зип лок түгжээ бүхий гялгар ууттай нунтаг ургамал гарч ирснийг 40, машины суудал хооронд байрлах шалнаас гарч ирсэн цагаан өнгийн 2 давхар гялгар ууттай ургамлыг 41, машины ар талын багажаас гарч ирсэн гадуураа цагаан дотуураа хар өнгийн ууттай нойтон ургамлыг 42 гэж хар өнгийн ууттай ургамал гарч ирснийг 43, шар гялгар ууттай нойтон ургамал гарч ирснийг 44 гэж дугаарлан үзлэгээр хураан авав...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 04-07),
- Мөрдөгчийн тэмдэглэлд: “...үзлэгээр хураагдсан нойтон ургамлуудыг тус бүрд нь гялгар уутны хамт жинлэж үзэхэд 40 гэж дугаарласан ургамал 6.9 грамм, 41 гэж дугаарласан ургамал 1995.4 грамм, 42 гэж дугаарласан ургамал 1047.7 грамм, 43 гэж дугаарласан ургамал 1670 грамм, 44 гэж дугаарласан ургамал 385.8 грамм байсныг...гэрэл зургаар бэхжүүлэв...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 22-24),
- Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн Тусгай шинжилгээний газрын шинжээчийн 4876 дугаар дүгнэлтэд:
“...2. Шинжилгээнд ирүүлсэн “Bonaqua” цэвэр усны сав 1 ширхэг, “NJ8666672” гэсэн серийн дугаартай 100 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 1 ширхэг, “40” гэж хаягласан нунтаг ургамал мэт зүйл, “41” гэж хаягласан нойтон ургамал мэт зүйл, “42” гэж хаягласан нойтон ургамал мэд зүйл, “43” гэж хаягласан хар өнгийн гялгар нойтон ургамал мэт зүйл, “44” гэж хаягласан шар өнгийн гялгар нойтон ургамал мэт зүйл тус бүрээс Дельта-9 тетрагидроканнабинол (tetrahudrocannabinol) илэрч байна.
Шинжилгээнд илэрсэн Дельта-9 тетрагидроканнабинол (tetrahudrocannabinol) нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцид багтдаг болно.
3. Шинжилгээнд ирүүлсэн “40” гэж хаягласан нунтаг ургамал мэт зүйлийн цэвэр жин нь 3.9698 грамм, ...“41” гэж хаягласан нойтон ургамал мэд зүйлийн гялгар ууттай жин нь 1945 грамм, “42” гэж хаягласан ургамал мэт зүйлийн гялгар ууттай жин нь 1068 грамм байна, “43” гэж хаягласан ургамал мэт зүйлийн гялгар ууттай жин нь 1663 грамм байна. “44” гэж хаягласан ургамал мэт зүйлийн гялгар ууттай жин нь 355 грамм байна...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 53-57),
- Гэрч Н.Э.......гсийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн...маргааш нь...17-18 цагийн үед Дарханаас хот руу гарсан. ...М.Б.......н машин барьж явсан. Эхний 1-2 цаг юм ярьж явж байгаад би унтаад өгсөн. Тэгээд намайг сэрсэн чинь М.Б.......н энийг татах уу гээд нэг усны савтай юм өгсөн. Би гайхаад ганц хоёр сорчхоод буцаад унтсан. Тэгээд явж байтал 22-ийн товчоон дээр гэнэт цагдаа болоод явчихсан...бид нарын машинаас өвс гарлаа гээд байсан...Тэр өвсийг хэн хаанаас аваад машинд хийснийг мэдэхгүй. Тухайн үед машин барьж явсан болохоор М.Б.......н сайн мэдэж байгаа байх...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 47-48),
“...өвс хаанаас олж авсныг М.Б.......н мэдэж байгаа...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 158)
- Гэрч С......ны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Бид нар Дарханаас хот руу 17 цагийн үед гарсан. ...М.Б.......н машин барьсан...Тэгээд нэг сэрсэн чинь М.Б.......н хот орох гэж байна гэсэн чинь сэрээрэй гэсэн. Тэгээд машинаас бууж шээчхээд буцаад машинд орж ирэхэд М.Б.......н нэг усны савтай юм татаж байсан. Тэгээд чи сонирхох уу гээд надад өгөхөөр нь би нэг сорсон. ...Манай эгчийн машинд огт тийм зүйл байгаагүй. Харин дараа нь М.Б.......нээс юун өвс бэ гэж асуухад замаас авсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 49-50),
“...М.Б.......н Баруун хараа өнгөрөөд 61-ийн гарам дөхчихсөн явж байхад уг өвсийг олсон гэж хэлсэн....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 157)
- Шүүгдэгч М.Б.......ний мөрдөн байцаалтад өгсөн: “...Улаанбаатар хот руу ...би жолоо барьж явсан. ...С......н, Э.......гс нар замдаа унтсан. Тэгээд Баруун хараа нэлээн өнгөрөөд явж байгаад би замаас салаад шээх гээд зогссон. Тэр үед шээж байхад хажууд нэг хар өнгийн тортой юм байсан. Би тэр ууттай юмыг нандигнаад боосон байсан болохоор нь машиныхаа ард аваад хийчихсэн. Тэгээд тэндээс хөдлөөд явж байтал 61-ийн гарам дөхөөд явж байтал эхлээд С......н сэрээд шээе гэхээр нь зогссон. Тэр үед би нөгөө ууттай юмыг нээж үзтэл дотор нь нойтон ургамал байсан. Мөн дотор нь хэд хэдэн уутанд хувааж хийсэн байсан. Мөн хуйлсан мөнгө, цоолсон усны сав байсан. Тэгэхээр нь би нөгөөдөх өө сонирхож үзээд асаагаад сорж үзсэн. ...бөгөөд С......н, Э.......гс хоёр бас сорж үзсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 186) зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл шүүгдэгч М.Б.......н нь 2019 оны 8 дугаар сарын 31-ний өдөр 1999 оны Конвенцод нэгдэн орох тухай Монгол Улсын хууль буюу 1971 оны 2 дугаар сарын 21-ний өдөр батлагдсан "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай" Нэгдсэн Үндэстний Байгууллагын Конвенцын 2 дугаар жагсаалтад багтдаг бодис болох “Олон Улсын бүртгэгдээгүй нэр: “Dronabinol*”, бүртгэгдээгүй бусад нэр: “delta-9-tetrahydro-каннабинол”, химийн нэр: “(6a R,10a R)-6a,7,8,10a-tetrahydro-6,6,9-trimethyl-3-pentyl-6 H- dibenzo[ b,d]pyran-1-ol”.” гэх нэршилтэй хүний сэтгэцэд нөлөөлөн мансууруулах үйлчилгээтэй Каннабис ургамал буюу тетра-гидра-каннабинолын THC гэдэг идэвхт молекул агуулдаг өвсийг худалдаалах зорилгогүйгээр, шууд санаатай үйлдлээр тээврийн хэрэгсэлд хадгалсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч нь хуулиар хориглосон мансууруулах бодисыг хадгалсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна.
Каннабис ургамал буюу тетра-гидра-каннабинолын THC гэдэг идэвхит молекул агуулдаг “delta-9-tetrahydro-каннабинол” нь хүний эрүүл мэнд, сайн сайханд ноцтой аюул занал учруулж нийгэм улс төр, эдийн засаг, соёлын үндэст сөргөөр нөлөөлдөг учраас Монгол Улс 1999 онд Нэгдсэн үндэсний байгууллагын дээрх конвенцод нэгдэн орж улмаар Эрүүгийн хуулийн тусгай ангид нэрлэн зааж гэмт хэрэг байхаар тусгажээ. Энэ гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ нь улсын хууль ёсны эдийн засгийг сулруулж, тогтвортой байдал, аюулгүй байдал, бүрэн эрхт байдалд аюул учруулдгаараа гэмт хэргийн хор хохирол, хор уршгийг тооцоолох боломжгүй юм.
II. Эрүүгийн хариуцлагын талаар:
- Улсын яллагчаас шүүгдэгч М.Б.......нийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлтийг,
- Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: Улсын яллагчийн гэм буруугийн талаар гаргасан дүгнэлттэй мэтгэлцэхгүй, хүлээн зөвшөөрч байна. Шүүгдэгч нь үйлдсэн хэргийн талаар мөрдөн байцаалтын шатнаас үнэн зөвөөр мэдүүлэг өгч үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, мөн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч өмнө нь гэмт хэрэгт холбогдож байгаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч М.Б.......н нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн;” байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг удирдлага болгон гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ, учруулж болох хор уршиг, хадгалсан өвсний хэмжээ зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх зүйтэй гэж үзэв.
Өөрөөр хэлбэл шүүгдэгчийн хадгалсан ургамлын хэмжээ нь олон хүн урт хугацааны турш хэрэглэх хэмжээний байгаа нь тухайн гэмт хэргийн нийгмийн хор аюул, учруулах хор уршгийг ихэсгэнэ. Нөгөө талаар шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үүднээс хорих ял оногдуулах нь тохирно гэж үзсэн учир улсын яллагчийн эрүүгийн хариуцлагыг хүндрүүлсэн болно.
Шүүгдэгч М.Б.......н нь шүүхийн зөвшөөрөлгүй 2019 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 02-ны өдрийг хүртэл (хавтаст хэргийн 91, 96) 1 хоног баривчлагдсан байна. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар түүний баривчлагдсан 1 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, ялаас хасах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлд зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж, Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа “Bonaqua” цэвэр усны сав 1 ширхэг, “NJ8666672” гэсэн серийн дугаартай 100 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 1 ширхэг, “40” гэж хаягласан нунтаг ургамал мэт зүйлийн цэвэр жин нь 3.9698 грамм, ...“41” гэж хаягласан нойтон ургамал мэд зүйлийн гялгар ууттай жин нь 1945 грамм, “42” гэж хаягласан ургамал мэт зүйлийн гялгар ууттай жин нь 1068 грамм байна, “43” гэж хаягласан ургамал мэт зүйлийн гялгар ууттай жин нь 1663 грамм байна. “44” гэж хаягласан ургамал мэт зүйлийн гялгар ууттай жин нь 355 грамм бүхий зүйлсийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэж, эрүүгийн 1902007190333 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус тэмдэглэж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 3, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.12, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Хүрд овогт М......вын Б.......нийг хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан буюу Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б.......нийг 3 (гурав) жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч М.Б.......нд оногдуулсан 3 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б.......ний шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдсан 1 (нэг) хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, эдлэх ялаас хассугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа гэх “Bonaqua” цэвэр усны сав 1 ширхэг, “NJ8666672” гэсэн серийн дугаартай 100 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 1 ширхэг, “40” гэж хаягласан нунтаг ургамал мэт зүйлийн цэвэр жин нь 3.9698 грамм, ...“41” гэж хаягласан нойтон ургамал мэд зүйлийн гялгар ууттай жин нь 1945 грамм, “42” гэж хаягласан ургамал мэт зүйлийн гялгар ууттай жин нь 1068 грамм байна, “43” гэж хаягласан ургамал мэт зүйлийн гялгар ууттай жин нь 1663 грамм байна. “44” гэж хаягласан ургамал мэт зүйлийн гялгар ууттай жин нь 355 грамм сэтгэцэд нөлөөт ургамлыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Хар тамхитай тэмцэх газарт даалгасугай.
6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч тэдний эдлэх ялыг 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн тоолсугай.
8. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МӨНХЗУЛ