| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гантөмөрийн Мөнхзул |
| Хэргийн индекс | 188/2020/0201/Э |
| Дугаар | 0231 |
| Огноо | 2020-03-05 |
| Зүйл хэсэг | 11.1.1, |
| Улсын яллагч | Д.Нямбат |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 03 сарын 05 өдөр
Дугаар 0231
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сосорбарам,
улсын яллагч Д.Нямбат,
шүүгдэгч Б.А........х, түүний өмгөөлөгч Н.Одонтуяа (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 0165) нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А-1 танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Хөсөг овогт Б........хийн А........хийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1908 0612 00076 дугаартай, 1 хавтаст хэргийг 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Хөсөг овогт Б........хийн А........х, Монгол Улсын иргэн, Хэнтий аймгийн Хэрлэн суманд 1988 оны 10 дугаар сарын 04-ний өдөр төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, уул уурхайн маркшейдер мэргэжилтэй, ......тоотод оршин суух бүртгэлтэй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар ........
Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)
Яллагдагч Б.А........х нь 2019 оны 11 дүгээр сарын 24-ний 14-15 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн ............. тоотод үйл ажиллагаа явуулдаг “Дэнж” хүнсний дэлгүүр дотор “дэлгүүр дотор агсам тавилаа” гэх шалтгаанаар С.Б.............агийн нүүрэн тус газар гараараа цохиж зодон гавлын баруун чамархай яс, хоншоор ясны баруун хөндийн өмнөд ба гадна ханын хугарал, баруун хацар, ясны нумын хугарал, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, баруун нүдний ухархайн гадна ханын хугарал, баруун нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун нүдний гадна хэсгийн шарх, зулгаралт, бүхий эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх өгөх…” гэв.
Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд:
1. Хохирогч С.Б.............агийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр эхнэрийн төрсөн дүү Э.............рын гэр болох Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Хайрханы 4 дүгээр гудамжны 130 тоотод очиж...Э.............ртай архи ууж хоноод маргааш өдөр нь буюу 2019 оны 11 дүгээр сарын 24-ний өглөө 1 шил архи хувааж уусан. Тэгээд өдөр 16 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хорооны Хайрхан .............. тоотод байрлах “Дэнж” нэртэй 8 нэрийн хүнсний дэлгүүрт орсон. Хүнсний дэлгүүрт ороход худалдагч настай эмэгтэй байсан. Би 1 шил 0.5 граммын “Аураг” нэртэй архи, чихэр, жимс аваад ...картаар тооцоо хийх гээд худалдагчид өгтөл...худалдагч надад “таны картын үлдэгдэл хүрэлцэхгүй байна.” гэсэн би картад мөнгө байх ёстой би саяхан 100.000 төгрөг хийсэн гээд маргаан эхэлсэн. Согтууруулах ундаа хэрэглэсэн байсан учраас уг дэлгүүрийн худалдагчийг 2 удаа карт уншуулаад мөнгө авчихлаа гэж бодоод маргалдсан. Тэгтэл хажуу талаас үл таних залуу татахаар нь “яаж байна?” гээд баруун гараараа түлхтэл тэр залуу намайг шууд цохиод унагаасан. Би цохиулаад шууд ухаан алдаад унасан. Миний баруун талын чамархайд шанаанд хавсраад 1 удаа цохисон. ...Би картад аа мөнгө байгаа гэж бодоод худалдагчтай маргатал тэр залуу эмээгээ өмөөрөөд шууд цохисон. Тухайн үед миний картад байсан мөнгийг манай эхнэр урьд нь уншуулсан байсныг сүүлд мэдсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20-22),
- “ХААН” банкны С.Б.............агийн депозит дансны дэлгэрэнгүй хуулгад “...2019.11.24-ны өдөр 11 цаг 11 минутад дансны үлдэгдэл 6142 төгрөг...” гэх баримт (хавтаст хэргийн 92),
2. Гэрч Э.Э.............рын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 11 дүгээр сарын 23-ний өдөр хүргэн ах Б.............а гэрт ирээд архи ууж хоносон. Маргааш нь буюу 2019 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 0.5 граммын архи хувааж уугаад 2 дахь шил архиа авах гээд “Дэнж” нэртэй 8 нэрийн дэлгүүр рүү орсон. Бид хоёр архи авчхаад картаа уншуултал “үлдэгдэл хүрэлцэхгүй байна” гэж худалдагч эмээ хэлсэн. Тэгтэл Б.............а ах “наад картад чинь 100.000 төгрөг байх ёстой” гэж хэлсэн. Тэгэхээр би өөрийнхөө картыг уншуулъя гээд гаргаад уншуулах гэж байтал дэлгүүрийн үүдэнд зогсож байсан залуу худалдагчийн лангууны урд Б.............а ахыг унатал нь нүдэн тус газар цохисон. ...Б.............аг уг дэлгүүрийн залуу зүүн нүдэнд нэг удаа цохисон. Бид хоёрыг дэлгүүр ороход тэр залуу дэлгүүрийнхээ үүдэнд хүмүүстэй юм яриад зогсож байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 27-28),
3. Гэрч Д.Л..............энгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манайх Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо Хайрханы .............. тоотод байрлах хаяг дээрээ “Дэнж” нэртэй 8 нэрийн дэлгүүрийг хувиараа ач А........хийн хамтаар ажиллуулдаг. 2019 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр дэлгүүрээ ажиллуулаад сууж байхад 16 цагийн үед гаднаас согтуу 2 залуу орж ирсэн. Нэг залуу 40-45 орчим насны нөгөө залуу 30-35 орчим насны хоёр залуу ирээд архи, ундаа том пиво авсан. Нийт тооцоо 30.000 төгрөг болсон. Арай хөгшин нь тооцоогоо хийе гээд картаа уншуултал картад нь мөнгө байхгүй байсан. Тэгэхээр нь би “үлдэгдэл хүрэлцэхгүй байна” гэж хэлтэл тэр залуу “хар хулгайч минь дансанд 100.000 төгрөг байх ёстой, мөнгөө танайхаас авч байж гарна дээрэмчин минь” гэсэн. Тэгээд миний гарыг мөнгө өгөөдөх гээд нидрээд байсан. Тэгтэл гаднаас ач хүү Б.А........х орж ирээд ...“эмээ та яасан бэ?” гэхээр нь би “согтуу хүүхэд намайг 100.000 төгрөг дээрэмдлээ гээд байна” гэж хэлсэн. Тэгтэл Б.А........х банкны пост машиныг тэр залууд харуулаад ... “дээрэмдэх боломж байхгүй” гэж тайлбарлатал тэр залуу “солиор хар хулгайчууд” гээд гараараа ач хүүг алгадах гэхээр нь ач хүү зөрүүлээд 1 удаа цохисон....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 26),
4. Камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл: “...дэлгүүрийн касс дээр Д.Л..............эн...С.Б.............ад пос машины тооцооны хуудсыг үзүүлээд маргалдсан байдалтай зогсож байхад Б.А........х нь С.Б.............агийн баруун гар талд зогсож байх бөгөөд энэ үед С.Б.............а нь Б.А........х рүү баруун гараа далайхад Б.А........х нь гарыг нь өөрөөсөө холдуулаад, нүүрэн тус газар 1 удаа цохиход С.Б.............а унаж байна...” гэх баримт (хавтаст хэргийн 14-15)
5. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 11 дүгээр сарын 29ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 12204 дугаар дүгнэлт:
“...Хэсэг газрын үзлэгт: Баруун нүдний дээд, доод, зовхи, хавдсан, хөх ягаан өнгий цус хуралттай, нүдний гадна хэсэгт 1.5 см урт нум хэлбэрийн шархтай, шархны гадна ирмэгээр хүрэн өнгийн зулгаралттай. Биед өөр ил харагдах гэмтэлгүй.
2019.11.25-ны “Натур эмнэлэг”-ийн Толгойн компьютер томографын шинжилгээ: ...Тархины бор ба цагаан эдийн ялгарал буурсан буюу бага зэргийн хавантай. ...Баруун талд чамархай ясны хайрст хэсэгт шугаман мөн хацар ясны нум урд ¼ хэсгээрээ зөрүүтэй хугаралтай. ...Баруун талд хоншоор ясны их бие буюу гайморовын хөндийн урд хана 1.5 см өргөн хэсэгт дотогш 0.6см, арын хана 1.3 см өргөн хэсэгт дотогш 0.3см тус тус хэмжээтэй цөмөрсөн хугаралтай. Хамар ясны баруун хажуу хана зөрүүтэй хугаралтай бөгөөд салст хавагнаж зузаарсан. Хамрын таславч дунд 1/3 хэсгээр зүүн тийш мурийлттай. Баруун талын гайморовын хөндийд +42HU нягтралтай шингэтэй агааржилт буурсан. ...баруун нүд шанаа болон хацар орчмын зөөлөн эдэд хаван хавдартай... ДҮГНЭЛТ:
1. С.Б.............агийн биед гавлын баруун чамархай яс, хацар ясны нум, хоншоорын хөндийн урд ба ар хана, хамар ясны хугарал, баруун нүдний дээд, доод зовхи, шанаа хацрын зөөлөн эдийн няцрал, зовхинд цус хуралт, нүдний гадна хэсэгт шарх, зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг болон олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой.
3. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь гэмтлийн эдгэрлээс хамаарна.
5. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 35),
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн Хэргийн материалаар нэмэлтээр хийгдсэн шүүх эмнэлгийн 33 дугаар дүгнэлтэд “...1.С.Б.............агийн биед баруун чамархай ясны хугарал, хоншоор ясны баруун хөндийн өмнөд ба гадна ханын хугарал, баруун хацар ясны нумын хугарал, хамрын ясны хугарал, таславчийн мурийлт, баруун нүдний ухархайн гадна ханын хугарал, баруун нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун нүдний гадна хэсгийн шарх, зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хязгаарлагдмал бус гадаргуутай зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой бөгөөд шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 50-52),
6. Шинжээч эмч Ч.Эрдэмболорын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Чамархай ясны хугарал /баруун/ дангаараа хүнд зэрэгт хамаарна...Хүнд гэмтэл гэдэгт, амь насанд аюултай учраас гэмтэлд хамаарна...1 удаагийн цохилтоос үүсэх боломжтой...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 31-32)
7. Шүүгдэгч Б.А........хийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 15 цагийн үед 73 настай эмээгийн хамт бараа худалдаад байж батал гэнэт үйлчлүүлж байсан 1...эрэгтэй хүн “чи муу луйварчин, 100.000 төгрөг машинаараа уншуулаад бүгдийг нь авчихлаа” гээд эмээ рүү дайраад хашхичаад байсан. Тэгэхээр нь миний бие очоод “би пост машинаа шалгалаа ямар ч мөнгө авсан асуудал байхгүй байна. Та буруу ойлгоод байна” гэж хэлсэн. Тэгээд Пост машиныхаа хуулгыг харуулаад зогсож байтал хөх куртиктэй эрэгтэй нь гэнэт “чи муу намайг базаж ярьдаг хэн бэ” гээд шууд гараараа нүүр рүү хүрэх шиг болохоор нь баруун гараараа нэг удаа шанаадтал газар унаад өгсөн.....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 65-66),
8. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 3), Шуурхай удирдлагын төвийн дуудлагын хуудас РСКК10442672 (хавтаст хэргийн 09), Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол (хавтаст хэргийн 10), хохирлын талаарх баримтууд (хавтаст хэргийн 78, 79),
- Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 74, 71), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 70), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх талаар лавлагаа (хавтаст хэргийн 72, 73), “ХААН” банкны дансны хуулга (хавтаст хэргийн 80-96, 125-132), хувийн байдлын талаарх баримт (хавтаст хэргийн 121, 122, 123), хохирол төлсөн баримт (хавтаст хэргийн 75) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн шүүгдэгчийг яллагдагчаар, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Гурав. Шүүхээс шүүгдэгч Б.А........хэд холбогдох хэргийг хянан хэлэлцүүлээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг оролцогч нар дүгнээд:
Гэм буруугийн талаар.
Улсын яллагчаас шүүгдэгч Б.А........хийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг,
Шүүгдэгч болон түүний өмгөөлөгчөөс улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.
Шүүгдэгч Б.А........х нь Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Хайрхан .............. тоотод үйл ажиллагаа явуулдаг “Дэнж” хүнсний дэлгүүр дотор, 2019 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 14-15 цагийн үед “дэлгүүр зүй бус авирлалаа” гэх шалтгаанаар С.Б.............агийн нүүрэн тус газар гараараа цохиж гавлын баруун чамархай яс, хоншоор ясны баруун хөндийн өмнөд ба гадна ханын хугарал, баруун хацар, ясны нумын хугарал, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, баруун нүдний ухархайн гадна ханын хугарал, баруун нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун нүдний гадна хэсгийн шарх, зулгаралт, бүхий эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан болох нь:
- Хохирогч С.Б.............агийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр ...Э.............ртай архи ууж хоноод маргааш өдөр нь буюу 2019 оны 11 дүгээр сарын 24-ний өглөө 1 шил архи хувааж уусан. Тэгээд өдөр 16 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хорооны Хайрхан .............. тоотод байрлах “Дэнж” нэртэй 8 нэрийн хүнсний дэлгүүрт орсон. ..дэлгүүрээс ...1 шил 0.5 граммын “Аураг” нэртэй архи, чихэр, жимс аваад ...картаар тооцоо хийх гээд худалдагчид өгтөл...худалдагч надад “таны картын үлдэгдэл хүрэлцэхгүй байна.” гэсэн би картад мөнгө байх ёстой би саяхан 100.000 төгрөг хийсэн гээд маргаан эхэлсэн. ...Тэгтэл хажуу талаас үл таних залуу татахаар нь “яаж байна?” гээд баруун гараараа түлхтэл тэр залуу намайг шууд цохиод унагаасан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20-22),
- Гэрч Э.Э.............рын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Бид хоёр архи авчхаад картаа уншуултал “үлдэгдэл хүрэлцэхгүй байна” гэж худалдагч эмээ хэлсэн. Тэгтэл Б.............а ах “наад картад чинь 100.000 төгрөг байх ёстой” гэж хэлсэн. ...Тэгтэл дэлгүүрийн үүдэнд зогсож байсан залуу худалдагчийн лангууны урд Б.............а ахыг унатал нь нүдэн тус газар цохисон....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 27-28),
- Гэрч Д.Л..............энгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...16 цагийн үед гаднаас согтуу 2 залуу орж ...ирээд архи, ундаа том пиво авсан. Нийт тооцоо 30.000 төгрөг болсон. Арай хөгшин нь тооцоогоо хийе гээд картаа уншуултал картад нь мөнгө байхгүй байсан. Тэгэхээр нь би “үлдэгдэл хүрэлцэхгүй байна” гэж хэлтэл тэр залуу “хар хулгайч минь дансанд 100.000 төгрөг байх ёстой, мөнгөө танайхаас авч байж гарна дээрэмчин минь” гэсэн. ...Тэгтэл гаднаас ач хүү Б.А........х орж ирээд ...банкны пост машиныг тэр залууд харуулаад ... “дээрэмдэх боломж байхгүй” гэж тайлбарлатал тэр залуу “солиор хар хулгайчууд” гээд гараараа ач хүүг алгадах гэхээр нь ач хүү зөрүүлээд 1 удаа цохисон....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 26),
- Камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл: “...дэлгүүрийн касс дээр Д.Л..............эн...С.Б.............ад пос машины тооцооны хуудсыг үзүүлээд маргалдсан байдалтай зогсож байхад Б.А........х нь С.Б.............агийн баруун гар талд зогсож байх бөгөөд энэ үед С.Б.............а нь Б.А........х рүү баруун гараа далайхад Б.А........х нь гарыг нь өөрөөсөө холдуулаад, нүүрэн тус газар 1 удаа цохиход С.Б.............а унаж байна...” гэх баримт (хавтаст хэргийн 14-15),
- Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 11 дүгээр сарын 29ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 12204 дугаар дүгнэлт: “...1. С.Б.............агийн биед гавлын баруун чамархай яс, хацар ясны нум, хоншоорын хөндийн урд ба ар хана, хамар ясны хугарал, баруун нүдний дээд, доод зовхи, шанаа хацрын зөөлөн эдийн няцрал, зовхинд цус хуралт, нүдний гадна хэсэгт шарх, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. ...3. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 35),
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн Хэргийн материалаар нэмэлтээр хийгдсэн шүүх эмнэлгийн 33 дугаар дүгнэлт (хавтаст хэргийн 50-52),
- Шүүгдэгч Б.А........хийн мөрдөн байцаалтад өгсөн: “...үйлчлүүлж байсан 1...эрэгтэй хүн “чи муу луйварчин, 100.000 төгрөг машинаараа уншуулаад бүгдийг нь авчихлаа” гээд эмээ рүү дайраад хашхичаад байсан. Тэгэхээр нь миний бие очоод “би пост машинаа шалгалаа ямар ч мөнгө авсан асуудал байхгүй байна. Та буруу ойлгоод байна” гэж хэлсэн. Тэгээд Пост машиныхаа хуулгыг харуулаад зогсож байтал хөх куртиктэй эрэгтэй нь гэнэт “чи муу намайг базаж ярьдаг хэн бэ” гээд шууд гараараа нүүр рүү хүрэх шиг болохоор нь баруун гараараа нэг удаа шанаадтал газар унаад өгсөн.....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 65-66) зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл шүүгдэгч Б.А........х нь хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас агсам тавилаа гэх шалтгаанаар, хохирогч С.Б.............аг шууд санаатай үйлдлээр цохисон болох нь гэрч нарын мэдүүлгээр тогтоогдсон ба Б.А........хэд цохилтоос болж хохирогчид хүнд зэргийн гэмтэл учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.
Энэхүү нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзнэ.
Тиймээс улсын яллагчаас шүүгдэгч Б.А........хийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасныг хүлээн авч эрүүгийн хуулийн тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч С.Б.............а нь өөрийн эрүүл мэндэд учирсан гэмтэлд баримтаар 125.000 төгрөгийн (хавтаст хэргийн 78-79) зардал гаргасан байх бөгөөд шүүгдэгч Б.А........х нь хохирогчид 200.000 төгрөг (хавтаст хэргийн 104) төлсөн байна. Нөгөө талаар хохирогч С.Б.............а нь шүүгдэгчид гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, эвлэрсэн гэх хүсэлтийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гаргаж өгчээ (хавтаст хэргийн 104). Иймд шүүгдэгч Б.А........хийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй.
II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Улсын яллагчаас Б.А........хийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.А........х нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэгт холбогдсон, хохирогчийн баримтаар нэхэмжилсэн зардлыг төлж барагдуулсан, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, тэрээр ажил хөдөлмөр эрхэлдэг. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч маргахгүй байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан тус зүйл хэсэгт заасан торгох ял оногдуулж өгнө үү гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн шүүгдэгч Б.А........хэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.А........х нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн хэсгийн 1.2 дахь заалтад заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг төлсөн.”, мөн хэсгийн 1.4 дэх заалтад заасан “хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн” байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг үндэслэн эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдал буюу хохирогчид учруулсан бодит хохирлыг төлсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, эрхэлсэн тодорхой ажилтай, гэм буруу, эрүүгийн хариуцлагын талаар маргаагүй, хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгчийн өмгөөлөгчийн эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлтийг хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч Б.Алансүхэд хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах” үүргийг 6 сарын хугацаанд хүлээлгэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн CD хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээв.
Эрүүгийн 1908 0612 00076 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.3 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хөсөг овогт Б........хийн А........хийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А........хийг 10.000 (арван мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 (арван сая) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг 1 (нэг) жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.А........хэд мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “зан үйлээ засах сургалтад хамрагдах” үүргийг 6 сарын хугацаанд хүлээлгэсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А........хийг нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн бол шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулж болохыг тус тус анхааруулсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн CD нэг ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Шийтгэх тогтоолыг, шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МӨНХЗУЛ