Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 0237

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.М..........л даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Боорчи,

улсын яллагч Ц.Оюун-Эрдэнэ,

Шүүгдэгч Т.Х.....га, түүний өмгөөлөгч Ц.Амар (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 2563) нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Тугтан овогт Т......эгийн Х.....гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1935 0032 10224 дугаартай 1 хавтаст хэргийг 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Тугтан овогт Т......эгийн Х.....га, Монгол Улсын иргэн, Увс аймгийн Завхан суманд 1993 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр төрсөн, эмэгтэй, 26 настай, дээд боловсролтой, инженер, багш мэргэжилтэй, “............. суух бүртгэлтэй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар .............

 

Холбогдсон хэргийн талаар: (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

Яллагдагч Т.Х.....га нь 2019 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 13 цагийн үед Увс аймгийн Зүүнхангай сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Далан түрүү гэх газарт “Toyota corolla Axio” маркийн ......Е улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4.б-д заасан “жолооч дараах үүргийн хүлээнэ: б/хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх”, 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ ...ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 11.3-т заасан “эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно”, 12.3-т заасан “жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас замын хажуу руу онхолдож өөрийн хүү 3 настай Х.А......лийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв дахин мэдүүлэг өгөхгүй...” гэв.

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд:

1. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлд: “...Зам тээврийн осол гарсан гэх газар нь Увс аймгийн Зүүнхангай сумын ...нутаг дэвсгэрт хатуу хучилттай зам дээр Toyota corolla Axio маркийн ........... улсын дугаартай суудлын автомашин асфальтан замын хажуу руу орж онхолдсон зам тээврийн осол гарсан байв. ...Үзлэгээр уг автомашин нь ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийш чиглэлд хатуу хучилттай замаар явж байсан байх бөгөөд зорчих хэсгийн зүүн тал руу гарч замын шороо хэсгийг дагаж явж байгаад замын хажуу руу унасан байв...” гэх баримт (хавтаст хэргийн 7-8), 

2. Хэргийн газрын үзлэг нөхөн хийсэн тухай тэмдэглэлд: “...Хэрэг учрал болсон гэх газар нь Увс аймгийн Зүүнхангай сумын 1 дүгээг багийн нутаг “Далан түрүү” гэх нэртэй газарт байх хатуу хучилттай асфальтан зам байлаа. Уг зам нь Увс аймгийн Улаангом сумаас Завхан аймгийн Сонгино сумын чиглэлийн улсын чанартай А-18 тэмдэглэгээтэй зам байв...” гэх баримт (хавтаст хэргийн 14-19),

3. Зам тээврийн осол дээр тогтоосон акт, замын бүдүүвч зураг (хавтаст хэргийн 9-10), гэрэл зургийн үзүүлэлт (11-13, 20-25)

4. Насанд хүрээгүй хохирогч Х.А......лийн хууль ёсны төлөөлөгч Д.О..........ггийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...манай нагац дүү Х.....га 2019 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Увс аймгийн Зүүнхангай сумын нутагт Toyota corolla Axio маркийн ........... улсын дугаартай автомашинтай Увс аймгаас Улаанбаатар хот явах замдаа онхолдож манай дүү Х.....га болон түүний хүү А......л нар гэмтсэн бусад цуг явсан хүмүүс нь ямар нэгэн гэмтэлгүй байгаа. Х.А......лийн хувьд эрүүл мэндэд нь хүнд зэргийн гэмтэл учирч баруун хөлөө тайруулсан...Х.....га нь хүүтэйгээ хоёулаа байдаг өрх толгойлсон эмэгтэй байгаа юм. Нагац дүү Х.А......лд эмчилгээ нэлээн хийсэн одоо бие нь дажгүй дээрдэж байгаа...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 37-38),

- Насанд хүрээгүй хохирогч Х.А......лийн төрсний гэрчилгээний хуулбарт “ОГ16252510 регистрийн дугаартай Тугтан овогт Х.....гын А......л 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдөр төрсөн...” гэх баримт  (хавтаст хэргийн 39) нас тоолсон тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 70), өвчний түүх (хавтаст хэргийн 93-116)

5. Гэрч М.Б..........хийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 8 дугаар сарын 14-ний өдөр...Улаанбаатар хот руу явахаар болоод 8 цагийн үед Завхан сумаас Улаанбаатар хот руу явсан...бид орон нутгийн хатуу хучилттай засмал зам дээр гараад Улаанбаатар хот руу чиглээд явсан. Тухайн автомашиныг Х.....га гэгч эмэгтэй жолоодож байсан, жолоочийн эсрэг талын суудалд Э..........а, Э..........агийн хойд талын суудал дээр би, жолоочийн хойд талын суудал дээр Э..........х, Э..........х бид хоёрын дунд Х.....гын хүү А......л нар сууж явсан. ...Бид хажуу хучилттай замаар явж байхад Х.....га автомашины хөгжим унтраасан, хөгжим унтраасны дараагаар Х.....га эгч жолоо барьж байгаад эсрэг урсгал руу ороод хэсэг явахаар нь би “хөөе та унтаад байгаа юм уу” гэхэд надаас цочсон байдалтай автомашины жолооны хүрдийг гэнэт дараад автомашин нь өнхөрчихсөн. Тухайн үед жолооч Х.....га суудлын бүс зүүгээгүй, би Э..........х, А......л хүү суудлын бүс зүүгээгүй, Э..........а суудлын бүс зүүсэн байсан...А......лийн байгаа газарт Э..........а бид хоёр очиход А......л толгойны дагзны хэсгээс цус гарсан байсан, мөн баруун талын хөлөөс цус их хэмжээгээр гарсан... байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 41-42),

6. Гэрч А.Э..........хын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би тухайн үед унтах гээд зүүрмэглээд явж байсан бөгөөд хүн хөөе гээд дуудах шиг болохоор нь сэрэхэд миний тал руу автомашин унаад өнхөрчихсөн. Автомашин өнхрөөд шороон дээр дугуйгаараа зогсохоор нь би автомашинаас буусан. Автомашин өнхрөөд зогссоны дараагаар харахад жолооч, Б..........х бид хоёрын дунд байсан А......л гэх 3 настай хүүхэд байхгүй, автомашинаас шидэгдчихсэн байсан. ...тухайн хүүхдийн толгой, хөл хэсгээс цус гарч байсан. ...Б..........х надад хэлэхдээ Х.....гыг зүүрмэглэсэн, замын эсрэг талын урсгал руу орохоор нь дуудахад жолооныхоо хүрдийг мушгиж, автомашин өнхөрчихсөн гэж хэлсэн...” гэх мэдүүлэг  (хавтаст хэргийн 43-44),

7. Гэрч Т.Э..........агийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....Бид нар засмал зам дээр гараад явж байгаад унтсан. Замаас автомашин хазайгаад тэр үед би сэрэхэд автомашин дугуй дээрээ, замаас гарсан байдалтай. Х.....га эгч засмал зам дээр суучихсан байдалтай хүүхэд, хүүхэд гээд орилж байсан. Э..........х А......л нар автомашинаас гараад хажууд нь суучихсан байсан. Манай дүү А......л замын хажуугийн ус зайлуулах хэсэгт ухаан алдсан байдалтай байсан бөгөөд би очоод тэврээд авахад ухаан орсон. ...би осол болох үед унтаж байсан болохоор зам тээврийн осол ямар шалтгааны улмаас болсон талаар мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 53-55),

7. Гэрч Д.М..........лын (Сонгино сумын эмч) мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 8 дугаар сарын 14-ний өдөр 16 цагийн үед үүргээ гүйцэтгэж байхад Увс аймгийн нутагт манай Завхан аймгийн Сонгино сумаас 65 км газар зам тээврийн осолд өртсөн гэх нэг эрэгтэй гурван эмэгтэй нэг бага насны эрэгтэй хүүхдийн хамт манай сумын эмнэлэгт хүргэгдэж ирсэн...манай эмнэлэгт тэдгээр хүмүүс ирэхдээ бага насны хүүхдийн баруун хөл шилбэ хэсгээрээ ил хугарсан байдалтай шарх болон шалбарсан зүйл ихтэй ирсэн. Мөн бусад хүмүүс нь биед шархтай шалбарсан байдалтай нэлээд цус алдсан байдалтай байсан. ...хөл нь хугарсан бага насны хүүхдийн ээж нь “жолоо барьж явсан зүүрмэглээд тэгээд юу болсон талаар сайн санахгүй байна” гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 45-46),

8. Гэрч Б.Лх.....алын (Сонгино сумын эмч) мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Тухайн гэмтсэн хүмүүс 16 цагийн үед замын унаагаар эхлээд жолооч Т.Х.....га болон өөрийн хүү болох 3  настай эрэгтэй Х.А......л, жолоочийн төрсөн дүү Т.Э..........а нарын хамт түрүүлж ирсэн. Тэр үед эдгээр хүмүүсийн биеийн байдал их муу байсан шокт орсон бид түргэн тусламж үзүүлсэн...Хүргэгдэж ирсэн хүмүүсээс 3 настай эрэгтэй хүүхэд баруун хөлийн шилбэ хэсгээр нь хугаралтай хөлийн хэлбэр дүрс алдагдсан байдалтай ...байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 47-48),

 

9. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн Хүний биед хийсэн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 11251 дугаар дүгнэлт

“...Хэсэг газрын үзлэгт: ...Баруун гуяны дунд 1/3-р тайрагдсан мухар, Зүүн шилбэний урд дунд хэсэгт 0.7х0.5см тав тогтсон шархтай.

2019.08.15-ны өдрийн Толгойн КТГ,  2019.08.23-ны цээж, аарцаг, баруун шилбэний рентген, 2019.08.18.-ны толгой, цээжний КТГ, 2019.08.23-ны цээжний КТГ, 2019.08.26-ны цээжний рентген-р: ...тархины бор ба цагаан эдийн ялгарал буурсан, ...Зүүн эгэм дунд 1/3 хэсэгт, зүүн атгаал ясны дээд булуунд зөрөө багатай хугарлуудтай.баруун уушгийн плеврийн хөндийд шингэнтэй, зүүн уушгинд дээд болон дэлбэнг хамарсан голомтлог нэвчдэст өөрчлөлтүүдтэй, зүүн плеврийн хөндийд сул хий, шингэнгүй... Цөсний хүүдий суналттай. ...баруун шилбэний шаант яс дунд 1-3 хэсгээр бяцарсан хугаралтай, ясны эдийн дутагдалтай, зөөлөн эдэд ясны хэлтэрхийнүүд болон болон хийн бөмбөлгүүд тодорхойлогдоно. Баруун шагай болон өсгийн яснууд хугарсан...эмч О.Оюунбаясгалан гэжээ..

Амбулаторийн картаас: 2019.08.30 гарах дүгнэлт: онош: Хавсарсан гэмтэл. Баруун шилбэний том урагдаж халдварлагдсан шарх, баруун шилбэний ил үйрч бяцарсан хугарал, цээжний хэнхэрцгийн эрхтний няцрал, биеийн ерөнхий доргилт оноштой хэвтэх явцад яаралтай журмаар мэс засал хийсэн /баруун гуяны дунд хэсгийн тайралт/ гэжээ...ДҮГНЭЛТ

1. Х.А......лийн биед баруун гуяны дунд хэсгийн тайрагдалт, зүүн атгаал, зүүн эгмийн хугарал, хоёр уушгины няцрал, цээжний баруун хөндийд шингэн хуралт, тархи доргилт, зүүн шилбэнд шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой байна.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.17 дугаар зүйлийн Гэмтэл, гэмтлийн дараах үлдэц уршгийн Арвандолоо дугаар бүлгийн 103.2-т зааснаар цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 65% алдагдуулах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 69),

 

10. Техникийн шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 10 дугаар дүгнэлтэд “...2. Т.Х.....га нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.4.б-д зааснаар “хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх”, 3.7.а-д зааснаар ...хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 11.3-т заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно.”, 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 79),

 

11. Шүүгдэгч Т.Х.....гын мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 8 дугаар сарын 14-ний өглөө 9 цагийн орчимд Увс аймгийн Завхан сумаас өөрийн эзэмшлийн Toyota corolla Axio маркийн ........... тээврийн хэрэгсэлтэй Улаанбаатар хот руу хөдөлсөн юм. ...15 цагийн  үед бид нар “Үзүүрийн булаг” гэх газар явж байсан. Удахгүй Завхан аймгийн Сонгино сум руу орж гэж байна даа гэж бодоод явж байсан. Тэгээд нэг сэрэхэд замын хажуу талд машинтайгаа осолдчихсон байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 149-151),

 

10. Иргэний нэхэмжлэгч М.Од....ар (хавтаст хэргийн 136), гэрч Н.Н...ал (хавтаст хэргийн 138-139) нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, Авто машинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 26-28), прокурорын гаргасан шийдвэрийг хүчингүй болгох тухай прокурорын тогтоол (хавтаст хэргийн 206-207), шүүхийн харьяалал тогтоох тухай шүүхийн шийдвэр (хавтаст хэргийн 215)

 

- Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, жолоочийн лавлагаа, мэдээлэл, байнга болон түр оршин суух хорооны тодорхойлолт (хавтаст хэргийн 162, 81, 161, 168), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 155), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (хавтаст хэргийн 159, 160) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

 

Гурав. Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч Т.Х.....гад холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:

 

I. Гэм буруугийн талаар.

Улсын яллагчаас шүүгдэгч Т.Х.....гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч түүний өмгөөлөгчөөс улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй, гэм буруу дээр маргаагүй болно.

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт

Шүүгдэгч Т.Х.....га нь 2019 оны 8 дугаар сарын 14-ний өдөр, Увс аймгаас Улаанбаатар хот орохоор өөрийн эзэмшлийн Toyota corolla Axio маркийн ........... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон Увс аймгийн Завхан сумаас Завхан аймгийн Сонгино сумын чиглэлийн улсын чанартай А-18 тэмдэглэгээтэй замд явж байхдаа зүүрмэглэсний улмаас замын зорчих хэсгийн эсрэг урсгал руу орж Увс аймгийн Зүүнхангай сумын 1 дүгээр багийн нутаг “Далан түрүү” гэх нэртэй газрын орчим онхолдож өөрийн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан хүү Х.....гын А......лийн эрүүл мэндэд баруун гуяны дунд хэсгийн тайрагдалт, зүүн атгаал, зүүн эгмийн хугарал, хоёр уушгины няцрал, цээжний баруун хөндийд шингэн хуралт, тархи доргилт, зүүн шилбэнд шарх гэмтэл бүхий хүнд хохирол учруулсан болох нь

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлд: “...Зам тээврийн осол гарсан гэх газар нь Увс аймгийн Зүүнхангай сумын ...нутаг дэвсгэрт хатуу хучилттай зам дээр Toyota corolla Axio маркийн ........... улсын дугаартай суудлын автомашин асфальтан замын хажуу руу орж онхолдсон зам тээврийн осол гарсан байв. ...Үзлэгээр уг автомашин нь ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийш чиглэлд хатуу хучилттай замаар явж байсан байх бөгөөд зорчих хэсгийн зүүн тал руу гарч замын шороо хэсгийг дагаж явж байгаад замын хажуу руу унасан байв...” гэх баримт (хавтаст хэргийн 7-8), 

- Хэргийн газрын үзлэг нөхөн хийсэн тухай тэмдэглэлд: “...Хэрэг учрал болсон гэх газар нь Увс аймгийн Зүүнхангай сумын 1 дүгээг багийн нутаг “Далан түрүү” гэх нэртэй газар... Увс аймгийн Улаангом сумаас Завхан аймгийн Сонгино сумын чиглэлийн улсын чанартай А-18 тэмдэглэгээтэй зам байв...” гэх баримт (хавтаст хэргийн 14-19),

- Гэрч М.Б..........хийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 8 дугаар сарын 14-ний өдөр...Улаанбаатар хот руу явахаар болоод 8 цагийн үед Завхан сумаас Улаанбаатар хот руу явсан. ...Тухайн автомашиныг Х.....га гэгч эмэгтэй жолоодож байсан, жолоочийн эсрэг талын суудалд Э..........а, Э..........агийн хойд талын суудал дээр би, жолоочийн хойд талын суудал дээр Э..........х, Э..........х бид хоёрын дунд Х.....гын хүү А......л нар сууж явсан. ...Бид хажуу хучилттай замаар явж байхад Х.....га автомашины хөгжим унтраасан, хөгжим унтраасны дараагаар Х.....га эгч жолоо барьж байгаад эсрэг урсгал руу ороод хэсэг явахаар нь би “хөөе та унтаад байгаа юм уу” гэхэд надаас цочсон байдалтай автомашины жолооны хүрдийг гэнэт дараад автомашин нь өнхөрчихсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 41-42),

- Гэрч А.Э..........хын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би тухайн үед унтах гээд зүүрмэглээд явж байсан бөгөөд хүн хөөе гээд дуудах шиг болохоор нь сэрэхэд миний тал руу автомашин унаад өнхөрчихсөн. Автомашин өнхрөөд шороон дээр дугуйгаараа зогссон. ...Б..........х надад хэлэхдээ Х.....гыг зүүрмэглэсэн, замын эсрэг талын урсгал руу орохоор нь дуудахад жолооныхоо хүрдийг мушгиж, автомашин өнхөрчихсөн гэж хэлсэн...” гэх мэдүүлэг  (хавтаст хэргийн 43-44),

- Гэрч Д.М..........лын (Сонгино сумын эмч) мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 8 дугаар сарын 14-ний өдөр 16 цагийн үед үүргээ гүйцэтгэж байхад ...осолд өртсөн гэх нэг эрэгтэй гурван эмэгтэй нэг бага насны эрэгтэй хүүхдийн хамт манай сумын эмнэлэгт хүргэгдэж ирсэн. ...хөл нь хугарсан бага насны хүүхдийн ээж нь “жолоо барьж явсан зүүрмэглээд тэгээд юу болсон талаар сайн санахгүй байна” гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 45-46),

- Насанд хүрээгүй хохирогч Х.А......лийн хууль ёсны төлөөлөгч Д.О..........ггийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...манай нагац дүү Х.....га 2019 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Увс аймгийн Зүүнхангай сумын нутагт Toyota corolla Axio маркийн ........... улсын дугаартай автомашинтай Увс аймгаас Улаанбаатар хот явах замдаа онхолдож манай дүү Х.....га болон түүний хүү А......л нар гэмтсэн. ...Х.А......лийн хувьд эрүүл мэндэд нь хүнд зэргийн гэмтэл учирч баруун хөлөө тайруулсан...Х.....га нь хүүтэйгээ хоёулаа байдаг өрх толгойлсон эмэгтэй байгаа юм...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 37-38),

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн Хүний биед хийсэн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 11251 дугаар дүгнэлт “...1. Х.А......лийн биед баруун гуяны дунд хэсгийн тайрагдалт, зүүн атгаал, зүүн эгмийн хугарал, хоёр уушгины няцрал, цээжний баруун хөндийд шингэн хуралт, тархи доргилт, зүүн шилбэнд шарх гэмтэл тогтоогдлоо. ...3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.17 дугаар зүйлийн Гэмтэл, гэмтлийн дараах үлдэц уршгийн Арвандолоо дугаар бүлгийн 103.2-т зааснаар цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 65% алдагдуулах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 69),

- Техникийн шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 10 дугаар дүгнэлтэд “...2. Т.Х.....га нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.4.б-д зааснаар “хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх”, 3.7.а-д зааснаар ...хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 11.3-т заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно.”, 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 79),

- Шүүгдэгч Т.Х.....гын мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 8 дугаар сарын 14-ний өглөө 9 цагийн орчимд Увс аймгийн Завхан сумаас өөрийн эзэмшлийн Toyota corolla Axio маркийн ........... тээврийн хэрэгсэлтэй Улаанбаатар хот руу хөдөлсөн юм. ...15 цагийн  үед бид нар “Үзүүрийн булаг” гэх газар явж байсан. Удахгүй Завхан аймгийн Сонгино сум руу орж гэж байна даа гэж бодоод явж байсан. Тэгээд нэг сэрэхэд замын хажуу талд машинтайгаа осолдчихсон байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 149-151) зэрэг нотлогдон тогтоогдож байна.

Хууль зүйн хувьд шүүгдэгч нь болгоомжгүйгээр захиргааны хэм хэмжээ тогтоосон акт болох Монгол Улсын Замын дүрмийн 3.4.б-д заасан “жолооч дараах үүргийн хүлээнэ: б/хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх”, 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ ...ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 11.3-т заасан “эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно”, 12.3-т заасан “жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөнийг Замын цагдаагийн албаны техникийн шинжээчийн дүгнэлтээр тогтоосон. Мөн тээврийн хэрэгсэлтэй онхолдсоны улмаас хамгаалах бүс хэрэглээгүй насанд хүрээгүй хохирогч Х.А......лийн эрүүл мэндэд хүнд зэргийн гэмтэл учирсныг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоожээ. Дээрх нөхцөл байдлууд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

Иймд улсын яллагчаас шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн дээрх зүйл хэсэг, заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй байх тул тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Энэ гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч болон түүний хууль ёсны төлөөлөгч нараас хохирол төлбөр нэхэмжлээгүй байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

- Улсын яллагчаас шүүгдэгч Т.Х.....гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2 жил 2 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Х.....га нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан миний үйлчлүүлэг Т.Х.....гад улсын яллагчийн эрүүгийн хариуцлагыг оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Т.Х.....га нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг үндэслэн гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал болон эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугийн талаар маргаагүй нөхцөл байдал, нөгөө талаар тэрээр өрх толгойлсон хүү Х.А......лийн хамт амьдардаг зэргийг харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлтийг хөнгөрүүлэх нь зүйтэй байна. Түүнчлэн шүүгдэгч Т.Х.....гад холбогдсон эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах ба тухайн гэмт хэрэг нь мөн хуулийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар болгоомжгүй үйлдэгддэг байх тул шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг харгалзан тухайн зүйл хэсэг заалтад заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жил 1 сарын хугацаагаар тэнсэх нь зохимжтой гэж үзэв

Шүүгдэгч Т.Х.....га нь 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдөр механикжсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн 1294857 дугаартай  “В” ангиллын жолооч болсон байна. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “...хорих ял оногдуулахгүйгээр үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсан...үеэс хугацааг тоолно” гэж заасныг үндэслэн шүүгдэгч Т.Х.....гад оногдуулсан эрх хасах ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолох нь зүйтэй гэж үзэв.

Эрүүгийн 1935 00321 0224 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Тугтан овогт Т......эгийн Х.....гыг Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Т.Х.....гын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 (гурав) жилийн хугацаагаар хасаж, хорих ялыг оногдуулахгүйгээр 2 (хоёр) жил 1 (нэг) сарын хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Х.....гын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хассан ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

4. Энэ хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө байхгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

6. Шийтгэх тогтоолыг, шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Г.МӨНХЗУЛ