| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ламжавын Соёлмаа |
| Хэргийн индекс | 148/2016/00606/И |
| Дугаар | 655 |
| Огноо | 2016-12-05 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 12 сарын 05 өдөр
Дугаар 655
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн, шүүгч Л.Соёлмаа би Ё.Оюунчимэгийн нэхэмжлэлтэй Б.Оюумаад холбогдох “Үндсэн зээл 630.000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хүлээн авч танилцаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ё.Оюунчимэг нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Оюумаа нь 2015 оны 10 дугаар сарын 16-нд “Цалингийн зээл хаагаад одоохон буцаагаад өгье” гээд 1.200.000 төгрөгийг бэлнээр авсан. Гэвч зээлсэн мөнгөө хугацаандаа өгөхгүй явж байгаад 2016 оны 10 дугаар сард 570.000 төгрөг өгсөн. Тэрнээс хойш юу ч өгөөгүй...Үндсэн зээлийн үлдэгдэл 630.000 төгрөгөө л авмаар байна. Б.Оюумаагаас үлдэгдэл мөнгө 630.000 төгрөгийг минь гаргуулж намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч: Сэлэнгэ аймаг Зүүнбүрэн сум 1-р баг 6-р хэсэг 08 тоотод оршин суух Боржигон овогт Баатарын Оюумаа /МЖ-87092807/ нь шүүхэд гаргасан тайлбартаа:
Ё.Оюунчимэгийн гаргасан нэхэмжлэлийг уншиж танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага болох 630.000 төгрөгийг төлж барагдуулна. Татгалзах зүйлгүй, ямаөр нэг маргаангүй гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ё.Оюунчимэг нь хариуцагч Б.Оюумаад холбогдуулан “Үндсэн зээл 630.000 төгрөг гаргуулах”-аар шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн болох нь түүний шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байна.
Хариуцагчийн энэхүү зөвшөөрсөн байдал нь хууль ёсны бөгөөд гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 19.550 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 9775 төгрөгийг хариуцагчаас, үлдэх тал хувь болох 9775 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар Ё.Оюунчимэгийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.Оюумаад холбогдох “Үндсэн зээл 630.000 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 19.550 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 9775 төгрөгийг хариуцагчаас, үлдэх тал хувь болох 9775 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурьдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянуулахаар гомдол гаргах, тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд гомдол гаргах эрхгүйг дурьдсугай.
ШҮҮГЧ Л.СОЁЛМАА