| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ламжавын Соёлмаа |
| Хэргийн индекс | 148/2016/00560/И |
| Дугаар | 609 |
| Огноо | 2016-11-14 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 11 сарын 14 өдөр
Дугаар 609
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн, шүүгч Л.Соёлмаа би Д.Ичинхорлоогийн нэхэмжлэлтэй Н.Цэндсүрэнд холбогдох “3.400.000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хүлээн авч танилцаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Ичинхорлоо нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2016 оны 03-р сарын 03-ны өдөр 1.000.000 төгрөг зээлдүүлээд авсаны дараа 6.500.000 төгрөгийг 10 хоногийн хугацаатай зээлээч гэж гэрээс гарахгүй гуйж байгаад авсан. Цагдаа, прокуророор явж байгаад 3.400.000 төгрөгийг авсан. Одоо 3.100.000 төгрөг үлдсэн. Өгөхгүй байнга худал хэлсээр 8 сар боллоо. Энэ хүнийг шууд шийдвэр гүйцэтгэлд өгч туслана уу? Улсын тэмдэгтийн хураамж 64.550 төлсөн гэжээ.
Хариуцагч: Сэлэнгэ аймаг Сүхбаатар сум 2 дугаар баг 20 дугаар байр 24 тоотод оршин суух Боржигон овогт Намтарын Цэндсүрэн /ФМ-90112406/ нь шүүхэд гаргасан тайлбартаа:
Намтар овогтой Цэндсүрэн би 2016 оны 03-р сард Ичинхорлоо гэдэг хүнээс 6.000.000 төгрөг авсан нь үнэн. Авсан мөнгөнөөсөө 3.400.000 төгрөгийг буцааж өгсөн. Үлдэгдэл мөнгөө заасан хугацаандаа өгч чадаагүй байгаа. Цалингийн зээл маань гарах арай боломжгүй байгаа тул надад хугацаа өгөөч гэж гуйсан. Тохиролцож чадаагүй. Би тухайн үедээ “таны мөнгийг удаасан болохоор 500.000 төгрөг нэмж өгнө” гэж хэлсэн юм. Энэ үлдэгдэл мөнгөн дүнгээ хүлээн зөвшөөрч байна. Одоо надад үлдэгдэл мөнгийг өгөхөд 10 хоногийн хугацаа шаардлагатай байна. Энэ хугацаандаа үлдэгдэл мөнгөө /3.100.000 төгрөг/ төлж барагдуулна. Улсын тэмдэгтийн хураамжинд 32.275 төгрөг төлөхийг ойлголоо гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Ичинхорлоогийн нь хариуцагч Н.Цэндсүрэнд холбогдуулан “3.100.000 төгрөг гаргуулах”-аар шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн болох нь түүний шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байна.
Хариуцагчийн энэхүү зөвшөөрсөн байдал нь хууль ёсны бөгөөд гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 64.550 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 32.275 төгрөгийг хариуцагчаас, үлдэх тал хувь болох 32.275 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар Д.Ичинхорлоогийн нэхэмжлэлтэй хариуцагч Н.Цэндсүрэнд холбогдох “3.100.000 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 64.550 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 32.275 төгрөгийг хариуцагчаас, үлдэх тал хувь болох 32.275 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурьдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянуулахаар гомдол гаргах, тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд гомдол гаргах эрхгүйг дурьдсугай.
ШҮҮГЧ Л.СОЁЛМАА