Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 528

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар Саарав овогт З.Э Очоо овогт С.Ч нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 1999 оны 04 дүгээр сарын 18-нд төрсөнхүү Ч.Б, 2002 оны 07 сарын 09-нд төрсөн хүү Ч.Э нарыг эцэг С.Ч асрамжинд, 2004оны 5 сарын 29-нд төрсөн охин Ч.Ө, Ч.Ө эх З.Э асрамжинд үлдээсүгэй.

3. Зохигчид эд хөрөнгийн маргаангүй, зохигчид хүүхдийн тэтгэлэг нэхэмжлээгүй болохыг дурьдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 59 дүгээр зүйлийн 59.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаарнэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 361444 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогодхэвээр үлдээж, хариуцагч С.Ч 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор
Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.