| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нарангэрэлийн Энхмаа |
| Хэргийн индекс | 145/2016/00529/И |
| Дугаар | 529 |
| Огноо | 2016-12-08 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 12 сарын 08 өдөр
Дугаар 529
Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Энхмаа би Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар баг 229 дүгээр байрны 1-4 тоотод оршин суух Боржигон овогт Дэнсмаагийн Өлзийсайханы нэхэмжлэлтэйӨвөрхангай аймгийн Арвайхээр сумын 7 дугаар 21-03 тоотод оршин суух Малчин Доохүүгийн Цэвэл-Отгоноос 350000 төгрөг гаргуулах-ыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч
ТОДОРХОЙЛОХ нь:
Д.Өлзийсайхан шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2012 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Д.Цэвэл-Отгон нь монетон бөгж, ээмэгийг сарын хугацаатай хоёр хувааж мөнгийг нь өгье гэж 350000 төгрөгийн үнэт эдлэл зээлээр авсан. Мөнгөө авах гэж удаа дараа утсаар ярьж, уулзсан боловч өгөхгүй өдий хүргэлээ. Иймд Д.Цэвэл-Отгоноос 350000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Д.Цэвэл-Отгон нь шүүхэд гаргасан тайлбартаа: Д.Өлзийсайханы нэхэмжилж байгаа 350000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Давж заалдах гоомдол гаргах эрхгүй гэдгийг ойлголоо гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Д.Өлзийсайхан нь Д.Цэвэл-Отгоноос 350000 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.Цэвэл-Отгон нь 350000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд ирүүлсэн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар Боржигон овогт Дэнсмаагийн Өлзийсайханы нэхэмжлэлтэй Малчин овогт Доохүүгийн Цэвэл-Отгоноос 350000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 11150 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Цэвэл-Отгоноос 5575 төгрөг, орон нутгийн орлогын /5540607728 тоот данснаас/ 5575 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Д.Өлзийсайханд олгосугай.
3. Шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг хариуцагчид мэдэгдсүгэй.
4. Шүүгчийн захирамжинд нэхэмжлэгч, хариуцагч нар давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ЭНХМАА