| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Адшаагийн Үүрийнтуяа |
| Хэргийн индекс | 145/2016/00530/И |
| Дугаар | 530 |
| Огноо | 2016-12-08 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 12 сарын 08 өдөр
Дугаар 530
Өвөрхангай аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Үүрийнтуяа даргалж
Хүсэлт гаргагч: Өвөрхангай аймгийн Төгрөг сумын 5 дугаар баг, Баян гэх газар оршин суух, 1961 онд төрсөн, 55 настай, Удган овгийн Самбуупэрлийн Даваасүрэнгийн хүсэлттэй
“Ажиллаж байсан байдлаа тогтоолгох”-ыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч С.Даваасүрэн, нарийн бичгийн дарга Б.Бямбасүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч С.Даваасүрэн шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие 1980 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 1982 оны 08 дугаар сарын 23-ны өдөр хүртэл Өвөрхангай аймгийн Богд сумын 8 жилийн дунд сургуулийн дотуур байрын хүмүүжүүлэгч багшаар, 1982 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1983 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Өвөрхангай аймгийн Төгрөг сумын 8 жилийн дунд сургуульд цэвэрлэгчээр, 1984 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөс 1987 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл Богд сумын хүний их эмчийн салбарын харъяа яслид няраваар, 1987 оны 04 дүгээр сарын 16-ны өдрөөс 1991 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Богд сумын цэцэрлэг, яслийн комбинатод угаагчаар тус тус ажиллаж байсан. Ингээд өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл хөдөлмөрийн дэвтэр зөрчилтэй улмаас улсад ажилласан хугацаа маань ажилласан жилд орж тооцогдохгүй хохироход хүрээд байна. Иймд намайг дээрх хугацаанд ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч С.Даваасүрэн “Ажиллаж байсан байдлаа тогтоолгох”-ыг хүссэн хүсэлтийг тус шүүхэдгаргажээ.
С.Даваасүрэн нь 1980 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 1982 оны 08 дугаар сарын 23-ны өдөр хүртэл Өвөрхангай аймгийн Богд сумын 8 жилийн дунд сургуулийн дотуур байрын хүмүүжүүлэгч багшаар, 1982 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1983 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Өвөрхангай аймгийн Төгрөг сумын 8 жилийн дунд сургуульд цэвэрлэгчээр, 1984 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөс 1987 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл Богд сумын хүний их эмчийн салбарын харъяа яслид няраваар, 1987 оны 04 дүгээр сарын 16-ны өдрөөс 1991 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Богд сумын цэцэрлэг, яслийн комбинатод угаагчаар тус тус ажиллаж байсан болох нь Өвөрхангай аймгийн Архивын 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 185 тоот тодорхойлолт, Өвөрхангай аймгийн Богд сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 45 тоот тодорхойлолт, Өвөрхангай аймгийн Төгрөг сумын Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 116 тоот тодорхойлолт, Өвөрхангай аймгийн Төгрөг сумын 8 жилийн дунд сургуулийн захирлын 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 10 тоот, 1983 оны 10 дугаар сарын 04-ны өдрийн 10 тоот тушаалууд, Өвөрхангай аймгийн Богд сумын Цэцэрлэг яслийн комбинатын захиргааны 1989 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 05 тоот тушаал, С.Даваасүрэнгийн 1980 оны 08 дугаар сарын 29-ний өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, гэрч И.Оюун, Д.Насантогтох, И.Давааням нарын мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтаар тус тус нотлогдож байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаарУдган овгийн Самбуупэрлийн Даваасүрэнг 1980 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 1982 оны 08 дугаар сарын 23-ны өдөр хүртэл Өвөрхангай аймгийн Богд сумын 8 жилийн дунд сургуулийн дотуур байрын хүмүүжүүлэгч багшаар, 1982 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1983 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Өвөрхангай аймгийн Төгрөг сумын 8 жилийн дунд сургуульд цэвэрлэгчээр, 1984 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөс 1987 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл Богд сумын хүний их эмчийн салбарын харъяа яслид няраваар, 1987 оны 04 дүгээр сарын 16-ны өдрөөс 1991 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Богд сумын цэцэрлэг, яслийн комбинатод угаагчаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй бөгөөд хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөлгардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ҮҮРИЙНТУЯА