Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 533

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуарлдааныг Ерөнхий шүүгч Н.Энхмаа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар баг 22-2 тоотод оршин суух Авто-ком төвийн захирал Барган овогт Цоодолын Нинагийн нэхэмжлэлтэй Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 2 дугаар баг 13-2 тоотод оршин суух Ренчин овогт Мятавын Баянжаргалаас 2899500 төгрөг гаргуулах-ыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бямбасүрэн, нэхэмжлэгч Ц.Нина, хариуцагч М.Баянжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Авто-ком төвийн захирал Ц.Нина шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 01-ний хооронд иргэн Баянжаргал нь манай Авто-ком төвөөс тос тосолгооны материал болон сэлбэгийн үнэ болох 3899500 төгрөгийн барааг авсан. Түүнээс 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдөр 1000000 төгрөгийг өгсөн. Үлдэгдэл 2899500 төгрөгийг одоо болтол төлөхгүй байна. Иймд Баянжаргалаас 2899500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Авто-ком төвийн захирал Ц.Нина шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: М.Баянжаргалаас 2899500 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлага 2899500 төгрөгнөөс 2016 оны 12 дугаар сард 200000 төгрөгийг, 2017 оны 01 дүгээр сард 200000 төгрөгийг, 2017 оны 02 дугаар сард 200000 төгрөгийг, 2017 оны 03 дугаар сард 200000 төгрөгийг, 2016 оны 04 дүгээр сард 200000 төгрөгийг, 2017 оны 05 дугаар сард 949500 төгрөгийг, 2016 оны 06 дугаар сард 949500 төгрөгийг М.Баянжаргалаас авахаар эвлэрч тохирсон болно. Улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаас гаргуулахгүй. Иймд бидний эвлэрлийг баталж хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч М.Баянжаргал шүүх хуралдааны хэлэлцүүлэгт тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага2899500 төгрөгнөөс 2016 оны 12 дугаар сард 200000 төгрөгийг, 2017 оны 01 дүгээр сард 200000 төгрөгийг, 2017 оны 02 дугаар сард 200000 төгрөгийг, 2017 оны 03 дугаар сард 200000 төгрөгийг, 2016 оны 04 дүгээр сард 200000 төгрөгийг, 2017 оны 05 дугаар сард 949500 төгрөгийг, 2016 оны 06 дугаар сард 949500 төгрөгийг төлөхөөр эвлэрч тохирсон болно. Иймд бидний эвлэрлийг баталж хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.Нина нь М.Баянжаргалаас 2899500 төгрөг гаргуулах"-ыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх явцад нэхэмжлэгч Ц.Нина нь хариуцагч М.Баянжаргалаас 2899500 төгрөг нэхэмжилсэнээс 2016 оны 12 дугаар сард 200000 төгрөгийг, 2017 оны 01 дүгээр сард 200000 төгрөгийг, 2017 оны 02 дугаар сард 200000 төгрөгийг, 2017 оны 03 дугаар сард 200000 төгрөгийг, 2016 оны 04 дүгээр сард 200000 төгрөгийг, 2017 оны 05 дугаар сард 949500 төгрөгийг, 2016 оны 06 дугаар сард 949500 төгрөгийг М.Баянжаргалаас авахаар эвлэрч тохирсон тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

  Хуульд зааснаар хариуцагчийг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс 50%-иар чөлөөлөх үндэслэлтэй байна.

Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-т заасныгудирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4-тзааснаар нэхэмжлэгч нь хариуцагч  М.Баянжаргалаас 2899500 төгрөг нэхэмжилсэнээс 2016 оны 12 дугаар сард 200000 төгрөгийг, 2017 оны 01 дүгээр сард 200000 төгрөгийг, 2017 оны 02 дугаар сард 200000 төгрөгийг, 2017 оны 03 дугаар сард 200000 төгрөгийг, 2016 оны 04 дүгээр сард 200000 төгрөгийг, 2017 оны 05 дугаар сард 949500 төгрөгийг, 2016 оны 06 дугаар сард 949500 төгрөгийг М.Баянжаргалаас авахаарзохигчид эвлэрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар орон нутгийн орлогын Хаан банкны / 5540607728 тоот/ данснаас 30759 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Авто-ком төвийн захирал Ц.Нинад олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 61350 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурьдсугай.

4. Шүүгчийн захирамжинд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ  Н.ЭНХМАА