Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 537

 

Өвөрхангай аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж

Хүсэлт гаргагч: Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Дэлгэрэхийн 3 дугаар багийн 5-4 тоотод оршин суух, 1956 онд төрсөн, 60 настай, Боржигон овгийн Энэбишийн Пүрэвжавын хүсэлттэй,

Ажиллаж байсан байдлаа тогтоолгох-ыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Насантогтох, нарийн бичгийн дарга Б.Бямбасүрэн нароролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Э.Пүрэвжав шүүхэд гаргасан хүсэлтэндээ: Миний бие Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын Саруул зам нэгдэлд 1973 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1975 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл малчнаар ажиллаж байгаад 1975 оны 05 дугаар сард цэрэгт явж 1978 онд халагдаж ирээд үргэлжлүүлэн 1978 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ни ний өдөр хүртэл малчнаар ажилласан. Ингээд өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсний улмаас улсад ажилласан хугацаа маань ажилласан жилд тооцогдохгүй хохироход хүрч байна. Иймд намайг Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын Саруул зам нэгдэлд 1973 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1975 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл, 1978 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл малчнаар ажиллаж байсныг тус тус сэргээн тогтоож өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Насантогтох шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Э.Пүрэвжав нь Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын Саруул зам нэгдэлд 1973 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1975 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл, 1978 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл малчнаар ажиллаж байсан. Тухайн үеийн хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн тул Э.Пүрэвжавыг дээрхи хугацаанд ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Э.Пүрэвжав Ажиллаж байсан байдлаа тогтоолгох-ыг хүссэн хүсэлтийг тус шүүхэд гаргажээ.

Хүсэлт гаргагч Э.Пүрэвжав нь Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын Саруул зам нэгдэлд 1973 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1975 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл, 1978 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл малчнаар ажиллаж байсан болох нь Өвөрхангай аймгийн архивын тасгийн 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 614 тоот архивын лавлагаа, Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын Саруул зам нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн 1981 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 04 тоот, 1983 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 10 тоот, 1973 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 16 тоот, 1974 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 12 тоот хурлын протоколуудын хуулбар, Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын Саруул зам нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1974 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 25 тоот тогтоолын хуулбар, гэрч Г.Аюуш, Р.Одсүрэн нарын мэдүүлэг зэргээр нотлогдож байх тул түүний хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Боржигон овгийн Энэбишийн Пүрэвжавыг Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын Саруул зам нэгдэлд 1973 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1975 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл, 1978 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл малчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд хүсэлт гаргагч, түүний төлөөлөгч нар шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА