Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 538

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж

Хүсэлт гаргагч: Өвөрхангай аймгийн Богд сумын 4 дүгээр багт оршин суух, 1962 онд төрсөн, 54 настай, Банидхүү овгийн Жанчивринчингийн Галбадрахын хүсэлттэй

Ажиллаж байсан байдлаа тогтоолгох-ыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга Б.Бямбасүрэн оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Ж.Галбадрах шүүхэд гаргасан хүсэлтэндээ: Миний бие Өвөрхангай аймгийн Богд сумын Сүхбаатарын зам нэгдэлд 1979 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1980 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл малчнаар, Богд сумын Ерөнхий боловсролын сургуульд 1981 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1982 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл галчаар, Богд сумын Сүхбаатарын зам нэгдэлд 1983 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1985 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүртэл, 1988 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл малчнаар ажиллаж байсан. Тухайн үеийн хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн тул намайг Өвөрхангай аймгийн Богд сумын Сүхбаатарын зам нэгдэлд 1979 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1980 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл малчнаар, Богд сумын Ерөнхий боловсролын сургуульд 1981 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1982 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл галчаар, Богд сумын Сүхбаатарын зам нэгдэлд 1983 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1985 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүртэл, 1988 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл малчнаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Ж.Галбадрах Ажиллаж байсан байдлаа тогтоолгох-ыг хүссэн хүсэлтийг тус шүүхэд гаргажээ.

Хүсэлт гаргагч Ж.Галбадрах нь Өвөрхангай аймгийн Богд сумын Сүхбаатарын зам нэгдэлд 1979 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1980 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл малчнаар, Богд сумын Ерөнхий боловсролын сургуульд 1981 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1982 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл галчаар, Богд сумын Сүхбаатарын зам нэгдэлд 1983 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1985 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүртэл, 1988 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл малчнаар ажиллаж байсан болох нь Өвөрхангай аймгийн архивын тасгийн 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 642 тоот архивын лавлагаа, Богд сумын 8 жилийн дунд сургуулийн захирлын 1981 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 25 тоот тушаалын хуулбар, Богд сумын ерөнхий боловсролын сургуулийн 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 54 тоот тодорхойлолт, 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 55 тоот цалингийн тодорхойлолтууд, гэрч П.Бямбадорж, Ц.Даваасүрэн нарын мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтаар нотлогдож байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хүсэлт гаргагч Ж.Галбадрах өөрийн эзгүйд шүүх хуралдаан хийлгэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар түүнийг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 135 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-т зааснаарБанидхүү овгийн Жанчивринчингийн Галбадрахыг Өвөрхангай аймгийн Богд сумын Сүхбаатарын зам нэгдэлд 1979 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1980 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл малчнаар, Богд сумын Ерөнхий боловсролын сургуульд 1981 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1982 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл галчаар, Богд сумын Сүхбаатарын зам нэгдэлд 1983 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1985 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүртэл, 1988 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл малчнаар ажиллаж байсныг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар хүсэлт гаргагчийг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлсөн болохыг дурьдсугай

3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд хүсэлт гаргагч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА